Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 57

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Хохирогч О.Мөнхбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Оюунчимэг,

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Шинэбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Цэнд-Адъяа, насанд хүрээгүй шүүгдэгч А.Энх-Амгалан, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Олзот, насанд хүрээгүй шүүгдэгч Р.Даваасүрэн, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Ренчинпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Соном овогт Алтансүхийн Энх-Амгалан, Боржигон овогт Ренчинпүрэвийн Даваасүрэн, Дэгд овогт Ганболдын Шинэбаяр нарт холбогдох эрүүгийн 201615000099 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 17-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн  авто засварчний 2-11 дүгээр ангид сурдаг, ам бүл-5, аав, ээж, эгч нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2-р баг 20-06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, Дэгд овогт Ганболдын Шинэбаяр. /РД:ЙД99021711/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн  барилгын цахилгаанчны 2-10 дугаар ангид сурдаг, ам бүл-7, эмээ, ээж, ах, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р баг 48-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Соном овогт Аптансүхийн Энх-Амгалан. /РД:ЙЮ99041511/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн  уул уурхайн 2-9 дүгээр ангид сурдаг, ам бүл-5, аав, ах, эгч, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7-р баг 7-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржгон овогт Ренчинпүрэвийн Даваасүрэн. /РД:ЙЙ99092012/

 

Насанд хүрээгүй яллагдагч Г.Шинэбаяр нь ялтай байх хугацаандаа А.Энх-Амгалан, Р.Даваасүрэн нартай бүлэглэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг Хүнс бараан зах”дотор “Хатагтай их дэлгүүр”-ийн зүүн талд 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн орчимд О.Мөнхбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан О.Мөнхбаярыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

 

Насанд хүрээгүй яллагдагч  А.Энх-Амгалан, Р.Даваасүрэн нар нь Г.Шинэбаяртай бүлэглэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг Хүнс бараан зах дотор “Хатагтай их дэлгүүр”-ийн зүүн талд 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн орчимд О.Мөнхбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан О.Мөнхбаярыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Шинэбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 17-ний өдөр Ган-очир, Аюурзана, Даваасүрэн, Энх-Амгалан, бид нар хичээлээ тараад Энх-Амгалангийн утсыг зарахаар зах орсон. Зах дээр очоод “Хангамж” худалдааны төв орсон чинь утас зарагдахгүй байсан. Тэгээд буцаад гараад явж байсан чинь Бямбадорж нэг хүнтэй хамт явж байсан. Бямбадоржтой мэндлээд цаашаа явах гэсэн чинь Ган-Очир энэ Бямбадоржийн ах гэсэн. Тэгээд би Бямбадоржоос энэ чиний ах юм уу гэсэн чинь Бямбадорж тийм гэсэн. Би Бямбадоржийн ахыг дагуулаад “Хадагтай” дэлгүүрийн хажуу талын хашлага дээр суугаад чи яах гэж Дашцэрэнг зодсон юм бэ? гэсэн чинь О.Мөнхбаяр чамд ямар хамаатай юм гэсэн. Тэгэхээр нь би Дашцэрэнгийн нүүр нь хавдсан байсан гэсэн чинь О.Мөнхбаяр та нарт ямар хамаатай юм гэсэн. Би дуугүй сууж байсан чинь О.Мөнхбаяр мотоциклийнхоо түлхүүрийг гарынхаа салаанд хавчуулсан байсан. Тэгэхээр нь чи түлхүүр барьж байгаа бол би чулуу авна гээд газраас чулуу авсан. Тэгсэн О.Мөнхбаяр над руу түлхүүртэй гараараа далайсан. Тэгээд би зүүн талын шанаа руу нь чулуутай гараараа цохьсон. Ахиад Мөнхбаяр над руу дайрахаар нь би арагшаа болсон, тэгтэл намайг Бямбадорж бариад авсан. Тэгээд байж байсан чинь нэг эмээ ирээд Мөнхбаярыг миний хүүхэд энэ хүүхдүүдтэй зодоон хийгээд яахав ээжийгээ дууд гэсэн чинь О.Мөнхбаяр би энэ МСҮТ-ийн гөлөгнүүдэд ээжийгээ дууддаг жижиг гар биш гэсэн. Тэгээд бид нар явах гээд Аюурзана О.Мөнхбаярын урдуур нь гарсан чинь Мөнхбаяр үхсэнээ хараад байгаа юм пиздаа минь гэсэн. Тэгсэн Аюурзана чамайг харсан хүн алга гэсэн чинь О.Мөнхбаяр Аюурзаныг бариад авсан. Тэгсэн чинь Даваасүрэн очоод О.Мөнхбаярыг өшиглөсөн, араас нь Энх-Амгалан өшиглөсөн. Тэгээд би өшиглөх гэсэн чинь хайсанд хөл зоогдсон. Тэгээд л бид нар явсан. Сүүлд нь Ган-Очир О.Мөнхбаяр унаад босч ирэхэд нь хөмсөгнөөс нь цус гарсан байсан гэж хэлсэн. Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Энх-Амгалан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр сургуулиас гараад миний утсыг зарахаар зах явсан. Зах дээр очоод зарагдахгүй болохоор нь гэр рүүгээ явах гээд явж байсан чинь Гүнгээ, Лхам-Очир хоёртой таарсан. Тэгээд цаашаа явж байсан чинь Бямбадорж, Мөнхбаяр хоёртой таарсан. Ган-Очир Шинэбаярт энэ нөгөө Бямбадоржийн ах шүү дээ гэсэн. Шинэбаяр Бямбадоржоос ах чинь юм уу? гэсэн чинь Бямбадорж тийм гэсэн. Тэгээд Шинэбаяр Мөнхбаярыг “Хадагтай” дэлгүүрийн хайс руу дагуулаад явсан. Бид нар араас нь очсон. Шинэбаяр Мөнхбаяртай чи яагаад Дашцэрэнг зодсон юм гээд л яриад байсан. Тухайн үед Мөнхбаяр мотоциклийнхоо түлхүүрийг гарынхаа салаанд хавчуулсан байсан. Тэгээд Шинэбаяр газраас дунд зэргийн чулуу аваад Мөнхбаярын зүүн шанаа руу нь цохьсон. Тэгээд Мөнхбаяр босоод ирсэн. Бид нар хэл амаа ололцохгүй юм байна гээд явах гээд Аюурзана Мөнхбаярын урдуур гарсан чинь Мөнхбаяр Аюурзаныг юугаа хараад байгаа пиздаа вэ гээд Аюурзаныг бариад авсан. Тэгсэн Мөнхбаярыг Даваасүрэн араас нь нэг өшиглөсөн би нэг өшиглөсөн. Мөнхбаярын хөмсөг язарсан гэдгийг би хараагүй. Гэм буруу хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ хэмшиж байна. Хөнгөн ялааж оноож өгнө үү гэв.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Р.Даваасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр бид нар Энх-Амгалангийн утсыг зарах гээд зах орсон. Тэгээд утас зарагдахгүй болохоор нь “Хадагтай ” дэлгүүрийн урдуур ороод явж байсан чинь Гүнгээ, Лхам-Очир хоёр араас дуудсан. Тэгээд цаашаа явсан чинь Бямбадорж, Мөнхбаяр хоёр явж байсан. Тэгтэл Ган-Очир энэ Бямбадоржийн ах нь шүү дээ гэхэд Шинэбаяр Бямбадоржоос ах чинь юм уу гэж асуухад Бямбадорж тийм гэсэн. Тэгээд Шинэбаяр, Мөнхбаярыг дагуулаад “Хадагтай” дэлгүүрийн хайс руу дагуулаад явсан. Тэгээд Шинэбаяр Мөнхбаярт чи яах гэж Дашцэрэнг зодсон юм бэ гэсэн чинь Мөнхбаяр та нарт ямар хамаатай юм гэсэн. Нэг харсан чинь Мөнхбаяр гарын салаандаа мотоциклийнхоо түлхүүрийг барьсан байсан. Тэгтэл Шинэбаяр газраас жижиг чулуу аваад Мөнхбаярын баруун шанаа руу нь нэг цохьсон. Тэгээд бид нар явах гэж байсан чинь нэг эмээ ирсэн. Тэр эмээ та нар яагаад байгаа юм гээд Мөнхбаярыг ээжийгээ дууд гэхэд Мөнхбаяр МСҮТ-ийн гөлөгнүүдэд ээжийгээ дуудахгүй гэсэн. Тэгээд бид нар явах гээд Аюурзана Мөнхбаярын урдуур гарсан чинь юугаа хараад байгаа юм гээд Аюурзаныг Мөнхбаяр бариад авсан. Тэгэхээр нь араас нь би нэг өшиглөсөн. Миний дараа Энх-Амгалан нэг өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өнгө үү гэв.

 

Хохирогч О.Мөнхбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр манайд суудаг Бямбадорж гэх дүүтэйгээ Бямбадоржийн ахтай нь золгох гээд зах дээр ээжид хэлчихээд явсан. “Хангамж ” захын тэнд Бямбадоржийн ахыг хүлээгээд зогсож байсан чинь хэдэн банди ирээд Бямбадоржтой мэндэлсэн. Улаан куртиктэй банди нь намайг ийшээ яваад юм яръя гэсэн. “Хадагтай” дэлгүүрийн зүүн талын хайсан дээр суугаад чи түлхүүрээ хая хаяхгүй бол би чулуу авна шүү гээд намайг чулуутай гараараа цохьсон. Тэгтэл Бямбадорж улаан куртиктэй бандийг аваад явсан. Тэгтэл хамт барилга дээр ажиллаж байсан эмээ ирээд юу болоод байгаа юм ээжийгээ дууд гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэчихээд явах гэж байсан чинь саарал куртиктэй банди миний урдуур орж ирсэн. Би тэр бандийг барьж аваад байж байсан чинь хажуугаас нэг нь өшиглөөд бас ахиад толгой руу цохьсон. Тэгээд би ухаан балартаад тонгойгоод босох гэсэн босч чадахгүй байсан. Тэгээд ухаан балартаад тонгойсон. Тонгойж байхад толгой руу нүдээд байсан. Хамт явж байсан Бямбадорж намайг босгоод ээж ирээд цагдаагийн газар руу явсан. Хохиролд 500000 төгрөг авсан. Мөн эмнэлэгт хэвтсэний төлбөрийг төлсөн. Нийт 3091000 төгрөг нэхэмжилж байгаа. Гомдолтой байна гэв.

 

Хохирогч О.Мөнхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 03 дугаар сарын 17-ний өдөр “Оргилын ундраа” дэлгүүрийн урд талд явж байтал араас Бямбадоржийг Бямбаа гээд хүн дуудахаар нь эргээд хартал нэлээн хэдэн хүүхэд байсан. Тэгээд Бямбадорж бид хоёр Хатагтай дэлгүүрийн тэнд зогсож байтал тэр хүүхдүүд хүрээд ирсэн. Ирсэн хүүхдүүд дундаас улаан өнгийн куртиктэй хүүхэд нь Бямбадоржтой уулзаад би наахна талд нь байж байтал уг улаан куртиктэй хүүхэд нь ийшлээд хоёулаа уулзаадахъя гээд намайг дагуулаад Хатагтай дэлгүүрийн зүүн талаар оруулаад би гартаа түлхүүр атгачихсан байсан чинь намайг чи наад түлхүүрээ хая, тэгэхгүй бол би чулуу авлаа шүү гэж хэлэхээр нь би ямар нэгэн юм хэлэлгүй дуугүй байж байтал тэр хүүхэд газраас чулуу аваад миний зүүн талын хөмсөг хэсэг рүү чулуу атгасан гараараа нэг удаа шууд цохиод авсан. Тэгтэл Бямбадорж тэр улаан куртиктэй хүүхдийг хориод яаж байгаа юм бэ? гэж хэлээд цааш аваад явсан. Тэгсэн хажуугаас нь 1 настай эмэгтэй хүн ирээд та нар яаж байгаа юм бэ? яагаад хүүхэд зодож нүдээд байгаа юм бэ? гээд надад хандаж ээжийгээ дуудах юм уу гэж асуухаар нь би үгүй ээ, үгүй гэж хэлсэн. Удалгүй ээж хүрч ирээд намайг эмнэлэг болон цагдаа руу дагуулж очсон. Эхлээд Шинэбаяр гэдэг залуу чулуутай гараараа зүүн талын шанаа руу цохьсон юм. Тэр үед миний хөмсөгнөөс цус гараагүй байсан. Би тэгээд шанаагаа бариад авахад Шинэбаярыг Бямбадорж аваад явсан юм. Үүний дараа над дээр нэг нь хүрээд ирэхээр нь би 2 гарыг нь бариад авсан чинь миний хажуу талаас хөмсөг рүү цохьчихсон юм. Тэрнээс болж миний хөмсөгнөөс цус гарсан. Мөн хацар, хамар халцарчихсан байсан. Би цохиулснаас болж доошоо тонгойход миний ухаан балартсан. Би газар унасан эсэхээ сайн санахгүй байна. Би газар унасан ч байж магадгүй. Хөмсөг хамар зэргээс цус гарч байсан юм. Цохиулснаас болж миний хөмсөг, хамар зэргээс цус гарсан юм. Хэрэв газар унасан байсан бол тэгж гэмтэл авахаар газар унаагүй. Цохиулснаас болж биедээ гэмтэл авсан гэдгээ мэдэж байна. Би тэр үед доошоо тонгойчихсон байсан болохоор хэн нь яаж намайг цохьсон гэдгийг нь хараагүй тэгэхээр хэний цохилтоос болж биедээ гэмтэл авсан гэдгийг мэдэхгүй байна. Шинэбаяр чулуутай гараараа цохих үед миний зүүн талын чих рүү цохьчихсон. Тэгээд л миний толгой дүүрээд явчихсан. Тэр цохилтоос болж миний хөмсөг болон хамарнаас цус гараагүй байсан. Харин миний зүүн чихэнд байсан ээмэгний шинж нь муруйчихсан байсан. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Одоо миний биеийн байдал хэвийн болчихсон байгаа. 3090000 төгрөг нэхэмжилж байгаа. Тэрийгээ авчих юм бол гомдол санал байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-25 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Д.Бямбадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би 2016 оны 03-р сарын 17-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад Оргилын ундраа дэлгүүрийн урд талд явж байтал араас Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг Шинэбаяр, Аюур, Ган-Очир Даваасүрэн гэдэг хүүхдүүд бас 3 хүүхдийн хамтаар явж байсан. Тэгтэл тэр дундаас Шинэбаяр нь намайг Бямбаа гээд араас дуудахаар нь би эргэж хараад О.Мөнхбаяр бид хоёр Хатагтай дэлгүүрийн зүүн талд зогсож байтал тэр хүүхдүүд ирээд Шинэбаяр нь надаас энэ нөгөө манай ангийн Дашцэрэн гэдэг хүүхдийг цохьсон хүүхэд мөн үү гэж асуухаар нь би мөн гэж хариултал Шинэбаяр нь О.Мөнхбаярыг ийшлээд хоёулаа уулзаадахъя гэж хэлээд дагуулаад Хатагтай дэлгүүрийн зүүн талаар оруулаад чи түлхүүрээ хаяхгүй бол би чулуу авлаа шүү гэж хэлээд газраас чулуу аваад О.Мөнхбаярын нүүрний зүүн тал руу баруун гараараа нэг удаа цохиод авахаар нь би Шинэбаярыг хориод цааш нь авч явахад Оргилын ундраа дэлгүүрийн урд талын үүдний хаалганы тэнд аваачиж орхичихоод буцаад нээх удалгүй 2-3 минут болсны дараагаар эргээд О.Мөнхбаяр дээр яваад очтол О.Мөнхбаяр нь газар дөрвөн хөллөөд доошоо тонгойгоод уначихсан байхаар нь би О.Мөнхбаярыг түшиж босгоод тэнд байсан нэг эмээд би О.Мөнхбаярын ээжийн утасны дугаарыг өгөөд О.Мөнхбаярын ээж рүү яриулаад би Мөнхбаярыг түшээд байж байтал Мөнхбаярын ээж нь ирээд цагдаа руу Мөнхбаярыг авч яваад дараа нь эмнэлэг явсан. Нэг эмээ л лав байсан. Тэр эмээ Шинэбаяр нь Мөнхбаярыг чулуугаар цохисны дараа ирсэн байх...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-49 хуудас/,

                                                                          

Гэрч А.Мэнджаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн үдээс хойш хүнс барааны зах дотор Хатагтэй дэлгүүрийн зүүн хойд талд явж байтал О.Мөнхбаярыг хэсэг хүүхдүүд тойроод зогсчихсон байж байхаар нь би Мөнхбаярыг таниад Мөнхбаяр дээр хүрч очих үедээ тэнд байсан хүүхдүүдээс яагаад байгаа юм бэ, та нар гэж асуутал тэр хүүхдүүд дуугараагүй. Тэгтэл нэг улаан өнгийн куртик өмсчихсөн байсан хүүхэд нь О.Мөнхбаярыг өдөөд юм ярьж байснаа гараараа нүүр
лүү нь цохиод автал О.Мөнхбаяр нь тэнд байсан цагаан өнгийн жижиг автомашины
араар орсон. Тэгэхээр нь би яваад очтол О.Мөнхбаяр автомашины ард өнхрөөд
уначихсан тэнд байсан хүүхдүүдээс хоёр хүүхэд О.Мөнхбаярыг газар уначихсан
байхад өшиглөөд байсан. Тэр хоёр хүүхэд нь биеэр жижигхэн тухайн үедээ нэг нь
саарал өнгийн куртик өмсчихсөн, нэг нь хар ногоон, ногоон өнгийн куртик өмсчихсөн
хүүхдүүд л харагдах шиг болсон. Яг нарийн сайн санахгүй байна. Тэгэхээр нь би тэр
хүүхдүүд дээр очоод хөөе та нар яаж байгаа юм бэ нэгнийгээ аллаа шүү дээ гэж
хэлээд яваад очтол тэнд байсан хүүхдүүд зугтаад гүйгээд явчихсан. Мөнхбаяртай
хамт явж байсан бололтой нэг хүүхэд түшиж босгосон. Тэгээд би тэр хүүхдээс чи
наад Мөнхбаярын ээжийн дугаарыг мэдэх үү мэддэг бол өгөөдөх, би ээж рүү нь ярьж
хэлье гээд Отгоны дугаарыг тэр хүүхдээс аваад Отгон руу яриад чи гараад ир. Танай хүүхдийг хүүхдүүд зодоод байна гэж хэлсэн, Тэгтэл удалгүй Отгон гүйгээд
гараад ирсэн. Би Отгоныг ирсний дараагаар удалгүй явсан. Миний харснаар лав
эхлээд Мөнхбаярыг улаан өнгийн куртиктэй хүүхэд цохиод авсан дараа нь тэнд
байсан хоёр хүүхэд Мөнхбаярыг жижиг автомашины араар унасан байхад нь
өшиглөөд байсан. Ингээд 3 хүүхэд л лав миний харснаар О.Мөнхбаярыг зодсон..."
гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/,

 

Гэрч Д.Отгоны мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би Өвөрхангай аймгийн 5-р багт байрлах Хүнс барааны захын Хангамж худалдааны төв дотор кино прокат ажиллуулдаг юм. 2016 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 15 цагийн үед манай хүү О.Мөнхбаяр нь манайд суудаг хүүхэд болох Бямбадоржийн хамтаар над дээр хүрч ирээд бид хоёр Бямбадоржийн ахтай очиж золгочихоод ирье гэж хэлээд гараад явсан. Тэгж гарч яваад нээх удаагүй байж байтал миний утас руу Мэндээ эгч залгаад танай хүүхдийг чинь
хүүхдүүд зодчихлоо хурдан гараад ир гэж хэлэхээр би хаана вэ гэж асуутал Хатагтай дэлгүүрийн тэнд гэхээр нь би гараад яваад очтол тэнд манай хүү О.Мөнхбаяр, Бямбадорж, тэгээд таксинд явдаг Хуягаа гэдэг танил залуу байсан. Хуягаа манай хүүхдийг хөтөлчихсөн танай хүүхдийг зодсон хүүхдүүд нь зугтаачихлаа гээд байж байсан. Тэгээд би хүүгээ аваад эмнэлэгт очиж зүүн хөмсөгөнд нь нэг оёо тавиулсан. Тэгтэл тухайн үед оёо тавьсан эмч нар нь энэ хүүхэд чинь шоконд орчихсон байна гэж надад хэлж байсан. Би хүүгээсээ чамайг хэн ингээд зодчихсон юм бэ? гэж асуутал мэдэхгүй би тэр хүүхдүүдийг танихгүй. Нилээн хэдэн хүүхэд л байсан гэж надад хэлсэн. Тэгтэл манайд суудаг Бямбадорж надад хэлэхдээ тэр хүүхдүүд бол Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг хүүхдүүд байгаа юм би ганц нэгийг нь танина гэж хэлсэн. Тэгээд би хүүгээ 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлээд 7 хонуулаад 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр эмнэлгээс гаргасан. Миний хүү өмнө нь ямар нэгэн байдлаар биедээ гэмтэл авч байгаагүй. Одоо хүртэл манай хүүхдийн биеийг яаж байна, энэ тэр гэж асуугаагүй, зүгээр л худлаа баашлаад байна гэж ойлгоод байх шиг байна. Иймд би их гомдолтой байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 хуудас/,

 

Гэрч Ц.Өсөхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би тэр өдөр 16 цаг 30 минутанд ээлжинд гарахаар ажил дээрээ ирэхэд хүнд зодуулсан гээд нэг залуу хүлээн авах дээр байж байсан. Түүнд яаралтай тусламжийн их эмч Дуламсүрэн түүнд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байсан. Тухайн тэмдэглэл дээр амин үзүүлэлт тогтвортой, үе үе татна гэсэн зовиуртай гэж бичсэн байсан. Би тэгээд тухайн залууг үзэхэд даралт, пүлс зэрэг бүх үзүүлэлт хэвийн, амин үзүүлэлт тогтвортой байсан. Намайг ээлж авснаас хойш 1 цагийн дотор тэр залуу 2 удаа таталт өгч татаж байсан. Ингээд түүнийг таталт өгч байхад нь тайвшруулах, өвчин намдаах тариа булчинд нь хийж өгч тайвшруулж байсан. Тухайн үед тэр залуу хөмсгөн дээрээ бага зэрэг шарх авч түүнийгээ оёулсан байсан. Оёдол тавьсан тухай ар гэрийнхэн нь ярьж байсан. Өөр ил харагдах шарх сорви гэмтэл байгаагүй. Таталт өгч байгаа хүний даралт, пульс, сатурац зэрэг үзүүлэлт нь дээшээ хэлбэлздэг юм. Гэтэл тухайн залуу таталт өгч байхад тэдгээр нь хэвийн байсан. Юунаас болж тэгж таталт өгсөн гэдгийг мэдэхгүй байна. Мөнхбаяр гэх залуу тэр өдрөө гэмтлийн тасагт хэвтэж эмчилгээ хийлгэсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 55 хуудас/,

 

Гэрч С.Батмягмарын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би эмчлэгч эмч нь байсан юм. Хэвтэх үедээ тархины эдийн язралын хөнгөн хэлбэр, зүүн хөмсөгний зүсэгдсэн шарх оноштойгоор хэвтэж эмчлүүлж байсан. Энхбаяр эмч хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн бичиг хийж өгсөн байсан. Биеийн байдал хэвийн болоод эмнэлгээс гарсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,

 

Гэрч Д.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 15 цаг өнгөрч байхад зах дээр Оргилын Ундраа нэртэй худалдааны төв дотор ажлаа хийгээд байж байсан чинь зах дээр цуг наймаа хийдэг Оюунчимэг эмэгтэй над дээр хүрч ирээд танай Отгоны хүүхэд хүнд зодуулчихсан цусаа гойжуулчихсан явж байна гэж хэлэхээр нь би гараад харсан чинь Мөнхбаяр байхгүй байсан. Би тэгээд юу болсон талаар асуух гээд төрсөн дүү Отгон руу утсаар ярьсан чинь би цагдаагийн газар дээр байна гэж хэлэхээр нь гар утсаа салгасан юм. Би тэгээд ажлаа хийгээд байж байсан чинь 18 цагийн орчим Отгон над руу залгаад Мөнхбаяр шоконд орчихсон юм шиг байна, би эмнэлэг дээр байна гэж хэлэхээр нь би эмнэлэг рүү таксигаар яваад очиход Отгон нь хүүхэд Мөнхбаярын хамтаар эмнэлгийн үүдний коридорт сууж байсан. Тэр үед Мөнхбаяр зүүн хөмсөгний дээд хэсэгтээ оёо тавиулчихсан, уруулны дээд хэсэгт хуруу дарам газар халцарчихсан, мөн шилэн хүзүүний дээд хэсэгт хуруу дарам газар халцарчихсан байсан. Тэгээд Мөнхбаярыг ЭХО-д үзүүлчихээд 22 цаг өнгөрч байхад гэртээ харьцгаасан. Маргааш өглөө нь буюу 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Отгон хүүхэдтэйгээ цагдаагийн газар руу явлаа гээд явсан. Тэгтэл Мөнхбаярын бие муудаад байна Энхчулуун гэдэг айлд байна гэж хэлэхээр нь яваад очсон чинь Мөнхбаярын царай цонхийчихсон унтаа байдалтай юм шиг байгаад байхаар нь түргэн дуудаж үзүүлсэн чинь эмнэлэг дээр очих шаардлагатай байна гэж хэлж байсан. Тэгээд эмнэлэг дээр ах дүү нарынхаа хамтаар Мөнхбаярыг авч очоод үзүүлсэн юм. Тэр үед Отгон намайг цагдаагийн газарт өргөдөл аваачаад өгчих гэж хэлэхээр нь Отгоны бичсэн өргөдлийг би цагдаагийн газар дээр авчирч өгсөн юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч М.Аюурзаны мөрдөн байцаалтанд өгсөн: "...тэр өдөр найзууд болох Шинэбаяр, Ган-Очир, Даваасүрэн, Энх-Амгалан нарын хамтаар 14 цагийн орчим Энх-Амгалангийн гар утсыг зарах зорилгоор зах орсон юм. Тэгээд зах дээр ирэхэд түүний гар утас зарагдахгүй байсан учир гэртээ харихаар бөөнөөрөө явж байсан чинь Гүнгээ, Лхам-Очир нартай тааралдсан юм. Үүний дараа захын баруун талын хаалган дээр явж байсан чинь манай сургуулийн Бямбадорж нэг залуугийн хамтаар явж байгаад бид нартай тааралдсан юм. Тэр 2-той тааралдахад Ган-Очир Шинэбаярт Бямбадоржтой цуг явж байсан залууг хараад энэ Дашцэрэнг зоддог банди байна шүү гэж хэлэхэд Шинэбаяр тэр залууг дуудаад Хатагтай их дэлгүүрийн зүүн талын талбай руу явчихаар нь би Гүнгээ, Лхам-Очир нартай зодоон үзье гээд тэд нарын араас нь явсан юм. Намайг очиход Шинэбаяр, Мөнхбаяр нар хоорондоо хэрэлдээд байгаа юм шиг байхаар нь харсан чинь Шинэбаяр Мөнхбаярт хандан чи түлхүүр барьж байгаа бол би чулуу барина гэж хэлээд газраас чулуу аваад Мөнхбаяр гэх залуугийн шанаа руу нь нэг удаа цохиод авсан. Тэгтэл хажуу талаас нэг эгч хүрч ирээд больцгоо,  яагаад зодолдоод байгаа юм бэ гэж хэлсэн. Тэр эгч Мөнхбаяр гэх залууг таньдаг юм шиг байна лээ, түүнийг ээжийгээ дууд гээд байсан. Тэгтэл Мөнхбаяр гэх залуу Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гөлөгнүүдэд ээжийгээ дуудаж яадаг юм бэ гээд байсан. Би Шинэбаяр дээр очоод түүнийг салгаж аваад явах гэтэл Мөнхбаяр гэх залуу намайг юугаа хараад байгаа пизда вэ? гэж хэлэхээр нь чиний юуг хардаг юм бэ гэж хэлсэн чинь намайг бариад авсан. Тэгтэл Даваасүрэн,  Энх-Амгалан нар хажуу талаас орж ирээд түүнийг нэг нэг удаа хөлний гуя орчим руу нь өшиглөчихсөн чинь Мөнхбаяр гэх залуу “Хатагтай” их дэлгүүрийн хажууд байх хайсыг түшээд зогсчихсон чинь Шинэбаяр гүйж очоод түүний зүүн талын хөмсөг рүү нь чулуутай гараараа ахиад нэг цохьчихсон чинь хөмсөгнөөс нь цус гарчихсан. Тэгтэл захын тэр хавиар явж байсан хүмүүс яаж байгаа юм бэ? гээд байхаар нь бид нар гүйгээд явцгаачихсан юм. Тэгээд гэр гэртээ харьцгаасан. Мөнхбаярыг Даваасүрэн, Энх-Амгалан нар хажуу талаас нь нэг нэг удаа өшиглөсөн, Шинэбаяр түүнийг чулуутай гараараа 2 удаа цохьсон. Өөр түүнд гар хүрсэн хүн байхгүй. Би түүний урдуур гарах гэсэн чинь юугаа хараад байгаа пизда вэ гэж хэлэхээр нь би чиний юуг хардаг юм бэ гэж хэлсэн чинь өөрөө эхлээд миний 2 гарыг бариад авсан. Би түүнд огт гар хүрээгүй. Тэнд байсан Ган-Очир, Гүнгээ, Лхам-Очир бид нар огт гар хүрээгүй. Хажууд нь хараад зогсож байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Ган-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хичээлээ тараад 14 цаг өнгөрөөд 15 цаг болох гэж байхад найзууд болох Шинэбаяр, Даваасүрэн, Энх-Амгалан, Аюурзана нарын хамтаар зах дээр Энх-Амгалангийн гар утсыг зарахаар явсан юм. Ингээд зах дээр ирсэн чинь түүний гар утас зарагдахгүй болохоор нь гэр гэртээ харихаар захын дотор Хатагтай нэртэй дэлгүүрийн буланд явж байсан чинь Гүнгээ, Лхам-Очир нар араас хүрээд ирсэн юм. Ингээд бөөнөөрөө захын баруун талын хаалган дээр явж байгаад Бямбадорж Мөнхбаяр нартай тааралдахад нь би Шинэбаярт энэ Бямбадоржийн ах нь юм биш үү гэж хэлсэн чинь Шинэбаяр Бямбадорж дээр очоод энэ Дашцэрэнгийн хамрыг цохьсон хүүхэд мөн үү гэж асуусан чинь Бямбадорж мөн гэж хэлсэн чинь Шинэбаяр,  Бямбадорж,  Мөнхбаяр нарыг дагуулаад Хатагтай их дэлгүүрийн зүүн тал руу явахаар нь бид нар тэр 3-ыг дагаад явсан юм. Ингээд Хатагтай их дэлгүүрийн зүүн талд очоод Шинэбаяр Мөнхбаяртай яагаад Дашцэрэнгийн хамрыг цохьсон юм бэ гэж асуусан чинь Мөнхбаяр хариуд нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд хоорондоо ярилцаж байсан. Тэр үөд Мөнхбаяр гартаа мотоциклийн түлхүүр барьчихсан байж байсан болохоор Шинэбаяр түүнийг түлхүүрээ халаасандаа хийчих гэж хэлсэн чинь нөгөөх нь түлхүүрээ халаасандаа хийхгүй болохоор нь Шинэбаяр газраас чулуу барьж авахад тэр 2 хоорондоо барьцалдаад авсан чинь Шинэбаяр Мөнхбаярын толгой орчим руу нь чулуутай гараараа нэг удаа, хөлөөрөө бөгс орчим руу нэг удаа өшиглөчихөөр нь Аюурзана, Бямбадорж нар очоод тэр 2-ыг салгасан юм. Тэгээд бид нар явахаар болоод Аюурзана Мөнхбаярын урдуур гарсан чинь Мөнхбаяр юугаа хараад байгаа пизда вэ гэж хэлсэн чинь Аюурзана, Мөнхбаяр нар хоорондоо барьцалдаад авах үед Даваасүрэн, Энх-Амгалан нар Мөнхбаяр дээр очоод боль гэж хэлээд бөгс, нуруу орчим руу нь өшиглөчихөөд хажууд нь байсан автомашины цаагуур Аюурзана, Мөнхбаяр нар зууралдаад орчихсон юм. Тэгэхээр нь би машин тойроод очсон чинь Мөнхбаяр газар уначихсан хөмсөгнөөс нь цус гараад байж байсан ба хажууд нь Шинэбаяр, Бямбадорж, Даваасүрэн, Энх-Амгалан нар зогсож байсан. Тэгээд Мөнхбаяр, Бямбадорж нарыг үлдээчихээд бид нар гэртээ харьцгаахаар явсан юм. Тухайн өдрөөс нэлээн хэдэн хоногийн өмнө манай ангийн Дашцэрэн сургууль дээр ирэхдээ миний хамрыг Бямбадоржийн ах нь цохьчихсон гэж хэлж байсан юм. Тэгээд тухайн өдөр Бямбадоржтой цуг явж байсан залууг хараад Дашцэрэнгийн хамрыг нь цохьсон ах нь юм байх гэж бодоод Шинэбаярт хэлсэн юм. Шинэбаяр Мөнхбаяр нар Дашцэрэнгийн асуудлаас болж хоорондоо маргалдаж байгаад л түүнийг зодчихсон юм. Шинэбаяр, Даваасүрэн, Энх-Амгалан нар түүнийг зодож биед нь гар хүрсэн юм. Аюурзана түүнтэй барилцаж аваад салсан. Өөр Мөнхбаярт гар хүрч цохиж зодсон хүн байгаагүй. Зүгээр л хараад зогсож байсан. Аюурзана Мөнхбаярыг цохиж зодоогүй. Энх-Амгалан, Даваасүрэн нар бөгс рүү нь нэг нэг удаа өшиглөсөн. Шинэбаяр чулуутай гараараа түүнийг толгой руу нь цохиод мөн өшиглөж байсан. Цохьсны дараа хөмсөгнөөс нь цус гараагүй байсан. Харин дараа нь машины цаана газар уначихсан байхад хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан. Г.Шинэбаяр улаан өнгийн куртиктэй явж байсан. Машины цаана орчихсон байсан болохоор би сайн харж чадаагүй. Машины цаана Шинэбаяр, Даваасүрэн, Энх-Амгалан, Аюурзана нар Мөнхбаяртай цуг байсан. Тэгэхээр  тэд нарын аль нэг нь л цохьсон байх гэж бодож байна. Мөнхбаярын толгой руу нь намайг харахад Шинэбаяр л нэг удаа цохиж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Т.Дашцэрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 02 дугаар сарын 25, 26-ны үед гэж санаж байна. Би тэр өдөр гэртээ байж байсан чинь орой 18 цагийн орчим Бямбадорж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн манай гэрт ирээд намайг гэрт хүргээд өг гэж хэлэхээр нь би түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр явж байсан чинь замдаа Бямбадоржийн ах нь гэх Мөнхбаяр тааралдаад намайг нэг удаа цохьчихсон юм. Ингээд маргааш нь хичээл дээрээ очоод ангийнхандаа болсон асуудлын талаар хэлж байсан юм. Ган-Очиртай нэг ангид сурдаг болохоор тэр талаар мэдэж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 65 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч О.Лхам-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би тэр өдөр 14 цаг өнгөрч байхад найз Гүнгээбуугийн хамт зах дээр явж байсан чинь Шинэбаяр, Даваасүрэн, Энх-Амгалан, Аюурзана, Ган-Очир нартай тааралдсан юм. Тэгээд тэд нартай мэндэлчихээд Хатагтай дэлгүүр рүү орох гээд явж байсан чинь Шинэбаяр нэг залуутай мэндэлж байсан. Би тэгээд Хатагтай дэлгүүр рүү өмд авах санаатай ганцаараа орсон юм. Харин Гүнгээбуу тэр хэдтэй үлдсэн юм. Би Хатагтай дэлгүүрт орж өмд үзчихээд буцаад гараад ирсэн чинь нэг эмээ тэр хэд дээр ирчихсэн зодоон болсон тухай яриад байж байсан. Гүнгээбуу бид 2 явах гэсэн чинь зодуулсан гэх залуу Аюурзанатай барилцаад авсан чинь түүний араас Даваасүрэн хөлөөрөө бөөр хавьцаа нь тийрсэн, дараа нь Энх-Амгалан очиж араас нь өшиглөсөн чинь тэр залуу хайс налаад зогссон. Тэр үед Шинэбаяр түүн дээр очиж өшиглөх гэсэн чинь түүний хөл төмөр хайсны завсраар орчихсон юм. Тэгээд зодуулсан гэх залуу налаад газар уначихаар нь Гүнгээбуу бид 2 тэндээс явсан чинь үлдсэн хэд Хатагтай дэлгүүрийн урдуур гараад захын баруун талын хаалгаар гараад зугтаагаад явчихсан юм. Харин Гүнгээбуу бид 2 сургууль руу явсан. Миний харснаар Даваасүрэн, Энх-Амгалан, Шинэбаяр нар түүнийг өшиглөж байсан. Харин намайг Хатагтай дэлгүүр орчихоод гараад ирсэн чинь нэг эмээ ирчихсэн зодоон болсон гэж хэлж байсан. Би тэр зодооныг нь хараагүй. Аюурзана Мөнхбаярыг цохиж зодоогүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Т.Гүнгээбуугийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Лхам-Очир бид 2 зах дээр явж байгаад 14 цаг өнгөрч байхад захын баруун талын хаалган дээр Шинэбаяр, Энх-Амгалан, Даваасүрэн, Аюурзана, Ган-Очир нартай тааралдсан юм. Бид 2 тэд нартай тааралдаад удаагүй байж байсан чинь Бямбадорж нэг залуугийн хамтаар явж байгаатай тааралдсан. Тэгтэл Шинэбаяр Бямбадоржтой цуг явж байсан залууг ийшээ явж юм яръя гээд Хатагтай дэлгүүрийн зүүн тал руу дагуулаад явахаар нь бид нар араас нь дагаад явсан. Тэгээд Шинэбаяр Хатагтай дэлгүүрийн хажууд очоод тэнд байсан хайсан дээр суугаад тэр залууг яагаад манай найзыг зодсон юм бэ гэж асуусан чинь тэгээд чи яах юм бэ гээд өөдөөс нь хэрэлдээд байсан. Тэр үед Мөнхбаяр гэх залуу гартаа түлхүүр барьчихсан байсан ба тэр түлхүүртэй гараараа Шинэбаярыг цохих гээд байсан. Тэгтэл Шинэбаяр чи түлхүүртэй гараараа намайг цохих гэж байгаа бол би чулуу авна гэж хэлээд газраас нэг чулуу аваад гартаа атгасан чинь тэр залуу түлхүүртэй гараараа Шинэбаярыг цохих гээд далайсан чинь Шинэбаяр чулуутай гараараа зүүн талын шанаа хавьцаа нь цохьчихсон юм. Тэгтэл нөгөө залуу Шинэбаярыг цохих гэтэл Шинэбаяр арагшаа ухарч байгаад үсрээд өшиглөх гэтэл түүний араас Бямбадорж барьж аваад яах гээд байгаа юм бэ гээд салгасан. Тэгээд бид нарыг явах гэж байсан чинь нэг эмээ Мөнхбаяр гэх залуу дээр ирээд энэ хүүхдүүд чамайг зодох гээд байгаа юм уу, чи ээжийгээ дуудахгүй юм уу гэж хэлсэн чинь би энэ Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гөлөгнүүдэд ээжийгээ дуудаж жижигрэхгүй гэж хэлж байсан. Тэгээд бид нар явах гээд Аюурзана түүний урдуур гарсан чинь түүнийг үхсэнээ хараад байгаа юм бэ гээд Аюурзаныг бариад авсан. Тэгтэл Даваасүрэн тэр Мөнхбаяр гэх залуугийн бөгс хавьцаа нь өшиглөж байсан. Би өөр тийшээ харчихаад буцаад эргээд харсан чинь Энх-Амгалан түүнийг өшиглөж байсан. Тэгтэл тэр залуу газар уначихсан, Шинэбаярын хөл хайсны завсар орчихсон хөлөө салгаж авах гээд зогсож байсан. Тэгтэл тэнд явж байсан хүн болиоч гэж хэлэхэд бид нар тэндээсээ эугтаасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 хуудас/,

 

Гэрч С.Оюунчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн өглөө нь Отгон, Мөнхбаяр хүүхдийнхээ хамтаар манай лангуун дээр орж ирээд юм ярьж байгаад гараад явсан юм. Тэр өдрийн үдээс хойш /одоо цагийг нь санахгүй байна/ Оргилын Ундраа худалдааны төв дотор байх лангуунаасаа гараад гадна талд байх үүд рүү гарахад Отгоны хүүхэд Мөнхбаяр Хатагтай дэлгүүрийн зүүн талд нүүрнээс нь цус гарчихсан доошоо тонгойгоод зогсож байсан. Түүний хажууд нэг банди, мөн нэг хөгшин эгч нар зогсож байсан. Тэр хөгшин эгч гар утсаараа ярьчихсан зогсож байсан. Би тэгээд эргэж лангуу руу ороод Отгоны төрсөн эгч Цэцэгмаа эгчид танай дүүгийн хүүхэд цустайгаа холилдчихсон зогсож байна гэж хэлсэн юм. Надад өөр харсан үзсэн зүйл байхгүй. Би Мөнхбаярыг зодуулж байхыг хараагүй. Намайг гарч ирэхэд цусаа гоожуулчихсан зогсож байсан. Нүүрний хэсгээс нь цус гарчихсан доошоо тонгойгоод зогсож байхыг нь л харсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 70 хуудас/,

 

Гэрч С.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би одоо санахгүй байна. Харин хүлээн авахын эрэмбэлэн ангилалтын бүртгэлийн дэвтэр болон тухайн хүний хэвтэж эмчлүүлж байсан өвчний түүхээс үзэхэд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 18 цаг 30 минутанд хүлээн авахын эмч Дуламсүрэн дагуулж орж ирж надад үзүүлсэн байна тухайн үед жижүүр эмч Батмягмар хагалгаанд орсон байсан учир өөр үзэх эмч байхгүй байна гээд намайг гуйж үзүүлсэн юм. Ингээд Мөнхбаяр гэгчийг үзэхэд толгой өвдөн дотор  муухайрна  гэсэн  зовиуртай  зүүн талын  шанаа  орчим  боолт тавиулчихсан байсан. Тархины нэгдүгээр зэргийн няцралт байж болзошгүй гэсэн онош тодруулж эмчлүүлэхээр хэвтүүлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 77 хуудас/,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Р.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: "...2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр найзууд болох Энх-Амгалан, Ган-Очир, Аюурзана, Шинэбаяр нарын хамтаар Энх-Амгалангийн гар утсыг зарах зорилгоор зах явсан. Гap утас зарагдахгүй байхаар нь буцаад захын баруун талын хаалгаар гарах гээд явж байсан чинь араас Гүнгээ нэг найзтайгаа бид нар дээр ирсэн. Тэр 2-той уулзаад байж байсан чинь Бямбадорж, Мөнхбаяр нар урдаас гараад ирсэн. Тэгтэл Ган-Очир Бямбадоржтой цуг явж байсан залууг хараад Шинэбаярт хандан энэ Бямбадоржийн ах нь байна гэж хэлсэн чинь Шинэбаяр Бямбадорж дээр очоод энэ танай ах мөн үү гэж асуухад мөн гэж хэлсэн. Тэгэзд Шинэбаяр Мөнхбаярыг дагуулаад Хатагтай дэлгүүрийн тийшээ дагуулаад явахаар нь бид нар арааас нь дагаад явсан юм. Хатагтай дэлгүүрийн зүүн талд очоод Шинэбаяр Мөнхбаярт хандан чи яагаад Дашцэрэнг зодсон юм бэ гэж асуусан чинь та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлээд гарынхаа салаанд мотоциклийн түлхүүр хийчихээд бид нар луу далайгаад байхаар нь Шинэбаяр чи төмөр барьж байгаа бол би чулуу авна гэж хэлээд газраас чулуу аваад түүний шанаа орчим руу нь чулуутай гараараа нэг удаа цохьчихсон юм. Тэр үед Бямбадорж Шинэбаярыг араас нь татаад авах үед хажуу талаас нэг танихгүй эмээ хүрч ирээд та нар яагаад хүн зодоод байгаа юм бэ гэж хэлээд Мөнхбаярыг ээжийгээ дуудчих гэж тэр эмээ хэлсэн чинь Мөнхбаяр би Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гөлөгнүүдэд ээжийгээ дууддаг жижиг гар биш гэж хэлсэн. Тэгээд бид нар явахаар болоод Аюурзана Мөнхбаярын урдуур гарах гэсэн чинь түүнийг муухай хараад байна уу пизда минь гэж хэлээд Мөнхбаяр Аюурзаныг бариад авсан. Тэр үед би Мөнхбаяр дээр очоод түүний бөгс рүү нь нэг удаа өшиглөчихсөн юм. Миний араас Энх-Амгалан хүрч ирээд мөн түүнийг өшиглөчихсөн чинь хажууд зогсож байсан автомашин хашлага 2-ын дундуур Мөнхбаяр газар уначихсан. Тэр үед Шинэбаяр ахин Мөнхбаяр дээр очоод өшиглөх гэтэл түүний хөл нь хажууд байсан хашлага төмрийн завсраар ороод гацчихсан юм. Тэгээд л бид нар тэндээсээ бөөнөөрөө явцгаасан. Бид нарыг явахад Мөнхбаяр ямар хуу байдалтай үлдсэн гэдгийг нь би анзаарч хараагүй явчихсан. Тэнд байсан бид нартай цуг явж байсан хүүхдүүд 2-3 метр зайтай хараад зогсож байсан. Энх-Амгалан Мөнхбаярыг өшиглөх үед газар унасан юм. Мөнхбаяр газар унах үедээ тэр гэмтлийг авсан байх гэж бодож байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 157-158 хуудас/,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: "...2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өөрийнхөө гар утсыг зарахаар найзууд болох Шинэбаяр, Даваасүрэн, Ган-Очир, Аюурзана нарын хамтаар 14 цагийн орчим зах орсон юм. Зах дээр ирээд гар утсаа зарах гэсэн боловч зарж чадаагүй учир захаас гарах гээд явж байсан чинь зах дотор Гүнгээ, Лхам-Очир нартай тааралдаад цуг явж байгаад захын баруун талын хаалган дээр Бямбадорж, Мөнхбаяр нартай тааралдсан. Мөнхбаярыг тухайн үед таньдаггүй байсан учир Бямбадоржтой мэндэлчихээд цаашаа явах гэж байсан чинь Ган-Очир Шинэбаярт хандан энэ Бямбадоржийн ах нь шүү дээ гэж Мөнхбаярыг зааж хэлсэн чинь Шинэбаяр Бямбадоржоос энэ ах чинь мөн үү гэж асуусан чинь мөн гэж хэлэхээр нь Мөнхбаярыг Шинэбаяр дагуулаад Хатагтай нэртэй дэлгүүрийн зүг дагуулаад явсан. Бид нар тэр 2-ын араас дагаад явсан. Хатагтай дэлгүүрийн хажууд очоод Шинэбаяр Мөнхбаярыг ярилцъя гэж хэлсэн чинь үг дуугарахгүй, мотоциклийнхоо түлхүүрийг гарынхаа завсраар хийчихээд цохих гээд байгаа юм шиг байсан болохоор Шинэбаяр Мөнхбаярт хандан чи түлхүүр барьж байгаа бол би чулуу барина гэж хэлээд газраас нэг чулуу аваад чулуутай гараараа Мөнхбаярын зүүн талын хацар руу нь цохьчихсон юм. Тэгсэн чинь Мөнхбаяр газар уначихаад эргэж босч ирэхээр нь үүнтэй хэл амаа ололцохгүй юм байна гээд бөөнөөрөө тэндээс явах гэсэн чинь нэг эмээ хүрч ирээд Мөнхбаярыг ээжийгээ дуудаач гэж хэлсэн чинь Мөнхбаяр би энэ Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гөлөгнүүдэд ээжийгээ дууддаг хүн биш гэж хэлж байсан. Тэр үед Аюурзана Мөнхбаярын урдуур гарсан чинь юугаа муухай хараад байгаа пизда вэ гээд Мөнхбаяр Аюурзаныг бариад авахаар нь Даваасүрэн түүний араас нь очоод бөгс хавьцаа нь нэг удаа өшиглөчихөөр нь би мөн очиж Мөнхбаярыг нэг удаа өшиглөсөн юм. Үүний дараа Шинэбаяр Мөнхбаяр дээр очиж өшиглөх гэтэл түүний хөл нь хажууд байсан хашлагын завсар хөл нь орчихсон юм. Бид нарыг явах үед Мөнхбаяр тэнд зогсож байсан автомашины цаагуур орчихсон байсан. Шинэбаяраас өөр түүний толгой орчим руу нь хүрсэн хүн байхгүй. Даваасүрэн бид 2 түүнийг нэг нэг удаа өшиглөсөн юм. Даваасүрэн, Шинэбаяр бид 3-аас өөр түүнд гар хүрсэн хүн байхгүй. Шинэбаярыг цохьсоны дараа цус гараагүй байсан. Хэзээ нь түүний хөмсөгнөөс нь цус гарсан байсан гэдгийг мэдэхгүй байна. Шинэбаяр нэг удаа цохьсон. Дараа нь Даваасүрэн бид 2 нэг нэг удаа өшиглөсөн. Өөр түүнд гар хүрсэн хүн байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 159-160 хуудас/,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Шинэбаярын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: "...2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Аюурзана, Ган-Очир, Энх-Амгалан, Даваасүрэн нарын хамтаар гар утас зарах зорилгоор сургуулиасаа гараад зах руу явсан юм. Тухайн өдөр манай хичээл 1 цаг 30 минутанд тарсан учир хичээлээ тараад шууд зах руу явсан. Ингээд зах дээр очоод гар утсаа зарахаар Хангамж, Эмт худалдааны төвүүд рүү орсон боловч зарах гэж байсан гар утас зарагдаагүй юм. Тэгээд бөөнөөрөө гэртээ харихаар захаас гарах гээд явж байсан чинь Гүнгээ, Лхам-Очир нартай захын баруун талын хаалган дээр тааралдсан. Тэгээд тэр 2-той мэндэлчихээд цаашаа явж байсан чинь Бямбадорж нэг залуутай явж байгаатай тааралдахаар нь Бямбадоржтой мэндэлчихээд цаашаа явах гэж байсан чинь Ган-Очир надад хандан энэ нөгөө Бямбадоржийн ах нь шүү дээ гэж хэлэхээр нь тиймүү гэж хэлээд буцаж Бямбадоржийг дуудаж энэ танай ах чинь мөн юм уу гэж асуусан чинь мөн гэж хэлэхээр нь Бямбадоржийн ах гэх залуу дээр очиж 2-лаа ийшээ очоод юм яриадах уу гэж хэлээд Хатагтай нэртэй дэлгүүрийн хажуу руу дагуулаад явсан юм. Тийшээ явахад цуг явж байсан найзууд бүгдээрээ дагаад явсан. Ингээд Хатагтай дэлгүүрийн хажууд очоод тэнд байсан төмрөн хайсан дээр очиж суух үед Мөнхбаяр миний урд зогссон. Би түүнээс чи яах гэж Дашцэрэнг зодсон юм бэ? гэж асуусан чинь та нарт ямар хамаатай юм бэ? гэж хэлэхээр нь Дашцэрэнгийн нүүр ам нэл хавдар болсон байна лээ шүү дээ гэж хэлсэн чинь Мөнхбаяр та нарт ямар хамаатай юм бэ? гэж хэлсэн. Тэр үед Мөнхбаяр гарынхаа салаанд түлхүүр хийчихсэн байхаар нь түүнээс чи яагаад түлхүүр гарынхаа салаанд хийчихсэн байгаа юм бэ? гэж асуусан чинь ямар нэгэн юм дуугарахгүй байсан. Би тэгээд Мөнхбаярт чи түлхүүр барьж байгаа бол би адилхан чулуу барина гэж хэлээд газраас чулуу аваад барьсан чинь Мөнхбаяр миний түлхүүр барих барихгүй та нарт ямар хамаатай юм бэ? гэж хэлээд түлхүүртэй гараараа над руу далайхаар нь би чулуутай гараараа Мөнхбаярын зүүн талын шанаа руу нь цохьчихсон чинь арагшаа ухраад буцаад над руу дайрахаар нь би арагшаа ухарч өшиглөх гэтэл Бямбадорж голоор ороод боль гээд салгасан. Тэгээд бид нар явах гэтэл нэг эмээ хүрч ирээд миний хүүхдүүд ингэж зодоон хийгээд яах юм бэ чи ээжийгээ дуудчих гэж Мөнхбаярт хэлсэн чинь би энэ Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн гөлөгнүүдэд ээжийгээ дууддаг жижиг гар биш гэж хэлж байсан. Тэгээд бид нар явахаар болоод Аюурзана Мөнхбаярын урдуур гарсан чинь үхсэнээ хараад байгаа пизда вэ? гэж хэлсэн чинь Аюурзана юу гэнээ гээд түүнтэй барьцалдаад авсан. Тэр үед Даваасүрэн Мөнхбаяр дээр очоод бөгс рүү нэг удаа өшиглөсөн чинь Энх-Амгалан араас нь ирээд дахин Мөнхбаярын шилбэ хавьцаа нь өшиглөсөн. Би Мөнхбаяр дээр очоод түүнийг өшиглөх гэтэл миний хөл төмөр сараалжин хашлага руу ороод гацчихаар нь хөлөө гаргаж аваад би түрүүлээд явсан. Миний араас Даваасүрэн ирсэн. Бид нар захаас гараад явж байхдаа түрүүний залуу яасан юм бол гэж ярилцаж байсан чинь Ган-Очир тэр залуу газар уначихаад буцаад босч ирэх үед түүний хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан гэж хэлж байсан. Би зүүн талын шанаа руу нь цохьсон. Надаас өөр түүний толгой орчим руу нь цохьсон хүн байхгүй. Мөнхбаярыг зогсож байхад Энх-Амгалан түүнийг тийрээд өшиглөсөн чинь газар уначихсан юм. Тэгээд газар унахдаа л тухайн гэмтлийг авсан байх гэж бодож байна. Намайг цохиход гэмтэл учраагүй байх гэж бодож байна. Намайг цохьсны дараа нүүр амнаас нь цус гараагүй байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 161-162 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн: "...О.Мөнхбаярын биед тархины доргилт, зүүн хөмсөгний язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 80 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 486 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: "...О.Мөнхбаярын биед зүүн хөмсөгт шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Халтархүүгийн гаргасан 2016 оны 03 дугаар сарын 22-ны №96 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 89-90 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 хуудас/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/,

 

Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-11 хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 6 хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9, 12 хуудас/,

 

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 13-15 хуудас/,

 

Гэрч А.Мэнджаргал, хохирогч О.Мөнхбаяр нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 29 хуудас/,

 

Гэрч М.Аюурзана, Г.Гүнгээбуу нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 30-31 хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /26-28 хуудас/,

 

Хохирлын баримтууд /хх-ийн 32-43 хуудас/,

 

Хохирогч О.Мөнхбаярын өвчний түүх /хх-ийн 119-128 хуудас/,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Р.Даваасүрэнгийн хувийн байдлыг тогтоосон иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 169 хуудас/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 167 хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 168 хуудас/, суралцагчийн хувийн хэрэг /хх-ийн 172-175 хуудас/, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн б/174 дугаартай албан бичиг /хх-ийн 189 хуудас/, анги удирдсан багшийн тодорхойлолт /хх-ийн 171 хуудас/,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Шинэбаярын хувийн байдлыг тогтоосон иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 186 хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 176 хуудас/, анги удирдсан багшийн тодорхойлолт /хх-ийн 185 хуудас/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 197 хуудас/, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн б/175 дугаартай албан бичиг /хх-ийн 196 хуудас/, суралцагчийн хулийн хэрэг /хх-ийн 198-199/,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Энх-Амгалангийн хувийн байдлыг тогтоосон иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 194 хуудас/, анги удирдсан багшийн тодорхойлолт /хх-ийн 190 хуудас/, суурь боловсролын сурлагын үнэлгээ /хх-ийн 191-192 хуудас/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 193 хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 195 хуудас/, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн б/175 дугаартай албан бичиг /хх-ийн 196 хуудас/, суралцагчийн  хувийн хэрэг /хх-ийн 200-203 хуудас/,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Р.Даваасүрэнгийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан: “... Миний хүү Р.Даваасүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх гэж байна. Эцэг, эх бидний зүгээс үр хүүхэддээ хараа хяналт муу тавьснаас болж ийм хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа. Цаашид эцэг, эх бидний зүгээс дахин гэмт хэрэгт оруулахгүй, сайн хүн болгож хүмүүжүүлнэ. Хүү Р.Даваасүрэнг эцэг, эх бидний батлан даалтанд өгч хуулийн энэрэнгүй зарчмийг баримталж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Шинэбаярын хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан: “...Миний хүү Г.Шинэбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх гэж байна. Эцэг, эх бидний зүгээс үр хүүхэддээ хараа хяналт муу тавьснаас болж ийм хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа. Цаашид эцэг, эх бидний зүгээс дахин гэмт хэрэгт оруулахгүй, сайн хүн болгож төлөвшүүлж, сургуулийг нь амжилттай төгсгөж сайн боловсон хүчин болгоно. Хүү Г.Шинэбаярыг эцэг, эх бидний батлан даалтанд өгч хуулийн энэрэнгүй зарчмийг баримтлан шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Энх-Амгалангийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан: “...Миний хүү А.Энх-Амгалан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх гэж байна. Эцэг, эх бидний зүгээс үр хүүхэддээ хараа хяналт муу тавьснаас болж ийм хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа. Цаашид эцэг, эх бидний зүгээс дахин гэмт хэрэгт оруулахгүй, сайн хүн болгож төлөвшүүлж, сургуулийг нь амжилттай төгсгөж сайн боловсон хүчин болгоно. Хүү А.Энх-Амгаланг эцэг, эх бидний батлан даалтанд өгч хуулийн энэрэнгүй зарчмийг баримтлан шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт,

 

Өвөрхангай аймгийн Хүүхдийн хууль зүйн хорооны 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №01, №02, №03 дугаартай албан бичгүүд,

 

Хохирогч О.Мөнхбаярын эмнэлэгт хэвтсэний төлбөр 320000 төгрөг, сахиулын мөнгө 10500 төгрөг төлсөн болохыг нотлох БОЭТөвийн эмчлэгч эмчийн 2016 оны 03 дугаар сарын 25, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолтууд зэрэг болно.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Шинэбаяр, А.Энх-Амгалан, Р.Даваасүрэн нар нь бүлэглэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг Хүнс барааны зах дотор “Хатагтай их дэлгүүр”-ийн зүүн талд 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагийн орчимд О.Мөнхбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан О.Мөнхбаярыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Мөнхбаярын шүүх хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “Хангамж ” захын тэнд Бямбадоржийн ахыг хүлээгээд зогсож байсан чинь хэдэн банди ирээд Бямбадоржтой мэндэлсэн. Тэгсэн улаан куртиктэй банди нь намайг ийшээ яваад юм яръя гэсэн. “Хатагтай” дэлгүүрийн зүүн талын хайсан дээр суугаад чи түлхүүрээ хая хаяхгүй бол би чулуу авна шүү гээд намайг цохьсон. Тэгсэн Бямбадорж улаан куртиктэй бандийг аваад явсан. Тэгтэл саарал куртиктэй банди миний урдуур орж ирсэн. Би тэр бандийг барьж аваад байж байсан чинь хажуугаас нэг нь өшиглөсөн чинь нэг нь хөмсөг рүү цохьсон. Тэгээд би ухаан балартаад тонгойгоод босох гэсэн босч чадахгүй байсан. Ойчсон эсэхээ мэдэхгүй байна. Надтай хамт явж байсан Бямбадорж намайг босгоод ээж ирээд цагдаагийн газар руу явсан..”. гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Д.Бямбадоржийн “…Би 2016 оны 03-р сарын 17-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад Оргилын ундраа дэлгүүрийн урд талд явж байтал араас Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг Шинэбаяр, Аюур, Ган-Очир Даваасүрэн гэдэг хүүхдүүд бас 3 хүүхдийн хамтаар явж байсан. Шинэбаяр нь О.Мөнхбаярыг ийшлээд хоёулаа уулзаадахъя гэж хэлээд дагуулаад Хатагтай дэлгүүрийн зүүн талаар оруулаад чи түлхүүрээ хаяхгүй бол би чулуу авлаа шүү гэж хэлээд газраас чулуу аваад О.Мөнхбаярын нүүрний зүүн тал руу баруун гараараа нэг удаа цохиод авахаар нь би Шинэбаярыг хориод цааш нь авч явахад Оргилын ундраа дэлгүүрийн урд талын үүдний хаалганы тэнд аваачиж орхичихоод буцаад нээх удалгүй 2-3 минут болсны дараагаар эргээд О.Мөнхбаяр дээр яваад очтол О.Мөнхбаяр нь газар дөрвөн хөллөөд доошоо тонгойгоод уначихсан байсан.” /хх-ийн 47-49/, гэрч А.Мэнджаргалын “…нэг улаан өнгийн куртик өмсчихсөн байсан хүүхэд нь О.Мөнхбаярыг өдөөд юм ярьж байснаа гараараа нүүрлүү нь цохиод автал О.Мөнхбаяр нь тэнд байсан цагаан өнгийн жижиг автом ашины араар орсон. Тэгэхээр нь би яваад очтол О.Мөнхбаяр авто машины ард өнхрөөд уначихсан тэнд байсан хүүхдүүдээс хоёр хүүхэд О.Мөнхбаярыг газар уначихсан байхад өшиглөөд байсан. Тэр хоёр хүүхэд нь биеэр жижигхэн тухайн үедээ нэг нь саарал өнгийн куртик өмсчихсөн, нэг нь хар ногоон, ногоон өнгийн куртик өмсчихсөн хүүхдүүд л харагдах шиг болсон. Яг нарийн сайн санахгүй байна. Тэгэхээр нь би тэр хүүхдүүд дээр очоод хөөе та нар яаж байгаа юм бэ нэгнийгээ аллаа шүүдээ гэж хэлээд яваад очтол тэнд байсан хүүхдүүд зугтаад гүйгээд явчихсан. Миний харснаарлавэхлээд Мөнхбаярыг улаан өнгийн куртиктэй хүүхэд цохиод авсан дараа нь тэнд байсан хоёр хүүхэд Мөнхбаярыг жижиг автомашины араар унасан байхад нь
өшиглөөд байсан. Ингээд 3 хүүхэд л лав миний харснаар О.Мөнхбаярыг зодсон.” /хх-ийн 50-51/, гэрч Д.Отгоны “…миний утас руу Мэндээ эгч залгаад танай хүүхдийг чинь
хүүхдүүд зодчихлоо, хурдан гараад ир гэж хэлэхээр би хаана вэ гэж асуутал Хатагтай дэлгүүрийн тэнд гэхээр нь би гараад яваад очтол тэнд манай хүү О.Мөнхбаяр, Бямбадорж, тэгээд таксинд явдаг Хуягаа гэдэг танил залуу байсан. Хуягаа манай хүүхдийг хөтөлчихсөн танай хүүхдийг зодсон хүүхдүүд нь зугтаачихлаа гээд байж байсан. Тэгээд би хүүгээ аваад эмнэлэгт очиж зүүн хөмсөгөнд нь нэг оёо тавиулсан. Тэгтэл тухайн үед оёо тавьсан эмч нар нь энэ хүүхэд чинь шоконд орчихсон байна гэж надад хэлж байсан.” /хх-ийн 53/, гэрч Ц.Өсөхбаярын “…Би тэр өдөр 16 цаг 30 минутанд ээлжинд гарахаар ажил дээрээ ирэхэд хүнд зодуулсан гээд нэг залуу хүлээн авах дээр байж байсан. Түүнд яаралтай тусламжийн их эмч Дуламсүрэн түүнд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байсан. Тухайн тэмдэглэл дээр амин үзүүлэлт тогтвортой, үе үе татна гэсэн зовиуртай гэж бичсэн байсан. Би тэгээд тухайн залууг үзэхэд даралт, пульс зэрэг бүх үзүүлэлт хэвийн, амин үзүүлэлт тогтвортой байсан. Намайг ээлж авснаас хойш 1 цагийн дотор тэр залуу 2 удаа таталт өгч татаж байсан. Тухайн үед тэр залуу хөмсгөн дээрээ бага зэрэг шарх авч түүнийгээ оёулсан байсан. Оёдол тавьсан тухай ар гэрийнхэн нь ярьж байсан. Өөр ил харагдах шарх сорви гэмтэл байгаагүй.” /хх-ийн 55/, гэрч С.Батмягмарын “…Би эмчлэгч эмч нь байсан юм. Хэвтэх үедээ тархины эдийн язралын хөнгөн хэлбэр, зүүн хөмсөгний зүсэгдсэн шарх оноштойгоор хэвтэж эмчлүүлж байсан. Энхбаяр эмч хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн бичиг хийж өгсөн байсан. Биеийн байдал хэвийн болоод эмнэлгээс гарсан.” /хх-ийн 56/, насанд хүрээгүй гэрч М.Аюурзанын “…Шинэбаяр, Мөнхбаяр нар хоорондоо хэрэлдээд байгаа юм шиг байхаар нь харсан чинь Шинэбаяр Мөнхбаярт хандан чи түлхүүр барьж байгаа бол би чулуу барина гэж хэлээд газраас чулуу аваад Мөнхбаяр гэх залуугийн шанаа руу нь нэг удаа цохиод авсан.  Би Шинэбаяр дээр очоод түүнийг салгаж аваад явах гэтэл Мөнхбаяр гэх залуу намайг юугаа хараад байгаа пизда вэ? гэж хэлэхээр нь чиний юуг хардаг юм бэ гэж хэлсэн чинь намайг бариад авсан. Тэгтэл Даваасүрэн,  Энх-Амгалан нар хажуу талаас орж ирээд түүнийг нэг нэг удаа хөлний гуя орчим руу нь өшиглөчихсөн чинь Мөнхбаяр гэх залуу “Хатагтай” их дэлгүүрийн хажууд байх хайсыг түшээд зогсчихсон чинь Шинэбаяр гүйж очоод түүний зүүн талын хөмсөг рүү нь чулуутай гараараа ахиад нэг цохьчихсон чинь хөмсөгнөөс нь цус гарчихсан. Мөнхбаярыг Даваасүрэн, Энх-Амгалан нар хажуу талаас нь нэг нэг удаа өшиглөсөн, Шинэбаяр түүнийг чулуутай гараараа 2 удаа цохьсон.” /хх-ийн 60/,  Шинэбаяр газраас чулуу барьж авахад тэр 2 хоорондоо барьцалдаад авсан чинь Шинэбаяр Мөнхбаярын толгой орчим руу нь чулуутай гараараа нэг удаа, хөлөөрөө бөгс орчим руу нэг удаа өшиглөчихөөр нь Аюурзана, Бямбадорж нар очоод тэр 2-ыг салгасан юм. …Даваасүрэн, Энх-Амгалан нар Мөнхбаяр дээр очоод боль гэж хэлээд бөгс, нуруу орчим руу нь өшиглөчихөөд хажууд нь байсан автомашины цаагуур Аюурзана, Мөнхбаяр нар зууралдаад орчихсон юм. Тэгэхээр нь би машин тойроод очсон чинь Мөнхбаяр газар уначихсан хөмсөгнөөс нь цус гараад байж байсан ба хажууд нь Шинэбаяр, Бямбадорж, Даваасүрэн, Энх-Амгалан нар зогсож байсан. …Шинэбаяр, Даваасүрэн, Энх-Амгалан нар түүнийг зодож биед нь гар хүрсэн юм. Аюурзана түүнтэй барилцаж аваад салсан. Энх-Амгалан, Даваасүрэн нар бөгс рүү нь нэг нэг удаа өшиглөсөн. Шинэбаяр чулуутай гараараа түүнийг толгой руу нь цохиод мөн өшиглөж байсан. Цохьсны дараа хөмсөгнөөс нь цус гараагүй байсан. Харин дараа нь машины цаана газар уначихсан байхад хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан.” /хх-ийн 63-64/, насанд хүрээгүй гэрч О.Лхам-Очирын “…Миний харснаар Даваасүрэн, Энх-Амгалан, Шинэбаяр нар түүнийг өшиглөж байсан. Харин намайг Хатагтай дэлгүүр орчихоод гараад ирсэн чинь нэг эмээ ирчихсэн зодоон болсон гэж хэлж байсан. Би тэр зодооныг нь хараагүй. Аюурзана Мөнхбаярыг цохиж зодоогүй.” /хх-ийн 66-67/, насанд хүрээгүй гэрч Т.Гүнгээбуугийн “…Шинэбаяр чи түлхүүртэй гараараа намайг цохих гэж байгаа бол би чулуу авна гэж хэлээд газраас нэг чулуу аваад гартаа атгасан чинь тэр залуу түлхүүртэй гараараа Шинэбаярыг цохих гээд далайсан чинь Шинэбаяр чулуутай гараараа зүүн талын шанаа хавьцаа нь цохьчихсон юм. …Тэгээд бид нар явах гээд Аюурзана түүний урдуур гарсан чинь түүнийг үхсэнээ хараад байгаа юм бэ гээд Аюурзаныг бариад авсан. Тэгтэл Даваасүрэн тэр Мөнхбаяр гэх залуугийн бөгс хавьцаа нь өшиглөж байсан.  Энх-Амгалан түүнийг бас өшиглөж байсан.” /хх-ийн 68-69/, , гэрч С.Энхбаярын “…Мөнхбаяр гэгчийг үзэхэд толгой өвдөнө дотор  муухайрна  гэсэн  зовиуртай  зүүн талын  шанаа  орчим  боолт тавиулчихсан байсан. Тархины нэгдүгээр зэргийн няцралт байж болзошгүй гэсэн онош тодруулж эмчлүүлэхээр хэвтүүлсэн.” /хх-ийн 77/ гэсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй шүүгдэгч Г.Шинэбаяр, А.Энх-Амгалан, Р.Даваасүрэн нарыг сэжигтэн, яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд, хохирогч О.Мөнхбаярын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 96 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 486 дугаартай дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-11/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 6/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9, 12/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 13-15 хуудас/, хохирогч О.Мөнхбаярын өвчний түүх /хх-ийн 119-128/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас насанд хүрээгүй шүүгдэгч Г.Шинэбаярыг ялтай байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор насанд хүрээгүй шүүгдэгч Г.Шинэбаярыг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3-д зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж шийдвэрлэсэн байх тул Г.Шинэбаярыг ялтай байх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Оюунчимэг нь А.Энх-Амгалан, Р.Даваасүрэн нар нь Г.Шинэбаяртай бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдээгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байгаа боловч энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.

 

А.Энх-Амгалан нь 1999 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, Г.Шинэбаяр нь 1999 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, Р.Даваасүрэн нь 1999 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус тус төрсөн, 18 насанд хүрээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 194, 186, 169/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 163, 164, 165/ зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Шинэбаяр, А.Энх-Амгалан, Р.Даваасүрэн нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс насанд хүрээгүй шүүгдэгч Г.Шинэбаяр, А.Энх-Амгалан, Р.Даваасүрэн нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, насанд хүрээгүй шүүгдэгч Г.Шинэбаярт хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Энх-Амгалан, Р.Даваасүрэн нар нь арван найман насанд хүрээгүй байхдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал зэргийг харгалзан, тэдэнд ял оногдуулахгүй байх нь зохистой гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтыг үнэлээд компьютер томограф хийлгэсний төлбөр 75000 төгрөг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийлгэсэн MRI шинжилгээний төлбөр 125000 төгрөг, Улаанбаатараас Өвөрхангай аймагт ирсэн автобусны зардал 40000 төгрөг, “Rich hill” зочид буудалд байрласны үнэ 240000 төгрөг, нийт 480000 төгрөгийг иргэний хариуцагч нараас гаргуулж хохирогч О.Мөнхбаярт олгох нь зүйтэй боловч иргэний хариуцагч нар нь хохирогчид хохиролд 500000 төгрөг, эмнэлэгт хэвтсэний төлбөр 331500 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул насанд хүрээгүй шүүгдэгч, иргэний хариуцагч нар нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

 

Хохирогч О.Мөнхбаяр нь тархины цахилгаан бичлэг хийлгэсний 30000 төгрөг, истори хуулбарласны 7000 төгрөг, Өвөрхангай аймгаас Улаанбаатар, Улаанбаатараас Өвөрхангай аймагт ирж очсоны зардал 84000 төгрөгийн үлдэгдэл болох 44000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300000 төгрөг, ажилгүй байсны цалин 350000 төгрөг нийт 731000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч эдгээрийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн “Эм гоо” ХХК-аас авсан гэх церебролизин тарианы үнэ 40000 төгрөгийн баримт, таксигаар Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот явсны зардал 70000 төгрөг, нийт 110000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нийт 841000 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, 

Хохирогч О.Мөнхбаярын ээж Д.Отгоны “Заан гарьд” ломбардаас 2016 оны 03 дугаар сарын 31, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд авсан зээлийн хүү 105000 төгрөг, Отгоны гүйлгээ 1050000 төгрөг,  Д.Отгоны түрээслэдэг гэх лангууны төлбөр 400000 төгрөг, нэгжний үнэ 35000 төгрөг, банкны мөнгө 2 сарын 150000 төгрөг, нийт 1740000 төгрөгийн хохирол нь насанд хүрээгүй шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Мөнхбаяр нь хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн 841000 төгрөгийн хохирлоо болон цаашид гарах зардлаа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх нь зүйтэй болохыг дурьдаж тус тус шийдвэрлэлээ.

           Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн 1 ширхэг ээмэг, 2 ширхэг рентген зураг зэргийг хохирогч О.Мөнхбаярт буцаан олгож, Г.Шинэбаярын эзэмшлийн Olone маркийн, А.Энх-Амгалангийн “Нокиа-1680” маркийн, Р.Даваасүрэнгийн эзэмшлийн “Samsung Note-1” маркийн гар утас зэргийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 292, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Насанд хүрээгүй шүүгдэгч Дэгд овогт Ганболдын Шинэбаяр, Соном овогт Алтансүхийн Энх-Амгалан, Боржигон овогт Ренчинпүрэвийн Даваасүрэн нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3, 69.1.4-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Соном овогт Алтансүхийн Энх-Амгалан, Боржигон овогт Ренчинпүрэвийн Даваасүрэн нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж, А.Энх-Амгаланд хяналт тавихыг түүний хууль ёсны төлөөлөгч Г.Олзодод,  Р.Даваасүрэнд хяналт тавихыг түүний хууль ёсны төлөөлөгч эцэг Ц.Ренчинпүрэвт тус тус даалгаж, Өвөрхангай аймгийн Хүүхдийн хууль зүйн хороог хүмүүжүүлэгчээр томилсугай.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээ авагдсаны дараа насанд хүрээгүй шүүгдэгч А.Энх-Амгалан, Р.Даваасүрэн нар нь засарч хүмүүжихгүй байвал шүүх уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр сольж болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Дэгд овогт Ганболдын Шинэбаярыг 252 /хоёр зуун тавин хоёр/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Г.Шинэбаяр нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног  баривчлах ялаар тооцож солихыг сануулсугай.

          6. Насанд хүрээгүй шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Мөнхбаярт хохиролд 831500 төгрөг төлсөн, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Хохирогч О.Мөнхбаярын нэхэмжилсэн 1740000  төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож, 841000 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч О.Мөнхбаяр нь хэлэлцэхгүй орхисон хохирлыг болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн 1 ширхэг ээмгийг устгаж, 2 ширхэг рентген зургийг хохирогч О.Мөнхбаярт буцаан олгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар  Г.Шинэбаярын эзэмшлийн Olone маркийн, А.Энх-Амгалангийн “Нокиа-1680” маркийн, Р.Даваасүрэнгийн эзэмшлийн “Samsung Note-1” маркийн гар утсыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй шүүгдэгч нарын төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

  11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч А.Энх-Амгалан, Г.Шинэбаяр, Р.Даваасүрэн нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Д.ЦЭЦЭГЭЭ