Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 176

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлаж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Соёмбо гудамж 12-17 тоотод оршин суух хаягтай, одоо Дорноговь аймаг Айраг сум 2-р баг Цагаан дөрвөлжийн 10-р гудамж 4-17 тоотод оршин сууж байгаа, “Нээлт” цайны газарт угаагч ажилтай, Боржигон овогт Чогсомжавын Наранцэцэг /РД: ЕА77081907/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Соёмбо гудамж 12-17 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Боржигон овогт Сүхээгийн Бямбадорж /РД: МХ73031715/-д холбогдох,

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоож гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоож гаргуулах, 2016 оны 10 сараас хойш хүүхдийн 20.000 төгрөгийг 2 хүүхдэд буцаан олгуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маралмаа, нэхэмжлэгч Ч.Наранцэцэг, хариуцагч С.Бямбадорж, гэрч Н.Наранбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 онд С.Бямбадоржтой танилцаж гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2012 оны 08 сарын 11-нд хүү Н.Тэлмэнзаяа, 2014 оны 09 сарын 04-нд охин Н.Саяна төрсөн. Бямбадорж нь ондоо хүнтэй гэрлэлтийн баталгаатай учраас бид хоёр суугаад 2 хүүхдийн эцэг эх болсон боловч одоо болтол гэр бүлийн батлах байхгүй. Одоо хүү Тэлмэнзаяа 5 настай, охин Саяна 3 настай. Н.Тэлмэнзаяа, Н.Саяна нарын төрсөн эцэг нь С.Бямбадорж мөн болохыг тогтоож, Бямбадоржоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Бямбадорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би хүү Тэлмэнзаяа, охин Саяна хоёрын хамт ам бүл гурвуул амьдардаг. Эхнэр гэх Ч.Наранцэцэгтэй 2011 онд гэр бүл болон амьдарч хоёр хүүхдийн эцэг эх болон 2016 оны 10 сар хүртэл хамтран амьдарсан. 2016 оны 10 сард Тэлмэнзаяа, Саяна нарыг өөрийнхөө эгч болох Ч.Нарантуяагийнд орхин яваад өдийг хүрсэн. Наранцэцэг нь өмнө нь амьдарч байсан Н.Энхбат мөн шүүхийн асуудлаар 2 хүүхдээ шийдвэрлүүлж авсан. Удаа дараа ийм асуудлыг гаргаж 2 хүүхдээ орхин явсан эх хүнд би хүүхдээ өгч явуулж чадахгүй мөн хүүхдийн тэтгэлэг өгч чадахгүй. Би өөрийн эзэмшлийн Соёмбын 12-17 тоот газар дээр хувиараа автомашин засварлаж өдөр тутмын орлоготой ажиллаж байгаа учир цаашид 2 хүүхдээ асран хамгаалж авч явж чадах учир 2 хүүхдийг миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ. 

Хариуцагч С.Бямбадоржийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: Миний бие эхнэр Ч.Наранцэцэгтэй 2010 оны 09 сард тус суманд үйл ажиллагаа явуулж байсан Таван тунамал жолооны курст жолооны багшаар ажиллаж байх хугацаанд танилцаж цаашид бид харилцан тохиролцож гэр бүл болох болсон. Наранцэцэгийн саналаар тус сумын 3-р багийн модны 4-1 тоотод оршин суухаар шилжин ирсэн.  Бид хамтдаа эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч бид хоёрын дундаас 2012 оны 08 сарын 11-нд хүү Тэлмэнзаяа, 2014 оны 09 сарын 04-нд охин Саяна нар төрсөн. Амьдарлын жилүүдэд Ч.Наранцэцэгээр овоглох 7 хүүхдийн  эцэг эх болон амьдарч байх хугацаанд Ч.Наранцэцэгийн өмнөх нөхөр Н.Энхбат гэх залуу Бямбадорж намайг буруутган Н.Батзориг, Н.Бат-Отгон нарыг шүүхээр явж асуудлаа шийдүүлэн 2 хүүхдээ өөр дээрээ авсан. Үлдсэн 5 хүүхдийн эцэг болж амьдарч байх хугацаанд 5 хүүхдээ өөрийн хүүхэд шиг хайрлан хүндлэж амьдарлын ухааныг заан сургаж асран хамгаалж 2016 оны 10 сар хүртэл амьдарсаар ирсэн. 2016 оны 10 сараас хойш Ч.Наранцэцэг нь 5 хүүхдээ гэр бүлтэйгээ орхин явсан. С.Бямбадорж миний хүүхдүүд болох Тэлмэнзаяа, Саяна нарыг тухайн үеэс өнөөдрийг хүртэл асарч хамгаалж, халамжилж яваа минь үнэн болно. Иймд би 2 хүүхдээ өөрөөрөө овоглон насанд хүрээгүй 2 хүүхдээ өөрийнхөө асрамжинд  байлгаж, улсаас олгох хүүхдийн тэтгэлгийг 2 хүүхдэдээ олгуулж байх хүсэлтэй байна. 2016 оны 10 сараас хойших өнөөг хүртэл хүүхдэд олгогдож байгаа хүүхдийн 20.000 төгрөгийг 2 хүүхэддээ буцаан олгуулж авна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, цаашид би 2 хүүхдээ авч явах бүрэн боломжтой өөрийн эзэмшлийн газар дээрээ хувиараа авто засварын үйл ажиллагаа явуулж өдөр тутамын орлоготой болно гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний зүгээс Бямбадоржийн зодуур дарамтаас болж хүүхдүүдээ орхиж явсан ч эргүүлж авч чадахгүй байгаа нь үнэн гэжээ.         

Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагч Бямбадоржтой ярилцаад 2 хүүхдээ аавд нь үлдээхээр шийдсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Бямбадоржоос нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хариуцагч С.Бямбадорж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Наранцэцэгийн ярьсан зүйлтэй санал нэг байна. 2 хүүхдээ би авсан. Наранцэцэгтэй 5 жил гаран хамт амьдарсан учир өөрийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа би татгалзаж байна гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг нь хариуцагч С.Бямбадоржийг 2012 оны 08 сарын 11-нд төрсөн хүү Н.Тэлмэнзаяа, 2014 оны 09 сарын 04-нд төрсөн охин Н.Саяна нарын эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох,

Хариуцагч С.Бямбадорж нь 2012 оны 08 сарын 11-нд төрсөн хүү Н.Тэлмэнзаяа, 2014 оны 09 сарын 04-нд төрсөн охин Н.Саяна нарыг өөрийн асрамжинд авах, эцгээр нь овоглох, 2016 оны 10 сараас хойш өнөөг хүртэл хүүхдэд олгогдож байгаа хүүхдийн 20.000 төгрөгийг 2 хүүхэддээ буцаан олгуулж авах сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг, хариуцагч С.Бямбадорж нар нь харилцан тохиролцож 2012 оны 08 сарын 11-нд төрсөн хүү Н.Тэлмэнзаяа, 2014 оны 09 сарын 04-нд төрсөн охин Н.Саяна нарын эцэг С.Бямбадоржид өгч нэхэмжлэгч нь үндсэн нэхэмжлэлээсээ, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ тус тус шүүх хуралдаан дээр татгалзсан тул шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг нь хариуцагч С.Бямбадоржийг 2012 оны 08 сарын 11-нд төрсөн хүү Н.Тэлмэнзаяа, 2014 оны 09 сарын 04-нд төрсөн охин Н.Саяна нарын эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Бямбадорж нь 2012 оны 08 сарын 11-нд төрсөн хүү Н.Тэлмэнзаяа, 2014 оны 09 сарын 04-нд төрсөн охин Н.Саяна нарыг өөрийн асрамжинд авах, эцгээр нь овоглох, 2016 оны 10 сараас хойш өнөөг хүртэл хүүхдэд олгогдож байгаа хүүхдийн 20.000 төгрөгийг 2 хүүхэддээ буцаан олгуулж авах сөрөг нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч С.Бямбадорж нь 2012 оны 08 сарын 11-нд төрсөн хүү Н.Тэлмэнзаяа, 2014 оны 09 сарын 04-нд төрсөн охин Н.Саяна нарыг өөрийн асрамжинд авах, эцгээр нь овоглох, 2016 оны 10 сараас хойш өнөөг хүртэл хүүхдэд олгогдож байгаа хүүхдийн 20.000 төгрөгийг 2 хүүхэддээ буцаан олгуулж авах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 59 дугаар зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Наранцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн, хариуцагч С.Бямбадоржийн сөрөг нэхэмжлэлд 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА