| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/00102/И |
| Дугаар | 00368 |
| Огноо | 2017-02-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 00368
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 73 дугаар байрны 80 тоотод оршин суух Боржигон овогт Нямдэчингийн Батрагчаа /РД:ФМ65011618/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхант 5-5-552 тоотод оршин суух Боржигон овогт Гантөмөрийн Эрдэнэхүү /РД:ФМ88072975/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Батрагчаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Г.Эрдэнэхүүгээс зээлийн гэрээний үүрэгт 5 250 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Эрдэнэхүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Нэхэмжлэлийн шаардлагаас 3 850 000 төгрөгийг 2017.02.08-ны өдрөөс эхлэн сард 641 666 төгрөгийг 6 сарын дотор буюу 2017.03.08-нд 641 666 төгрөг, 2017.04.08-нд 641 666 төгрөг, 2017.05.08-нд 641 666 төгрөг, 2017.06.08-нд 641 666 төгрөг, 2017.07.08-нд 641 666 төгрөг, 2017.08.08-нд 641 666 төгрөгийн төлбөрийг тус тус төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч Н.Батрагчаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Миний бие Г.Эрдэнэхүүд холбогдуулан 5 250 000 төгрөг нэхэмжилсэн үүнээс 1 400 000 төгрөгөөс татгалзаад 3 850 000 төгрөгийг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Батрагчаа нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн мөнгө 3 500 000 төгрөг, зээлийн хүү 1 750 000 төгрөг нийтдээ 5 250 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Талуудын тайлбар, 2015.09.23-ны өдрийн зээлийн гэрээ зэргээс үзэхэд хариуцагч Г.Эрдэнэхүү нь 5 250 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Н.Батрагчаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 5 250 000 төгрөгийн 1 400 000 төгрөгөөс татгалзаж хариуцагч Г.Эрдэнэхүү нь 3 850 000 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2017.03.08-нд 641 666 төгрөг, 2017.04.08-нд 641 666 төгрөг, 2017.05.08-нд 641 666 төгрөг, 2017.06.08-нд 641 666 төгрөг, 2017.07.08-нд 641 666 төгрөг, 2017.08.08-нд 641 666 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.Эрдэнэхүүд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч Н.Батрагчаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 5 250 000 төгрөгийн 1 400 000 төгрөгөөс татгалзаж хариуцагч Г.Эрдэнэхүү нь үлдэх 3 850 000 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2017.03.08-нд 641 666 төгрөг, 2017.04.08-нд 641 666 төгрөг, 2017.05.08-нд 641 666 төгрөг, 2017.06.08-нд 641 666 төгрөг, 2017.07.08-нд 641 666 төгрөг, 2017.08.08-нд 641 666 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Эрдэнэхүүгээс 38 275 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 38 275 төгрөгийг тус тус гаргуулж Н.Батрагчаад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016.12.21-ний өдөр төлсөн 98 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ