Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1698

 

 

Д.Буянхишигийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/01746 дугаар шийдвэртэй

                     

Нэхэмжлэгч Д.Буянхишигийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Оюунчимэгт холбогдох

 

          Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 538 244 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                      Д.Буянхишиг

Хариуцагч                                                         Л.Оюунчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч                                 Б.Бүрнээ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Буянхишиг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Л.Оюунчимэг надаас 2015 оны 5 дугаар сараас эхлэн 30.000.000 төгрөгөөс 350.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг бичгээр байгуулан гэрээний үүргээ биелүүлж ирсэн. Хамгийн сүүлд надаас 340.000.00 төгрөг зээлж 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай, 30 хоногийн 5 хувийн хүүтэй, зээлийн эхний 30 хоногт өдөр бүр зээлийн гэрээний мөнгөн дүнгийн 1 хувиар эгүүлэн төлөлт хийх, зээлийн сүүлчийн 2 сард багтаан зээлийн үлдэгдэл, мөнгийг бүрэн төлж дуусгах, зээлийг сар бүрийн 30-ны дотор төлөх нөхцөлтэйгээр, гэрээ байгуулсан. Урд өмнө нь авч байсан зээл ч гэсэн ийм нөхцлөөр байгуулагдаж, талууд үүргээ биелүүлж хэвшсэн уламжлал тогтсон байсан. Хариуцагч нь 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн гэрээнд заасны дагуу өдөр бүр 3.400.000 төгрөг эргүүлэн төлж байсан бөгөөд мөн оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 18-ны хооронд нийт 60.000.000 төгрөг нэмж зээлээд зээлийн нийт дүн 400.000.000 төгрөг болсон, зээлийн дүн өссөн тул эргэн төлөлтийн хэмжээ өсч хоногт 4.000.000 төгрөг болсон. Зээлдэгч 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 1.000.000 төгрөг төлснөөр эргэн төлөлтөө зогсоож, 4 дүгээр сарын 25-ны өдөр 700.000 төгрөг өгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Би Л.Оюунчимэгтэй 12 удаа зээлийн гэрээ байгуулсан бөгөөд хамгийн сүүлд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан.  Зээлийн нийт үлдэгдэл 309.750.000 төгрөг, зээлийн эхний сарын хүү 18.874.700 төгрөг, сүүлийн 2 сарын хүү 32.792.470 төгрөг нийт 360.717.170 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа 30 хоногийн алданги 49.293.690 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 410.010.860 төгрөг болсон. Зээлийн нийт үлдэгдэл дээр эхний сарын хүүг нэмээд /309.750.000 + 18.874.700 = 328.624.700 төгрөг/ , түүнээс сүүлийн 2 сарын хүүг бодож алданги гаргасан. Өөрөөр хэлбэл, 328.624.700 төгрөгөөс бус 309.750.000 төгрөгөөс сүүлийн 2 сарын хүүг бодохдоо 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 700.000 төгрөгийг хасч 309.050.000 төгрөгөөс хүү тооцохоор байна. Ингэхээр сүүлийн 2 сарын хүү 30.905.000 төгрөг болохын зэрэгцээ нэхэмжлэлийн нийт дүн /309.050.000+18.874.700+30.905.000/  358.829.700 төгрөг болж байна. Энэхүү 358.829.700 төгрөг нь хариуцагч Л.Оюунчимэгийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн юм. Зээлийн гэрээний 5-д зааснаар алданги тооцоход нэг хоногийн 1.794.148 төгрөг болж байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 100 хоногийн алданги тооцож 179.414.800 төгрөгийн алдангийг нэхэмжлэл дээр нэмж нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагч Л.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Би Д.Буянхишигээс 350.000.000 төгрөг авч байгаагүй. Анх би 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, миний дансаар уг мөнгийг шилжүүлж авсан. Би гэрээний дагуу өдөр бүр нэхэмжлэгчийн данс руу 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл өдөр бүр 300.000 төгрөг хийж байсан.  2015 оны 6 дугаар сарын 17-нд дахин 30.000.000 төгрөг зээлж дансаар авсан. Ингээд өдөр бүр Д.Буянхишигийн дансанд 600.000 төгрөг хийдэг байсан. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр өмнөх зээлээ нэгтгэн тооцоод 50 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Мөн өдрөө 70.000.000 төгрөг, 50.000.000 төгрөгийг цувуулж нийт 120.000.000 төгрөгийг өглөө, орой хоёр нэхэмжлэгчийн дансаар шилжүүлэн аваад бид нийт 170.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд би “Гэрээ, хэлцэл” гэж бичсэн баримт үйлдэн 170.000.000 төгрөгийг дансаар авсан, өдөрт 1.700.000 төгрөгөөр төлнө гэж бичиж өгсөн. Гэтэл 50.000.000 төгрөгийг бэлнээр гэж бичээд будлиан үүсгэсэн. Д.Буянхишиг үүнийг өөрөө гараараа бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Зээлийн гэрээнд бэлнээр гэж бичсэн боловч уг мөнгийг би бэлнээр аваагүй. Д.Буянхишигийн 5 хувийн мөнгө нь 12-15 хувь болон өдрийн мөнгө болон өсөж түүний дансанд өдөр бүр мөнгө ордог болсон. Нэхэмжлэгч нь миний түүнд төлж байгаа мөнгийг эргүүлээд надруу хоногоор хүү тооцон шилжүүлдэг байсан. Тэрнээс бөөнд нь ийм бэлэн мөнгө байгаагүй. Би авсан мөнгөө бүгдийг буцаагаад хүү, алдангитай нь төлж барагдуулсан. Мөнгийг дандаа дансаар авч байсан. Би нэхэмжлэгчид 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 1.800.000 төгрөг, 6 дугаар сарын 17-наас 23-ны өдрийг хүртэл 5 удаа 600.000 төгрөг буюу 3.000.000 төгрөг, 1 удаа 883.750 төгрөг, 83.000 төгрөг, нийт 3.966 750  төгрөг дансаар төлсөн. 2015 оны 6 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 9 удаа 1.700.000 төгрөг, 2.800.000, 3.000.000 төгрөг нийт 22.100.000 төгрөг төлсөн. Тэгээд нэхэмжлэгч Д.Буянхишиг 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 300.000.000 төгрөгийн гэрээ хийсэн. Би яаж тооцоод ийм мөнгө гарсныг ойлгоогүй. 8 дугаар сард Д.Буянхишигээс нийт 127.167.000 төгрөг орж ирсэн, би буцаагаад 143.000.000 төгрөг төлсөн, 9 дүгээр сард 173.904.000 төгрөг орж ирснээс 173.900.000 төгрөг, 10 дугаар сард 116.350.000 төгрөг орж ирснээс буцаагаад 137.000.000 төгрөг, 12 дугаар сард 100.500.000 төгрөг орж ирсэн, үүнээс 117.800.000 төгрөг болгон буцааж төлсөн. 2016 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын хооронд 42.285.000 төгрөг орж ирсэн, буцаагаад 66.400.000 төгрөг төлсөн. Үүнээс харахад нэхэмжлэгчээс 895.490.000 төгрөг орж ирснийг би 908.667.000 төгрөг болгон төлсөн. Нэхэмжлэгч Д.Буянхишигт 12.576.750 төгрөг илүү шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Оюунчимэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Би Д.Буянхишигтэй 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 30.000.000 төгрөгийг бэлнээр хүлээн авч зээлийн гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, гэрээний үүргээ тухай бүрт нь биелүүлж байсан. Гэтэл 6 дугаар сарын 23-ны өдөр 170.000.000 төгрөгийг дансаар хүлээж авсан гэсэн утгатай хэлцэл хийж гарын үсэг зурсан. Үнэн хэрэгтээ уг мөнгийг бодитоор аваагүй. Үүнээс хойш их мөнгөний төлбөрт орж, тооцоо, өглөг, авлага нь учир утгаа алдаж эхэлсэн. Д.Буянхишигийн шүүхэд гаргаж өгсөн материалд миний гараар бичсэн “Гэрээ, хэлцэл”-д “бэлэн” гэдэг үг нэмэгдэж би төөрөгдсөн болохоо олж мэдсэн. Энэ хэлцлээс болж би асар их хэмжээний хохиролд орж, нэхэмжлэгч үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн. Иймд 170.000.000 төгрөгийг бэлнээр аваагүй байж авсан мэтээр өөрт илт хохиролтой хийсэн гэрээ хэлцэл гэх баталгаа бичиж өгсөн, үүнийг үндэслэн хийсэн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Д.Буянхишиг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

            Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээ бол хүчин төгөлдөр гэрээ. Бид өмнөх зээлийн гэрээг дүгнээд Л.Оюунчимэг надад 50.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Нэмээд би дансанд нь 120.000.000 төгрөг шилжүүлэн нийт 170.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ шинээр байгуулж, гарын үсгээ зурсан бөгөөд хариуцагч нь мөнгө авснаа баталгаажуулан өдрийн 1.700.000 төгрөг төлөхөөр тохиролцон авсан тухай баримтыг өөрийн гараар үйлдэж өгсөн. Тухайн үед энэ бичиг дээр өмнөх тооцоог бэлэн авснаар тооцож явна гэчихээд бичихдээ орхигдуулахаар нь би хэлж байгаад нэмж бичсэн. Маргаад байгаа бэлэн гэсэн үг байсан байгаагүй 170.000.000 төгрөгийг хүлээж авсан гээд Л.Оюунчимэгийн бичиж өгсөн дээрх баримтуудын агуулга өөрчлөгдөнө гэж байхгүй. Сая шүүх хурал дээр 170.000.000 төгрөг зээлж авсан гэдгээ өөрөө хэлчихлээ. Хэрэгт нотлох баримт байгаа. Хариуцагч нь надад 800.000.000 гаруй төгрөгийг төлсөн гэж бичжээ. Би Л.Оюунчимэгт өгсөн нийт зээлээ бодохоор 3 тэрбум гаруй төгрөгийн дүн гарч байна. Иймд үндэслэлгүй зүйл ярьж байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Буянхишигийн, хариуцагч Л.Оюунчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 538.244.500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Л.Оюунчимэгийн, 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3.007.189 төгрөг, хариуцагчаас төлсөн 1.007.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Буянхишиг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:...Нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ Л.Оюунчимэгтэй өмнө байгуулсан зээлийн гэрээнүүдийг дүгнэж, нэмж мөнгө олгосноор дахин зээлийн гэрээ байгуулсан өөрөөр хэлбэл, энэ үйл явц Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлд нийцсэн, хуульд заасан хэлбэрээр хийгдсэн, зээлийн гэрээнүүд зээлдүүлэгчийнхээ үүргийг зохих ёсоор биелүүлж зээлийн мөнгийг зээлдэгч Л.Оюунчимэгт шилжүүлж өгөх үүргээ бодитойгоор биелүүлснийг нотолно.

2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойших 12 удаагийн зээлийн гэрээнүүдийг талууд харилцан тохиролцож, дүгнэх байдлаар шинэчлэн байгуулж, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, мөнгө хүлээлцсэн баримтууд, зээл төлөлтийн график, зээлийн гэрээний 3 дахь заалт дагуу нэмэгдсэн зээл олгосон баримт зэрэгт хариуцагч Л.Оюунчимэг өөрөө гарын үсэг зурж баталгаажуулан, надтай тооцоо тулгаж, нийлж байсан бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгддэг.

Нэхэмжлэгч миний шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 12 удаагийн зээлийн гэрээнүүдэд хариуцагч Л.Оюунчимэгийн а. Бэлэн болон дансаар мөнгө хүлээж авсан баримтууд дээр гарын үсэг зурж баталгаажуулж явсан.

б. Зээлийн гэрээний 3 дахь заалт дагуу нэмж мөнгө зээлж аваад гарын үсгээ зурж баталгаажуулж явсан нотлох баримтуудыг үнэлэлгүй орхигдуулсан, хариуцагчийн талд илт үйлчилсэн, өрөөсгөл дүгнэлт хийж хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Хариуцагч Л.Оюунчимэг нь эргэн төлөлтийг тасралтгүй хийсэн хирнээ нэмж зээл авснаар үндсэн зээл төлөгдөхгүй байгаа юм шиг харагддаг. Нэмж олгосон зээлийг хүснэгтэд оруулахад

 

 

Зээл

Үндсэн зээл

Эргэн

Үндсэн

Үндсэн

Нэмж

Нэмэгдсэн

Хүү

Нийт

үлдэгдэл

олгосон

 

төлөлт

зээлийн

зээлийн

олгосон

зээлийн

 

 

огноо

 

 

хүү

үлдэгдэл

зээл

эргэн төлөлт

 

 

2015.05.22

30 000 000

9 600 000

1 600 000

22 000 000

=

=

=

=

2015.06.17

30 000 000

1 800 000

300 000

28 500 000

=

=

=

=

2015.06.23

170 000 000

17 000 000

850 000

153 850 000

=

=

=

=

2015.07.03

300 000 000

90 000 000

15 000 000

225 000 000

30 000 000

2 700 000

450 000

252 750 000

2015.08.02

330 000 000

99 000 000

16 500 000

247 500 000

80 000 000

7 800 000

1 296 000

320 996 000

2015.09.01

350 000 000

105 000 000

17 500 000

262 500 000

70 ОСО 000

9 100 000

1 515 000

324 915 000

2015.10.01

340 000 000

102 000 000

17 000 000

255 000 000

70000 000

11 800 000

1 965 000

315 165 000

2015.10.31

340 000 000

102 000 000

17 000 000

255 000 000

60 000 000

7 500 000

1 250 000

308 750 000

2015.11.30

330 000 000

99 000 000

16 500 000

247 500 000

80000 000

8 800 000

1466 000

320 166 000

2015.12.30

330 000 000

99 000 000

16 500 000

247 500 000

90 000 000

12 000 000

2 000 000

327 500 000

2015.01.29

340 000 000

102 000 000

17 000 000

255 000 000

80 000 000

11700 000

1 950 000

325 250 000

2015.02.28

340 000 000

82 600 000

-

274 400 000

60 000 000

7 650 000

-

309 750 000

Дүн

3 230 000 000

909 000 000

135750 000

2 456 750 000

620000 000

79 050 000

11892 000

-

 

Нэхэмжлэгч миний зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх нийт 12 удаагийн зээлийн гэрээнүүд, мөнгө хүлээлцсэн тухай баримтууд, талуудын тооцоо нийлсэн баримтууд, мөнгө шилжүүлсэн баримтууд, өөрийн ХААН банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар хангалттай гаргаж мэтгэлцсэн боловч шүүх үнэлээгүй.

Сөрөг нэхэмжлэлийн талаар: ...Нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 340.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ дээрхи 170.000.000 төгрөгийн зээлийн гэрээтэй яг адилхан байдлаар үргэлжилж ирсэн 12 дахь зээлийн гэрээ юм. Гэтэл яг адилхан дээрхи хоёр зээлийн гэрээн дээр гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлж өгсөн үйл баримтыг хариуцагчийн сөрөг нэхэмжлэл дээр мөнгийг бодитоор хүлээлгэж өгснөөр, харин миний нэхэмжлэлийн шаардлага дээр болохоор мөнгийг бодитоор хүлээлгэж өгөөгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийнхээ 1 дэх заалтад хоёр ижил зээлийн гэрээг эсрэг байдлаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Оюунчимэг хариуцагч Л.Оюунчимэгээс зээлийн гэрээний үүрэгт 538.244.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч,  2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

            Нэхэмжлэгч Д.Буянхишиг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Л.Оюунчимэгээс 2016 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, зээл төлөх графикийг үндэслэсэн байна. /хх 4-6/

 

            Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “...ийм их хэмжээний мөнгийг авч байгаагүй, миний төлж байсан мөнгийг буцааж шилжүүлсэн” гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 12 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан байна.  Тухайлбал:

 

  1. 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөгийг 5%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай,/1хх34/
  2. 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 30.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 5%-ийн хүүтэй, /1хх37/
  3. 2015 оны 6 сарын 23-ны өдөр 170.000.000 төгрөгийг 5%-ийн хүүтэй 5%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай,/1хх40-41/
  4. 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 300.000.000 төгрөгийг 5%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай, /1хх45-46/
  5. 2015 оны 8 дугаар сарын 2-ны өдөр 330.000.000 төгрөгийг 5%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай, /1хх50-51/
  6. 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 40.000.000 төгрөгийг 5%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай, /1хх59/
  7. 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 350.000.000 төгрөгийг  5%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай, /1хх61-62/
  8. 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 340.000.000 төгрөгийг 5%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай, /1хх70/
  9. 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 340.000.000 төгрөгийг 5%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай, /1хх76/
  10. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 330.000.00 төгрөгийг 5%-ийн хүүтэй 3 сарын хугацаатай, /1хх82-83/
  11. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 330.000.000 төгрөгийг 5%-ийн 3 сарын хугацаатайгаар, /1хх88/
  12. 2016 оны 6 дугаар сарын 28-ны  өдөр 340.000.000 төгрөгийг зээлэхээр тус тус тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна. /хх4/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан  хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндэслэлээ “ноцтой төөрөгдсөн” гэж тайлбарласан байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх Д.Буянхишигийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Оюунчимэгт холбогдох зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө, хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгөн төлбөрийг хэргийн баримтад үндэслэн үнэлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчжээ.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Буянхишигээс хариуцагч Л.Оюунчимэгт зээлийн мөнгийг шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлэг болон мөнгө өгч авсан талаарх гарын үсэг бүхий бичгийн баримт мөн хариуцагч Л.Оюунчимэгээс нэхэмжлэгчид буцаан төлсөн мөнгийг Хаан банкны депозит дансны хуулгыг үндэслэн тооцлоо.

 

Зохигчид ХААН банкны дансаар шилжүүлсэн мөнгөний үнийн дүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг тухайн өдөр бэлнээр өгч авсан талаар баримт үйлдсэн байна. Давж заалдах шатны шүүхээс зээлийн гэрээний үүргийг тооцохдоо зөвхөн ХААН банкны дансаар хариуцагчид шилжүүүлсэн мөнгөний үнийн дүнгээр тооцож, гэрээний үүргийг гаргалаа.

 

Нэхэмжлэгч Д.Буянхишиг хариуцагч Л.Оюунчимэгт  958.071.000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн зээл 958.071.000 төгрөг, зээлийн хүүд 151.182.050 төгрөг нийт 1.109.253.050 төгрөг төлөх үүрэг хүлээснээс хариуцагч 857.183.750 төгрөгийг буцаан төлсөн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Оюунчимэг 252.069.300 төгрөг үүрэгтэй байна гэж үзлээ.

 

Талууд 2016 оны 2 дугар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 5-д алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцоход хариуцагчийн төлөх алданги 34.500.000 төгрөг байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг багасгаж 10.000.000 төгрөг төлүүлэхээр тогтов.

 

Анхан шатны шүүх хариуцагч Л.Оюунчимэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг хэрэгжүүлж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэж 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.Буянхишигийн зээлийн гэрээний үүргийг шүүх буруу тооцсон гэсэн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/01746 дугаар  шийдвэрийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч Д.Буянхишигийн, хариуцагч Л.Оюунчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 538.244.500 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож...” гэснийг “... хариуцагч Л.Оюунчимэгээс 262.069.300 төгрөг гаргуулан Д.Буянхишигт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 276.175.200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтад “...хариуцагч Л.Оюунчимэгээс 1.468.296 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Буянхишиг олгож, нэхэмжлэгч Д.Буянхишигээс 1.618.272 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Д.Буянхишигээс төлсөн 2.849.173 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ                    

                             ШҮҮГЧИД                               С.ЭНХТӨР                                   

                                                                            Ц.ИЧИНХОРЛОО