Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 58

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Хохирогч, шүүгдэгч Б.Батбямба, түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн,

Хохирогч, шүүгдэгч Д.Жаргалтогтох, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төрболд овогт Доржхорлоогийн Жаргалтогтох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашням овогт Батбаярын Батбямба нарт холбогдох эрүүгийн 201615000043 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар баг “Өлт” гэх газар оршин суух хаягтай, Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг 1-15 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дашням овогт Батбаярын Батбямба. /РД: Й085122830/,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Тарагт сум “Туяа” гэх газар оршин суух хаягтай, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 8-13 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Төрболд овогт Доржхорлоогийн Жаргалтогтох. /РД: ЙМ84091532/,

 

Шүүгдэгч Д.Жаргалтогтох нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг "Өлт" гэх газар хохирогч Б.Батдуламын эзэмшлийн 26-89 ӨВА улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашины хөгжим болон баруун урд талын крылог цохиж, санаатайгаар гэмтээж 201000 төгрөгийн хохирол учруулсан,

 

-2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг "Өлт" гэх газар хадам ах байсан гэх хохирогч Б.Батбямбыг автомашин цохиж гэмтээсэн гэж маргалдан нүүрэн тус газар нь чулуугаар цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б.Батбямба нь согтуурсан үедээ 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг "Өлт" гэх газар хүргэн байсан гэх хохирогч Д.Жаргалтогтохын эзэмшлийн 94-40 ӨВР улсын дугаартай Верна Аксент маркын автомашины баруун урд талын крилог цохиж, санаатайгаар гэмтээж 77000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Батбямба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Д.Жаргалтогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Б.Батбямба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өвөрхангай аймгийн Уянга сумын “Өлт” гэх газар шороо угаах гэж ирээд нүхэнд хүмүүс оруулчихаад байж байсан чинь Д.Жаргалтогтох “аксент” маркийн машинтай ирсэн. Миний портер маркийн машины дугуй хагарсан байсан. Би Жавраа гэх хүнтэй дугуйгаа нөхөж дуусчихаад бид хоёр нэг шил архи уугаад байж байсан чинь Д.Жаргалтогтох ирсэн. Тэгээд Жавараа ах бид хоёр нэг шил архи, нэг пиво уусан. Тэр архиа ууж дуусаад Жавараа ах яваад би нүх рүүгээ алхаж байсан чинь Д.Жаргалтогтох найз Болдоотойгоо сууж байсан. Өмнө нь Д.Жаргалтогтох манай дүүгийн машиныг эвдсэн байсан. Архи ууснаасаа болоод би Д.Жаргалтогтохын машины буруу талын ар талын крылог цохьсон. Тэгсэн чинь Д.Жаргалтогтох, Болдоо хоёр машинаасаа бууж ирээд Д.Жаргалтогтох бид хоёр барилцаж аваад Д.Жаргалтогтох миний баруун нүдний дээд хэсэгт чулуугаар цохьсон. Цэрэнтогтох, Болдоо хоёр бид хоёрыг салгаад Д.Жаргалтогтох явсан. Бид хоёр өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй. Хохиролд 200000 төгрөг авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Д.Жаргалтогтох бид хоёр сайн дураараа эвлэрсэн тул Д.Жаргалтогтоход холбогдох миний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогч Д.Жаргалтогтох шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар баг “Өлт” гэх газар очсон. Тэнд Болдоо гэх найзтай уулзаад сууж байсан чинь доороос Б.Батбямба гарч ирээд миний машины буруу талын крыло руу цохьсон. Би яаж байгаа юм гэсэн чинь Б.Батбямба чамайг ална гээд байсан. Тэгээд бид хоёр барилцаж аваад доод талын эрэг рүү унасан. Намайг тавихгүй болохоор нь чулуу аваад толгой хэсэг рүү нь цохьсон. Тэгээд Болдоо, Цэрэнтогтох хоёр ирж салгасан. Хохиролд 77000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хохирогч Б.Батбямбатай сайн дураараа эвлэрсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогч Б.Батбямбын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 12 цагийн үед Уянга сумын 7 дугаар баг "Өлт" гэх газарт шороо угаахаар очсон. Тэгээд шороогоо ачих гэтэл Портерийн дугуй хагарчихсан байхаар нь дугуйгаа Жавраатай хамт солиод сууж байхад Жаргалтогтох аксент машинтайгаа ойролцоох нүхэн дээр хүмүүс буулгачихаад уруудаад явчихсан. Тухайн үед би Жавраа ахад манай хүргэн байсан залуу байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд Жавраа ахтай 0.5 литрийн Сархад нэртэй архи хувааж уучихаад нэмж нэг 0.5 литрийн Ерөөл архи, 1 ширхэг 2 литрийн том пиво авч хувааж уучихаад Жавраа ах яваад өгсөн. Би Портерийнхоо кабинд сууж байтал манай хүргэн байсан Жаргалтогтох машинтайгаа ирээд нүхний хажууд өөдөөс машинаа харуулаад зогсоочихсон кабиндаа надтай хамт ажилладаг Болдоотой сууж байсан. Тэгээд би нүх рүүгээ явах замдаа Жаргалтогтох нь манай дүүг зодож, шоглоод байдаг байсан гэж дотроо дургүй хүрээд шууд Жаргалтогтохын машин руу алхаад машиных нь баруун талын крылог баруун гараараа нэг удаа цохиод автал хонхойсон. Тэгээд кабинаас нь Болдоо гарч ирээд яагаад цохичихож байгаа юм. Юу болов гээд намайг бариад авсан. Жагаа /Жаргалтогтох/ мөн гарч ирээд яаж байгаа юм гээд хэлэхээр нь чи яахаараа таарах болгондоо манай эмэгтэй дүү Батдуламыг зоддог юм гэж хэлсэн. Тэгээд Болдоог би тавь гээд хэлж байтал Цэрэнтогтох ирээд юу болоод яагаад хэрүүл болоод байгаа юм гээд намайг зүүн гар талаас сугадаад Жагаагийн машины урдуур эргээд газарт суулгах хооронд миний баруун нүдний дээд хэсэгт чулуу тас гээд цохьсон. Харсан чинь Жаргалтогтох машиныхаа баруун талд зогсож байсан. Миний нүднээс цус гараад нүхэн дээр сууж байхад чамайг хорвоог харахгүй болгоно, эндээс мөлхүүлнэ гээд орилоод яваад өгсөн. Ах дүү нараа авчирна гээд л байсан. Тэгээд намайг Болдоо, Цэрэнтогтох 2 Портерын кабинд аваачиж суулгасан. Жаргалтогтох үүдэн хойморийн зайнаас намайг суух гээд тонгойх үед чулуу шидсэн. Болдоо, Цэрэнтогтох нар хажууд байсан...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,

 

Хохирогч Д.Жаргалтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 01 дүгээр сарын 25 ны өдөр Уянга сумын 7 дугаар баг "Өлт" гэх газарт найз Болдоо /Оюунболд/ гэх хүнтэй уулзах гээд өөрийн 94-40 ӨВР улсын дугаартай шаргал өнгийн Верна Аксент маркийн автомашинтай ганцаараа яваад очсон. Болдоотой машин дотроо уулзаад сууж байтал өмнөөс Батбямба ирээд шууд миний машины буруу талын крылог цохиод хонхойлгочихсон. Тэгээд Болдоо бид 2 гараад ирэхэд чамайг ална гээд дайраад байсан. Тэгээд бид 2 барилцаж аваад ноцолдоод миний үснээс зуураад тавихгүй болохоор нь гартаа чулуу бариад нүүр хэсэгт нь нэг удаа гарыг нь тавиулах гээд цохьсон. Тэгээд Болдоо ирээд салгасан. Би Болдоог барьж бай гэж хэлчихээд яваад өгсөн. Тэрнээс хойш би уулзаагүй шууд аймаг руу явсан. Яагаад миний машиныг цохисныг мэдэхгүй, тухайн үед бид хоёрын хооронд маргалдах зүйл болоогүй, тааралдаа ч үгүй байсан. Батбямба архи уусан байсан. Би эрүүл байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 хуудас/,

 

Хохирогч Б.Батдуламын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байсан, цаг хэд болж байсныг нь мэдэхгүй, үд дунд л болж байсан, намайг машинтай явж байхад Жаргалтогтох “Истана” машинтай хажуугаар дайраад явуулахгүй зам хэрээд цохих гээд нарийхан төмөр барьчихсан чичээд байсан. Хаанаас ямар төмөр гаргаж ирснийг мэдэхгүй, тэгээд аргагүйн эрхэнд зогссон. Тэгээд "хүүхэд аваад хаагуур тэнэж байгаад ирэв" гэхээр нь "аймаг ороод ирлээ" гэсэн чинь намайг элдвээр хэлж доромжлон миний нүүр лүү гараараа цохиод миний хувцас хунарыг урж цээжийг маажсан. Энэ үед Шаазгай машинаас бууж ирээд боль гэсэн. Тэгээд намайг элдвээр хэлж доромжлон миний машины жолоочийн урд талын крыло хэсгийг өшиглөж цөмлөсөн. Тэгээд намайг машиндаа ороод суутал орж ирээд "хаанаас яаж авсан машин юм бэ" гээд хөгжим, салон хэсэг рүү гараараа цохиод хөгжим эвдэлчихсэн. Тэгээд би зугтаад Шаазгайг /Сосорбурам/ айлд хүргэж өгөөд буцаад явж байтал замд намайг хүлээгээд зогсож байсан. Тэнд ахиж хэрэлдэж маргалдсан. Тэр үед намайг мөн зодож нүүр хэсгийг хөхрүүлсэн. Тухайн үед Анхбаяр ах эхнэртэйгээ ирсэн. Тэгээд ерөөсөө салж өгөхгүй байсан. Тэр үед Мэндээ ах ирээд тэгээд Жаргалтогтох яваад өгсөн. Би тэр өдрөө эмчид үзүүлж магадлагаа авсан. Бид 2 салаад удаж байна. 2011 онд салсан. Намайг салсан мөртлөө их хардаад байдаг, тэрнээс болоод маргалдах зүйл зөндөө болж байсан. Өмнөх болсон зүйлийг санахгүй байна, Жаргалтогтохоос өөрийгөө хамгаалах гэж л газраас шороо авч шидэж байсан, тэрнээс өөр зүйл байхгүй. Машиныг нь эвдэж гэмтээсэн асуудал огт байхгүй. Харин миний машиныг л хаанаас яаж авсан юм гээд салон, хөгжим рүү цохиж эвдсэн. Мөн буруу талын крыло руу цохиж эвдсэн...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 130 хуудас/,

 

Гэрч Г.Оюунболдын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Уянга сумын 7 дугаар баг "Өлтийн хар эрэг" гэх газарт Жаргалтогтох "сая ирлээ" гээд манай ухаж байсан нүхний ойролцоо ирсэн. Тэгээд машин дотор нь ороод сууж байтал Батбямба өмнөөс ирж байснаа шууд Жаргалтогтохын автомашины буруу талын урд крило руу цохиод авсан. Тэгээд Жаргалтогтох гарч ирээд Батбямбатай ноцолдоод барилцаад авахаар нь би гараад салгасан. Тэр үед Цэрэнтогтох ах ирчихсэн хамт салгалцсан. Салгах үед Батбямбын нүүрнээс цус гоожчихсон байсан. Тэгээд хоорондоо хэрэлдээд байсан. Намайг Батбямбыг салгах үед Жаргалтогтох яваад өгсөн. Жаргалтогтох эрүүл байсан, Батбямба жаахан согтуу байсан. Тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад дээр доороо өнхрөлдөөд байсан, тэгэхээр нь салгасан. Бие биенийгээ цохиж авсан эсэхийг мэдэхгүй, салгасан хойно нэг харахад Батбямбын нүүрнээс цус гарчихсан байсан. Хэзээ нь тэгж цохиулаад цус гарсныг мэдэхгүй. Жаргалтогтохын машин нь бор шаргал өнгийн Верна автомашин байсан. Өмнө нь буруу талын урд крыло эвдрээгүй зүгээр байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 хуудас/,

 

Гэрч Ц.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Батдулам ажил руугаа явах гэж байна гэхэд нь өөрийн охин болох Сосорбурам гэх охиноо Батдуламын машинд суулгаад явуулчихаад би өөрийн эхнэр Буянтогтохтой хамт мотоцикльтой араас нь дагаад явсан юм. Тэгээд Бөөрөлжүүтийн ам гэх газар араас нь гүйцээд очтол Батдуламын машин дотор Жаргалтогтох хэрэлдээд сууж байсан. Тэгэхээр нь би чи яагаад ганцаараа явж байгаа эмэгтэй хүнийг зодож нүдэж байгаа юм бэ гэсэн чинь намайг болон манай эхнэрийг үл тоогоод байсан. Тэгтэл Мэндээ гэх Батдуламын ажилладаг газрын дарга нь ирээд Жаргалтогтох, Батдулам нарыг салгаад Батдулам, Жаргалтогтох нарыг аваад явчихсан. Батдуламын гадуур өмсөж байсан цамцыг нь ураад хаячихсан байсан. Мөн хоолойг нь шахсан гэмээр улайчихсан байсан. Жаргалтогтохын биед бол ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Батдуламын машины буруу талын урд талын крило дээр нь дотор тал руу нь хонхойлгочихсон, мөн юмаар зурчихсан юм шиг байсан. Би Жаргалтогтохын машиныг анзаарч хараагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/,

 

Гэрч А.Сосорбурамын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Батдулам эгчтэй хүүхэдтэй нь хамт гурвуул Уянга сумын 7-р баг "Өлт" гэх газар руу явж байхад Батдулам эгч Жаргалтогтох ахтай утсаар ярьж байгаад гүүрний цаана хүлээж байгаад ирэхгүй болохоор нь хөдлөөд явж байхад араас нь хурдтай ногоон өнгийн Истана машинтай Жаргалтогтох ах ирсэн. Ирэнгүүтээ машинаасаа бууж ирсэн, Батдулам эгч мөн машинаасаа буусан. Тэгээд тэр хоёр хэрэлдэж байгаад барилцаж авсан. Тэгээд би буугаад боль гэж хэлсэн. Тэр үед Батдулам эгч машиндаа гүйж орж суугаад хөдөлтөл араас нь Жаргалтогтох ах ирчихээд цонхоо онгойлгоод төмрөөр яваан дунд нь чичлээд байсан. Батдулам эгчийн машиныг өшиглөсөн чинь хонхойсон. Буруу талын урд крило хэсгийг хонхойлгосон. Тэгээд Батдулам эгчийн цамцыг ураад цээжийг нь ил гаргаад маажаад байсан. Тэгээд Батдулам эгч машиндаа буцаад орж ирсэн. Тэгээд машинаа асаах гэхэд нь орж ирээд түлхүүрийг нь булааж аваад өгөхгүй, чиний машин мөн юм уу, энийг яаж авсан юм, янхандаж авсан уу гээд аймаар хэл амаар доромжлоод хөгжмийг нь түлхүүрээр цохиод эвдчих шиг болсон. Тэгээд нэг түлхүүрээ аваад хөдөлсөн. Намайг гэрт буулгаад буцаад хөдлөхөд нь би аав, ээжийг Жагаа ах замдаа Батдулам эгчийг зодож машиныг нь эвдсэн одоо замд нь хүлээгээд зогсоод байна, машин нь тэнд харагдаж байна гэж хэлээд араас нь явуулсан. Би гэртээ үлдсэн. Батдулам эгч Жаргалтогтох ахын урдаас юу ч хэлж чадахгүй байсан. Анх Жаргалтогтох ах төмрөөр машиныг нь явж байхад чичлээд цохьсон. Би дотор нь байхад сонсогдсон. Тэгээд Батдулам эгч тэсэхээ байгаад зогссон. Хүүхдээ авахдаа хөгжим рүү нь түлхүүрээр цохиод байсан, би гадаа цонхоор нь харсан. Гэрэл ерөөсөө хагалаагүй. Жаргалтогтох ах ганцаараа ирсэн. Батдулам эгчийг айлд хоносон, хүүхэд орхисон гэж л Жаргалтогтох ах хэрүүл хийж эхэлсэн...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/,

 

Гэрч Л.Цэрэнтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Уянга сумын 7 дугаар багийн нутаг "Өлтийн хар эрэг" гэх газар шороо угааж байгаад нүхнээс гараад ирсэн чинь Батбямба гэх залуу Жаргалтогтохын машиныг гараараа цохьчихож байгаа бололтой байсан. Тэгээд Жаргалтогтох машинаасаа гарч ирээд Батбямбатай барилцаж аваад давхралдаад өнхрөөд байсан. Тэгээд нэгнийгээ цохиж байгаа бололтой байхаар нь би очиж Батбямбыг яах гээд байгаа юм гээд гарнаас нь татаж салгаад машин дээр нь хүргэж өгсөн. Машин руу нь хүргэж өгөх гэж явахад Батбямбын баруун нүдний дээд талаас нь цус гоожчихсон байсан. Батбямба жаахан согтуу, Жаргалтогтох нь эрүүл байсан. Батбямбын нүүрийг Жаргалтогтох нь цохьсон байх..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/,

 

Гэрч Д.Гомборэгзэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай дүү "Хар эрэг" гэх газар хүмүүстэй уулзана гээд явсан. Тэгээд эргэж ирэхдээ Батбямба миний машины крилог цохьчихлоо. Тэгэхээр нь би чулуугаар цохьчихсон гээд хэлж байсан. Тэгэхээр нь би очоод хараадахая яасан юм, уулзая гээд нөхөр Цолмонбаяр /Цоомоо/, Жаргалтогтох нарын хамт очсон. Очиход Батбямба Портерынхоо кабинд суучихсан байсан. Яасан юм гэсэн чинь танайхан гээд хэрүүл гуйгаад байсан. Тэгэхээр нь би чи согтуу байна шүү дээ гэсэн чинь танай дүү чинь намайг ийм болгочихлоо гээд Портероосоо бууж ирсэн. Тэгэхээр нь чи яаж байгаа юм надад ч гэсэн зөндөө агсам тавьж байсан гэсэн чинь намайг гичий гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд манай дүү Жаргалтогтох явъя гээд явцгаасан. Араас Батбямба орилоод үлдсэн. Батбямба удаа дараа надад агсам тавьж байсан, тухайн үед манай нөхөр хол машины хажууд зогсож байсан. Батбямбад юм хэлээгүй. Намайг бол хэл амаар их доромжилсон, би алгадаж аваагүй. Би цус нөж л гоожоод байгаа байх очоод хараадахая л гэж санаа зовоод очсон. Очиход дух нь хавдсан, цус нь гоожоод хатчихсан байсан. Батбямба нилээн согтуу харагдсан. Жаргалтогтох архи уугаагүй, эрүүл байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 хуудас/,

 

Г.Оюунболдын: “...Тухайн өдөр Жаргалтогтох сая аймгаас ирлээ гээд Өлтийн Хар эрэг гэх газар ирээд надтай уулзаад машин дотроо сууж байсан чинь Батбямба өмнөөс ирж байснаа Жаргалтогтохын машины крыло руу нь гараараа цохиод авсан. Тэгээд Жаргалтогтох машинаасаа гараад Батбямбатай барилцаад авсан юм. Хоорондоо ноцолдоод байхаар нь би араас нь гараад салгахад Батбямбын нүүрнээс нь цус гараад байсан. Хоорондоо хэрэлдээд бие биенийгээ цохих гээд чулуу барьчихаад байсан. Тэгээд би Батбямбыг хорьж байх үед наадахаа барьж бай гээд Жаргалтогтох явсан...” гэсэн тайлбар /хх-ийн 8 хуудас/,

 

Л.Цэрэнтогтохын: “...Тухай өдөр би Өлтийн хараг эрэг гэх газар шороо угааж байгаад намайг нүхнээс гараад ирсэн чинь Батбямба гэх залуу Жаргалтогтохын машиныг гараараа цохиж байгаа бололтой байсан. Тэгтэл Жаргалтогтох машинаасаа гарч ирээд Батбямбатай барилцаж аваад байгаа байсан. Давхралдаад чулуун дээгүүр өнхрөөд байсан. Нэгнийгээ цохиж аваад байхаар нь би очоод Батбямбыг яах гээд байгаа юм гээд гарнаас нь татаж салгаад машин дээр нь хүргэж өгсөн. Батбямбыг дагуулаад машин руу нь явж байхад баруун нүдний дээд талаас нь цус гойжчихсон байсан. Жаргалтогтохтой зодолдож байхдаа л цохиулсан бололтой байсан...” гэсэн тайлбар /хх-ийн 10 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаартай “Б.Батбямбын биед 2 ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, тархины доргилт, духны хэсгийн язарсан шарх, дух, зүүн хацар, эрүүний хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-тзааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх  дүгнэлт /хх-ийн 66 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 82 дугаартай "Б.Батдуламын биед гэмтэл тогтоогдохгүй байна." гэх  дүгнэлт /хх-ийн 71 хуудас/,

 

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний "Ашид Билгүүн" ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ӨВА-26 дугаартай, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ӨВА-993 дугаартай үнэлгээний тайлангууд /хх-ийн 15, 77 хуудас/,

 

Шүүгдэгч Б.Батбямбын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 107 хуудас/, иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 108 хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн хуулбар /хх-ийн 110 хуудас/,  урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-111 хуудас/, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/05 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 112-114 хуудас/,

 

Шүүгдэгч Д.Жаргалтогтохын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 100 хуудас/, иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 101 хуудас/, хүү Ж.Даваабаатарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 102 хуудас/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1/20 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 105-106 хуудас/,

 

Хохирол хүлээлцсэн тэмдэглэл /хх-140 хуудас/,  Д.Жаргалтогтох, Б.Батбямба нарын хүсэлт /хх-141-142 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Жаргалтогтох нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг "Өлт" гэх газар хохирогч Б.Батдуламын эзэмшлийн 26-89 ӨВА улсын дугаартай “Тоёота Королла” маркийн автомашины хөгжим болон баруун урд талын крылог цохиж, санаатайгаар гэмтээж 201000 төгрөгийн хохирол учруулсан,

 

-2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг "Өлт" гэх газар хадам ах байсан гэх хохирогч Б.Батбямбыг автомашин цохиж гэмтээсэн гэж маргалдан нүүрэн тус газар нь чулуугаар цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б.Батбямба нь согтуурсан үедээ 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг "Өлт" гэх газар хүргэн байсан гэх хохирогч Д.Жаргалтогтохын эзэмшлийн 94-40 ӨВР улсын дугаартай “Верна Аксент” маркийн автомашины баруун урд талын крылог цохиж, санаатайгаар гэмтээж 77000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Батбямбын Д.Жаргалтогтоход нүүрэн тус газраа чулуугаар цохиулсны улмаас хөнгөн гэмтэл авсан талаараа мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Жаргалтогтохын Б.Батбямба машиных нь урд крылог цохиж хонхойлгосон талаар мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Батбямбын “…Тэгээд би нүх рүүгээ явах замдаа Жаргалтогтох нь манай дүүг зодож, шоглоод байдаг байсан гэж дотроо дургүй хүрээд шууд Жаргалтогтохын машин руу алхаад машиных нь баруун талын крылог баруун гараараа нэг удаа цохиод автал хонхойсон. Тэгээд кабинаас нь Болдоо гарч ирээд яагаад цохичихож байгаа юм. Юу болов гээд намайг бариад авсан. Жагаа /Жаргалтогтох/ мөн гарч ирээд яаж байгаа юм гээд хэлэхээр нь чи яахаараа таарах болгондоо манай эмэгтэй дүү Батдуламыг зоддог юм гэж хэлсэн. Тэгээд Болдоог би тавь гээд хэлж байтал Цэрэнтогтох ирээд юу болоод яагаад хэрүүл болоод байгаа юм гээд намайг зүүн гар талаас сугадаад Жагаагийн машины урдуур эргээд газарт суулгах хооронд миний баруун нүдний дээд хэсэгт чулуу тас гээд цохьсон. Харсан чинь Жаргалтогтох машиныхаа баруун талд зогсож байсан. Миний нүднээс цус гараад нүхэн дээр сууж байхад чамайг хорвоог харахгүй, эндээс мөлхүүлнэ гээд орилоод яваад өгсөн. Жаргалтогтох үүдэн хойморын зайнаас намайг суух гээд тонгойх үед чулуу шидсэн. Болдоо, Цэрэнтогтох нар хажууд байсан...”, хохирогч Б.Батдуламын "...2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байсан, цаг хэд болж байсныг нь мэдэхгүй үд дунд л болж байсан, намайг машинтай явж байхад Жаргалтогтох Истана машинтай хажуугаар дайраад явуулахгүй зам хэрээд цохих гээд нарийхан төмөр барьчихсан чичээд байсан. Хаанаас ямар төмөр гаргаж ирснийг мэдэхгүй, тэгээд аргагүйн эрхэнд зогссон. Тэгээд "хүүхэд аваад хаагуур тэнэж байгаад ирэв" гэхээр нь "аймаг ороод ирлээ" гэсэн чинь намайг элдвээр хэлж доромжлон миний нүүр лүү гараараа цохиж барьж аван миний хувцас хунарыг урж цээжийг маажсан. Энэ үед Шаазгай машинаас бууж ирээд боль гэсэн. Тэгээд намайг элдвээр хэлж доромжлон миний машины жолоочийн урд крило хэсгийг өшиглөж цөмөлсөн. Тэгээд намайг машиндаа ороод суутал орж ирээд "хаанаас яаж авсан машин юм бэ" гээд хөгжим, салон хэсэг рүү гараараа цохиод хөгжим эвдэлчихсэн. Тэгээд би зугтаад Шаазгайг /Сосорбурам/ айлд хүргэж өгөөд буцаад явж байтал замд намайг хүлээгээд зогсож байсан. Тэнд ахиж хэрэлдэж маргалдсан. Тэр үед намайг мөн зодож нүүр хэсгийг хөхрүүлсэн. Тухайн үед Анхбаяр ах эхнэртэйгээ ирсэн. Тэгээд ерөөсөө салж өгөхгүй байсан. Тэр үед Мэндээ ах ирээд тэгээд Жаргалтогтох яваад өгсөн. Тэгээд тэр өдрөө эмчид үзүүлж магадлагаа авсан. Жаргалтогтохоос өөрийгөө хамгаалах гэж л газраас шороо авч шидэж байсан, тэрнээс өөр зүйл байхгүй. Машиныг нь эвдэж гэмтээсэн асуудал огт байхгүй. Харин миний машиныг л хаанаас яаж авсан гэж салон, хөгжим рүү цохиж эвдсэн. Мөн буруу талын крило руу цохиж эвдсэн....", гэрч Г.Оюунболдын "...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Уянга сумын 7 дугаар баг "Өлтийн хар эрэг" гэх газарт Жаргалтогтох "сая ирлээ" гээд манай ухаж байсан нүхний ойролцоо ирсэн. Тэгээд машин дотор нь ороод сууж байтал Батбямба өмнөөс ирж байснаа шууд Жаргалтогтохын автомашины буруу талын урд крыло руу цохиод авсан. Тэгээд Жаргалтогтох гарч ирээд Батбямбатай ноцолдоод барилдаад авахаар нь би гараад салгасан. Тэр үед Цэрэнтогтох ах ирчихсэн хамт салгалцсан. Салгах үед Батбямбын нүүрнээс цус гоожчихсон байсан. Тэгээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд намайг Батбямбыг салгах үед Жаргалтогтох яваад өгсөн…”, гэрч Л.Цэрэнтогтохын "...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Уянга сумын 7 дугаар багийн нутаг "Өлтийн хар эрэг" гэх газар шороо угааж байгаад нүхнээс гараад ирсэн чинь Батбямба гэх залуу Жаргалтогтохын машиныг гараараа цохьчихож байгаа бололтой байсан. Тэгээд Жаргалтогтох машинаасаа гарч ирээд Батбямбатай барилцаж аваад давхралдаад өнхрөөд байсан. Тэгээд нэгнийгээ цохиж байгаа бололтой байхаар нь би очиж Батбямбыг яах гээд байгаа юм гээд гарнаас нь татаж салгаад машин дээр нь хүргэж өгсөн. Машин руу нь хүргэж өгөх гэж явахад Батбямбын баруун нүдний дээд талаас нь цус гоожчихсон байсан. Батбямба жаахан согтуу, Жаргалтогтох нь эрүүл байсан. Батбямбын нүүрийг Жаргалтогтох нь цохьсон байх...", гэрч Ц.Анхбаярын "...Батдулам ажил руугаа явах гэж байна гэхэд нь өөрийн охин болох Сосорбурам гэх охиноо Батдуламын машинд суулгаад явуулчихаад би өөрийн эхнэр Буянтогтохтой хамт мотоцикльтой араас нь дагаад явсан юм. Тэгээд Бөөрөлжүүтийн ам гэх газар араас нь гүйцээд очтол Батдуламын машин дотор Жаргалтогтох хэрэлдээд сууж байсан. Тэгэхээр нь би чи яагаад ганцаараа явж байгаа эмэгтэй хүнийг зодож нүдэж байгаа юм бэ гэсэн чинь намайг болон манай эхнэрийг үл тоогоод байсан. Тэгтэл Мэндээ гэх Батдуламын ажилладаг газрын дарга нь ирээд Жаргалтогтох, Батдулам нарыг салгаад Батдулам, Жаргалтогтох нарыг аваад явчихсан. Батдуламын гадуур өмсөж байсан цамцыг нь ураад хаячихсан байсан. Мөн хоолойг нь шахсан гэмээр улайчихсан байсан. Жаргалтогтохын биед бол ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Батдуламын машины буруу талын урд талын крило дээр нь дотор тал руу нь хонхойлгочихсон, мөн юмаар зурчихсан юм шиг байсан. Би Жаргалтогтохын машиныг анзаарч хараагүй...", гэрч А.Сосорбурамын "...Батдулам эгчтэй хүүхэдтэй нь хамт гурвуул Уянга сумын 7-р баг "Өлт" гэх газар руу явж байхад Батдулам эгч Жаргалтогтох ахтай утсаар ярьж байгаад гүүрний цаана хүлээж байгаад ирэхгүй болохоор нь хөдлөөд явж байхад араас нь хурдтай ногоон өнгийн Истана машинтай Жаргалтогтох ах ирсэн. Ирэнгүүтээ машинаасаа бууж ирсэн, Батдулам эгч мөн машинаасаа буусан. Тэгээд тэр хоёр хэрэлдэж байгаад барилцаж авсан. Тэгээд би буугаад боль гэж хэлсэн. Тэр үед Батдулам эгч машиндаа гүйж орж суугаад хөдөлтөл араас нь Жаргалтогтох ах ирчихээд цонхоо онгойлгоод төмрөөр яваан дунд нь чичлээд байсан. Батдулам эгчийн машиныг өшиглөсөн чинь хонхойсон. Буруу талын урд крыло хэсгийг хонхойлгосон. Тэгээд Батдулам эгчийн цамцыг ураад цээжийг нь ил гаргаад маажаад байсан. Тэгээд Батдулам эгч машиндаа буцаад орж ирсэн. Тэгээд машинаа асаах гэхэд нь орж ирээд түлхүүрийг нь булааж аваад өгөхгүй, чиний машин мөн юм уу, энийг яаж авсан юм, янхандаж авсан уу гээд аймаар хэл амаар доромжлоод хөгжмийг нь түлхүүрээр цохиод эвдчих шиг болсон. Анх Жаргалтогтох ах төмрөөр машиныг нь явж байхад чичлээд цохьсон. Би дотор нь байхад сонсогдсон. Тэгээд Батдулам эгч тэсэхээ байгаад зогссон. Хүүхдээ авахдаа хөгжим рүү нь түлхүүрээр цохиод байсан, би гадаа цонхоор нь харсан. Гэрэл ерөөсөө хагалаагүй. Жаргалтогтох ах ганцаараа ирсэн. Батдулам эгчийг айлд хоносон, хүүхэд орхисон гэж л Жаргалтогтох ах хэрүүл хийж эхэлсэн....", гэрч Д.Гомборэгзэнгийн "...2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай дүү "Хар эрэг" гэх газар хүмүүстэй уулзана гээд явсан. Тэгээд эргэж ирэхдээ Батбямба миний машины крылог цохьчихлоо. Тэгэхээр нь би чулуугаар цохьчихсон гээд хэлж байсан. Тэгэхээр нь би очоод хараадахая яасан юм, уулзая гээд нөхөр Цолмонбаяр /Цоомоо/, Жаргалтогтох нарын хамт очсон. Очиход Батбямба Портерынхоо кабинд суучихсан байсан. Яасан юм гэсэн чинь танайхан гээд хэрүүл гуйгаад байсан. Тэгэхээр нь би чи согтуу байна шүү дээ гэсэн чинь танай дүү чинь намайг ийм болгочихлоо гээд Портероосоо бууж ирсэн. Тэгэхээр нь чи яаж байгаа юм надад ч гэсэн зөндөө агсам тавьж байсан гэсэн чинь намайг гичий гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд манай дүү Жаргалтогтох явъя гээд явцгаасан. Араас Батбямба орилоод үлдсэн. Би цус нөж л гоожоод байгаа байх очоод хараадахъя л гэж санаа зовоод очсон. Очиход дух нь хавдсан, цус нь гоожоод хатчихсан байсан. Батбямба нилээн согтуу харагдсан. Жаргалтогтох архи уугаагүй, эрүүл байсан..." гэсэн мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаартай “Б.Батбямбын биед 2 ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, тархины доргилт, духны хэсгийн язарсан шарх, дух, зүүн хацар, эрүүний хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-тзааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 66/, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний "Ашид Билгүүн" ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ӨВА-26 дугаартай, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ӨВА-993 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 15, 77/, шүүгдэгч Б.Батбямба, Д.Жаргалтогтох нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, хэрэгт мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Б.Батбямба, Д.Жаргалтогтох нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Жаргалтогтохыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Батбямбыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Жаргалтогтох нь хохирогч Б.Батбямбын  бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Б.Батбямбын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын хүсэлтүүдээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Жаргалтогтоход холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Д.Жаргалтогтохыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч шүүгдэгчтэй эвлэрэхдээ түүний эрхшээлд байгаа буюу бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадаагүй гэх үндэслэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Жаргалтогтох нь хохирогч Б.Батдуламд 210000 төгрөгийг, хохирогч Б.Батбямбад 200000 төгрөгийг, шүүгдэгч Б.Батбямба нь хохирогч Д.Жаргалтогтоход 77000 төгрөгийг хохиролд тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд,  шүүгдэгч Б.Батбямбыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Батбямбын эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг, шүүгдэгч Д.Жаргалтогтохын эзэмшлийн “94-40” ӨВР улсын дугаартай “Верна Аксент” маркийн автомашиныг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2,  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Дашням овогт Батбаярын Батбямбыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Төрболд овогт Доржхорлоогийн Жаргалтогтохыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Д.Жаргалтогтоход холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Б.Батбямба, Д.Жаргалтогтох нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Батбямба, Д.Жаргалтогтох нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Жаргалтогтох нь хохирогч Б.Батдуламд 210000 төгрөгийг, хохирогч Б.Батбямбад 200000 төгрөгийг, шүүгдэгч Б.Батбямба нь хохирогч Д.Жаргалтогтоход 77000 төгрөгийг хохиролд төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Б.Батбямбын эзэшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг, шүүгдэгч Д.Жаргалтогтохын эзэмшлийн 94-40 ӨВР улсын дугаартай “Верна Аксент” маркийн автомашиныг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 24, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Батбямба, Д.Жаргалтогтох нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Батбямба, Д.Жаргалтогтох нарт хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Батбямба, Д.Жаргалтогтох нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Д.ЦЭЦЭГЭЭ