Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 00379

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-3, төв байранд байрлах, Голомт банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Цагаан эрэг 12 дугаар гудамж, 2а тоотод оршин суух Улаан майхант овогт Ганзоригийн Бүддагий /РД:ИЗ94072502/-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 1 815 600,17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…Зээл болон барьцааны гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 1 268 503,79 төгрөг, үндсэн хүү 547 096,38 төгрөг нийт 1 815 600,17 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ. 

            Хариуцагч Г.Бүддагий шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Г.Бүддагий 2014 оны 11 сарын 14-нд Голомт банкнаас 2 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Одоо үлдсэн 1 815 600,17 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулна” гэжээ.

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк нь үндсэн зээлийн үлдэгдэл 1 268 503,79 төгрөг, зээлийн хүү 547 096,38 төгрөг нийт 1 815 600,17 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Талуудын хооронд 2014.11.14-ний өдрийн ЗГ1105104277 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулсан, гэрээний дагуу 18 сарын хугацаатай, жилийн 27,60 хувийн хүүтэй 2 000 000 төгрөгийг Г.Бүддагий зээлж авсан, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг хүлээсэн байна.

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд  нэхэмжлэлийн шаардлага 1 815 600,17 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд  улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг хариуцагчаас гаруулахаар шийдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

                                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Голомт банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 1 815 600,17 төгрөгийг төлөхийг хариуцагч Г.Бүддагий нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт  зааснаар хариуцагч Г.Бүддагийгаас 22 000 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 22 000 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банкинд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.02.02-ны өдөр төлсөн 44 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                   Д.ЭНХЦЭЦЭГ