Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгч Ц.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Б овогт Цын Бд холбогдох 2116000000120 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын мужаан ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Говь-Алтай аймаг Есөнбулаг сум, Баяншанд ,,,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ,,,,,,, регистрийн дугаартай, Б овогт Цын Б.

Ц.Б-н 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 19 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4-20 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Б-гзодож биед нь “баруун хөмсөгний дээд хэсэг, зүүн чихний ар хэсэг, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, зүүн сарвуу, аюулхай, зүүн хавирганы нум, баруун тохойд цус хуралт” буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүдийг учруулсан үйлдлийг нь прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Ц.Бшүүх хуралдаанд өгсөн “...Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Үл ялих зүйлээс болоод би өөрийн уурыг барьж чадаагүйгээс болоод миний буруутай үйлдлээс болж эхнэртээ гарсан хүрсэн... Дахиж ийм үйлдэл гаргахгүй... Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм үйлдэл давтан гаргахгүй...” гэх мэдүүлэг/ шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Хохирогч Б.Б-ийнхэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Би 2021 оны 09 сарын 08-ны өдөр манай нөхөр ээж Сарантуяагийн очихоор 06 цагийн үед явсан юм. Өдрийн 11 цагийн үед гэртээ ирэхэд нь “...блокон амбаараа барьж дуусгаач...” гэж хэлчихээд өрсөн байсан 1 ширхэг блокийг нь гараараа түлхэж унагаасан юм тэгэхэд намайг янз бүрээр хэлээд барьж аваад алгадаж унагаагаад, блок авч шидсэн, үсдэж чирээд хойд амбаар луу оруулж “...ална...” гээд амбаарт байсан авдар руу толгойн арын хэсгээр мөргүүлж, хоолой боож ууттай шороо авч толгой дээрээс шидсэн мөн төмөр цагаан төмпөнгөөр толгойн хэсэгт цохисон, газар унагааж хэвлийн хэсгээр хөлөөрөө өшиглөж дэвссэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Эхлээд Ц.Бнамайг алгадахад блоконд тээглээд унасан би дараа хөл рүү блок шидэхэд оноогүй хөл шүргэж өнгөрсөн. Дараа үстэж чирээ амбаарын үүдэн байсан авдар мөргүүлсэн. Тэгээд нүүр ууттай шороо авч шидсэн. Мөн гэдэс, ууц руу нэг, нэг удаа өшиглөсөн. Ц.Б-дзодуулснаас болж толгой маш их өвдөж байсан, толгой эргээд дотор муухай болоод унах гээд байна, хүзүү хэвлийн орчим газраар маш их өвдөлттэй байсан. Зүүн гарын алганы ар хэсэг хавдартай мөн баруун гарын тохойн урд хавдартай, зүүн хөлийн өвдөг зулгарсан хэвлийн дээд хэсэгт аймхай орчим газар зулгарсан байгаад эдгэсэн. Урьд өмнө хэрэлдэж маргалдаж ганц нэг цохиж зодож байсан удаа бол байгаа. Гэхдээ нөхөр Ц.Бминий биед гэмтэл учруулах хэмжээнд зодож цохиж байгаагүй” ...” гэх мэдүүлэг/ХХ21/,

Гэрч Б.Нийнмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тухайн өдөр би гэртээ байж байхад хашаан дотор хүмүүс зодолдоод байхаар гараад хартал миний төрсөн эгч Баялагмааг нөхөн Банзрагч үсдсэн байсан. Би гэртээ ороод гадуур хувцас өмсчихөд буцаж гарч ирэхэд тэр 2 салсан байсан. Эгч Баялагмаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан... Ц.Бах Б.Баялагмаа эгчийг үсдсэн байхын би харсан. Гэртээ ороод дээгүүрээ цамц өмсөөд гараад очиход тэр 2 салсан байж байсан...” гэх мэдүүлэг /ХХ32-33/,

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн №312 дугаартай

1.Б.Б-ийнбиед баруун хөмсөгний дээд хэсэг, зүүн чихний ар хэсэг, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, зүүн сарвуу, аюулхай, зүүн хавирганы нум, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Б.Б-ийнбиед учирсан цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь бүрдлээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /ХХ28-29/, зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б-н 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 19 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4-20 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Б-гзодож биед нь “баруун хөмсөгний дээд хэсэг, зүүн чихний ар хэсэг, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, зүүн сарвуу, аюулхай, зүүн хавирганы нум, баруун тохойд цус хуралт буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа болон тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү нь энэ хуулийн буюу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид нь халдсан үйлдэл эс үйлдэхүйг ойлгоно гэж хуульчилжээ . Үүнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл гэж хамтын амьдралтай гэр бүлийн гишүүдийн хооронд үүссэн харилцаандаа нэг талын давамгай байдлыг тогтоох зорилго бүхий бие махбодь, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг хамааруулан тодорхойлжээ. Дээрх харилцааны явцад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд хүндрүүлэн зүйлчилнэ.

Шүүгдэгч нь өөрийн гэр бүлийн гишүүн болох эхнэрээ зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон тул түүний үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинж чанартай гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрийнхээ биед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдэх шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч Ц.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн зэргийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд, торгох ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ц.БийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Цын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-доногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Ц.Б-дсануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй,  хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА