Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/110

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгч З.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овогт Зийн Б-д холбогдох 2116000000127 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, Тусгай дунд боловсролтой, Бичиг хэргийн ажилтан, компьютерын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймаг Жаргалант сумын Бугат багийн ,,,,, тоотод оршин суух хаягтай, урьд нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ,,,,,,, регистрийн дугаартай, С овогтой Зийн Б.

 

Шүүгдэгч З.Бын 2021 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 21 цагийн үед Говь-Алтай аймгийн Хөхморьт сум Хүйсийн говь багт Б.Бтой “...намайг ална гэсэн...” гэж хэлсэн гэх шалтгаанаар зодсоны улмаас биед нь “цээжний зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд шарх, хүзүү, баруун бугуй, зүүн бугуй, зүүн далны доод хэсэг, бүсэлхий нуруунд зулгаралт, зүүн дээд зовхи, цээжний урд гол хэсэгт цус хуралт" буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

2. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч З.Б-ыншүүх хуралдаанд өгсөн “... Намайг ороход Батболд согтуу байсан. Гол маргалдах асуудал нь урьд нь миний малыг маллаж байсан бага хэмжээний мал дутаасан.... Над руу сандал авч шидсэн, тэрнээс болж ийм асуудал үүссэн... Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шүүгдэгч З.Б-ынмөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “....2021 оны 10 дугаар сарын 03-ны орой Б.Б-нд мал хайж яваад очсон. Б-нд ороход Б-Борон дээрээ хэвтэж байсан. Б-Бурд өдөр нь намайг утсаар “...ална би ямар чиний боол юм уу...” гээд уурлаад байсан болохоор гэрт орох доо яагаад архи уугаад байгаа юм дутаасан малын тооцоог хийж дуусгаач гэхэд над руу сандал авч шидээд ална гээд шүүгээнээсээ сэрээ бариад байхаар миний уур хүрээд гаръя гэхээр гарахгүй байхаар нь толгой руу нь алгадсан. Тэгээд Б.Батболдыг гэрээс авч гарах гэж байгаад цээж рүү нь өшиглөсөн. Тэгээд гадаа гарахад Б-Б-нэхнэр Гэрэлтуяа машин руу шороо цацаад байхаар нь би яваад өгсөн...” гэх мэдүүлэг болон /ХХ46-47/,

 

Хохирогч Б-Б-нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 03-ны орой би гэртээ унтаж байхад манай гэрт З.Борж ирээд шууд намайг татаж босгоод толгой руу алгадсан. Дараа нь намайг татаж гулдраад хоолойноос боосон, тэгээд гэдэсний зүүн тал руу нэг өшиглөсөн. Манай эхнэр Т.Гэрэлтуяа З.Болдбаатарыг татаж салгасан. Тэгээд хаалга татаад түгжсэн. Мотоциклийн дугуйны хийг гаргасан байсан. Тэгээд хаалганаас татаж байгаа З.Бяваад өгсөн. 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр сум дээр байж байхад З.Бмал туулцаад өгөөч гэхэд нь би үгүй гээд яваагүй юм. Жаахан архи уучихаад тэр өдөр нь З.Блуу яриад “...би чиний боол юм уу...” гэж хэлсэн үүнээс болж намайг зодсон. З.Бэхлээд миний нүүр лүү алгадсан. Дараа нь намайг татаж гулдараад боосон, гэдэс зүүн хавирга орчим нэг удаа өшиглөсөн. Би З.Болдбаатарыг цохиж зодоогүй...би урьд өдөр нь архи уусан, хэрэг гарах өдөр жаахан архи уучихаад унтаж байсан...” гэх мэдүүлэг /ХХ24/,

 

Гэрч Т.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цаг өнгөрч байхад манай нөхөр Б-Ббид 2 унтаж байсан. Гаднаас З.Борж ирээд юм хэлэлгүй манай нөхөр Б.Быг алгадаж чирч гаргах гээд татаад хоолойноос нь боогоод дараа нь цээжин хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Би салгах гэж татсаар байгаад З.Болдбаатарыг гадаа гаргахад над руу чулуу авч шидээд толгойг оносон. Зөрүүлээд би шороо цацахад З.Болдбаатарыг оноогүй. З.Бманай гэрийн гадаа байсан мотоциклийн дугуйны хийг гаргаад зогсож байхад бид 2 гэртээ ороод хаалга түгжсэн. Манай хаалгыг хэд хэд нүдэж байгаад явсан...Б.Бг мал туугаадах гээд З.Бурьд нь хэлсэн юм шиг байна лээ. Манай нөхөр Б-Бяваагүй учир З.Бтэрнээс болж уурласан байх...эхлээд Б.Батболдыг З.Балгадаж, толгойн хэсэг рүү цохисон дараа нь орноос татаж чирээд хоолойг нь боож, цээж рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /ХХ26/,

 

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №346 дугаартай “...1. Б-Б-нбиед цээжний зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд шарх, хүзүү, баруун бугуй, зүүн бугуй зүүн далны доод хэсэг, бүсэлхий нуруунд зулгаралт, зүүн дээд зовхи, цээжний урд гол хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

                  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

                  3.Б-Б-нбиед учирсан цээжний зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд учирсан шарх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                  4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/ХХ31-32/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч З.Бнь 2021 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 21 цагийн үед Говь-Алтай аймгийн Хөхморьт сум Хүйсийн говь багт хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан хохирогч Б.Быг зодож биед нь цээжний зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор талд шарх, хүзүү, баруун бугуй, зүүн бугуй, зүүн далны доод хэсэг, бүсэлхий нуруунд зулгаралт, зүүн дээд зовхи, цээжний урд гол хэсэгт цус хуралт буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүдийг санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Энэ нь хүний биед санаатай халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч  З.Быг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч З.Бгэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсныг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийн хоёр буюу түүнээс удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус хамаарна гэж үзэн ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч З.Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Зийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч З.Болдбаатарт сануулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Болдбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.           

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА