| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/00484/И |
| Дугаар | 00429 |
| Огноо | 2017-02-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 00429
Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 709 дүгээр байрны 4 тоотод оршин суух, Боржигон овогт Цэрэнпилийн Батбаатар /РД:ХБ84032473/-д холбогдох,
үйлчилгээний төлбөр, бусад зардалд 203 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Үйлчилгээний төлбөр, бусад зардалд 203 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “ Скайтел” ХХК нь Ц.Батбаатарт холбогдуулан гар утасны төлбөр болон нотариатын зардал 203 000 төгрөг нэхэмжилсэн. Ц.Батбаатар нь төлбөрөө төлсөн байх тул Скайтел ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь үйлчилгээний төлбөр, бусад зардалд 203 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд “...хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 203 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд нь 203 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч тал “өр төлбөр дууссан” гэх үндэслэлээр 203 000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Батбаатараас 3370 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 3370 төгрөгийг тус тус гаргуулж “Скайтел” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.02.01-ний өдөр төлсөн 6740 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ