| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0100/э |
| Дугаар | 2021/ШЦТ/96 |
| Огноо | 2021-10-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/96
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч А.Оргилбаяр,
Шүүгдэгч Б.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бэсүд овогт Б-н Н-дхолбогдох 2116000000110 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамтаар Говь- Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат 4-р баг, 5-26 тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 710 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, уг ялыг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаартай шүүгчийн захирамжаар 10 сар 23 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон одоо биеэр эдлэж байгаа, ,,,,,,,,, регистрийн дугаартай, ,,,,, овогт Б-н Н.
Шүүгдэгч Б.Ннь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн орчим Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулж буй “Аялгуу” караокед үйлчлүүлээд гарахдаа согтуурхаж гартаа барьж явсан пивоны шилийг шидэж хохирогч Д.Н-нтолгойн тус газарт цохиж биед нь “баруун шанаанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” буюу хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
2. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б.Ншүүх хуралдаанд өгсөн “...Мэдүүлэг өгөхгүй... Сайн санахгүй байгаа... Ажил хөдөлмөр эрхэлж байгаа... 2021 оны 08 дугаар сарын 07-ны орой 17 цагийн үед манай найз Амбага намайг “Аялгуу” бааранд хүрээд ир гэж дуудсан. Ингээд очоод 0.5 литрийн “Хараа” нэртэй архи, 5 Нийслэл пиво аваад бид хоёр цуг хувааж уусан. Ингээд караокены цаг дуусаад би гарах гээд нэг шилтэй пивоо бариад баарны үүд рүү явж байтал хаалган дээр 2 залуу зогсоочихсон намайг гаргахгүй байхаар нь маргалдаад би барьж явсан пивоны шилээ аваад шидсэн юм. Тэгээд тэндээсээ гараад ВМ бааранд очиж нэг шил пиво аваад уугаад сууж байтал гаднаас цагдаа нар орж ирээд намайг авч явсан юм...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл болон ХХ11-12/,
Хохирогч Д.Н-нмөрдөн байцаалтад өгсөн “... 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манай нөхөр Төмөрбаатарын ажлынхан “Аялгуу” караокед байна гэхээр нь би тус караокед очсон юм. Тэгээд би гэрээсээ мөнгө авч ирж тооцоогоо хийчхээд хаалганы үүдэн дээр нэг залуу орилоод нэг юм аваад шидсэн. Тэгэхэд миний шанаа дагаад цус урссан. Тэгээд караокены эзэн нь ирж миний цусыг тогтоож өгөөд байж байхад 103 ирээд намайг авч яваад даралттай боолт хийж өгсөн. Би гэмтэл авснаас хойш 150.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /ХХ5-6/,
Гэрч Г.А-ийнмөрдөн байцаалтад өгсөн “...Вип өрөөнөөс гараад явах гээд текний хажуугаар гарах гэтэл үүдэн дээр танихгүй 2 ах зогсож байсан. Гаргахгүй байсан чинь Н гартаа барьж явсан пивоны шилээ шидсэн. Тэгтэл нэг эмэгтэйг оносон чинь хажууд нь байсан хоёр ах намайг барьж аваад Н хаалгаар гараад зугтаачихсан юм...” гэх мэдүүлэг /ХХ13/
Гэрч Д.Б-ийнмөрдөн байцаалтад өгсөн “... Тэр хүмүүс гарснаас хойш 10-20 минутын орчим Д.Н-гэх хүн нь цус нь гоожчихсон манайх руу орж ирсэн. Тухайн үедээ Д.Н-нь би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ15/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 272 дугаартай
1.“...Д.Н-нбиед баруун шанаанд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт /ХХ23-24/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ннь согтуурсан үедээ 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн орчим Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулж буй “Аялгуу” караокед үйлчлүүлээд гарахдаа согтуурхаж гартаа барьж явсан пивоны шилийг шидэж хохирогч Д.Н-нтолгойн тус газарт цохисны улмаас биед нь “баруун шанаанд шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Энэ нь хүний биед санаатай халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Нг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай болохыг урьдаар мэдсэн, түүнээс шалтгаалан хүний эрүүл мэндэд хохирол учирна гэдгийг тооцон хийсэн тул түүний үйлдлийг шүүх санаатай үйлдсэн гэмт хэрэг гэж дүгнэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Б.Ннь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэдийгээр шүүгдэгч нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 710 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийн хоёр, түүнээс дээш үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзлээ. Тодруулбал урьд ял шийтгүүлсэн гэмт хэрэг болон энэ шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдсон гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр өөр бүлэгт хамаарах тул эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ. Иймээс шүүгдэгч Б.Нн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаартай шүүгчийн захирамжаар солигдсон одоо эдэлж байгаа зорчих эрхийг хязгаарлах ялаас энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тусад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохиролд 150.000 төгрөг төлсөн, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
1. Шүүгдэгч Б овогт Бийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/ зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.Нд сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний эдэлж байгаа зорчих эрхийг хязгаарлах ялаас нь тусад нь эдлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохиролд 150.000 төгрөг төлсөн, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА