| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0118/э |
| Дугаар | 2021/ШЦТ/122 |
| Огноо | 2021-11-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
улсын яллагч Ц.Батзаяа,
шүүгдэгч С.Днарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О овогт Сын Дд холбогдох 2116001240141 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агаарын буудагч оператор мэргэжилтэй, “Хан-Алтай ресурс” ХХК-д ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Жаргалант ,,,,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ,,,,,,, регистрийн дугаартай, О овогт Сын Д.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчим Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын Оргил 10-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “БМ” шөнийн цэнгээний газар “....эхнэртэй нь маргалдаж, үсдэлцлээ...” гэх шалтгаанаар хохирогч Ч.А-ийннүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөж биед нь 2 нүдний дээд доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус харвалт, 2 хөмсөгний голд зулгаралт буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүдийг учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ё.Дийншүүх хуралдаанд өгсөн “...Согтуурсан үедээ хүний биед хохирол учруулсандаа уучлал хүсье, миний буруу... Цохисон үйлдлээ мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч Ё.Дийнмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 09-р сарын 10-ны өдөр эхнэр Юмжидмаатай “БМ” бааранд орсон. Бүжиглэж байхад А- гэх эмэгтэйтэй таарсан...Баар хаах гэж байхад А- гэх эмэгтэй намайг янхан гээд орилоод байхаар нь хажууд байсан манай эхнэр уурлаж маргалдсан...Барьцалдаж аваад шалан дээр унасан...Очоод салгатал эхнэрлүү дайраад байхаар нь нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг/ ХХ56/,
Хохирогч Ч.А-ийнмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 09 сарын 10-ны төрсөн өдөр болоод 21 цагийн үед “БМ” бааранд очсон. Бид нар бүжиглэж байхад Д ирээд манай дүү Хын хүзүүгээр тэврээд хойш татаад байсан. Тэр үед Дгийн эхнэр Юмжидмаа гаднаас орж ирээд муухай хараад байсан. Хэсэг байж байгаад бид нар гарахаар текний хажууд тооцоо хийх гээд Х. О, О-Энар зогсож байгаад би түрүүлээд гарах гээд явж байтал Юмжидмаа ирээд намайг “...янхнууд...” гээд үсдэж авахаар нь зөрүүлж үсдээд хоёулаа доош унасан. Энэ үед Д гүйж ирээд “...миний эхнэрийг тавиач...” гээд нүүр лүү нэг удаа хүчтэй өшиглөсөн. Манай дүү Ч.Х ирээд намайг авсан. Гарсны дараа бас бид хэд рүу Д чулуу шидээд байсан...” гэх мэдүүлэг /ХХ23/,
Гэрч Ч.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2021 оны 09 сарын 10-ны орой 21 цагийн орчим “БМ” бааранд манай төрсөн эгч А-, Цоож бид 3 О, О-Э2 дээр очсон. Тэгээд бид нар архи, пиво ууж бүжиглэж байсан тэр үед манай нөхрийн найз Д ирээд надтай мэндлээд хүзүүгээр тэвэрч аваад байсан. Дгийн эхнэр Юмжидмаа бас хараад зогсож байсан. Баар хаах үед Дгийн ширээн дээр Юмжидмаа сууж байхаар очиж мэндлээд явсан. Энэ үед араас Юмжидмаа “...янхнууд...” гэж хэлсэн. Би тэгэхээр “...яагаад янхан гэж байгаа юм вэ...” гэж Юмжидмаагаас асуухад Юмжидмаа их согтуу “...яадаг юм бэ...” гээд байсан. Энэ үед манай эгч А- миний өмнөөс Юмжидмаатай хэрэлдсэн. Нэг мэдэхэд манай эгч А-, Юмжидмаа хоёр барьцалдаж үсдэлцэж аваад доошоогоо унасан байсан. Тэр үед Д “...манай эхнэрийг болиоч ээ...” гэж хэлээд манай эгч Ч.А-ийннүүр лүү өшиглөсөн. Тэгээд салгасны дараа манай эгч Ч.А-ийннүүр нэлэнхийдээ цус болцон байсан. Тэгээд баарнаас гараад эгч Ч.А-гавч явсан...” гэх мэдүүлэг /ХХ28/,
Гэрч С.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2021 оны 9 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчим “БМ” бааранд О бид хоёр түрүүлж ирээд А-, Х бид нар ирсэн. Бид нар бааранд бүжиглээд байж байхад Х эгчийг Д гэх залуу тэврээд байсан. Тэгээд бид нар гарах гэж байхад Х гарах гэж байхдаа Дгийн ширээн дээр Х очиж уулзахад Д тэврээд байсан. Хажууд нь Дгийн эхнэр байсан. Баар хаалаа гэхэд Х бид хоёр очиж текэн дээр тооцоо хийж байхад А-, Х бид хоёроос жоохон зайтай Дгийн эхнэр гэх эмэгтэй маргалдаж байх шиг болсон. Тэгээд тэр 2 хоорондоо барьцалдаж аваад газарт унасан. Тэр үед Д эхнэрээ авмаар байна гэж хэлээд А- эгчийн нүүр лүү өшиглөсөн. Тэгээд салгахад Ч.А эгчийн нүүр нэлэнхүйдэээ цус болцон байсан. Тэгээд бид хэд “БМ” баарнаас гарахад Д А- эгч бид хоёрыг зодно гээд чулуу шидэхээр машины тойрч гүйсэн. Гэхдээ чулуу нь оноогүй...” гэх мэдүүлэг/ХХ25-26/
Гэрч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...нэг мэдэхэд А-, Дгийн эхнэр хоёр барьцалдаж үсдэлцээд доошоогоо унасан. Тэр үед Д “...манай эхнэрийг болиоч ээ...” гэж хэлээд Ч.А-ийннүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид нар салгасны дараа Ч.А-ийнэгчийн нүүр нэлэнхүйдээ цус болцон байсан” гэх мэдүүлэг /ХХ34/,
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 315 дугаартай
1. Ч.А-ийнбиед 2 нүдний дээд доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус харвалт, 2 хөмсөгний голд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.
3. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүдийг тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой...” гэх дүгнэлт /ХХ38-39/, зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Днь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн орчим Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын Оргил 10-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “БМ” шөнийн цэнгээний газарт “...эхнэртэй нь маргалдаж үсдэлцлээ..” гэх шалтгаанаар хохирогч Ч.А-ийннүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөж биед нь 2 нүдний дээд доод зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний алимны салстад цус харвалт, 2 хөмсөгний голд зулгаралт гэмтэл буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Энэ нь хүний биед санаатай халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч С.Днь уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч С.Днь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч С.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч Ч.А-ийннэхэмжилсэн 600.000 мянган төгрөгөөс хохиролд 100.000 төгрөг төлсөн, бусад хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Сын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч С.Дд сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 100.000 төгрөг төлсөн, бусад хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, мөнгө шилжүүлсэн 2 ширхэг баримтыг хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА