Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгч С.Дтүүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Сийн Дд холбогдох 2116000000131 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторч, комбайны жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 34-р хороо, ,,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ,,,,,,,,, регистрийн дугаартай, Т овогт Сийн Д.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Д-ийнсогтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20 цагийн орчим Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг “Цахирын хаалга” гэх нэртэй газар, иргэн О.ийн гэрт “...ах хүнтэй мэндэлсэнгүй дээр гарч суулаа...” гэх шалтгаанаар хохирогч Р.Бийннүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж биед нь тархины эдэд жижиг /голч нь 0.8/ цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зүүн дээд доод зовхи, зүүн эгэм, зүүн даланд цус хуралт баруун хацар, зүүн хацар, зүүн чихний урд, эрүүний зүүн тал, дух толгойн оройн хуйханд зулгаралт, нүүрний зөөлөн эдийн гэмтэл буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүдийг учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч С.Д-ийнхуралдаанд өгсөн “...би гэм буруугаа хүлээж байна... 3,000,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ56, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Р.Бийнмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 18-ний орой Одхүү гэж айлд орсон чинь О.ийн эхнэр Ц мөн манай нутгийн ах Д 2 сууж байсан. Би Д ахын дээд талд нь гараад суутал Д гэх хүн намайг ах захаа мэдэхгүй байна уу гээд цохиж авсан. Гэрийн гадна гараад Д ах над руу мод бариад дайраад байсан. Би Д ахыг тэвэрч аваад ноцолдоод байж байтал Ц гэрээс гарч ирээд Д ахыг явуулаад дараагаар нь би мотоциклоо унаад гэр лүүгээ явсан юм. Гэр лүүгээ явж байтал араас машины гэрэл тусаад, машин мотоциклийн ард тулаад ирсэн явж байхаар нь дайрч магадгүй гэж бодоод мотоциклоо хажуу тийш нь унагаагаад зогсож байтал машинаас Д ах бууж ирээд чулуу аваад над руу дайраад миний толгой болон нүүр лүү чулуугаар цохиод байсан. Тэгэхээр нь намайг цохиж байсан чулууг нь булааж аваад өөрийг нь нэг удаа цохисон. Тэгээд би босоод мотоциклоо унаад гэр лүүгээ зугтаасан. Тэгээд гэртээ хариад аймгаас эхнэрээ дуудаад аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ45-46/,

Гэрч Ж.Цийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Гаднаас Б- орж ирээд Дгийн дээр гараад суутал Д “...чи яагаад миний дээр гарч суудаг юм бэ...ах захаа мэдэхгүй...” гээд нүүрлүү гараараа олон удаа цохиод ноцолдоод байхаар нь салгаад гаргаад явуулсан...” гэх мэдүүлэг/ХХ 17/,

Гэрч Б.Б-нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...мотоциклоо унаад гэрийн гадаа ирэхээр нь  гараад хартал нүүр, толгой нь нил цус болсон, өмсөж явсан хувцас нь бас цус болсон байсан...Д гэх хүнд зодуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг/ХХ 20/,

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн 319 дугаартай “...1. Р.Бийнбиед тархины эдэд жижиг /голч нь 0.8/ цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зүүн дээд доод зовхи, зүүн эгэм, зүүн даланд цус хуралт баруун хацар, зүүн хацар, зүүн чихний урд, эрүүний зүүн тал, дух толгойн оройн хуйханд зулгаралт, нүүрний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.

3.  Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ХХ59-60/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Днь согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 20 цагийн орчим Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг “Цахирын хаалга” гэх нэртэй газарт оршин суух иргэн О.ийн гэрт “ах хүнтэй мэндэлсэнгүй дээр гарч суулаа” гэх зүйлээр шалтаглан Р.Бийннүүрэн тус газарт нь гараараа олон тооны удаа цохиж эрүүл мэндэд нь “...тархины эдэд жижиг /голч нь 0.8/ цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун зүүн дээд доод зовхи, зүүн эгэм, зүүн даланд цус хуралт баруун хацар, зүүн хацар, зүүн чихний урд, эрүүний зүүн тал, дух толгойн оройн хуйханд зулгаралт, нүүрний зөөлөн эдийн гэмтэл буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Энэ нь хүний биед санаатай халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч С.Днь уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч С.Днь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч С.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Сийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч С.Дд сануулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.         

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА