Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/119

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

улсын яллагч Ц.Батзаяа,

хохирогчийн өмгөөлөгч М.Энхзаяа,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогтой Бын С холбогдох 2116001230135 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй малчин, ам бүл 5, аав, ээж, ах, эгчийн хамт Говь-Алтай аймаг Алтай сумын Бадрал багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ,,,,,,,, регистрийн дугаартай, Ш овогтой Бын С.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С-ийн Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хоорондын таарамжгүй харилцааны шалтгаалан хохирогч Б.Гийгбанзаар нүүрэнд нь цохиж, түүний биед зүүн дээд 1 дүгээр шүдний ёзоорын хугарал, 2-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Сгийн шүүх хуралдаанд өгсөн “...Гэрт нь очоод “...юу хийх гэж байна...” гэсэн чинь “...нойл янзлах гэж байна...” гэхээр нь “...дүү нь нойлыг нь маргааш янзлалцаад өгье. Надтай яваад адуу гаргалцаад ирээч...” гэсэн чинь өмнөөс ам хэлээрээ доромжлоод “...ээжийг чинь шоронд явуулна...” гээд мотоциклийн гарлуу нь түлхсэн...Мотоцикль дээрээсээ бууж ирээд миний зүүн гар руу банзаар нэг удаа цохисон. Тэгэхэд намайг барьж аваад миний зүүн нүд рүү нэг цохиод толгой руу хэд хэдэн удаа цохисон...Банз аваад дахиад цохих гэхээр нь би банзыг нь аваад шүд орчим руу нь цохисон. Тэгээд шүд уначихлаа гээд чулуу аваад шидэхээр нь зугтаасан. Би гэм буруугаа хүлээж байна... Дахиж алдаа гаргахгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагийн орчим би хашаан дотор жорлон модоор хийх гээд байж байхад манай бүл Смотоциклтой ирээд “...хөдөө нуруу яваад адуу ачаад ирье...” гэхээр нь би “...завгүй байна...” гэсэн чинь уурлаад “...байж л байхгүй юу...” гэхэд би өөрийнхөө мотоцикль дээр сууж байхад түлхсэн...Би мотциклиосоо бууж ирээд банз бариад С-ийн зүүн мөр лүү нэг удаа зөөлөн цохиод банзаа хаяхад Снамайг заамдаж авсан. Зүүн талын нүд рүү нэг удаа, толгойн хэсэг рүү хэд, хэдэн удаа цохисон. Би бас С-ийн зүүн нүд рүү нэг удаа өөрийгөө хамгаалах зорилгоор цохисон. Тэгээд салах үед би дахин банз аваад С-ийн өөдөөс айлгах гэж очиход миний банзыг надаас булааж аваад банзаар миний шүд рүү цохиж гэмтээсэн... Би чулуу шидэхэд Сзугтаж явсан, чулуу Сг оноогүй... Миний 3 шүд хийж өгнө гэсэн. Надад гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /ХХ43/,

Гэрч Б.Нямдуламын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Снь манай нөхрийг мотоцикль дээр сууж байхад нь түлхсэн. Тэгээд би хүүхэд уйлаад байхаар нь хүүхдээ гэр оруулж хөхүүлчээд буцаад гадаа гараад ирэхэд Сгэдэг залуу манай нөхрийг заамдаж авсан машин руу шахаад зогсож байсан. Тэгээд би очоод тэр хоёрыг салгахад манай нөхөр болох Гэрэлийн дээд талын 2 үүдэн шүд нь унасан байсан...” гэх мэдүүлэг /ХХ19-20/,

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 09 дүгээр сарын 27-ний өдрийн 327 дугаартай “...1.2. Б.Гийнбиед зүүн дээд 1 дүгээр шүдний ёзоорын хугарал, 2-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал гэмтэл  тогтоогдлоо.

3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2, мөн уг журмын Ерөнхий хөдөлмөрийн чадварын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.2-д заасны дагуу хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /ХХ33-34/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Снь Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэрт 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан хохирогч Б.Гтэй зодолдон банзаар нүүрэн тус газар нь цохиж, түүний биед зүүн дээд 1 дүгээр шүдний ёзоорын хугарал, 2-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний сулрал буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Энэ нь хүний биед санаатай халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.С нь уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус харилцаанаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийн нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус хуульчилжээ. Үүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан үзээд онцгой тохиолдолд оногдуулсан ялаас чөлөөлж болох эрх хэмжээг шүүхэд олгосон Эрүүгийн хуулийн зохицуулалт гэж ойлгох нь зүйтэй

Шүүгдэгчийн хувьд түүнийг гэм буруутайд тооцсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар хуульчлаагүй, түүнчлэн хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан харилцан зодолдох явцдаа хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзаад оногдуулсан торгох ялаас чөлөөлөх нь дээрх зохицуулалтад нийцэхээр байна.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Бын Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.         

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА