| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/00429/И |
| Дугаар | 00463 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 00463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 4-21 тотод байрлах “Ард Финанс” ХХК-ийн хүсэлттэй,
хариуцагч Д.Эрдэнэбаатарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Ард Финанс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэн Дагвадорж овогтой Эрдэнэбаатар нь 2015-06-11-ны өдрийн 15/029 тоот “Зээлийн гэрээ” байгуулан өөрийн нэр дээрх 31-30 УНМ улсын дугаартай Тоуоtо Рrius-11, 90-74 УНЧ улсын дугаартай Нummer Н-3 маркийн автомашиныг барьцаалан 13.000.000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч гэрээний дагуу сар болгон тэнцүү төлөлтөөр 1.428.000 төгрөгийг төлөх ёстой байсан. Эхний 4 сарын төлөлт хийснээс хойш ахин нэг ч төлөлт хийгээгүй. Утсаар ярьж сануулсан боловч мөнгөний боломж байхгүй гэсэн шалгтаанаар шаардлагыг хүлээж авахгүй явсаар холбоо тасарсан. Одоогоор үндсэн зээлийн үлдэгдэл болох 9.000.000 төгрөг, 8 сарын зээлийн хүү болох 3.600.000 төгрөг, гэрээний дагуу алданги болох 607.500 нийт 13.207.500 төгрөгийг гаргуулан авах шаардлагатай байгаа. 2016-12 сард БЗД-ийн Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч гэрийн хаягаараа амьдараггүй гэсэн үндэслэлээр хзргийг хэрэгсэхгүй болгосон. Бид гэрийн хаягаар нь очиж, хорооноос нь сурагласан боловч уулзаж чадаагүй. Одоогоор үндсэн зээл болох 9.000.000 төгрөг, 8 сарын зээлийн хүү болох 3.600.000 төгрөг, гэрээний дагуу алданги болох 607.500 нийт 13.207.500 төгрөгийг гаргуулан авах шаардлагатай байгаа. Иймээс Д.Эрдэнэбаатарыг эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү” гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Эрдэнэбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг “Ард Финанс” ХХК-иас гаргасан байна.
Д.Эрдэнэбаатар нь 2015.06.11-ний өдрийн 15/029 тоот зээлийн гэрээгээр “Ард Финанс” ХХК-иас сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 13 000 000 төгрөгийг
зээлсэн байх бөгөөд нийт 13 207 500 төгрөгийн өр үүсгэсэн байх бөгөөд одоо түүний хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт хавсаргасан баримтуудаас үзэхэд Д.Эрдэнэбаатар нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох бөгөөд түүнийг эрэн сурвалжлуулах болсон үндэслэлийг шүүхэд гаргасан хүсэлтдээ тодорхойлсон байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд Д.Эрдэнэбаатарыг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн жанжины 23-465 тоотод оршин суух, РД:ШБ75030210/ гэжээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Эрдэнэбаатарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн “Ард Финанс” ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Монгол овогт Дагвадоржийн Эрдэнэбаатар /РД:ШБ75030210/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Монгол овогт Дагвадоржийн Эрдэнэбаатар /РД:ШБ75030210/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, хүсэлт гаргагчид мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ