Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 201/МА2017/00028

 

*******гийн нэхэмжлэлтэй, “******* *******” ХК-д холбогдох хэргийн талаар

******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Я.Алтаннавч, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 19-ний өдрийн 138/ШШ2017/00594 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй, “******* *******” ХК-д холбогдох “ Түрээсийн гэрээг үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоолгох, хохирол буюу орох байсан орлого 1`200`000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2017 оны 06 сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “******* *******” Хувьцаат компанийн “” захын лангууг 1994 оноос 2017 оны 2 сарын 3-ны өдрийг хүртэл 23 жил түрээсэлсэн. 2017 оны 2 сарын 03-ны өдөр ажил дээрээ байхад ******* дарга намайг өрөөндөө дуудуулсан. Очиж уулзахад “та одоо лангуугаа суллаж өг, тэтгэврийн хүн байж гэртээ суу...” гэх зэргээр загнасан. Тэр өдрөө ******* захирал хэдэн хүмүүстэй ирээд намайг байхгүй байхад барааг минь хураан авсан байсан. 2 сарын 4-ний өглөө очиход миний 88-р лангууг хураагаад барааг нь өөр өрөөнд хураасан байсан. Мөн миний эзэмшдэг 14-р павилоны цоожыг сольсон байсан. Тус компаниас лангуу, павилон хураан авахдаа надад ямар ч анхааруулга өгөөгүй, шийдвэр ч харуулаагүй. Би *******тэй уулзаад ямар үндэслэл журмын дагуу миний лангууг хураав гэж асуухад таны нөхөр *******аас болж ийм асуудал боллоо гэж хэлсэн. Тухайн үед цагаан сар болох гэж байсан, наймаачдын хамгийн орлоготой үе учир гадуур лангуу хайсан боловч надад лангуу олдоогүй.

Энэ асуудал болохоос 2 хоногийн өмнө ******* намайг өрөөндөө дуудуулсан байсан. Намайг өрөөнд нь ороход “би таныг дуудаагүй ээ, гэхдээ та сууж бай, манай компани 2016 оны 10-р сард *******тэй гэрээ байгуулсан, та лангуугаа суллах шаардлагатай байна” гэхэд нь би цагаан сар болох гэж байна гэж учраа хэлсэн. Тэгээд 4 сар хүртэл хүлээхээр шийдвэрлэсэн.  2 хоногийн өмнө ингэж тохирчихоод 2 сарын 03-ны орой лангуу хураасныг ойлгохгүй байна. Би компанид ямар нэгэн хохирол учруулаагүй, сар бүр хугацаанд нь түрээсийн төлбөрөө төлөөд явж байсан.

Лангуу болон павилоныг ямар журмаар эзэмшиж байснаа тайлбарлая. Би 2008 онд захын гадаа 2 лангуу түрээслэн суудаг байсан. ******* гэж лангуу түрээслэгч “миний хажуу талын лангуу түр суларч байна, 88-р лангууны ******* өвчтэй хүн  асрахаар явж байгаа, 500`000 төгрөгийн хэрэгтэй гэнэ, буцаж ирээд мөнгөө өгөөд лангуугаа авна гэж байна, чи гадаа зогсохоор дотор орооч” гэхэд нь би зөвшөөрөөд 500`000 төгрөг түр зээлдүүлээд лангуун дээр нь суусан. Тэр үед ******* бид 2 захирлын өрөөнд хамт орж уулзаад өргөдөл бичиж өгөөд уг лангуун дээр сууж эхэлсэн. 2 жилийн дараа буюу 2010 онд дарга надтай уулзаад “******* ирэхгүй юм байна, та өөрийн нэр дээр гэрээ хий” гэсний дагуу би өөрийн нэр дээр түрээсийн гэрээ байгуулсан. Хамгийн сүүлд 2014 оны 4 сарын 11-ний өдөр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. 2015 онд гэрээ байгуулах гээд *******тэй уулзахад дарга таньтай гэрээ битгий хий гэсэн гэж хэлсэн. Миний хувьд гэрээгүй боловч лангуугаа хураалгах хүртлээ лангуун дээрээ суугаад сар бүр төлбөрөө төлөөд явж байсан.

14-р павилоны хувьд 2012 онд гадаа эзэмшиж байсан 2 лангуугаа компанид хүлээлгэн өгөөд авсан юм. Гэхдээ уг павилоныг бид 2-ын дунд өгсөн. “А”, “Б” гэж эзэмшин хоёулаа гэрээ хийн түрээсэлж байсан. 2015 оны 4-р сард дарга дуудахад нь очиход өрөөнд нь сууж байсан. дарга “та 2 шиг нэг лангуун дээр зэрэг гэрээтэй хүн байхгүй, Онцгой байдлын газраас шалгалт хийгээд нэг павилон дээр 2 хүн гэрээтэй байж болохгүй гэж хэлсэн, одоо гийн нэр дээр гэрээ хийнэ” гэж хэлсэн. Тэгээд тай гэрээ хийгээд, надтай гэрээ байгуулаагүй. Гэвч би павилондоо суугаад түрээсээ 120`000, 120`000 төгрөгөөр нь төлөөд явж байсан.  

Надтай гэрээ байгуулаагүй шалтгаан нь үйлдвэрчний эвлэлтэй холбоотой байх. Манай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга , нэг хуульч хүүхэнтэй “Иргэдээ сонсъё” нэвтрүүлэгт ороод “******* *******” ХК-тай байгуулсан хамтын гэрээ хэрэгжихгүй байна гэж хэлсэн юм байна. Үүнээс хойш манай гэр бүлийн хүн бид хоёрт муурхаад гэрээ байгуулаагүй гэж би бодож байна. Миний бие энэ асуудалд их гомдолтой байна. Иймд дээрх түрээсийн гэрээнүүдийг үндэслэлгүй цуцалсныг тогтоож өгнө үү. Хамгийн орлоготой үеэр лангуу, павилоныг хураан авсан. Би 10 хоногийн орлого 1`200`000 төгрөгийг нэхэмжилсэн. Би сард хамгийн багадаа 3`500`000 төгрөгийн бараа борлуулж бүх хэрэгцээгээ хангадаг байсан. Орлогоо тодорхойлохын тулд өөрийн болон надтай адил бараа зардаг хүний өдрийн орлогоо тэмдэглэдэг дэвтрийг нотлох баримтаар өгсөн гэжээ.   

            Хариуцагч И.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “” *******ны төвийн 88-р лангуу нь манай компанийн өмч юм. 88-р лангууг иргэн ******* түрээслэн ажиллуулж байсан. 2008 онд ******* нь өвчний учир эмчлүүлэхээр явахдаа ******* эгчид түр хугацаагаар шилжүүлээд явсан байдаг. 2010 онд ******* ирээд эгчтэй уулзаад “лангуугаа авъя” гэхэд нь би өөрийн болгосон гээд өгөөгүй юм билээ. Манай компани *******тай 2014 оны 4 сарын 11-ний өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусахад дахин сунгагдаагүй. 88-р лангууг түрээсэлж байсан ******* “ эгч лангууг маань өгөхгүй байна” гэсэн гомдлыг удаа дараалан гаргаж байсан учир лангуу маргаантай байгаа гэсэн үндэслэлээр түрээсийн гэрээг сунгаагүй байсан. 2016 оны 4 сарын 18-ны өдөр ******* нь түрээслэх эрхийг сэргээж өгнө үү гэсэн өргөдлийг захиргаанд өгсөн. Мөн нь 2016 оны 5 сарын 12-ны өдөр компанид гаргасан өргөдөлдөө “*******ээс мөнгөө аваад лангууг өгмөөр байна, үлдэгдэл бараа их байгаа учир 3 сарын дараа лангууг чөлөөлж өгье” гэсэн хүсэлтийг гаргасан. Санхүү хүлээн авч 3 сар түр суулгахаар болсон. Гэвч 2016 оны 8 сард лангуугаа чөлөөлж өгөөгүй. 2016 оны 10-р сард түрээсийн гэрээг Д.*******тэй байгуулсан боловч нь лангуугаа чөлөөлж өгөхгүй байсан тул тус компанийн гүйцэтгэх захирал ******* миний бие 2017 оны 2 сарын 03-ны өдөр тушаал гаргаж комисс томилон лангууг чөлөөлж авсан. Бид байсан барааг нь тоо ёсоор хураан авч буцаан хүлээлгэн өгсөн. Миний зүгээс эгчид олон удаа анхааруулж хэлж байсан. Тантай манай байгууллагын зүгээс 88 дугаар лангуун дээр түрээсийн гэрээ хийгээгүй тул та наад лангуугаа чөлөөлж өг гэж хэлэхэд за гэж хэлчихээд чөлөөлж өгөлгүй өдийг хүрсэн. Маргаад байгаа 14 дүгээр павилон бол гэдэг хүний нэр дээр түрээсийн гэрээтэй, эгчид огт хамаагүй павилон юм. Таныг бодоод л тухайн павилон дээр суулгаж байсан гэдгийг хэлмээр байна. Цаг хугацааны хувьд ч гэсэн анх тай гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаа дууссан. Мөн манай компанийн ТУЗ-ийн гишүүд нэг павилоныг 2 хүний дунд түрээсэлж болохгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу тай гэрээ байгуулсан. гийн лангууг чөлөөлөхдөө олон удаа анхааруулж хэлж байсан гэдгийг дахин хэлмээр байна. 1`200`000 төгрөгийг манай компани төлөх үндэслэлгүй. Иймд шүүхээс хүсэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 19-ний өдрийн 138/ШШ2017/00594 дүгээр шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8, 9.4.10, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “******* *******” Хувьцаат компани нь нэхэмжлэгч *******тай байгуулсан “” захын 14 дүгээр павилоныг түрээслэх тухай гэрээг үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас *******гийн “******* *******”ХК-тай байгуулсан “” *******ны төвийн 88-р лангууг түрээслэх тухай гэрээг үндэслэлгүй цуцалсан гэх, хохирол 1`200`000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн  хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 103550 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч “******* ” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, ... шийдвэрлэжээ.

Хариуцагч И.******* давж заалдах гомдолдоо: ... Шүүхийн шийдвэрийн “” захын 14-р павилоныг түрээслэх тухай гэрээг үндэслэлгүй цуцласан болохыг тогтоосон хэсгийг эс зөвшөөрч байна. Дээрх шийдвэрийн холбогдох хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй, Иргэний хуулийн зохих зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхээс нэхэмжлэгч ******* нь өөрийн эзэмшиж байсан гадаа байдаг 2 лангууг, гэрч Р. өөрийн эзэмшиж байсан гадаа байдаг 3 лангууны 1-ийг тус тус түрээслүүлэгчид хураалган “” захын 14-р павилоныг “А”, “Б” болгон хувааж хамтран түрээсэлж байсан гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч ******* нь 14-р павилоныг түрээслэх тухай албан ёсны гэрээг хийгээгүй тул тус павилоны хувьд *******тай эрх зүйн харилцаа үүсээгүй.

Мөн хариуцагч тал “2015 оны 4 сарын 1-ний өдөр түрээслэгч *******тай байгуулсан түрээсийн гэрээгээ цуцалж, түрээслэгч Р.тай түрээсийн гэрээ байгуулсан” гэж тайлбарлаж байгаа боловч түрээсийн гэрээний нэг тал болох түрээслэгчид гэрээ цуцлах талаар урьдчилан мэдэгдээгүй нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.3-д заасан заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ. Иргэний хуульд зааснаар түрээсийн гэрээг зөвхөн бичгээр байгуулах зохицуулалттай бөгөөд 14-р павилоныг түрээслэх талаар гэрээг зөвхөн Р.тай байгуулсан байсан нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын мэдүүлгээр тогтоогддог. Ийнхүү гэрээний харилцаа огт үүсээгүй байхад “түрээслүүлэгч компани нь түрээслэгчид гэрээ цуцлах болон павилоныг чөлөөлөх талаар урьдчилан мэдэгдээгүй” гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна.

Түрээсийн гэрээг цуцлахдаа гэрээг байгуулсан нэг тал болох Р.д утсаар мэдэгдэж гэрээг цуцалсан. Энэ талаар Р. нь ямар нэг маргаан үүсгээгүй бөгөөд гомдол гаргаагүй болно.Ийнхүү түрээсийн эрх зүйн харилцаа үүсээгүй байхад “үндэслэлгүй цуцалсан” гэсэн дүгнэлт нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт болно.

Гомдлыг хүлээн авч ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 19-ний өдрийн 594 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* *******” ХК-д холбогдуулан “Түрээсийн гэрээг үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоолгох, хохирол буюу орох байсан орлого 1`200`000 төгрөг гаргуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* *******“ ХК-ийн ““ *******ны төвийн 88 дугаар лангууг 2008-2010 онуудад гэрээгүй, 2010 оноос 2015 оны 04 сарын 11-ний өдрийг хүртэл бичгээр түрээсийн гэрээ байгуулан түрээсэлж байсан, 2015 оны 04 сарын 11-ний өдрөөс 2017 оны 02 сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд бичгээр байгуулсан түрээсийн  гэрээгүй боловч түрээсийн төлбөрийг сар бүр компаниас тогтоосон хэмжээгээр төлж байсан, мөн нэхэмжлэгч нь 2016 оны 05 сарын 12-ны өдөр 88 дугаар лангууг 3 сарын дараа компанид шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрсөн зэрэг  нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Энэ талаар талууд маргаагүй бөгөөд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч ******* нь  хариуцагч “******* *******“ ХК-тай тохирсоны үндсэн дээр 2012  онд өөрийн түрээсэлж байсан гадна 2 лангууг, мөн түрээслэгч Р. нь / гэрчээр асуугдсан / гадна 1 лангууг компанид өгч, үүний оронд тус компаний харьяа  ““ захын 14 дүгээр павилоныг түрээслэхээр болж 2012 оны 08 сарын 1-нээс 2015 оны 04 сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн гэрээг бичгээр байгуулан түрээсийн төлбөрийг сар бүр төлж байсан байна.

Хариуцагч “******* *******“ ХК нь 2015 оны 04 сарын 01-ний өдөр нэхэмжлэгч *******тай байгуулсан ““ захын 14 дүгээр павилоныг түрээслүүлэх тухай түрээсийн гэрээгээ цуцалсан гэх атлаа түрээсийн сар бүрийн төлбөр болох 120000 төгрөгийг 2017 оны 02 сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд авч байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй бөгөөд анхан шатны шүүхийн хийсэн дзгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зэв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч “******* *******“ ХК нь нэхэмжлэгч *******тай байгуулсан ““ захын 14 дүгээр павилоныг түрээслэх тухай гэрээг үндэслэлгүй цуцалсан болохыг тогтоож, нэхэмжлэгч *******гийн “******* *******“ ХК-тай байгуулсан ““ *******ны төвийн 88 дугаар лангууг түрээслэх гэрээг үндэслэлгүй цуцалсан гэх, хохирол 1200000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасантай нийцэж байна.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч “******* *******“ ХК-ийн давж заалдах гомдолд дурдсанаар өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70740 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 540 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 19-ний өдрийн 138/ШШ2017/00594 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “******* *******“ ХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар  хариуцагч “******* *******“ ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70740 төгрөгийн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 540 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Л.НАРАНБАЯР

                       ШҮҮГЧИД                                                             Я.АЛТАННАВЧ                                                                                                                  

                                                                                                     З.ЭНХЦЭЦЭГ