Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00606

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2-р 40 мянгат гудамж, хөнгөн хүнсний үйлдвэр 2/30 байр 30 тоотод оршин суух Халхын Заягэгээн овогт Баатарын Баттулга /РД:ШЖ76060313/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Шаравын гудамж, 43-р байр, 95 тоотод оршин суух Боржигон овогт Алтанцэцэгийн Цэлмэн /РД:ЧК77021317/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Шаравын гудамж, 43-р байр, 95 тоотод оршин суух Тайж овогт Баадайн Солонго /РД:ГМ82012207/ нарт холбогдох, 

зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Баттулга, хариуцагч А.Цэлмэн, Б.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Баттулга шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагын талаар хариуцагч талтай харилцан тохиролцож эвлэрч байна гэв.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Б.Баттулга би иргэн А.Цэлмэн болон Б.Солонго нараас барьцаат зээлийн гэрээний дагуу 30 000 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулж буй бөгөөд нэхэмжлэлийн дүн болох 30 000 000 төгрөгийг багасгаж 23 500 000 төгрөгөөр тохиролцож энэ өдрөөс хойш 2 сарын хугацаанд буюу 2017.03.20-2017.05.20 хооронд 2 хуваан төлөхөөр /2017.04.20-нд 12 000 000 төгрөг/ /2017.05.20-нд 11 500 000 төгрөг/ тохиролцож хэрэв өгөхгүй бол 2016.03.18-нд байгуулсан итгэмжлэлийн дагуу ХУД 3 дугаар хороо, Үйлдвэр /17042/ шаравын гудамж 43 байр 95 тоот, Ү-2206020995 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг иргэн Б.Баттулгад барьцаанд тавьж 23 500 000 төгрөгөө буюу хохирлоо бүрэн гүйцэд гаргуулж авахыг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж байна” гэжээ.

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Баттулга нь А.Цэлмэн, Б.Солонго нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Талуудын хооронд байгуулсан 2016.03.18-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, талуудын тайлбар зэргээс үзэхэд 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцож төлөхөөр 20 000 000 төгрөгийг хариуцагч А.Цэлмэн, Б.Солонго нар зээлдэж авсан байх бөгөөд зээлийн гэрэээний үүргээ биелүүлээгүй байна.

 

Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Б.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлага 30 000 000 төгрөгийн 6 500 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 23 500 000 төгрөгийг хариуцагч А.Цэлмэн, Б.Солонго нар нь 2 сарын хугацаанд 2 хувааж буюу 2017.04.20-нд 12 000 000 төгрөг, 2017.05.20-нд 11 500 000 төгрөг төлөхөөр тохиролцож, хэрэв төлөхгүй тохиолдолд 2016.03.18-нд байгуулсан итгэмжлэлийн дагуу ХУД-ийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Шаравын гудамж 43 дугаар байрны  95 тоот, Ү-2206020995 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг иргэн Б.Баттулгад барьцаанд тавьж 23 500 000 төгрөг буюу хохирлоо бүрэн гүйцэд гаргуулж авахаар тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

 

Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч А.Цэлмэн, Б.Солонго нар болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зохигч эвлэрсэн бол улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хувааж хариуцуулахаар заасны дагуу нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг хариуцагчаас гаруулахаар шийдэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон 

                                                               ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Баттулга нь нэхэмжлэлийн шаардлага 30 000 000 төгрөгийн 6 500 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 23 500 000 төгрөгийг хариуцагч А.Цэлмэн, Б.Солонго нар нь 2 сарын хугацаанд 2 хувааж буюу 2017.04.20-нд 12 000 000 төгрөг, 2017.05.20-нд 11 500 000 төгрөг төлөхөөр тохиролцож, хэрэв төлөхгүй тохиолдолд барьцааны зүйл Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Шаравын гудамж 43 дугаар байрны 95 тоот, Ү-2206020995 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг иргэн Б.Баттулгад барьцаанд тавьж 23 500 000 төгрөг буюу хохирлоо гаргуулж авахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Цэлмэн, Б.Солонго нараас 153 975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Д.ЭНХЦЭЦЭГ