Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг  хялбаршуулсан журмаар хянан  хэлэлцүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2136000000229 дугаартай 178/2021/0142/Э/ индекстэй хэргийг 2021 оны 11 сарын 17-ны  өдөр хүлээн авч 2021 оны 11 сарын 25-ны өдөр  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, 2001 оны 08  сарын 30-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг,эх,  дүү нарын хамт  Ховд аймгийн ******* сумын *******  багийн  52 айлын орон сууцны  22  тоотод оршин суух, аминдаа дундын өмчлөлийн гурван өрөө орон сууцны хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1000000 төгрөг,  урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/ 50 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, мөн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 11 срын 15-ны өдрийн 2019/ ШЦТ/ 174 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт  эдлэх ялыг 11 сарын хугацаагаар тогтоож, 11 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар – 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид  уг хорих ялыг эдэлж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 05 сарын 07- ны өдрийн 2020/ ХМШЗ/ 38 дугаартай шүүгчийн  “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох  тухай”  захирамжаар 4 сар 08 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллагдаж байсан, 17.2.

            Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар /

Шүүгдэгч *******ын ******* нь хохирогч Ц.*******ийг Ховд аймгийн ******* сумын ******* багийн 03-36 тоотод байрлах гэртээ байхад нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хохирогчийн эзэмшлийн S-8 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр , хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан   гэмт хэрэгт    холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

      Эд мөрийн баримтаар S-8 маркын хар өнгийн гар утас нэгийг Арвай барьцаалан зээлдүүлэх газраас  хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох  тухай тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд мөрийн баримтыг хохирогч Ц.*******т хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн 04-09 дүгээр хуудас/

       Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвай нэртэй хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 10-11 дүгээр хуудас/  

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Увс аймгийн Завхан суманд 1972 оны 01 сарын 11-ний өдөр төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ОГ72011100 дугаарын регистртэй /  Тугат овогт Цэвээний *******ийн өгсөн...2021 оны 10 дугаар сарын 20-ны орой Увс аймгийн Завхан сумаас манай хүргэний хүүхэд Төрмөрхүү ирчихээд гараад явсан. Тэр өдрөө ирж хоноогүй.Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний 14, 15 цагийн үед байхаа Төмөрхүү хажуудаа нэг эрэгтэй хүн дагуулж манай гэрт ирээд байж байхад Төмөрхүүгийн Завхан сумруу явах унаа ирж дуудаад шууд гараад хөдөө явсан. Хамт ирсэн эрэгтэй хүн нь манай гэрт унтаад үлдсэн. Тэгээд би удалгүй нөгөө залууг дуудаж сэрээгээд чи одоо гэрлүүгээ харьдаггүй юм уу гэхэд тэр залуу “эгчээ та надад гар утсаа өгч байгаач, би найзруугаа яриад дуудах гэсэн юм” гэж хэлэхээр нь би өөрийн гар утсаа тэр эрэгтэй хүнд өгөхөд миний утсаар 5-10 минут орчим оролдож сууж байснаа. Миний утсыг аваад гэрийн хаалга руу явахаар нь би миний утсыг үлдээгээд яв гэхэд эгчээ би дэлгүүр орчихоод буцаад ирнэ гэж хэлээд гараад явсан. Түүний дараа өөрийн гар утсаны 85179767 гэсэн дугаар луу залгахад авахгүй 1 цаг гаруй болж байгаад холбогдох боломжгүй болсон. Маргааш нь өглөө 10, 11 цагийн үед нууцалсан дугаараар залгаад “цагдаад битгий мэдэгдээрэй, би таны гар утсыг өдөр аваачаад өгье” гэж хэлсэн боловч миний утсыг авч ирж өгөөгүй юм.

Төмөрхүүгийн манай гэрт дагуулж ирсэн залууг би өмнө харж байгаагүй, манай гэрт  ирж байгаагүй. Миний утсыг авч явсны дараа л би Төмөрхүүгээс асуухад ******* гэдэг, гэр нь 52 айлд байдаг /хэдэн тоот мэдэхгүй/, ээж нь  Баруун бүсийн төв зах дээр бараа зардаг гэсэн гэж хэлсэн юм. Би энэ гар утсыг 2020 оны зун 500000 төгрөгөөр худалдан авч байсан,одоо 500000 төгрөгөөр үнэлнэ, хэвийн ажиллагаатай, миний гар утас бордуу өнгийн кейстэй  Самсунг S-8 гэдэг утас байсан.

Миний гар утас дэлгэц дээрээ зурдаг кодтой, би кодоо гаргаж байхад ******* харж байсан, миний гар утас ер нь цэнэгээ боломжийн барьдаг бүтэн цэнэгээр бараг 1 хонох байхаа, тухайн үед бол 60-70 хувьтай байсан байх. Би өөрийнхөө дээрэмдүүлсэн Самсунг S-8 маркийн гар утсаа эргүүлж авсан.  Ч.******* гэдэг залуу миний гар утасыг ломбарданд 100000 төгрөгөнд тавьсан байсаныг цагдаагийн байгууллагаас хураан авч надад эргүүлэн өгсөн. Би гар утсаа эргүүлж авсан одоо надад гомдол санал нэхэмжпэх зүйл алга байна”...гэх мэдүүлэг /хэргийн 16-18,-20 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Солонгын өгсөн... 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед эхлээд нэг өндөр, цагаан цамцтай эрэгтэй хүн орж ирээд гар утас тавья гээд үзүүлэхээр нь одоо бол завгүй байна. Авах боломжгүй гэж хэлэхэд гадаа хүлээж байгаад 40-50 минутын дараа дахин орж ирээд цэнхэр өнгийн арын таглаа хэсэг нь бага зэрэг цуурсан Самсунг С8 маркийн гар утас үзүүлээд 100000 төгрөгөнд барьцаанд авах уу гэхээр нь ажиллагааг нь шалгаж үзэхэд хэвийн ажиллагаатай байсан тул би 100000 төгрөгөнд барьцаанд авсан. Тухайн үед өөрийгөө Ч.******* гэж хэлж байсан.Манай хяналтын камерны цаг орон нутгиийн  цагаас  1 цагийн өмнө буюу Улаанбаатарын цагаас явдаг.

Тухайн үед 8АМ311МО S8 маркийн гар утас барьцаанд тавьсан Ч.******* гэдэг залуу архи, согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Би дэлгэцний кодыг дахин хийлгэж өөрөө тэмдэглэж авсан. Харин сим картны кодыг хийлгээгүй. Дэлгэцний кодоо өөрөө гаргаж байгаа болохоор өөрийнх нь гар утас юм байна гэж бодсон.Манай хяналтын камерны бичлэг 15 орчим хоног хадгалдаг. Одоогоор хуулбарлаж өгөх боломжгүй байгаа. Ч.******* ЗАМ811МО S8 нэртэй гар утсыг барьцаанд тавихдаа  7 хоногийн хугацаатай тавьсан... Би Ч.*******аас 100000 төгрөгөө эргүүлж авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга гэх мэдүүлэг /хэргийн 24-25,27 дугаар хуудас/

Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн ... Samsung Galaxy S8 маркын гар утас- 280000 төгрөг ... гэх дүгнэлт / хэргийн 37 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ын  хэргээ хүлээн мэдүүлсэн... Тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 11 цагийн үед найз Төмөрхүүгийн хамт тэдний эгч Ц.*******ийнд нэг том пиво авч очоод Төмөрхүү бид хоёр тухайн пиво уусан. Тэгээд байж байтал манай найз Төмөрхүүгийн хөдөө явах машин нь ирээд аваад явсан. Тэгээд би даамангийн үүдэн дээр нь сууж байсан чинь тэр айлын эгч миний дүү орж ирээд цай хоол ид гэхээр нь гэрт нь буцаж ороод хоол унд идчихээд тэдний гэрт унтсан байсан. Тэгээд би өөрөө босож ирээд харих гээд байж байгаад Ц.******* гэдэг хүнээс та утсаа өгч байгаач нэг ярьчихаад өгье гэж хэлээд гар утсыг нь  аваад гэрээс нь гарч яваад Даваадалай гэдэг ангийнхаа хүүхэдтэй утсаар яриад дуудчихаад дэлгүүр орж ундаа аваад гарч ирж байтал манай найз Даваадалай ирээд хурдан суу ээж чинь чамайг хайгаад байна гэхээр нь машинд нь суугаад Ц.******* гэдэг хүний утсыг өгөлгүй яваад гэртээ ирээд хоночихоод маргааш нь 10 цагийн үед гэрээсээ гараад тухайн ******* гэдэг хүний S8 маркийн гар утсыг ломбарданд 100000 төгрөгөөр тавиад машин хөлслөөд ахындаа юм аваад Манхан сумын наад талд хөдөө байдаг ахындаа очоод тэднийд 3 хоночихоод буцаад аймагт ирээд гэртээ байж байсан чинь цагдаа ирээд барьж авсан юм. Би  тухайн утсыг нь зөвшөөрөлгүй авч явсан.  Мөнгөний хэрэг гараад тухайн S 8  маркийн гар утсыг ломбарданд тавьсан юм. Би Ц.******* гэдэг хүнд гар утсыг нь  эргүүлж өгсөн. Мөн ломбарданд 100000 төгрөгөө өгсөн. Би тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Миний буруу...гэх мэдүүлэг.

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 61 дугаар хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж үзэхэд:

 Шүүгдэгч *******ын  ******* нь  2021 оны 10 сарын 21- ний өдөр   Ховд аймгийн ******* сумын ******* багийн 03-36 тоотод оршин суух Ц.*******ийн гэрт түүний дүү Төмөрхүүгийн хамт очсон.  Төмөрхүү болон Ч.******* нар нь  Ц.*******ийн гэрт согтууруулах ундаа болох пиво ууцгаасан.  Төмөрхүүгийн хөдөө явах машин нь ирээд хөдөө явсан. Ч.******* нь Ц.*******ийн гэрт унтаж үлдсэн ба босож ирээд  түүний  S-8  маркийн гар утсыг   нь “утсаар ярьчихаад өгье” гээд авч яваад улмаар ломбарданд 100000 төгрөгний барьцаанд тавьсан  хэргийн үйл баримт  тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Ц.*******ийн эзэмшлийн 280000 төгрөгний үнэ бүхий S-8 маркийн гар утсыг  нь “утсаар ярчихаад өгье” гэж  авч улмаар ломбарданд 100000 төгрөгний барьцаанд тавьсан нь хохирогч Ц.*******, гэрч Б.Солонго нарын мэдүүлэг, Арвай барьцаалан зээлдүүлэх  газрын хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зураг,  гар утсыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, тогтоол, хохирогчид S-8 маркын гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр  нотлогдож байна.  

Шүүгдэгч Ч.*******ын хохирогч Ц.*******ийн S-8  маркын гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж гэрээс нь авч яваад ломбарданд 100000 төгрөгний  барьцаанд тавьсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...бусдын эд хөрөнгийг  илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан...гэх  дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Ч.******* нь бусдын  гар утсыг утсаар ярих зорилгоор биш барьцаанд тавьж мөнгө олох зорилгоор авсан нь   тухайн утсыг барьцаанд тавьж 100000 төгрөг авч хөдөө машин хөлслөн явсан гэх үйлдлээр тогтоогдож байгаа  ба бусдын гар утсыг барьцаанд тавьж болохгүй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ 

Шүүгдэгч Ч.*******ын хохирогч Ц.*******ийн гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гээд авч 100000 төгрөгний  барьцаанд тавьсан  үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй,улсын яллагчийг дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирч байна.  

 Иймд шүүгдэгч Ч.*******ыг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр,хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан  гэмт хэрэгт гэм буруутайд  тооцов.

Шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн  нь  гэмт хэрэг үйлдэх шалгаан болжээ.

Прокурор нь шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын  хэргийг  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн, шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалган тогтоосон,  шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан   нөхбөл байдал нь  шүүх хуралдаанаар тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. 

                       Хоёр: Хохирол хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.*******ийн...Самсунг S-8 маркийн гар утсаа эргүүлж авсан. Одоо надад гомдол санал нэхэмжпэх зүйл алга байна”...гэх мэдүүлэг /хэргийн 16-18,-20 дугаар хуудас/,  иргэний нэхэмжлэгч гэрч Б.Солонгын...Ч.******* нь  ломбардад учруулсан хохирол 100000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан байх тул  хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол   бодит  байдлаар төлөгдсөн,  бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

                       Гурав: Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Ч.******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 срын 15-ны өдрийн 2019/ШЦТ/ 50 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, мөн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 11 срын 15-ны өдрийн 2019/ШЦТ/174 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  7 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт  эдлэх ялыг 11 сарын хугацаагаар тогтоож, шүүхээс оногдуулсан 11 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид  уг хорих ялыг эдэлж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2020 оны 05 сарын 07-ны өдрийн 2020/ ХМШЗ/ 38 дугаартай шүүгчийн  “ Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох  тухай”  захирамжаар 4 сар 08 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллагдаж,  мөн хугацаагаар хяналт тогтоож байсан нь  хэргийн 61 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,  хэргийн  62-71 дүгээр хуудас дахь 50, 174 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ж.Цэвээний  өгсөн...Манай хүү Ч.******* нь 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн ******* сумын нэгдсэн эмнэлэгт *******ын том хүү болж төрсөн. Доороо 2 дүүтэй бага насаа Ховд аймагт цэцэрлэгээр хүмүүжиж 12 жилийн 6 дугаар сургуульд сурч байгаад 11 дүгээр ангиасаа хичээлээс гарсан Баян-Өлгий аймгийн хилийн цэрэгт гэрээт цэргийн алба хааж байгаад чөлөө аваад ирсэн байгаа. Одоо ******* багийн 52 айлын 22 тоотод бид нартай хамт амьдарч байгаа. Эхнэргүй,  урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан . Гавъяа шагнал байхгүй хүүхэд байгаа юм. Манай хүү хөнгөн хийсвэр зантай ажил төрөлд сайн авъяастай хүүхэд  байгаа юм. Манай хүү Ч.******* нь гадуур дотуур явахдаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Ямар нэгэн хууч өвчин байхгүй. Манай хүүд өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй....гэх мэдүүлэг /хэргийн 29-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н..Гүндэгмаагийн өгсөн...”Манай дүү Ч.******* нь 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн ******* сумын нэгдсэн эмнэлэгт *******ын том хүү болж төрсөн. Доороо 2 дүүтэй бага насаа Ховд аймагт өнгөрүүлж 12 жилийн 6 дугаар сургуульд сурч төгссөн Баян-Өлгий аймгийн хилийн цэрэгт  цэргийн алба хаасан. Одоо ******* багийн 52 айлын 22 тоотод аав, ээж, дүү нартайгаа хамт амьдардаг. Гэр бүл зохиогоогүй урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан. Гавъяа шагнал байхгүй. Манай дүү дуулгавартай хүний үгнээс гардаггүй хичээл сурлага урлаг спортдоо сайн хүүхэд байсан. Манай дүү архи согтууруулах ундаа хэрэглээд гэмт хэрэгт холбогдоод яваад байгаа. Манай дүү Ч.*******т ямар нэгэн хууч өвчин байхгүй.Манай дүүд өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй....гэх мэдүүлэг /хэргийн 32 дугаар хуудас/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг хэрэгт   авагдсан байна.

Шүүгдэгч Ч.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов.

 Шүүгдэгч Ч.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шийтгүүлж,  энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн  байх тул Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Ч.*******ын  хохирогч Ц.*******ийн 280000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг утсаар ярьчихаад өгье гэж бусдын эд хөрөнгийг  илээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэлд нь  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцуулж, хохирол төлсөн, өмнө нь 2 удаа ял шийтгүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байгаа  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр  8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн  7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар...зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар түүний гэмт үйлдэж олсон орлого 100000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэх, Эрүүгийн 2136000000229 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн, шүүгдэгчид   өмнө авсан “хувийн баталгаа гаргах”  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх дүгнэлт гаргаж байна  гэв.

Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгчийн  хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирогчид учирсан хохирол болон иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг бодит байдлаар төлж барагдуулсан. Өмнө шүүхээр шийтгүүлсэн хэдий ч хорих ангиас суллагдсаны дараа цэргийн албанд явж цэргийн алба хаасан. Цаашид гэрээт цэргээр  ажиллах хүсэлтэй байгаа. Эцэг, эхийнх нь  хараа хяналтад байлгаж нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх үүднээс улсын яллагчтай ял тохиролцож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, тэнссэн хугацаанд зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг  үүрэг болгох, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 100000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч улсын яллагчтай ял тохиролцсон гэх  дүгнэлт гаргав.

Шүүгдэгч Ч.*******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан... энэ хуулийн тусгай ангид хорих ялын  дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлЭэлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх... гэснийг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар сард 2 удаа зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн Эрүүгийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1.3-т зааснаар түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого 100000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн 186 дугаар зүйл, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ч.*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хяналт тавьж, үүрэг хүлээлгэх, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг биелүүлж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д  заасан... тэнссэн хугацаанд  хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол  шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ч.*******т тайлбарлан өгөх нь зүйтэй байна.   

 Эрүүгийн 2136000000229 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг  тус тус дурдав. 

Шүүгдэгч Ч.*******т   өмнө авсан “хувийн баталгаа гаргах”  таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.12 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон                                          ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр , хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан дээрэмдэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүлйийн 1,2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн 2136000000229 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.*******аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид  учирсан хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар   шүүгдэгч Ч.*******аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 100000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан...зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд тэнссэн 8 сарын хугацаанд сард 2 удаа хамрагдахыг шүүгдэгч Ч.*******т  үүрэг болгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ч.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн 186 дугаар зүйл, 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ч.*******т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хяналт тавьж, үүрэг хүлээлгэх, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг биелүүлж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

6. Шийтггэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.*******т өмнө  “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч  гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА