Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/721

 

 

 

 

 

   2021          11          15                                     2021/ШЦТ/721

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: В.Батдэлгэр,

           Шүүгдэгч: Т.Н- өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцож тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Н-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2105000001502 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Н-, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Т.Н- нь Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 23-924 тоотод 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр насанд хүрээгүй М.Ү- /14 нас 10 сартай/-ийг 16 насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Н- шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогч М.Ү- мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Н- гэх залуутай 2020 оны 10 дугаар сарын дундуур байх 14 цаг өнгөрч байхад сургуулиасаа тараад ганцаараа алхаад явж байсан. Тэгээд хорооллын эцсийн автобусны буудал дээр ирсэн. Тэгэхэд нэг залуу ирээд юм яриад байсан. Тэгээд надаас миний фэйсбүүкийг асуугаад би фэйсбүүкээ хэлсэн. Тэгээд би алхсаар байгаад гэр рүүгээ харьсан. ...фэйсбүүкээр найзууд болоод чатаар харьцаж эхлсэн. ..уулздаггүй дандаа чатаар харьцдаг байсан. ..анх 2021 оны 6 дугаар сарын эхээр гэрийн ойролцоо гудамжинд чаталж байгаад уулзсан. Би яг хэзээ, хэдний өдөр уулзсан гэдгийг нь сайн санахгүй байна. Тэгээд 7 хоногт 1 удаа уулздаг байсан. Тэгээд сүүлдээ 7 хоногт 2, 3 удаа уулздаг болсон. Тэгээд үерхэж эхэлсэн юм. Би Н-тай анх хорооллын Е мартын урд талын автобусны буудал дээр танилцахдаа 2006 онд төрсөн, 14 настай гэж хэлж байсан. Н- өөрийгөө 18 настай гэж танилцаж байсан. Бид 2 үерхээд удаагүй байсан 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өглөө 09 цагийн үед босоод хажуу айл болох Горькийн 23-924 тоотод байдаг найз М-ийнд ороход ганцаараа байсан. М-ийн гэр нь хоёр давхар байшинд байдаг юм. Би ер нь дандаа М-ийнд ороод хамт байж байдаг байсан. Тэр өдөр Н-тай чаталж байгаад М-ийнд байна гэж хэлсэн. Тэгсэн чинь “уулзах уу” гэхээр нь “за” гээд уулзсан. Тэгээд Н- М-ийн гэрийг мэддэг байсан юм. Тэгээд өдөр 14 цагийн үед хүрээд ирсэн. М- 1 давхарт байсан бид хоёр 2 давхарт орон дээр хамт хэвтэж байгаад Н- эхлээд намайг уруул дээр үнссэн ...миний дээр гарч хэвтээд миний хувцсыг тайлсан. Тэгэхээр нь бэлгэвч байгаа юм уу гээд асуусан чинь хэрэглэж мэдэхгүй ээ гэж хэлсэн. Бид хоёр бэлгийн харьцаанд орсон удалгүй миний бэлэг эрхтнээс цус гараад байсан. Тэгэхээр нь би сарын тэмдэг ирсэн байж магадгүй гэж бодсон. Тэгээд бид хоёр бэлгийн харьцаанд орохоо больсон. ...би Н-ыг 00-н цаас аваад ир гээд 1 давхар руу буулгасан. Тэгээд би 00-н цаасаар арчаад хувцсаа өмсөөд гадагшаа гараад 00-н өрөөнд хаячихсан юм. Тэгээд удаагүй байж байтал манай ээж хашааны завсраар намайг дуудсан. Н- яваад өгсөн юм. Тэгээд Н- 2, 3 хоногийн дараа ажилд явлаа байшин барилаа гээд яваад өгсөн. Тэрнээс хойш Н-тай утсаар болон фэйсбүүкээр ярьдаг байсан. Бид хоёрыг ээж ер нь гадарлаад мэдээд байсан. Тэгээд би ер нь уулзахаа больё гэж бодсон тэрийгээ Н-т хэлсэн чинь ээж, аавд чинь баригдахгүй байвал зүгээр шүү дээ гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 77/,

Шинжээчийн 8738 тоот дүгнэлтэд: “...М.Ү- биед гэмтэл тогтоогдсонгүй. М.Ү- охин хальсанд хуучин урагдал тогтоогдсон. Энэ нь бэлгийн харьцааны үед үүсэх боломжтой. Хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. М.Ү- үтрээнээс авсан арчдас, наалдцанд эр бэлгийн эс илэрсэн байна. Эр бэлгийн эсээс бүлэг тогтоох боломжгүй байна. М.Ү- нь бэлгийн замын халдварт ДОХ, Тэмбүү, Заг, Хүйтэн, трихомониаз өвчингүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 56-57/,

Нас тоолсон тэмдэглэлд: “...М.Ү- нь 2006 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн байх бөгөөд ...2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 15 настай. Гэмт хэрэг үйлдэгдсэн байж болох 2021 оны 6 дугаар сарын байдлаар М.Ү- 14 нас 10 сартай байна” гэжээ.  /хх-н 74/,

Яллагдагчаар Т.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 27-нд анх тэдний гэрийнх хажууд байдаг найз нь гэх М- гээд охины гэрт очсон юм. Тухайн өдөр бид хоёр анх бэлгийн харилцаанд орж байсан бөгөөд энэ өдөр ээж нь дуудаад гэртээ орсон. ...уулзаж байх үедээ 15 настай гэж мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 88-90/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 93, 99-112/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хх-н 117/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Т.Н- нь Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 23-924 тоотод 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр насанд хүрээгүй М.Ү- /14 нас 10 сартай/-ийг 16 насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч М.Ү-: “...2021 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед хүрээд ирсэн. М- 1 давхарт байсан бид хоёр 2 давхарт орон дээр хамт хэвтэж байгаад Н- эхлээд намайг уруул дээр үнссэн ...миний дээр гарч хэвтээд миний хувцсыг тайлсан. Тэгэхээр нь бэлгэвч байгаа юм уу гээд асуусан чинь хэрэглэж мэдэхгүй ээ гэж хэлсэн. Бид хоёр бэлгийн харьцаанд орсон удалгүй миний бэлэг эрхтнээс цус гараад байсан. Тэгэхээр нь би сарын тэмдэг ирсэн байж магадгүй гэж бодсон. Тэгээд бид хоёр бэлгийн харьцаанд орохоо больсон” гэсэн мэдүүлэг /хх-н 77/, шинжээчийн 8738 тоот дүгнэлт, нас тоолсон тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Н- нь насанд хүрээгүй хохирогч М.Үржин-Эрдэнийг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 117/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Т.Н-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Н-ыг “хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ыг 700 нэгж буюу  700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР