| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0137/Э/ |
| Дугаар | 2021/ШЦТ/158 |
| Огноо | 2021-11-25 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Т.******* /хохирогч/ түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Э.******* /хохирогч/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлттэй шүүгдэгч Т.*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлттэй Э.******* нарт холбогдох эрүүгийн 2136000000162 дугаартай, 178/2021/0137/Э/ индекстэй хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 25- ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Ховд суманд 1999 оны 08 сарын 20 - ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, ард казак, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, ам бүл-8, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 14 дүгээр гудамж 08 тоотод оршин суух, Ховд аймгийн Политехник коллежийн бетан арматурын 2 дугаар дамжааны оюутан, Толхын Ойл ХХК-д барилгын туслах ажилчин ажилтай, аминдаа стана маркын авто машин нэг , хувийн таван өрөө орон сууц, хашааны газартай, хүнсний ногоо тариалах зориулалт бүхий 2 га эзэмшлийн газартай, сарын өрхийн орлого 2000000 төгрөг, урьд Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 03- ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, ПЮ99082013 дугаарын регистртэй, ******* ******* овогт *******ы *******
2. Монгол Улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1992 оны 11 сарын 28 - ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, ард казак, дээд боловсролтой, газар зохион байгуулагчийн мэргэжилтэй, ам бүл-2, эхнэрийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 11 дүгээр гудамж 04 тоотод оршин суух хаягтай боловч Ховд аймгийн ******* сумын багийн малчны хороололд оршин суух, эрхэлсэн ажилгүй, аминдаа хувийн дөрвөн өрөө орон сууц, хашааны газартай, Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багт хүнсний ногоо тариалах зориулалт бүхий 2 га эзэмшлийн газартай, сарын өрхийн орлого 400000 төгрөг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, дугаарын регистртэй,******* овогт *******ий *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.******* нь 2021 оны 08 сарын 15- ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт Р., Д. нарыг салгах явцдаа Э.*******тай маргалдаж улмаар хохирогч Э.******* руу чулуу шидэж, эрүүл мэндэд нь дух ясны зүүн хэсэг, зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн талын дух чамархайн хэсгийн цууралт, зүүн нүдний ухархай, ар доод болон гадна хананы хугарал, зүүн хөмсөгний дээд хэсгийн шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт
Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 08 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт Р., Д. нарыг салгах явцдаа Т.*******тай маргалдсаны улмаас гараараа болон чулуу шидэж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн чихний хэсгийн шарх, зүүн чихний хэсгийн зулгаралт, баруун бугалга хэсгийн цус хуралт, баруун мөрний хэсгийн зулгаралтууд, зүүн бугалганы гадна дээд хэсгийн цус хуралт, цээжний дээд хэсгийн цус хуралтууд, баруун бугалганы дотор доод хэсгийн цус хуралт, баруун шилбэний гадна хэсгийн цус хуралт, баруун өсгий хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ: Архи ууж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогч Э.*******д 2300000 төгрөг хохиролд төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөд татгалзах зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: Архи ууж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...гэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн Ховд суманд 1999 оны 08 сарын 20-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, ард казак, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, Ховд аймгийн Политехник коллежийн бетан арматурын 2 дугаар дамжааны оюутан, Толхын Ойл ХХК-д барилгын туслах ажилчин ПЮ99082013 дугаарын регистртэй / ******* ******* овогт *******ы *******ын өгсөн...2021 оны 08 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт Буянт голын эрэг дээр Р., Э.*******, Д., Н.Мешитхан бид нар архи уусан. Р., Д. нар хоорондоо маргалдаад салгах гэж оролдож байхад Э.******* миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохихоор нь би уурласан. Тэгтэл намайг миний өмнөөс томордог хэн бэ гээд над руу чулуу авч шидсэн. Би зугтаагаад явсан. Миний араас хөөж барьж аваад намайг зодохоор нь дахиад зугтахад араас чулуу шидсэн. Би буцаагаад чулуу шидсэн. Э.******* ахын нүүрэн тус газар оносон. Би зугтаагаад явсан. Миний цээж хүзүүгээр хатгаж өвдөж байгаа. Надад нэхэмжлэх хохирол, гомдол саналтай байхгүй...гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн ******* суманд 1992 оны 11 сарын 28-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, ард казак, дээд боловсролтой, газар зохион байгуулагчийн мэргэжилтэй, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 11 дүгээр гудамж 04 тоотод оршин суух дугаарын регистртэй / ******* овогт *******ий *******ы өгсөн... 2021 оны 08 сарын 15- ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт Буянт голын эрэг дээр , , , Мешитхан бид нар 2 том сав пиво уусан. Экалай буюу Т.******* намайг хэл амаар доромжлоод газраас чулуу аваад нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Би 2 аяга пиво уусан байсан. Надад эмчилгээний зардалд 2300000 төгрөг төлсөн. Цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. Гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ийн өгсөн...2021 оны 08 сарын 15-ны өдөр Э.*******, Н.Мешитхан, Т.*******, Р. бид нар Нийслэл нэртэй хоёр пиво уусан. Р. бид хоёр маргаад хоорондоо зууралдсан. Т.******* ирж бид хоёрыг салгаж байтал Э.******* ирж Т.*******ын нүүрэн тус газар гараараа цохисон. Т.******* яаж байна гээд орилсон. Э.******* чи миний өмнөөс орилдог хэн бэ гээд Т.******* руу чулуу шидсэн. Намайг бас унагаад чулуу шидээд хөөсөн. Т.******* бургасан дунд нуугдсан байсныг Э.******* олоод барьж аваад хувцасыг нь урсан.Толгой руу нь шанаадаж цохиж байсан. Тэгээд миний нэрийг дуудахаар нь би зугтаасан. Т.*******ыг Э.*******ыг цохихыг нь хараагүй. Сүүлд сонсоход Э.*******ы шидсэн чулууг Т.******* буцаагаад шидсэн чинь Э.*******ы духанд оносон гэсэн. Тэгээд эмнэлэг дээр таарахад Э.******* духаа боосон байсан...гэх мэдүүлэг/ хэргийн 27, 29 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.ийн өгсөн...2021 оны 08 сарын 15-ны өдөр намайг Буянт сумын дэлгүүрийн үүдэнд явж байтал Э.*******, Т.*******, Н.Мишитхан, Д. нар таарсан. Тэр хэд дэлгүүрээс 2-3 пиво аваад намайг хамт гол руу гаръя гэхээр нь сумын хойд талын гол дээр пивоо задалж ууж байгаад Д., Н.Мишитхан хоёр нэг нэг рүүгээ намайг хүндэлсэнгүй гэж маргалдаад салаавч гаргахаар нь бид нар болиулсан. Р.Хурметхан бид хоёр барилдаад би 3 хаясан. Түүнээс болоод бид хоёр маргалдаад хажуу талаас Т.******* ирээд намайг унагасан. Тэгсэн Э.******* ах ирээд “ чи манай худын хүүхдийг яаж байна “ гээд Т.*******ын нэг удаа алгадсан. Тэгээд Э.*******, Т.******* хоёр маргалдаад барилцаж аваад Т.*******ын хувцасыг нь урсан. Тэр хоёрыг, Д., Н.Мешитхан нар салгасан. Т.******* Э.******* руу чулуу шидсэн. Э.******* буцаагаад чулуу шидээд хөөсөн. Т.******* бургасанд ороод нуугдсан. Э.*******, Н.Мешитхан хоёр гараад ир уучлал гуйя гэсэн чинь Т.******* гараад ирсэн. Тэгтэл дахин маргалдсан. Т.******* Э.******* руу чулуу шидсэн чинь зүүн нүд дух хэсэг рүү нь оносон. Э.*******ы нүүр аймаар болоод цус гарсан. Тэгээд Э.******* зодуулчихлаа гэж ах дүү нар луугаа яриад ах дүү нар нь болон эхнэр нь ирээд аваад явсан. Эмнэлэгт ирж оёдол тавиулсан. Э.*******, Т.******* нар бага зэрэг согтуу байсан... гэх мэдүүлэг / хэргийн 31 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Мешитханы өгсөн...2021 оны 08 сарын 15-ны өдөр Д. /Аккоён/, Т.******* хоёр манай гэрт ирсэн. Ах ганц хоёр пиво ууцгаая гээд намайг дагуулаад гарсан. Тэгээд машин дотор нэг пиво задлаад ууж байтал Э.******* мотоциклтой явж байхад Аккоён манай ах явж байна гээд дуудсан. Тэгээд Д. Буянт сум ороод 2 пиво авчирсан. Р., Д. хоёр маргалдаж, тэр хоёрыг Т.******* салгаж байхад түүний нүүрэнд Э.******* нэг удаа цохисон. Тэгтэл Т.******* орилсон. Э.******* миний өмнөөс орилдог хэн бэ гээд газраас чулуу аваад шидэхэд Т.******* зугтаасан. Тэгтэл Э.******* олоод бид бие рүүгээ чулуу шидсэн. Тэгтэл Т.*******ын шидсэн члуу Э.*******ы духан тус газар оносон. Э.******* толгой өвдөөд байна гэж орилоод нөгөө хэд нь зугтаад явсан. Э.******* хоёр дүүгээ дуудсан...гэм мэдүүлэг/ хэргийн 33 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 сарын 19-ний өдрийн 468 дугаартай...Э.*******ы биед дух ясны зүүн хэсэг, зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн талын дух чамархайн хэсгийн цууралт, зүүн нүдний ухархай, ар доод болон гадна хананы хугарал, зүүн хөмсөгний дээд хэсгийн шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Э.*******ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Э.*******ы биед учирсан зүүн хөмсөгний дээд хэсгийн шарх нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Э.*******ы биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэх дүгнэлт/ хэргийн 50-51 дүгээр хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 сарын 19- ний өдрийн 471 дугаартай...Т.*******ын биед зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн чихний хэсгийн шарх, зүүн чихний хэсгийн зулгаралт, баруун бугалга хэсгийн цус хуралт, баруун мөрний хэсгийн зулгаралтууд, зүүн бугалганы гадна дээд хэсгийн цус хуралт, цээжний дээд хэсгийн цус хуралтууд, баруун бугалганы дотор доод хэсгийн цус хуралт, баруун шилбэний гадна хэсгийн цус хуралт, баруун өсгий хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Т.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Т.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Т.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт/ хэргийн 54-55 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Д.Тогтохын өгсөн...2021 оны 08 сарын 16-ны өдөр Э.*******ы биед үзлэг хийхэд зүүн нүдний дээд, доод зовхинд хаван хавдартай зүүн нүд нээгдэхгүй, зүүн нүдний дээд доод зовхинд болон баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт 5х0,2 см 5 ширхэг оёдолтой шархтай, зүүн шанаа хэсгээр хаван хавдар зэрэг гэмтлүүд байсан. Амбулториор эмчлүүлэгчийн картанд нүдний эмч болон гэмтлийн эмчид үзүүлсэн толгойн томографийн шинжилгээний хариуг авч ирсэн байсныг дүгнэлтэнд мөн тусгаж өгсөн. Зүүн хөмсөгний дээд хэсгийн шарх гэмтэл нь ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан. Иргэн Э.*******д үүссэн дух ясны зүүн хэсэг зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн талын дух чамархайн хэсгийн цус хуралт зэрэг гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүн зэрэгт хамаарна. Харин нүдний ухархайн ар доод болон гадна ханын хугарал зүүн хөмсөгний дээд хэсгийн шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийг гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2021 оны 08 сарын 17-ны өдөр иргэн Т.*******ыг үзэхэд зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн чихний хэсгийн шарх, зүүн чихний хэсгийн зулгаралт, баруун бугалга хэсгийн цус хуралт, баруун мөрний хэсгийн зулгаралтууд, зүүн бугалганы гадна дээд хэсгийн цус хуралт, цээжний дээд хэсгийн цус хуралтууд, баруун бугалганы дотор доод хэсгийн цус хуралт, баруун шилбэний гадна хэсгийн цус хуралт, баруун өсгий хэсгийн цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдсон. Т.*******ад үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байсан. Иргэн Т.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг/ хэргийн 58 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... 2021 оны 08 сарын 15-ны өдөр Д.ийн машинтай Н.Мешитхан ахынхаас ногоо авахаар очсон. Тэднийд Э.******* ах тэр хоёр пиво ууж байсан. Э.******* ах мөнгө байна уу дэлгүүр орох уу, аймаг явах уу гээд Мешинхан ахынхаас гараад Буянт сумын төв орж дэлгүүр орсон. Тэнд Р.тэй таарсан. Бид нар буянт сумын хойд талын голын эрэг дээр очиж пивоо ууцгаасан. Р. Д. хоёр тамхинаас болж маргалдаад барилцаад авахаа хоёр удаа болиулсан. Д.ийг Э.******* дэгээдээд унагаасан. Тэгтэл Р. нь ийн дээр нь гараад зодож байхаар нь би очоод больцгоо гэхэд болихгүй байсан. Тэгэхээр нь Р.ийг нэг алгадсан чинь хажуу талаас Э.******* нь миний нүд рүү цохисон. Тэгэхээр нь би яаж байна гэхэд чи миний худын хүүхдийг цохилоо гээд миний зүүн чих рүү шанаадсан. Тэгээд газраас чулуу аваад дайрахаар нь би зугтаасан. Намайг нуугдаж байхад миний араас Э.******* ах хөөж ирээд намайг барьж аваад миний баруун гар талын мөр, хүзүү цээж гуя хэсэг рүү өшиглөсөн. Миний подволк урахаар нь арай гэж салаад зугтсан. Миний араас чулуу шидсэн миний өсгийнд оносон. Тэгэхээр нь над руу шидсэн чулууг нь аваад өөр лүү нь шидсэн чинь духанд нь оносон. Тэгээд зугтаагаад явж байгаад нөгөө газраа ирэхэд хэн ч байхгүй байсан. Тэгтэл манай аав яриад Э.******* танай хүүхэд намайг цохилоо гэж байна гэж хэлсэн. Бид хоёр 20-25 м зайтай байхад чулуу шидсэн...гэх мэдүүлэг / хэргийн 101-102 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Э.*******ы хэргээ хүлээн мэдүүлсэн...2021 оны 08 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Буянт сумаас ногоо аваад аймаг руу явж байтал зам дээрээс хоёр залуу дуудахаар яваад очиход Т.*******, Н.Мешитхан, Д. нар байсан. Тэд нар пиво ууж байсан. Надад хийж өгсөн. Би аймгийн төв явж байна гээд амсаад өгсөн. Тэд нар пивоо ууж дуусгаад сумын төвөөс пиво аваад ирье, мөнгө байна дагаад явчих гэхээр нь Т.*******ын машинд суугаад явсан. Т.*******, Д. нар дэлгүүр ороод пиво авч нгарч ирсэн. Дэлгүүрийн үүдэнд манай худ Р. таарсан. Түүнийг Т.******* хамт явъя гээд дагуулаад цуг явсан. Н.Мешитхан, Д. хоёр намайг хүндэлсэнгүй гээд маргалдсан. Тэр хоёрыг Т.******* бид хоёр салгаад суулгасан. Тэгтэл Д., Р. хоёр баридаж байгаад маргалдсан. Т.******* тэр хоёр дээр очоод Д.тнй нийлээд Р. руу дайрахаар нь Н.Мешитхан бид хоёр очоод Д.ийг болиулсан. Тэгтэл Т.******* нь дахин Р. рүү дайрахаар нь очоод би болиулсан чинь та над руу юм хэлдэг хэн бэ гэхээр нь хацар луу нь нэг удаа алгадсан. Р. рүү дайрсан. Тэд нарыг салгаж байтал Т.******* гол дээр очиж байж байгаад над руу чулуу шидсэн. Миний нуруунд оносон. Тэгэхээр нь тухайн чулууг буцаагаад Т.******* руу буцаагаад шидсэн чинь хөлөнд нь оносон. Тэгтэл Т.******* нь дахин над руу ойртож байгаад чулуу шилсэн чинь миний бруун талын нүдний доод хэсэгт оносон. Би нүд гээд доош суугаад газраас чулуу аваад шидэхэд Т.******* нь зугтаад бургас руу орсон. Тэгээд Т.******* дахин бургаснаас гарч ирээд та хоёр намайг цохихоор яадийм гээд над руу дөхөж ирж байснаа чулуу шидээд миний зүүн нүд дух хэсэг рүү оносон. Би аллаа гээд доош суугаад нүд харахгүй байна гэж хэлсэн чинь Н.Мешитхан, Р. хоёр миний дэргэд ирээд Т.*******, Д. хоёр зугтчихлаа гэж хэлсэн. Бид нар Буянтын цагдаа руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь аймаг руу дүү Э.******* руу залгаад Т.******* зодчихлоо ирээд аваач гэхэд намайг ирж аваад бид нар аймгийн цагдаа дээр ирж мэдэгдээд эмнэлэг орж цохиулсан хэсэгтээ 5 оёдол тавиулсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлээд яаралтай хот яв гэсэн тул Улаанбаатар орж гэмлийн эмнэлэгт хэвтсэн. Т.******* нь хоёр удаа миний нүд рүү 2-3 удаа чулуугаар цохисон. Т.******* нэлээн согтуу байсан. Намайг Т.*******аас өөр хүн цохиогүй...гэх мэдүүлэг / хэргийн 110-111 дүгээр хуудас / зэрэг болно.
Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Т.*******, Э.******* нар нь 2021 оны 08 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт Буянт голын эрэг дээр Н.Мешитхан, Д., Р. нарын хамт пиво ууж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Р., Д. нарыг салгах явцдаа “манай худыг цохилоо, хүний өөдөөс үг хэллээ” гэж маргалдаж улмаар шүүгдэгч Э.******* нь Т.*******ын нүүрэн тус газар гараараа цохиж, чулуу шидэж эрүүл мэндэд зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн чихний хэсгийн шарх, зүүн чихний хэсгийн зулгаралт, баруун бугалга хэсгийн цус хуралт, баруун мөрний хэсгийн зулгаралтууд, зүүн бугалганы гадна дээд хэсгийн цус хуралт, цээжний дээд хэсгийн цус хуралтууд, баруун бугалганы дотор доод хэсгийн цус хуралт, баруун шилбэний гадна хэсгийн цус хуралт, баруун өсгий хэсгийн цус хуралт гэх гэмтэл учруулсан, шүүгдэгч Т.******* нь Э.******* руу чулуу шидэж нүүрэнд нь цохиж, эрүүл мэндэд нь дух ясны зүүн хэсэг, зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн талын дух чамархайн хэсгийн цууралт, зүүн нүдний ухархай, ар доод болон гадна хананы хугарал, зүүн хөмсөгний дээд хэсгийн шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал гэх гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.******* нь хохирогч Э.******* руу чулуу шидэж нүүрэнд оносны улмаас эрүүл мэндэд нь дух ясны зүүн хэсэг, зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн талын дух чамархайн хэсгийн цууралт...хүнд гэмтэл учруулсан,
Шүүгдэгч Э.******* нь хохирогч Т.*******ын нүүрэнд гараараа цохиж чулуу шидсэний улмаас зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн чихний хэсгийн шарх, зүүн чихний хэсгийн зулгаралт, баруун бугалга хэсгийн цус хуралт, баруун мөрний хэсгийн зулгаралтууд, зүүн бугалганы гадна дээд хэсгийн цус хуралт, цээжний дээд хэсгийн цус хуралтууд, баруун бугалганы дотор доод хэсгийн цус хуралт, баруун шилбэний гадна хэсгийн цус хуралт, баруун өсгий хэсгийн цус хуралт...гэх хөнгөн гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч Р., Д., Н.Мешитхан нарын мэдүүлэг, мөн Э.Кунтаган, Т.******* нарын хохирогчоор болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, Э.*******ы өвчний түүхийн хуулбар зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.*******, Т.******* түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Э.Кунтаган, Т.******* нар нь гар болон чулуугаар цохисны улмаас хэн алиныхаа эрүүл мэндэд гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч дээрхи гэмтэлүүдийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.******* нь чулуу шидэж хохирогч Э.*******ы нүүрэнд цохисны улмаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон...дух ясны зүүн хэсэг, зүүн чамархай ясны хугарал, тархины зүүн талын дух чамархайн хэсгийн цууралт...хүнд гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Э.******* нь хохирогч Т.*******ын нүүрэнд гараараа цохиж, чулуу шидсэний улмаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн чихний хэсгийн шарх, зүүн чихний хэсгийн зулгаралт, баруун бугалга хэсгийн цус хуралт, баруун мөрний хэсгийн зулгаралтууд, зүүн бугалганы гадна дээд хэсгийн цус хуралт, цээжний дээд хэсгийн цус хуралтууд, баруун бугалганы дотор доод хэсгийн цус хуралт, баруун шилбэний гадна хэсгийн цус хуралт, баруун өсгий хэсгийн цус хуралт гэх хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Шүүгдэгч Т.*******ын хохирогч Э.Кунтаганы эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.*******ы хохирогч Т.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй , улсын яллагчийн дүгнэлт хэргийн үйл баримттай тохирч байна.
Иймд шүүгдэгч Т.*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн шүүгдэгч Э.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ архи уусан байсан нь өөрсдийн нь хохирогч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.*******, Т.******* нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэг учрал болох үед шүүгдэгч, гэрч нар нь согтуу байсан хоорондоо маргасан зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.
Шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч нар нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгийн шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсэгийн 6.6-д зааснаар хүсэлтийг хүлээн авч, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоосон ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалган тогтоосон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурортой торгох ялын санал дээр тохиролцсон, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.******* нь хохиролд 2300000 төгрөг авсан, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээ нээлттэй үлдээлгэх хүсэлт гаргасан, хохирогч Т.******* нь хохирол нэхэмжлэхгүй, шүүгдэгч Т.******* нь хохирогч Э.Кунтаганы цаашид гарах эмчилгээ зардлыг төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 03- ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан нь хэргийн 62 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 65- 67 дугаар хуудас дахь 31 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар ,
Шүүгдэгч Э.******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан нь хэргийн 63 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 68-71 дүгээр хуудас дахь 146 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.*******, Т.******* нарын хувийн байдлын талаар гэрч Ш.*******ий өгсөн... Манай хүү Э.******* нь 1992 оны 11 сарын 28-ны өдөр төрсөн, айлын том хүү, эхнэрийн хамт Ховд аймгийн ******* сумын Рашаанд багт оршин суудаг, Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар сургууль төгсөж, Ховд Их сургуульд элсэн суралцаж газар зохион байгуулагчийн мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой, төлөв даруу зантай, хааяа нэг архи согтууруулах ундаа хэрэглэдэг ... гэх мэдүүлэг, гэрч Э.Нуртуганы өгсөн...Манай ах Э.******* нь 1992 оны 11 сарын 28-ны өдөр Ховд аймгийн ******* суманд айлын том хүү болж төрсөн. Эхнэрийн хамт Ховд аймгийн ******* сумын Рашаанд багт оршин суудаг. 10 жилийн 2 дугаар сургууль төгсөж, Ховд Их сургуульд элсэн суралцаж газар зохион байгуулагчийн мэргэжил эзэмшсэн, дээд боловсролтой, төлөв даруу зантай...гэх мэдүүлэг, гэрч Т.Телеуханы өгсөн...Манай хүү Т.******* нь Ховд аймгийн ******* суманд 1999 оны 08 сарын 20- ны өдөр төрсөн, айлын том хүүхэд. Ховд аймгийн ******* сумын ******* багт ам бүл-8, эцэг, эх дүү нарын хамт амьдардаг. Ховд аймгийн Полетехник коллежийн армоторчны ангид сурдаг. Урьд нь дээрмийн гэмт хэрэгт холбогдож байсан. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Даруу төлөв зантай сурлагандаа сайн хүүхэд... гэх мэдүүлэг, гэрч М.Батимагийн өгсөн... Манай хүү Т.******* нь 6 хүүхдийн том хүүхэд болж, 1999 оны 08 сарын 20-ны өдөр төрсөн. Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар сургууль төгсөөд Ховд аймгийн Политехник коллежийн бетон армоторын ангид суралцаж байгаа, цэргийн алба хаагаагүй. Өөрт ногдох хөрөнгө байхгүй, эцэг, эх дүү нарынхаа хамт амьдарч байгаа...гэх мэдүүлэг, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт, Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн Засаг даргын тодорхойлолт, шүүхийн хэлэлцүүлэгт Ховд аймгийн Толхын Ойл ХХК-ны...ПЛ 99082013 дугаарын регистртэй *******ы ******* нь манай байгууллагад 2020 оноос одоог хүртэл ажиллаж байгаа ба өдрийн 60000 төгрөг, сарын 1800000 төгрөгний цалин авдаг нь үнэн...гэх тодорхойлолт, Төлегений ******* нь Ховд аймгийн Ховд суманд газар тариалан зориулалт бүхий 2 га газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшдэг гэх 2016 оны 03 сарын 25-ны өдрийн А/47 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0005974499 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хохирогч Э.*******ы 5863020789 тоот дансанд 2300000 төгрөг шилжүүлсэн орлогын баримтууд баримт хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Т.******* нь 2300000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээ зардлыг төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.******* нь согтуугаар 2021 оны 08 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр Буянт голын эрэг дээр хохирогч Э.*******тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар чулуугаар цохиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 10000000 төгрөгний торгох ял шийтгэх, түүнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоох, мөн шүүгдэгч Э.*******ыг согтуугаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгний торгох ял шийтгэх, түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тус тус тогтоох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан куртик, подволкыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.*******ад буцаан олгох, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын дансыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэх, өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх, хохирогч Э.*******д 2300000 төгрөгний хохирол төлөгдсөн, шүүгдэгч Т.*******аас гаргуулах төлбөргүй, хохирогч Т.******* нь хохирол нэхэмжлээгүй, хохирогч Э.*******ы цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэв.
Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Т.*******ын өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа. Улсын яллагчийн санал болгосон 10000000 төгрөгний торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгчийн хувьд коллежид суралцахын зэрэгцээ Толхын Ойл ХХК-д ажиллаж сарын 1800000 төгрөгний орлого олдог, мөн гэр бүлээрээ хүнсний ногоо тариалж орлого олдог, гэр бүлийн хамтын хэрэгцээний 2 га хүнсний ногоо тариалдаг эзэмшлийн газартай зэрэг байдлуудыг харгалзан улсын яллагчтай торгох ялын санал дээр ял тохиролцсон, хохирогчид учирсан хохирол хор уршигт 2300000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ад 10000000 төгрөгний торгох ял шийтгэж, 3 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэв.
Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Э.******* өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй. Улсын яллагчийн санал болгосон 450000 төгрөгний торгох ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхээс шүүгдэгч Э.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Т.*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт торгох ял шийтгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогчид учирсан хохирол төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт, шүүгдэгч Т.*******ын барилгын компанид ажиллаж сарын 1800000 төгрөгний орлого олдог байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуудахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ад арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний арван сая төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг эхний 3 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн, шүүгдэгч Т.*******ад оногдуусан 10000000 төгрөгний торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн тус тус хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******, Э.******* нар тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 21360000001962 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “LOLI” гэх бичигтэй куртик нэг ширхэг, зах хэсэгтээ урагдсан хар цоохор өнгийн подволк нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.*******ад буцаан олгож, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.*******д 2300000 төгрөгний хохирол хор уршиг төлөгдсөн, хохирогч Э.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах, шүүгдэгч нарт өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэхээр тогтоов.
Шүүгдэгч Э.*******ы ХААН банкны 2000000 төгрөг бүхий 5863020789 дугаартай дансыг битүүмжилсэн Прокурорын 2021 оны 09 сарын 14-ний өдрийн 70 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, шүүгдэгч Т.*******ын Төрийн банкны 450000 төгрөг бүхий 111900216800 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 09 сарын 16-ны өдрийн 73 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг тус тус торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шибар******* бата овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* овогт *******ий *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ад арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний арван сая төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн, шүүгдэгч Т.*******ад оногдуусан 10000000 төгрөгний торгох ялыг 3 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн тус тус хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн 21360000001962 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан LOLI гэх бичигтэй куртик нэг ширхэг, зах хэсэгтээ урагдсан хар цоохор өнгийн подволк нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.*******ад буцаан олгож, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.*******д 2300000 төгрөгний хохирол хор уршиг төлөгдсөн, хохирогч Э.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, хохирогч Т.******* нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.*******, Э.******* нар тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч Э.*******ы ХААН банкны 2000000 төгрөг бүхий 5863020789 дугаартай дансыг битүүмжилсэн Прокурорын 2021 оны 09 сарын 14 - ний өдрийн 70 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, шүүгдэгч Т.*******ын Төрийн банкны 450000 төгрөг бүхий 111900216800 дугаартай дансыг битүүмжилсэн Прокурорын 2021 оны 09 сарын 16- ны өдрийн 73 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл тус тус хэвээр үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Э.*******, Т.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА