| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/00364/И |
| Дугаар | 00705 |
| Огноо | 2017-03-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 00705
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3в хэсэг улиастай гудамж, 643 тоотод оршин суух, Хотон овогт Банзрагчийн Бат-Оргил /РД:ФБ87011913/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 40-р гудамж, 4 тоотод бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, 10-р гудамж, 190 тоотод оршин суух Бууч овогт Хасагийн Явуухулан /РД:ХЛ:65020404/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн 102 дугаар байрны 62 тоотод оршин суух Жалайр овогт Жамсрангийн Отгонзаяа /РД:ЦГ85040706/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн 102 дугаар байрны 62 тоотод оршин суух Батсайханы Хосбаяр /РД:ФМ82122875/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 17 575 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Бат-Оргил, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагч Х.Явуухулан, хариуцагч Ж.Отгонзаяа, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагч Б.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Тайванжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бат-Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлийн гэрээний үүрэгт 17 575 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Х.Явуухулан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ Нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож, хэргийг эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэхээр болсон” гэв.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бат-Оргил нь зээлийн гэрээний үүрэгт 17 575 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Х.Явуухулан, Ж.Отгонзаяа, Б.Хосбаяр нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдааны явцад талууд нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардалагаас 5 092 980 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ж.Отгонзаяа, Д.Хосбаяр нараас уг нэхэмжлэлийн шаардлагаас гаргуулах төлбөр байхгүй болохыг дурьдаж, хариуцагч Х.Явуухулан нь 12 482 020 төгрөгийг 2017.04.29-ний дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болно.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт “шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана” гэсэн заалтын дагуу нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг хариуцагчаас гаргуулж Б.Бат-Оргилд олгохоор шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардалагаас 5 092 980 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ж.Отгонзаяа, Д.Хосбаяр нараас уг нэхэмжлэлийн шаардлагаас гаргуулах төлбөргүй болохыг дурьдаж, хариуцагч Х.Явуухулан нь 12 482 020 төгрөгийг 2017.04.29-ний дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Явуухулангаас 122 912 төгрөгийг гаргуулж Б.Бат-Оргилд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 825 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ