Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 62

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч Л.Төмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Лагсандаргиагийн Төмөрт холбогдох эрүүгийн 201615000115 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1959 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг "Цохиотын таримал" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй, Тайж овогт Лагсандаргиагийн Төмөр. /РД: ЙИ59030219/

 

Шүүгдэгч Л.Төмөр нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Баян-Улаан" нэртэй хүнсний дэлгүүрт хохирогч А.Баттогтохыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан,

 

-Мөн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Баян-Улаан" нэртэй хүнсний дэлгүүрт танхайрах явцдаа дэлгүүрийн дотор талын ханыг хөлөөрөө өшиглөж, коридорын ханыг гараараа цохиж санаатай гэмтээн хохирогч А.Баттогтоход 70200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Л.Төмөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч А.Баттогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн үед манай "Баян-Улаан" хүнсний дэлгүүрт Л.Төмөр нь согтуу орж ирээд "архи зээлээч" гэхээр нь "архи зээлэхгүй" гэсэн чинь намайг хэл амаар их доромжилж, нэг шил архины мэдэлгүй эхнэрийнхээ эрхэнд орсон гуйлгачин гэж элдвээр

доромжлон дэлгүүрийн лангуу руу гараараа цохиод намайг цохих гээд дайраад байсан. Их согтуу байсан болохоор ойрхон байсан бол цохихоор байсан. Тэгээд би гар гээд чирээд үүд хэсэг рүү авч явтал гарахгүй гэж зүтгээд хана руу өшиглөөд цөмөлчихсөн. Мөн үүдний коридорт надтай зууралдаад гарахгүй гэж байхдаа тохойгоороо хана цөмөлчихсөн. Надад учирсан гэмтэл байхгүй болохоор шинжээч эмчид үзүүлэхгүй. Манай дэлгүүрийн хана, коридорын хана цөмөрсөн. Лангууг гараараа цохиод байсан, эвдрээгүй. Би өөрт учирсан хохиролдоо эд зүйлийн үнэлгээ хийлгэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед дэлгүүрт манай үйлчлэгч Оюунчимэг бид хоёр байсан. Гаднаас хүмүүс орж ирэх гээд байгаа бололтой шагайчихаад явчихаад байсан. Хэн хэн байсныг нь мэдэхгүй, шагайгаад хаалга хаагаад байсан. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-57 хуудас/,

 

Гэрч О.Хандаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...А.Баттогтох нь манай нөхөр байгаа юм. Л.Төмөрийг зүс танина. Садан төрлийн холбоо байхгүй. Хэрэг гарах үед би гэртээ байгаагүй. Хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Гэртээ эргээд ирэхэд дэлгүүрийн коридорын хана, үүдний хана хэсэг цөмөрчихсөн байсан. Баян-Улаан нэртэй төв нь манай нөхрийн нэр дээр байдаг. Хүнсний дэлгүүр нь миний нэр дээр байдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 хуудас/,

 

Гэрч С.Оюунчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Оройн 20 цагийн үед "Баян-Улаан" нэртэй хүнсний дэлгүүрт, дэлгүүрийн эзэн Баттогтох ах бид хоёрыг байхад гаднаас нэг согтуу хүн орж ирээд Баттогтох ахаас архи зээлчих гээд нэмэргүй, өгөхгүй гэсэн чинь "чи муу гуйлгачин" гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байгаад лангуу руу архи өгөхгүй байна гэж гараараа цохиод Баттогтох ахад агсам тавиад байсан. Тэгээд Баттогтох ах руу тэр Төмөр гэх хүн дайраад цагдаагаа дууд гээд орилоод байсан. Би тэр үед цагдаа дуудах гээд явчихсан. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчид хэлчихээд дэлгүүр дээр очиход Баттогтох ах Л.Төмөр нар дэлгүүрийн гадаа гарчихсан байсан. Дэлгүүр рүү ороход коридорын хана, дэлгүүрийн дотор үүд хэсгийн ханыг цөмөлчихсөн байсан...." гэсэн мэдүүлэг/хх-ийн 61 хуудас/,

 

Гэрч Ж.Бунддуламын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 20 цаг 30 минутын орчим хэсгийн төлөөлөгч Отгонтой уулзах гээд кабон байранд ирэхэд үүдний довжоон дээр Л.Төмөр гэж хүн согтуу сууж байсан. Тухайн үед Отгон цагдаа байхгүй байж байгаад удалгүй ирсэн. Тэгээд Л.Төмөрт хандан таныг төрсөн дүү Цэнд-Аюушийнд чинь хүргэж өгөөд байхад яагаад амрахгүй орилоод байгаа юм, одоо гэртээ харьж амар гэж хэлтэл Л.Төмөр муу цагдаа нар пиздаа гээд хашгичаад байсан. Тэгээд цагдаагийн ахмад Отгон та настай хүн байж яагаад байгаа юм гэсэн чинь үгэнд нь орохгүй хашгичаад байсан. Тэгтэл Отгон ахмад өрөөндөө оруулаад эхнэрт нь хүлээлгэж өгсөн. Би ч гэсэн тэгээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 хуудас/,

 

Гэрч Г.Цэцгээгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Л.Төмөрийг эмнэлэгт үзүүлэх гээд сумын төв орсон. Эмнэлэгт үзүүлчихээд би эмийг нь авах гээд яваад иртэл Л.Төмөр байгаагүй. Тэгээд дүү Цэнд-Аюушийнд нь орой 20-21 цагийн орчимд очиход эхнэр нь болох Үүрцайх Төмөр ах архи уусан. Согтуу орж ирээд гараад явчихсан. Дараа нь харахад цагдаатай хамт явж байгаа харагдсан гэж хэлэхээр нь би сумын хэсгийн төлөөлөгч дээр очиход согтуу, Отгон цагдаагийн өрөөнд уйлаад, чанга дуутай болчихсон байсан. Тэгээд би гаръя гээд аваад ирсэн. Би тэр үед дэлгүүрт орсон талаар нь мэдээгүй байсан. Манай нөхөр архи уудаггүй. Хааяа л нэг уудаг. Уухаараа элдвийн ааш гаргаад байдаггүй. Л.Төмөр нь 3 удаа харвалт өгсөн, элэг, зүрх муутай, сахарын өвчтэй, зүрх судасны өвчнөөр группд ороод 4-5 жил болж байгаа. Байнгийн эмчийн хяналтанд байдаг. Эмнэлэгт тогтмол хэвтэж эмчлүүлдэг хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64 хуудас/,

 

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай магадлал, /хх-ийн 2-3 хуудас/,

 

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-44 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс" ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №05/09 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 68-69 хуудас/,

 

Шүүгдэгч Л.Төмөрийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын улсын бүртгэгчийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт /хх-18/, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-19, 84/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-85/, иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-89, 143/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2015 оны тооллого /хх-92/, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 050284 дугаартай шийдвэр /хх-93/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Л.Төмөр нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Баян-Улаан" нэртэй хүнсний дэлгүүрт хохирогч А.Баттогтохыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах явцдаа дэлгүүрийн дотор талын ханыг хөлөөрөө өшиглөж, коридорын ханыг гараараа цохиж санаатай гэмтээн хохирогч А.Баттогтоход 70200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч А.Баттогтохын "...2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн үед манай "Баян-Улаан" хүнсний дэлгүүрт Л.Төмөр нь согтуу орж ирээд "архи зээлээч" гэхээр нь "архи зээлэхгүй" гэсэн чинь намайг хэл амаар их доромжилж, нэг шил архины мэдэлгүй эхнэрийнхээ эрхэнд орсон гуйлгачин гэж элдвээр доромжлон дэлгүүрийн лангуу руу гараараа цохиод намайг цохих гээд дайраад байсан. Их согтуу байсан болохоор ойрхон байсан бол цохихоор байсан. Тэгээд би гар гээд чирээд үүд хэсэг рүү авч явтал гарахгүй гэж зүтгээд хана руу өшиглөөд цөмөлчихсөн. Мөн үүдний коридорт надтай зууралдаад гарахгүй гэж байхдаа тохойгоороо хана цөмөлчихсөн. Надад учирсан гэмтэл байхгүй болохоор шинжээч эмчид үзүүлэхгүй. Манай дэлгүүрийн хана, коридорын хана цөмөрсөн. Лангууг гараараа цохиод байсан, эвдрээгүй. Би өөрт учирсан хохиролдоо эд зүйлийн үнэлгээ хийлгэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..."/хх-ийн 55-56/, гэрч С.Оюунчимэгийн "...Оройн 20 цагийн үед "Баян-Улаан" нэртэй хүнсний дэлгүүрт, дэлгүүрийн эзэн Баттогтох ах бид хоёрыг байхад гаднаас нэг согтуу хүн орж ирээд Баттогтох ахаас архи зээлчих гээд нэмэргүй, өгөхгүй гэсэн чинь "чи муу гуйлгачин" гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байгаад лангуу руу архи өгөхгүй байна гэж гараараа цохиод Баттогтох ахад агсам тавиад байсан. Тэгээд Баттогтох ах руу тэр Төмөр гэх хүн дайраад цагдаагаа дууд гээд орилоод байсан. Би тэр үед цагдаа дуудах гээд явчихсан. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчид хэлчихээд дэлгүүр дээр очиход Баттогтох ах Л.Төмөр нар дэлгүүрийн гадаа гарчихсан байсан. Тэгээд дэлгүүр лүү ороход коридорын хана, дэлгүүрийн дотор үүд хэсгийн ханыг цөмөлчихсөн байсан...." /хх-ийн 61/ гэсэн мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс" ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №05/09 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 68-69/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Төмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдээгүй, уг үйлдэл нь захиргааны зөрчил гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь дээр дурьдагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус няцаагдаж байна.

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Төмөрийг танхайрах явцдаа  бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар давхар зүйлчилж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Л.Төмөр нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2-р багт байрлах “Баян-Улаан” хүнсний дэлгүүрийн дотор талын ханыг өшиглөж, коридорын ханыг гараараа цохиж гэмтээж, хохирол учруулсан нь уг эд хөрөнгийг гэмтээж хохирол учруулах санаа зорилгыг агуулсан, энэ нь танхайрах гэмт хэргээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан  баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Танхайрах гэмт хэргийн догшин авирлах гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнд “…танхайрах явцдаа бусдын эд хөрөнгө устгаж буюу гэмтээсэн” үйлдлүүд хамаарах бөгөөд шүүгдэгч Л.Төмөр нь танхайрах явцдаа дэлгүүрийн ханыг өшиглөж, коридорын ханыг гараараа цохиж гэмтээн хохирол учруулсан байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэж өөр зүйл хэсгээр давхар зүйлчлэх шаардлагагүй байна.

 

Иймд прокуророос Л.Төмөрт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Шүүгдэгч Л.Төмөрийг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч Л.Төмөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Төмөр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Баттогтох гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, Л.Төмөрийн эзэмшлийн 2 тооны хонь, 2 тооны ямаа зэргийг битүүмжилсэн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Тайж овогт Лагсандаргиагийн Төмөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Тайж овогт Лагсандаргиагийн Төмөрийг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Шүүгдэгч Л.Төмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Төмөрт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Л.Төмөр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Баттогтох гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт шүүгдэгч Л.Төмөрийн эзэмшлийн 2 тооны хонь, 2 тооны ямаа зэргийг битүүмжилсэн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Л.Төмөрт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 5 сарын хугацаагаар хянан харгалзсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Л.Төмөрт хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Төмөрт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ЦЭЦЭГЭЭ