Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 00030

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

 2018        08             13                                          2018/ДШМ/30

 

Х.У, Р.С, Н.Б

 П.Д, О.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Г.С,

Өсвөр насны шүүгдэгч: П.Д,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Г.П, Б.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Энхболд, Н.Бүрэнчимэг, Ч.Будхүү,

Нарийн бичгийн дарга: Ж.Лхамдолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолтой Х.У, Р.С, Н.Б, П.Д, О.Днарт холбогдох 173800282013 дугаартай эрүүгийн хэргийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Пунцагбалжирын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Х овогт Х-ын У, 1997 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан /регистрийн дугаар .................. /.

2. Монгол Улсын иргэн, Х овогт Н-ийн Б, 2001 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РЮ............../.

3. Монгол Улсын иргэн, А овогт П-ын Д, 2002 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РЮ................./.

4. Монгол Улсын иргэн, Б овогт Р-ийн С, 1998 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РЮ................/.

5. Монгол Улсын иргэн, Т овогт О-ийн Д, 2000 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РЮ................./.

Шүүгдэгч Х.У, өсвөр насны шүүгдэгч Н.Б нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 15-06 тоотод оршин суух иргэн Б.Лхагвасүрэнгийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлсан,

Өсвөр насны шүүгдэгч Н.Б, П.Д нар нь 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 1-10 тоот хашаанд байрлах “Дөл” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлан 714,700 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Н.Б нь 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 35-14 тоотод оршин суух  иргэн Б.Батдоржийн гэрт нэвтрэн орж DELL маркийн нөүтбүүк хулгайлж 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Р.С, өсвөр насны шүүгдэгч Н.Б нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 12-01 тоотод оршин суух иргэн Л.Оюунцэцэгийн гэрт нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аяга, цахилгаан гүйдэл хэмжигч багаж, үнэртэй ус, плаш зэрэг эд зүйл хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Р.С нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 12-01 тоотод оршин суух иргэн О.Эрдэнэхандын гэрт нэвтрэн орж хөөрөг, даалин, үсний машин зэрэг эд зүйл хулгайлж 50,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч О.Д, П.Д нар нь 2017 оны 5 дугаар сарын 13-наас 2017 оны 5 дугаар сарын 14-ний хооронд Бүрэнтогтох сумын нутагт байрлах “Өгөөмөр” зуслангийн газарт байрлах иргэн Д.Даваасүрэнгийн эзэмшлийн эд зүйлийг устгаж гэмтээн 547,832 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч П.Д нь 2017 оны 7 дугаар сарын  06-наас 07-ны өдөр  Мөрөн сумын 11 дүгээр багийн 47-6 тоотод оршин суух иргэн Н.Д-ы гэрээс эд зүйл хулгайлж 560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.У, Р.С  нарыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд, өсвөр насны шүүгдэгч Н.Б, П.Д нарыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд, өсвөр насны шүүгдэгч П.Д, О.Д нарыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-г 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Р.С-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Б-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч П.Д-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Д, О.Д нарыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Бд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч П.Дд оногдуулсан 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 1 /нэг/ жил 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ял болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Ут оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Р.Ст оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, өсвөр насны шүүгдэгч П.Дд оногдуулсан 1 /нэг/ жил 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Уын цагдан хоригдсон 99 /ерэн ес/ хоногийг, шүүгдэгч Р.Сийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг, өсвөр насны шүүгдэгч Н.Бын цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Днь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч П.Дгийн хууль ёсны төлөөлөгч Г.П-аас 90.916 /ерэн мянга есөн зуун арван зургаа/ төгрөгийг, өсвөр насны шүүгдэгч О.Дгийн хууль ёсны төлөөлөгч Д.Зоригтбаатараас 90,916 /ерэн мянга есөн зуун арван зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Д.Д-д олгож, Эрүүгийн 1738002820013 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.У, Р.С, өсвөр насны шүүгдэгч Н.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч П.Д, О.Днар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ут урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, өсвөр насны шүүгдэгч О.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, өсвөр насны шүүгдэгч Н.Б, П.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Р.Ст урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Сийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд байршуулсан 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг Төрийн сангийн 100170005350 тоот данснаас гаргуулж барьцаа гаргагч Гал-Эрдэнийн Туяад олгохоор шийдвэрлэжээ.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.П тус шүүхэд гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж, гаргасан хүсэлтдээ:  ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаалгах тухай давж заалдах гомдлоосоо татгалзаж байна. Учир нь Монгол Улсын Эрүүгийн хуульд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өөрчлөлт оруулж, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “хүнд” гэснийг “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил, түүнээс дээш хугацаагаар тогтоосон ...” гэж, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хөнгөн” гэснийг “... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй ...” гэж, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хөнгөн” гэснийг “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй ...” гэж тус тус өөрчилсүгэй гэжээ.

Иймд миний хүү П.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмын 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд тохирч байна гэж үзэж байна. Иймд П.Дд анхан шатны шүүхээс 1 жил 15 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Д, Б нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахад татгалзах зүйлгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдолд  заасан асуудлаар хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Х.У, өсвөр насны шүүгдэгч Н.Б нар нь  бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 15 дугаар гудамжны 06 тоотод оршин суух иргэн Б.Лхагвасүрэнгийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 404,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Н.Б, П.Д нар нь 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 1 дүгээр гудамжны 10 тоот хашаанд байрлах “Дөл” хүнсний дэлгүүрт нэвтрэн орж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлан 714,700 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Н.Б нь 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 35 дугаар гудамжны 14 тоотод оршин суух  иргэн Б.Батдоржийн гэрт нэвтрэн орж DELL маркийн нөүтбүүк хулгайлж 350,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Р.С, өсвөр насны шүүгдэгч Н.Б нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 12 дугаар гудамжны 01 тоотод оршин суух иргэн Л.Оюунцэцэгийн гэрт нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аяга, цахилгаан гүйдэл хэмжигч багаж, үнэртэй ус, плаш зэрэг эд хөрөнгө  хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч Н.Б, шүүгдэгч Р.С нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 12 дугаар гудамжны 01 тоотод оршин суух иргэн О.Эрдэнэхандын гэрт нэвтрэн орж хөөрөг, даалин, үсний машин зэрэг эд хөрөнгө  хулгайлж 50,000 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч О.Д, П.Д нар нь 2017 оны 5 дугаар сарын 13-наас 2017 оны 5 дугаар сарын 14-ний хооронд Бүрэнтогтох сумын нутагт байрлах “Өгөөмөр” зуслангийн газарт байрлах иргэн Д.Даваасүрэнгийн эзэмшлийн эд зүйлийг устгаж гэмтээн 547,832 төгрөгийн хохирол учруулсан,

Өсвөр насны шүүгдэгч П.Д нь 2017 оны 7 дугаар сарын  06-наас 07-ны өдөр  Мөрөн сумын 11 дүгээр багийн 47 дугаар гудамжны 6 тоотод оршин суух иргэн Н.Дөшчулууны гэрээс эд хөрөнгө хулгайлж 560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус  үйлдсэн нь  хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нар  гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шалгаж тогтоожээ. 

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Х.У тэнсэж  хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байхад хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг баримтлаагүй Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн алдаа гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар давж заалдах шатны шүүх “...зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” эрхтэй тул анхан шатны шүүхийн дээрх алдааг зөвтгөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахад 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар “...эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн”, 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар “...эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн”  нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор хуулчилсан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж  байх тул энэ хуулийг баримтлах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.Уын урьд шийтгүүлсэн “хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ 2015 оны Эрүүгийн хуулиар нэмэгдсэн тул  энэ хуулийг буцаан хэрэглэх, түүнд оногдуулсан ялыг шинэ хуульд нийцүүлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч Н.Б, П.Д нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо шүүгдэгч Н.Б бүрэн, шүүгдэгч П.Д заримыг нь нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуульд 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтийг үндэслэн тэдгээрт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай.Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “5.Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Дд 2 жил 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Н.Бд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар тус тус хойшлуулсугай.” гэж өөрчилсүгэй.

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “6. Х.Ут 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 6 хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэсэн 6 дахь заалт нэмсүгэй.

в/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “1 /нэг/ жил 3 /гурав/ сарын” гэснийг “1 /нэг/ жил 9 /ес/ сарын” гэж өөрчилж, “, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 6  /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, өсвөр насны шүүгдэгч П.Дд оногдуулсан 1 /нэг/ жил 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус” гэснийг хассугай.

г/ Шийтгэх тогтоолын 7 дахь заалтын “хоногийг,” гэсний дараа “оруулан тооцож” гэж, “хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэснийг  “хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.

д/ Шийтгэх тогтоолд “8. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.Д, Н.Б нарт оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн 8 дахь заалт нэмсүгэй.

е/ Шийтгэх тогтоолын 6, 7 дахь заалтын дугаарыг 7,8 болгож, 8,9,10,11,12,13 дахь заалтын дугаарыг 10,11,12,13,14,15 болгож тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Б, П.Д нарыг сулласугай.

4. Өсвөр насны шүүгдэгч Н.Б, П.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Н.БАЯРХҮҮ

                      ШҮҮГЧИД                                                        Т.ГАНБАТ

                                                                                   Б.СОСОРБАРАМ