| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0148/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/162 |
| Огноо | 2021-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул,
Улсын яллагч Э.Ууганзаяа,
Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2136000000227 дугаартай, 178/2021/08/Э индекстэй хэргийг 2021 оны дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, ******* ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2- тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, Тариат овогт *******ын *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2-А тоотод байх гэртээ 2021 оны 10 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө өөрийн эхнэр Г.ыг гаднаас орж ирэхэд нь “хаагуур яваад ирэв” гээд хөлөөрөө өшиглөж, гутлаараа хоёр гар гуя хэсэг рүү нь цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч овогт ийн ын /..-нд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр найзууд болох , , нартай гадуур явж байгаад шөнө 04 цагийн үед гэртээ орж ирэхэд манай нөхөр Э.******* намайг “ хаагуур явж байгаад ирэв” гээд миний гэдэс рүү өшиглөхөд би хаалгаар гараад унасан. Тэгтэл миний үснээс чирээд гэрт оруулаад миний дээрээс 2 удаа дэвссэн.Би босоод ирэхэд өөрийнхөө гутлаар миний хоёр гар луу цохисон, мөн өшиглөсөн.Тэгээд манай хадам ээж орж ирээд “ би чамайг явдалтай гэдгийг мэднэ, одоо яв яв “ гээд намайг манай аавын гэрт хүргэж өгөөд явсан.... гэх мэдүүлэг / хэргийн -р хуудас/
Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Г.ыг тэр шөнө гэртээ очиход нөхөр нь зодоод хөөсөн байсан. Маргааш нь Г. манайд ирээд надад биеэ үзүүлсэн. Нуруу нь том хөхөрсөн, үснээс нь татаад унагасан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 16-17-р хуудас/
Гэрч Н.Лхамхүүгийн мөрдөн шалгах ажиллагаад өгсөн... 2021 оны 10 дугаар сарын 03-ны өглөө унтаж байтал хаалга цохихоор нь онгойлгосон чинь манай охин Г. 2 хүүхэдтэйгээ хувцасаа бариад ирсэн байсан.Манай нөхөр уурлаад гэртээ оруулаагүй. 2 хоногийн дараа ангийнхаа хүүхдийнд хоносон байсныг авч ирсэн.Г. ”манай нөхөр Э.******* намайг зодоод үснээс чирч, дээрээс дэвсэлсэн” гэж хэлсэн. Нуруу, гар хөл нь хөхөрсөн байдалтай байсан... гэх мэдүүлэг / хэргийн 25-р хуудас/
Гэрч Я.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... шөнө 23 цаг өнгөрч байхад манай хүү Э.******* орж ирээд “ машинаа өгч байгаач” гээд орж ирээд машины түлхүүр аваад гарсан. Удалгүй буцаж ирээд намайг дагуулж гараад бид хоёр Г.ыг хайсан боловч олдоогүй. Тэгээд бид хоёр буцаж ирээд гэр гэртээ ороод унтсан. Өглөө би разетка авах гээд Э.*******ийнд ороход Г. зүүн талын орон дээр хүүхдээ тэврээд доороо чемодантай хувцасаа тавиад суучихсан, Э.******* баруун талын орон дээрээ сууж байсан. Тэгээд Э.******* манайд орж ирээд машины түлхүүр авч яваад эхнэр хүүхдээ хадам аавындаа хүргэж өгсөн байсан. Би Э.*******ээс “ чи эхнэрээ зодсон уу” гэхэд “ би үсдээд алгадсан” гэж хэлсэн... гэх мэдүүлэг / 29-р хуудас/
Шинжээч эмч Д.Тогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г.ын биед үзлэг хийхэд зүүн болон баруун тохой хэсэгт цус хуралтууд, бүсэлхий нурууны зүүн хэсэгт цус хуралт, баруун гуяны урд дунд хэсэгт цус хуралт, баруун өвдөгний гадна хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Энэ гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, шинээр үүссэн гэмтлүүд байсан... гэх мэдүүлэг / хэргийн 33-р хуудас/
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын -ний өдрийн 592 дугаартай шинжээчийн ... Г.ын биед зүүн тохой хэсгийн цус хуралтууд баруун тохой хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны зүүн хэсгийн цус хуралт, баруун гуяны урд дунд хэсгийн цус хуралт, баруун өвдөгний гадна хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Г.ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 37-38-р хуудас/
Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 10 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед ажлаасаа тараад гэртээ ирэхэд эхнэр байхгүй манай хоёр хүүхэд гэртээ байсан. Тэгээд би Г.ыг нүүрсэнд явсан юм байх гэж бодоод аавынхаас нүүрс аваад галаа түлээд хоёр хүүхэддээ хоол хийж өгчихөөд эхнэр лүүгээ залгахад утсаа авахгүй, дахиад залгахад утсаа унтраасан байсан. Шөнө 00 цагийн үед миний данснаас мөнгө гарсан, ******* минутын дараа дахиад мөнгө гарсан. Өглөө нь 6 цагийн үед босоод галаа түлчихээд хүүхдүүдээ хувцаслаад байж байтал Г. ирсэн. Би “ чи хаагуур яваад ирэв, хоноглодог газартай болсон юм бол тэндээ оч” гээд нэг алгадаад орон дээр суулгасан.Тухайн өдөр манай хүүгийн төрсөн өдөр байсан болохоор би эхнэртээ виза картаа үлдээгээд хүүдээ юм авч өгөөрэй гээд явсан юм. Тэгтэл хүүхэддээ юу ч авч өгөөгүй өөрөө аваад явсан байсан.Тэрнээс болоод маргалдсан... гэх мэдүүлэг / хэргийн 49-50-р хуудас/ зэрэг баримт болно.
Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.******* нь хохирогч Г.ын биед хөнгөн гэмтэл гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Э.******* хүүхдийнх нь төрсөн өдөр болж байгаа тул “юм авч өгөөрэй” гээд виза картаа эхнэртээ үлдээгээд явсан. Эхнэр Г. нь нөхрийнхөө виза картнаас нь шөнө мөнгө зарцуулж, гэртээ өглөө орж ирэхээр нь Э.******* уурлаж маргалдан, Г.ын үснээс нь зулгааж, өшиглөж, гутлаараа цохисноос биед нь зүүн тохой хэсгийн цус хуралтууд баруун тохой хэсгийн цус хуралт, бүсэлхий нурууны зүүн хэсгийн цус хуралт, баруун гуяны урд дунд хэсгийн цус хуралт, баруун өвдөгний гадна хэсгийн цус хуралт гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч Э.******* эхнэр Г.ыг үсдэж, өшиглөж, гутлаараа цохиход бие махбодид нь гэмтэл учирна гэдгийг мэдэх боломжтой, хууль бус үйлдэл гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байдал нь тухайн хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.******* хохирогч Г. нар нь гэр бүлийн хүмүүс байх боловч шүүгдэгч Э.*******ийг хохирогч Г.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх боломжгүй. Учир нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаас үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл нь хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай байсан ойрын төрөл садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцаа байхаар хуульчилсан байдаг. Шүүгдэгч Э.******* түүний эхнэр Г. нарын хооронд байнгын шинжтэй бие махбодийн хүчирхийлэл үүссэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн хувьд тохирсон гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Г.ын “...надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр /хх-72/ шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /56-р / тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.*******ийн хувийн байдлын талаар гэрч Н.Хуяг-Очирын өгсөн...Э.******* нь эцэг эхээс гурвуулаа, айлын 3 дахь хүүхэд.Бага насаа ******* суманд өнгөрөөж, 3-р дунд сургуулийг төгсөж,Политехник коллежид орж сантехникч мэргэжлээр төгссөн.Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэрэгт алба хаасан.…гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/
Гэрч Я.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... манай хүү Э.******* нь архи дарс уухгүй бол даруухан, хүний үгэнд оромтгой,ажилсаг хүүхэд байгаа юм ... гэх мэдүүлэг / хэргийн 21-р хуудас/, Э.*******ийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдөд төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Э.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хүний үс ирснийг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт,
Шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа,бусдад төлөх хохирол төлбөргүй. Улсын яллагчийн санал болгосон дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргасан.
Шүүхээс: Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******т тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй , хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн хүний үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1, 36.2, 36.6-36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******т тайлбарласугай.
5.Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн хүний үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт утсгах комисст даалгасугай.
6.Шүүгдэгч Э.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Э.Ариунболдод даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Э.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС