| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2017/01082/И |
| Дугаар | 00944 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 00944
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж 2-42 тоотод оршин суух, Халзан овогт Дамбын Оюунбат /РД:ЧБ64011018/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 18 дугаар гудамж, 439 тоотод оршин суух Боржигон овогт Жамсрангийн Тунгалаг /РД:ШД57112360/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3 390 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлийн гэрээний үүрэгт 3 390 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ж.Тунгалаг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Нэхэмжлэгч Ж.Оюунбат нь Ж.Тунгалаг надаас 2 461 800 төгрөгийг 50 хоногийн хугацаатай хүүгүй зээлсэн нь үнэн болно. Одоо 3 390 000 төгрөгийг нэхэмжилснийг би хүлээн зөвшөөрч төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунбат нь зээлийн гэрээний үүрэгт 3 390 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн байна.
Хариуцагч Ж.Тунгалаг нь 2016.10.04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 50 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, 2 461 800 төгрөгийг зээлсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр мөнгөө буцаан гаргуулахаар шаардсан байх бөгөөд талуудын тайлбар, 2016.10.04-ний өдрийн зээлийн гэрээ зэргээс үзэхэд хариуцагч Ж.Тунгалаг нь 3 390 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 3 390 000 төгрөгийг хариуцагч Ж.Тунгалаг нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу хариуцагч Ж.Тунгалагаас 34 595 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 34 595 төгрөгийг тус тус гаргуулж Д.Оюунбатад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.04.11-ний өдөр төлсөн 69 190 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Оюунбатын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 3 390 000 төгрөгийг хариуцагч Ж.Тунгалаг төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ж.Тунгалагаас 34 595 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 34 595 төгрөгийг тус тус гаргуулж Д.Оюунбатад олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.04.11-ний өдөр төлсөн 69 190 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ