Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 00961

 

 Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

    хэрэгсэхгүй болгох тухай

                                                                

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 29 дүгээр байрны 264 тоотод оршин суух, Цэрэн овогт Зинамидарын Энхбаатар /РД:ЦА81090619/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаад байрлах, “Чингис Хаан” Олон улсын нисэх буудал /РД:283016/-д холбогдох 

ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Энхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Алтаншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч З.Энхбаатар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж өгнө үү” гэжээ. 

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: “ 1. Нэхэмжлэгч “ажилдаа эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гэх 4.295.700  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцов.

2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхдөө авсан 3 сарын тэтгэмжийг буцаан шаардахгүй байх.

3. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 4.265.700 төгрөгийг үл маргах журмаар гэрээ байгуулсан өдрөөс ажлын 5 хоногт багтаан нэхэмжлэгчийн дансанд ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж болгон шилжүүлэх.

4. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан нэхэмжлэлийн  шаардлагаасаа бүрэн татгалзах.

5. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн болон тэтгэвэр тэтгэмж, цалингийн мөнгө мөн бусад асуудлаар дахин шүүхэд хандахгүй байхаар талууд харилцан тохиролцов.

6. Энэ гэрээ нь хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.

7. Энэ гэрээний 2-т заасан үүргээ хариуцагч тал бүрэн биелүүлснээр төлбөр арилсанд тооцож талууд эвлэрснийг гэрчилнэ” гэжээ. 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Энхбаатар нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд холбогдуулан гаргажээ.

Хариуцагч “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/527 дугаартай тушаалаар З.Энхбаатарын хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас халсан байна.

Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, тодорхой нөхцөлийг тусгасан, харилцан үүрэг хүлээсэн эвлэрлийн гэрээг байгуулсан байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхдөө авсан 3 сарын тэтгэмжийг буцаан шаардахгүй байх, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 4.265.700 төгрөгийг үл маргах журмаар гэрээ байгуулсан өдрөөс ажлын 5 хоногт багтаан нэхэмжлэгчийн дансанд ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж болгон шилжүүлэх, нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан нэхэмжлэлийн  шаардлагаасаа бүрэн татгалзах, нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн болон тэтгэвэр тэтгэмж, цалингийн мөнгө мөн бусад асуудлаар дахин шүүхэд хандахгүй байхаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн байна.

            Уг эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон 

                                                               ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар З.Энхбаатарын нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд холбогдох иргэний хэрэгт  талууд эвлэрч, “хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөхдөө авсан 3 сарын тэтгэмжийг буцаан шаардахгүй байх, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 4.265.700 төгрөгийг үл маргах журмаар гэрээ байгуулсан өдрөөс ажлын 5 хоногт багтаан нэхэмжлэгчийн дансанд ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж болгон шилжүүлэх, нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан нэхэмжлэлийн  шаардлагаасаа бүрэн татгалзах, нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн болон тэтгэвэр тэтгэмж, цалингийн мөнгө мөн бусад асуудлаар дахин шүүхэд хандахгүй байх”-аар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.ЭНХЦЭЦЭГ