Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 00972

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг би, 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1, өөрийн байранд Төрийн банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 6Д-105 тоотод оршин суух, Цагаанбаатарууд овогт Монхорын Бат-Эрдэнэ /РД:РЭ76032576/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 6Д-105 тоотод оршин суух, Жасаа овогт Бүстөмөрийн Гантуяа /РД:ЧЛ79022303/ нарт холбогдох,

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 187.463.032.40 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...зээлдэгчтэй байгуулсан 2012.07.20-ний өдрийн ЗГ/47 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 187.463.032.40 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

 Хариуцагч М.Бат-Эрдэнэ, Б.Гантуяа нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “М.Бат-Эрдэнэ, Б.Гантуяа бид Төрийн банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Төрийн банкны нэхэмжилсэн 187.463.032,40 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.                                                                                                                           

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк нь зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг 187.463.032.40 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаарджээ.

Талуудын тайлбар, төлбөр төлсөн баримт, банкны хуулга зэргээс үзэхэд хариуцагч М.Бат-Эрдэнэ, Б.Гантуяа нар 187.463.032,40 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хариуцагч нар маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 187.463.032,40 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг 187.463.032,40 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч М.Бат-Эрдэнэ, Б.Гантуяа нар нь бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Бат-Эрдэнэ, Б.Гантуяа 547.632,5 төгрөг, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 547.632,5 төгрөгийг тус тус гаргуулж Төрийн банкинд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2017.04.06-нд төлсөн 1.095.265,17 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйл Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 29 дүгээр байрны 8/А тоот Ү-2203013304 бүртгэлтэй 2 өрөө сууцны худалдан борлуулсан үнээс шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

  

     

                                                

                                      ШҮҮГЧ                                        Д.ЭНХЦЭЦЭГ