Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Ц.Уртнасан,

Иргэний нэхэмжлэгч Б.Баярболд,

Гэрч М.Энхцэцэг,

Шүүгдэгч Х.Цэнд-Аюуш, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг /ҮД: 2145/, шүүгдэгч Б.Эрдэнэбаяр түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /ҮД: 1951/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халтмайгийн Цэнд-Аюуш, Бямбасүрэнгийн Эрдэнэбаяр нарт холбогдох эрүүгийн 201525021895 дугаар хэргийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 6-р гудамжны 8 тоотод оршин суух,  1 удаагийн ял шийтгэлтэй,

2012 оын 10 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 350 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлд зааснаар 8 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгасан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. Боржигон овогт Халтмайгийн Цэнд-Аюуш, /РД: УХ96052971/,

Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн авто зам, барилгын инженерийн ангийн 4 дүгээр курст суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, эгч, ахын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эхийн 8-1329 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигон овогт Бямбасүрэнгийн Эрдэнэбаяр, /РД: НМ95040632/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Х.Цэнд-Аюуш нь ганцаараа шунахай сэдэлтээр давтан үйлдлээр, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж

 

  1. 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 14-186 тоотод оршин суух хохирогч Н.Анхбаярын орон байранд нэвтэрч 600.000 төгрөгийн 39 инчийн зурагт,
  2. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 79-1107 тоотод оршин суух хохирогч М.Зоригтын орон байранд нэвтэрч 650.000 төгрөгийн 40 инчийн Тошиба маркын зурагт зэргийг тус тус хууль бусаар хулгайлан 1.250.000 төгрөгийн,

 

Шүүгдэгч Х.Цэнд-Аюуш, Б.Эрдэнэбаяр нар нь шунахай сэдэлтээр давтан үйлдлээр, урдьчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж

 

  1. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага-Дарь эхийн 10-1949 тоотод оршин суух хохирогч Г.Мядагийн орон байранд нэвтэрч 500.000 төгрөгийн үнэтэй Самсунг маркын зурагт,
  2. 2015 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх зусланд оршин суух хохирогч Б.Түвшинбатын орон байранд нэвтэрч 750.000 төгрөгийн 32 инчийн зурагт, авто машины хөгжим,
  3. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын өврийн 1-1986 тоотод оршин суух хохирогч Ц.Лхагвасүрэнгийн орон байранд нэвтэрч 2.700.000 төгрөгийн үнэтэй 42 инчийн Самсунг зурагт, Фунай маркын 42 инчийн зурагт, Делл брэндийн суурин компьютер,
  4. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 3-16 тоотод оршин суух хохирогч Д.Мижиддоржийн орон байранд нэвтэрч 740.000 төгрөгийн 42 инчийн зурагт, мөнгөн аяга 1 ширхэг, даралтын аппарат,

5. 2015 оны 10 дугаар сарын 08-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 52-289 тоотод оршин суух хохирогч Б.Даваажавын орон байранднэвтэрч 1.200.000 төгрөгийн 42 инчийн зурагт, 5.5 гр эмэгтэй хүний монетон ээмэг, бөгж,

  1. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-1-58 тоотод оршин суух хохирогч Д.Батчимэгийн орон байранд нэвтэрч 650.000 төгрөгийн 43 инчийн Самсунг маркын зурагт,
  2. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Бэлхийн 33-7-42 тоотод оршин суух хохирогч Э.Энхцэцэгийн орон байранд нэвтэрч 350.000 төгрөгийн 32 инчийн Шарп зурагт,
  3. 2015 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн 17 дугаар хэсэг 1752 тоотод оршин суух хохирогч М.Ариунбатын орон байранд нэвтэрч 1.795.000 төгрөгийн хутганы набор, жижиг индүү, хоёр ширхэг хивс, барилгын багаж, 50 метрийн уртсгагч, газан плетка, гутал, усны насос,
  4. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 хороо Бэлхийн 19-462 тоотод оршин суух хохирогч Б.Амарзаяагийн орон байранд нэвтэрч 800.000 төгрөгийн 42 инчийн Самсунг зурагт,

10. 2015 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээний 45а тоотод оршин хохирогч Б.Хатансэлэнгийн орон байранд нэвтэрч 420.000 төгрөгийн 32 инчийн зурагт, мөнгөн аяга, кулон, гинж,

11. 2015 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Гүнжийн 44-8 тоотод оршин суух хохирогч Т.Данзангийн орон байранд нэвтэрч 660.500 төгрөгийн 32 инчийн зурагт, Шингэн тамхи, биет 244.500 төгрөг,

12. 2015 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбийн аманд оршин оршин суух хохирогч Ө.Анандын орон байранд нэвтэрч 70.000 төгрөгийн гагнуурын электрод, гэрэл,

13. 2015 оны 09 дүгээр 25-26 нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн Цуурайт 407 тоотод оршин суух хохирогч Г.Лхагвадоржийн орон байранд нэвтэрч 630.000 төгрөгийн Самсунг зурагт, мөнгөн аяга,

14. 2015 оны 09 дүгээр сарын 23-24 нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн задгайд оршин суух хохирогч Ц.Баасандоржийн орон байранд нэвтэрч 420.000 төгрөгийн зурагт, цахилгаан бороохой,

15. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн эцэст оршин суух хохирогч М.Гантөмөрийн орон байранд нэвтэрч 392.000 төгрөгийн ДДШ-ийн карт, диск, гантель, мах шарагч,

16. 2015 оны 09 дүгээр сарын 24-25 нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 хороо Бэлхийн Хадатын аманд оршин суух хохирогч Н.Дугарчулууны орон байранд нэвтэрч 100.000 төгрөгийн 2 ширхэг мөнгөн аяга,

17. 2015 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн Хадатын аманд оршин суух хохирогч Ө.Энхцэцэгийн орон байранд нэвтэрч 52.500 төгрөгийн пирамид хэлбэртэй кулон, ээмэг бөгж, зүүлт зэргийг хууль бусаар хулгайлан 12.230.000 төгрөгийн буюу нийт 13.480.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол бусдад учруулсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

 

Шүүгдэгч Х.Цэнд-Аюуш, Б.Эрдэнэбаяр нар нь шунахай сэдэлтээр, урдьчилан үгсэн тохиролцож бүлэглэн

 

2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаагийн хийдийн хажууд хохирогч О.Чинзоригийн эзэмшлийн “Тошиба” маркийн зөөврийн компьютерийг гэрийн даалгавар хийнэ гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч бусдад 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Цэнд-Аюуш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Х.Цэнд-Аюуш нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 05-81 УБИ улсын дугаартай автомашинаа ломбарданд тавьсан байсан учир барьцааны мөнгө олох зорилгоор хулгай хийсэн бас Чинзоригийн нөүтбүүкний төлбөрийг олох зорилгоор хулгай хийж байсан бас Эрдэнэбаяр сургалтын төлбөрөө хийх зорилгоор хамт хулгай хийсэн. Эрдэнэбаяр бид хоёр иргэдийн орон байранд нэвтэрч хулгай хийхээсээ өмнө өмнөх өдөр нь уулзах өдрөө тохироод машинаараа хулгай хийх айлаа судлаад хамт гарч хулгай хийдэг байсан. 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Б.Эрдэнэбаяр бид хоёр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбийн аманд байдаг модон сараалжин хашаатай эзэнгүй айл байхаар нь вакум цонхийг нь гараараа түлхэж онгойлгоод цонхоор нь орж их гарын мөнгөн аяга, бор өнгөтэй хөөргийг би авсан. Эрдэнэбаяр зурагт, хөөрөг, даралтын аппарат, мөнгөн аяганы хамт байшингийн цонхоор дараа нь надад гаргаж өгсөн. Зурагт мөнгөн аягыг нийлүүлээд 400.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Эрдэнэбаярын иргэний үнэмлэхээр тавьсан. 2015 оны 6 сард Эрдэнэбаяртай Бэлхэд танилцсан. 2015 оны 9 сард би согтуу машин бариад эрхээ хасуулсан тэгээд Эрдэнэбаяраас Чинзоригийн нөүтбүүкийг аваад өг гэсэн. Тэгээд бид хоёр 450.000 төгрөгөөр ломбарданд тавьсан. 2015 оны 10 сард Хадатын аманд байх вакум амбаартай байшингийн цонхыг гараараа түлхэж онгойлгоод Эрдэнэбаяр жижигхэн гялгар ууттай мөнгөн гинж авч гарч ирсэн. Тоосгоны эцсийн замаар явж байгаад шар өнгийн хаалгатай хашаатай гэр харанхуй байхаар нь машинаа хашааных нь хойд талд тавиад хаалгыг нь эвдэж орсон. Тэр айлаас зурагтыг нь авч 400.000 төгрөгөөр тавьсан. Би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байх Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 14-186 тоотод оршин суух Н.Анхбаярын байшинд, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 79-1107 б тоотод оршин суух М.Зоригтын байшинд орж зурагтыг нь хулгайлах хэргийг ганцаараа үйлдсэн. Бусад үйлдлүүдийг Эрдэнэбаярын хамт үйлдсэн. Эрдэнэбаяраас өөр хамтарч хулгай хийсэн хүн байхгүй. Би иргэдэд учруулсан хохирлыг бүрэн төлнө. Би өөрийгөө буруу зүйл хийснээ ойлгосон. Аав, эхнэр хоёроо хоёуланг нь харж хандаж амьдарна. Дахиж хулгайн хэрэг хийхгүй гэсэн мэдүүлгээр, /1 хх 72-78, 79-85, 3 хх 86-89 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Хулгайн гэмт хэргийг Цэнд-Аюуш зааж зөвлөж зэвсэг хэрэгсэл өгч унаагаар хангаж байсан. Чинзоригт өгөх ёстой мөнгийг олох зорилгоор хулгайн хэргийг хийсэн. Х.Цэнд-Аюуш бид хоёр хулгайн замаар олсон эд зүйлээ Х.Цэнд-Аюушийн машин дотор хадгалдаг байсан. Хулгайлсан эд зүйлсээ ломбарданд миний бичиг баримтаар тавьдаг байсан. Надад бичиг баримт байхгүй чинийхээр тавьчихая гэдэг байсан. Би ломбарданд тавьсан баримтаа хадгалдаггүй шууд хаячихдаг байсан. 2015 оны 9 сарын 11-ний өдөр би Х.Цэнд-Аюуштай Бэлхэд уулзсан. Цэнд-Аюуш машинаа журмын хашаанд хийчихлээ чи Чинзоригийн нөүтбүүкийг аваад өгчих гэсэн. Би Чинзоригийн нөүтбүүкийг хичээлээ хийчээд өгье гээд авсан. Тэгээд Хүнсний 4 дэлгүүрийн хажууд байдаг ломбарданд 480.000 төгрөгөөр тавьсан. Би хулгай хийсэн айлууддаа хэзээ орсон гэдгээ он сар өдөр, дэс дарааллаар нь санахгүй байна. Цэндээ бид хоёр Цэндээгийн гэрээс гараад, манай гэр рүү явж байсан. Тэгээд явж байхдаа Цэндээ энэ айлд хүн байхгүй юм бишүү гээд, чи гялс буугаад хараадах гэхээр нь би машинаас буугаад хашааных нь завсраар харахад гэр нь цоожтой байсан. Цэндээд гэр нь цоожтой байна гэж хэлэхэд байшинг нь харчих гэхээр нь би байшинг нь мэдэгдэхгүй байна гэхэд наадах байшин чинь бараг хүнгүй юм шиг байна чи хаалгыг нь нүдээд хүн байна уу мэдчих гэсэн. Би тэгээд хашааных нь хаалгыг нүдээд түлхтэл хаалга нь онгойчихсон. Сүхбаатар дүүргийн 18-р хороо Бэлх плазагийн, ертөнцийн зүгээр урд талруугаа байх, гадуураа банзан хашаатай, дотроо нэг гэртэй, бас нэг тоосгон байшин байсан бөгөөд, би Цэндээд хандаж нохой нь гараад ирлээ ш дээ наана чинь гэхэд Цэндээ за гайгүй байлгүй дээ гээд, хоёулаа хашааг нь даваад оръё гээд, би зөвшөөрөөд, ертөнцийн зүгээр урд талаас нь, байшингийн зүгээрээ зүүн талаас нь даваад орсон. Тэр үед нохой нь хашааны гадна байсан. Булангийн цонхон дээр очоод Цэндээ цонхыг нь төмрөөр хөшиж онгойлгосон. Тэр төмөр нь Цэндээгийн машин дотор байсан байх. Цэндээ төмрөөр тэр цонхыг хөшиж онгойлгоод түрүүлээд орсон, би араас нь орсон. Өрөөн дотор нь ороод, тавиуран дээр байсан зурагтыг Цэндээ надад залгуураас нь салгаж өгсөн. Би түрүүлж гараад Цэндээ байшин дотроос зурагтыг надад авч өгсөн.  Ломбарданд 250.000 төгрөгөөр тавьсан. Тэр ломбардны хүн нь бид хоёроос янз бүрийн юм асуугаагүй авсан. Би тэр мөнгөнөөс авч хэрэглээгүй. 2015.10.07-оос 2015.10.08-ны хооронд байх, хэзээ гэдгийг нь санахгүй байна, Сүхбаатар дүүргийн 20-р хороо гадуураа блокон хашаатай, дотроо хоёр давхар цайвар өнгөтэй байшинтай айлын хашааг нь давж ороод, байшингийнх нь зүүн урд талын вакум цонхыг Цэндээ бид хоёр хоёулаа машин дотор байсан арматурын төмрөөр хөшиж онгойлгоод, хоёулаа дотогшоо орсон. Дотор нь ороод нэг давхрынх нь шалан дээр нь байсан хоёр ширхэг хивсийг аваад, бусад өрөөгөөр нь орж үзээд, авчихаар зүйл харагдахгүй болохоор нь нөгөө хоёр хивсээ Цэндээ бид хоёр нэг нэгээр нь өргөөд, орж ирсэн цонхоороо гараад, хашааг нь давж гараад, машиныхаа багажинд хивсээ оруулж тавиад Цэндээгийн гэрт нь очсон. Би Цэндээгийнхээс гараад, гэрлүүгээ автобусаар явсан. Хоёр хивсийг Цэндээ машиныхаа багажинд үлдээсэн. Дараа нь дахиад хулгай хийсэн айлаас авсан зурагтны хамт ломбарданд тавьсан. Сүхбаатар дүүргийн 20 хорооны нутаг дэвсгэрт байрлах гадуураа банзан хашаатай, дотроо нэг давхар улаан өнгийн дээвэртэй шавар байшинтай айлын хашааг нь хойд талаас нь давж харсан. Тэгээд хүн байхгүй юм шиг болохоор нь би Цэндээд хүн байхгүй байх шиг байна гэхэд за за оръё гээд машинаа тэр айлын хашааны хажууд үлдээгээд Цэндээ бид хоёр байшингийн баруун талаасаа хоёр дахь цонхыг нь төмрөөр хөшиж түлхэж онгойлгоод, хоёулаа тар байшин дотор орсон. Зурагт, ээмэг, бөгжийг хамтад нь аваад орж ирсэн цонхоороо буцаад гарсан. Тэр өдөртөө гэж санаж байна, зурагтыг нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 буудлын ломбарданд би өөрийнхөө иргэний үнэмлэхийг үзүүлээд, 70.000 төгрөгөөр барьцаанд тавьсан гэсэн мэдүүлгээр,  /2 хх 241, 3 хх 86-89 дүгээр хуудас/

Гэрч М.Энхцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 18 настай энэ жил 12 жилийн 16 дугаар дунд сургуулийг төгсөж, Монгол Улсын Багшийн Их сургуульд элсэн орсон. Нөхөр Цэнд-Аюуш нь ажилсаг, тусархаг, яриа хөөрөөтэй, халамжтай, аавдаа их санаа тавидаг хүн. Би нөхрөө шалгагдаж эхлэхэд нь мэдсэн, яагаад ийм хэрэг хийсэнд нь их гайхаж байна. Цэнд-Аюуш үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Ирээдүйд сайхан амьдарна гэж байнга ярьдаг гэв.

 

  Хохирогч Д.Мижиддорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Өгөөж Хишиг ХХК-д харуулын үүрэг гүйцэтгэж байхад манай гэрт хулгай орсон талаар мэдээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, гэрээс 1 ширхэг мөнгөн аяга, 42 инчийн самсунг маркын зурагт, даралтын аппарат, бор манан хөөрөг даалингийн хамт алдагдсан. Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан болохоор нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгээр /1 хх 53-56 хуудас/,

Хохирогч Г.Лхагвадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цуурайтын 407а тоот байшиндаа өглөө 10 цаг үед ганцаараа очсон юм гэтэл манай гэрийн баруун талын цонхоор хулгайч орж зурагт, мөнгөн аяга, орны бүтээлэг зэрэг хулгайд алдагдсан байсан тэгээд цагдаа дуудсан гэсэн мэдүүлгээр /1 хх 157-159 дугаар хуудас/,

Хохирогч Б.Даваажав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 10 сарын 08-ний өдөр манай гэрт хулгайч орсон тухай хажуу айлын хүн хэлсэн тэгээд яваад очихол цагдаа ирчихсэн байсан гэрт ороод хартал 42 инчийн зурагт, эмэгтэй хүний ээмэг бөгж алдагдсан гэсэн мэдүүлгээр /1 хх 201-203 дугаар хуудас/,

Хохирогч Э.Энхцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сарын 08-ний өдөр 15 цагийн орчим гэртээ ирэхэд үүдний амбаарны цоожийг эвдээд хулгайч орж 32 инчийн Шарп ТВ, мөнгөн бугуйвч, зэрэг байсан алдагдсан зурагтаа хүлээн авсан нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгээр /1 хх 233-235 дугаар хуудас/,

Хохирогч Ө.Ананд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сарын дундуур манай зуслангийн байшингийн хоёр давхарын цонхоор хулгайч орж бор өнгийн даалинтай хөөрөг хулгайд алдсан. Одоо бусад эд зүйлийг үнэлэхгүй харин хөөргөө буцаан авсан санал гомдолгүй гэсэн мэдүүлгээр /1 хх 248-249 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Мядаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “..2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь эхийн 10-1949 тоот гэрийн онгорхой цонхоор хулгайч орж 42 инчийн НЕКСТ брэндийн зурагт алдагдсан гэсэн мэдүүлгээр /2  хх 33-35 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Түвшинбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Миний бие Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зуслангийн байшин дээрээ очтол 32 инчийн Сони маркийн зурагт, авто машины дэлгэцтэй хөгжим зэрэг эд зүйл алдагдсан байсан Баянзүрх дүүрэг дэх цагдаагий алба хаагчид алдсан эд зүйлийг олж өгсөн санал гомдолгүй гэсэн мэдүүлгээр /2  хх 34-37 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Лхагвасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар зүйлийн 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан гэрээс Самсунг брэндийн 42 инчийн зурагт Фунай брэндийн 42 инчийн зурагт, Делл брэндийн суурин комьпютер тус тус алдагдсан байсан юм. Гэтэл төд удалгүй манай гэрийн эд зүйлийг хулгайлсан хулгайчийг цагдаа нар бариад ирсэн гэсэн мэдүүлгээр /2 хх  109-112 дугаар хуудас/,

Хохирогч О.Чинзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр танил Эрдэнэбаяртай Бэлхэд тааралдаад тэр намайг нотебүүкээ өгөөч хичээл хийгээд маргааш өгье гэхээр нь орой Дамбын хийдийн хаалган дээр ирээд аваарай гээд Тошиба нотебүүкээ өгөөд явуулсан тэгээд маргааш нотебүүкээ буцаагаад авъя гэсэн чинь хөдөө байна гэж байсан. Гэтэл сарын дараа найз Цэнд-Аюушийн хамт ирээд машинаасаа хулгайд алдчихсан мөнгийг чинь өгье гэж хэлээд өгөөгүй алга болсон. 1.200.000 төгрөгөөр нотебүүкээ үнэлсэн одоо ямар нэгэн санал гомдолгүй хохирол байхгүй болно гэсэн мэдүүлгээр /2 хх 233-239 дугаар хуудас/,

Хохирогч Д.Батчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрээ цоожлоод ээжийнхээ гэр рүү яваад ирэхэд манай гэрийн хаалгыг эвдээд хулгай орсон байсан. Гэрээс 43 инчийн Самсунг брэндийн зурагт алдагдсан байсан. 650.000 төгрөгөөр үнэлж хохирлоо бүрэн барагдуулж авсан санал гомдолгүй гэсэн мэдүүлгээр /2 хх 23-25 дугаар хуудас/,

Хохирогч Б.Амарзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оныы 10 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн орчим гэртээ ирэхэд гэрийн хаалганы уоожийг эвдээд хулгай орсон байдалтай байсан гэрээс 42 инчийн хэмжээтэй Самсунг маркийн зурагт алдагдсан байсан гэсэн мэдүүлгээр /3 хх 52-53 дугаар хуудас/,  

Хохирогч Б.Хатансэлэнгэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 онд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн Цээний амны 45а тоотод байх манай гэрийн цонхоор хулгайч орж 32 инчийн хар өнгөтэй БНХАУ-д үйлдвэрлэсэн зурагт, 50 см урттай металл гинж, хос ээмэг, төмөр кулон, зүрхэн хэлбэртэй хос ээмэг, цэцгэн хэлбэртэй цагаан хос ээмэг, зүрхэн хэлбэртэй цэнхэр өнгөтэй кулон, дөрвөлжин хэлбэртэй өрөөсөн ээмэг, цэцгэн хэлбэртэй өрөөсөн ээмэг, 3 ширхэг шиптээтэй металл бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан боловч буцаан олж авсан санал гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгээр /3 хх 68-69 дүгээр хуудас/,

Хохирогч Т.Данзан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сард 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Гүнжийн 44-8 тоот манай Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хулгайч орж 32 инчийн хэмжээтэй дэлгэцтэй зурагт, Смоке нэртэй утаат тамхи, биет 244500 төгрөг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан Смоке тамхийг хүлээн авсан одоо зурагтны хохирол, бэлэн 244500 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлгээр /3 хх 83-84 дугаар хуудас/,

Хохирогч М.Ариунбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 09 дүгээр 25-ны өдөр манай хүү Тайшир байшиндаа очиход гэрт хулгай орж будаа агшаагч, хутганы набор, хоёр ширхэг хивс, барилгын багаж 3 ширэг, 50 метрийн урт тогны залгавар, газан плетка, эрэгтэй хүний гутал, усны даралтын насос зэрэг эд зүйл хулгайд алдагдсан гэсэн мэдүүлэг / 3 хх 96-97 дугаар хуудас/,

 

Хохирогч Ц.Баасандорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн задгайд байх зуслангийн байшинд хулгайч орж Сони маокийн 42 инчийн зурагт, цахилгаан бороохой зэрэг эд зүйл алдагдсан байсан гэсэн мэдүүлгээр /3 хх 118-120 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Гантөмөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сарын 01-04 хооронд манай зуслангийн байшнд хулгайч орж мах шарагч, 8 кг 2 ширхэг гантель, 3.75 гв 2 ширхэг диск, 7.15 гв 2 ширхэг диск, ДДШ телевизийн карт зэрэг эд зүйл алдагдсан гэсэн мэдүүлгээр /3 хх 137-138 дугаар хуудас/,

          Хохирогч Г.Дугарчулуун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 09 дүгээр сарын 24-25 ны хооронд манай зуслан болох Бэлхийн Хадатын аманд байрлах зуслангийн байшинд хулгайч орж 2 ширхэг жижиг гарын мөнгөн аяга авсан байсан. Хулгайч манай гэрийн цонхоор орсон байсан гэсэн мэдүүлгээр /3 хх 144-145 дугаар хуудас/,

            Хохирогч Н.Анхбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би найз охины хамт Чингэлтэй дүүргийн Согтоотын 14-186 тоотыг түрээслэн суудаг бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрт хулгайч орж 39 инчийн ТВ алга болсон байсан манай байшингийн хаалганы цоожийг эвдэж орсон байсан гэсэн мэдүүлгээр /3 хх 170-172 дугаар хуудас/,

            Хохирогч Ж.Зоригт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн орчим манай охин гэртээ ирэхэд хулгайч орж 40 инчийн Тошиба маркийн зурагт хулгайд алдагдсан дээрх зурагтыг би 950000 төгрөгөөр авч байсан гэсэн мэдүүлгээр /3 хх 181-183 дугаар хуудас/,

            Хохирогч Ө.Энхцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... 2015 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн Хадатын аманд орших манай зуслангийн байшинд хулгайч орж 52.500 төгрөгийн пирамид хэлбэртэй кулон, ээмэг бөгж, зүүлт зэргийг хулгайлсан гэсэн мэдүүлгээр /3 хх 210-211 дугаар хуудас/,

 

   Иргэний нэхэмжлэгч Баярболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ломбард ажлуулдаг. Эрдэнэбаяр манай ломбардад 40 инчийн 3 Ди зурагт авчирч 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дараа нь цагдаа нар ирээд энэ зурагт хулгайн эд зүйл тул битүүмжилж авч явна гэсэн. Би хүсэлт гаргаад ломбардандаа битүүмжлүүлэхээр болсон. Тэгээд 20 хоногийн дараа дахин цагдаа нар ирээд хурааж авсан. Хохирлын төлбөр болох 250.000 төгрөгийг авсан тул гомдол саналгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Батсүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Чмнгэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 12-200 тоотод байрлах “Шанд булаг” ломбард-1-д ажилладаг. Намайг 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр жаахан бүрэнхий болсон үед манай ломбардны хажууд Аксент маркын машин ирж зогсоод 2 залуу орж ирээд 32 инчийн хэмжээтэй “НКС” маркийн лед зурагт, 2*1.20 хэмжээтэй 2 ширхэг адилхан хивсийг оруулж ирээд 150.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Бямбасүрэнгийн Эрдэнэбаяр гэх нэрээр тавьсан. Энэ зурагтыг цагдаа нар ирээд хураагаад авсан...” гэсэн мэдүүлгээр /1 хх 237 дугаар хуудас/

                Гэрч Л.Энхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би Б.Эрдэнэбаяртай төрөл садангийн холбоотой. Б.Эрдэнэбаярын найз Х.Цэнд-Аюуш гэдэг залуугаас манайх зурагт худалдаж авсан. Тэр залуу хэлэхдээ манайх 42 инчийн зурагт авсан тэгээд хуучин зурагтаа зармаар байна гэсэн. Та манай зурагтыг 50.000 төгрөгөөр худалдаад авчих гэсэн. Би хулгайн зурагт биш биздээ гэхэд бишээ манай илүү зурагт байгаа юм гэсэн мэдүүлгээр” /2 хх 50-51 дүгээр хуудас/,

                Гэрч М.Энхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр сургууль дээрээ байхад Х.Цэнд-Аюуш Б.Эрдэнэбаяр хоёр 11 цагийн үед ирсэн. Тэр хоёр машиныхаа ард талын суудал дээр орны дэвсгэрт боосон том зурагт тавьчихсан байсан. Тэр зурагтаа Офицер дээр байдаг байдаг Дондог гэдэг найзындаа оруулж тавьсан. Х.Цэнд-Аюуш надад би өнгөрсөн зун аавынхаа том машиныг бариад мөнгөтэй болдог.  Элс хайрга авсан хүмүүс мөнгөө өгөөгүй байгаа тэр хүмүүсээс мөнгөө авна гэж ярьдаг.  Тэр хоёр хааяа их мөнгөтэй хааяа мөнгөгүй байдаг гэсэн мэдүүлгээр” /2 хх 41-42 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ / 1 хх 27-29, 155, 194-195, 227-228,  246, 2 хх 219-220, 222, 232, 3 хх 18, 48, 96-98, 116, 133, 142, 169, 187, 207-209 дүгээр хуудас/,

                Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол:

                “...“Шинэ шанд булаг” ХХК-ны барьцаат үйлчилгээний Шанд булаг ломбардны 20151653 бичгийг хавсаргахаар тогтов...” гэжээ. /1 хх 230-231 дугаар хуудас/,

                Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол:

“...“Баялаг арвижих ирээдүй” ХХК-ны барьцаат үйлчилгээний 0006344 бичгийг хавсаргахаар тогтов...” гэжээ. /3 хх 20-21/,

                Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол:

                “...“Баялаг арвижих ирээдүй” ХХК-ны барьцаат үйлчилгээний 0006426 бичгийг хавсаргахаар тогтов...” гэжээ. /3 хх 50-51/,

                Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол:

                “...“Шинэ шанд булаг” ХХК-ны барьцаат үйлчилгээний Шанд булаг ломбардны 20151632 бичгийг хавсаргахаар тогтов...” гэжээ. /3 хх 65-66 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх 10-11, 139-140, 179-180, 216-219, 2 хх 7-11, 66-67, 3 хх 5-6, 154/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 12-13, 148, 181-183, 220-221, 3 хх 7-8, 41-42, 156-157/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 229, 247, 2 хх 21, 3 хх 81, 99,134, 143, 212/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 13-16/, Х.Цэнд-Аюушийн амьдарч буй гэрт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 17-19 дүгээр хуудас/, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /2 хх 22-24 дүгээр хуудас, 3 хх 189-190 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд ¹5009, ¹4577, ¹5865, ¹03/463, ¹03/457, ¹5010 /1 хх 123, 163-164, 206, 238 дугаар хуудас, 2 хх 118 дугаар хуудас/ эд хөрөнгийн лавлагаа шалгасан тоот /2 хх 25/, иргэний үнэмлэхний лавлагаа /2 хх 169, 171 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх 170, 172 дугаар хуудас/, , гэрч М.Энхболорын мэдүүлэг /1 хх 57-58/, гэрч Г.Баттулгын мэдүүлэг /1 хх 59/,  гэрч О.Халтмайгийн мэдүүлэг /1 хх 60/, гэрч Г.Батхишигийн мэдүүлэг /1 хх 205/, Ж.Баасантогоогийн мэдүүлэг /2 хх 30/, гэрч Б.Эрдэнэбаатарын мэдүүлэг /2 хх 39/, гэрч Т.Догсмаагийн мэдүүлэг /2 хх 43/, гэрч Ц.Дүүрэнжаргалын мэдүүлэг /2 хх 45/, гэрч М.Мөнхтулгын мэдүүлэг /2 хх 48/, насанд хүрээгүй гэрч Г.Ундрахын мэдүүлэг /2 хх 113/, гэрч Л.Ганболдын мэдүүлэг /2 хх 115/, гэрч П.Жавзандуламын мэдүүлэг /2 хх 26/, гэрч Б.Ганзоригийн мэдүүлэг /3 хх 27/, гэрч М.Мөнхзулын мэдүүлэг /3 хх 54/, гэрч Г.Загасын мэдүүлэг /3 хх 104/, гэрч Б.Ганзоригийн мэдүүлэг /3 хх 173/, гэрч, иргэний нэхэмжлэгч  Б.Баярболдын мэдүүлэг / 4 хх 45/, иргэний хариуцагч Б.Ганбаатар /4 хх 61/, хохирогчид хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 135, 4 хх 17, 22, 26, 28, 31, 36, 39, 42, 43, 61/, урьд өмнө сонсгосон ял дээр шинээр нэмж ял сонсгосон тогтоол /1 хх 86-87/, 203, 229, 235, 247, 21, 35, 37 ,39, 44, 45, 55, 115, 172, 13-54 дүгээр хуудаст авагдсан нотлох баримтууд болон шинээр хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол барагдуулсан тухай 9 хуудас баримт, нас барсан хүний гэрчилгээний хуулбар 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх шүүгдэгч Х.Цэнд-Аюуш, Б.Эрдэнэбаяр нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж 2015 оны 09 дүгээр сарын 24-25 нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 хороо Бэлхийн Хадатын аманд оршин суух хохирогч Н.Дугарчулууны орон байранд нэвтэрч 100.000 төгрөгийн, 2015 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн Хадатын аманд оршин суух хохирогч Ө.Энхцэцэгийн орон байранд нэвтэрч 52.500 төгрөгийн, 2015 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбийн аманд оршин суух хохирогч Ө.Анандын орон байранд нэвтэрч 70.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан бага бус хэмжээний хохиролд хүрэхгүй байх тул эдгээр үйлдлүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгт дээрх үйлдлүүдийн улмаас учирсан хохирлын хэмжээ тус бүр хүрээгүй тул ийнхүү шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Х.Цэнд-Аюуш нь ганцаараа шунахай сэдэлтээр давтан үйлдлээр, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж

               1. 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 14-186 тоотод оршин суух хохирогч Н.Анхбаярын орон байранд нэвтэрч 600.000 төгрөгийн 39 инчийн зурагт,

 

     2. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 79-1107 тоотод оршин суух хохирогч М.Зоригтын орон байранд нэвтэрч 650.000 төгрөгийн 40 инчийн Тошиба маркын зурагт зэргийг тус тус хууль бусаар хулгайлан 1.250.000 төгрөгийн,

 

Шүүгдэгч Х.Цэнд-Аюуш, Б.Эрдэнэбаяр нар нь шунахай сэдэлтээр давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж

               1. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага-Дарь эхийн 10-1949 тоотод оршин суух хохирогч Г.Мядагийн орон байранд нэвтэрч 500.000 төгрөгийн үнэтэй Самсунг маркын зурагт,

               2. 2015 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх зусланд оршин суух хохирогч Б.Түвшинбатын орон байранд нэвтэрч 750.000 төгрөгийн 32 инчийн зурагт, авто машины хөгжим,

               3. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын өврийн 1-1986 тоотод оршин суух хохирогч Ц.Лхагвасүрэнгийн орон байранд нэвтэрч 2.700.000 төгрөгийн үнэтэй 42 инчийн Самсунг зурагт, Фунай маркын 42 инчийн зурагт, Делл брэндийн суурин компьютер,

               4. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбийн 3-16 тоотод оршин суух хохирогч Д.Мижиддоржийн орон байранд нэвтэрч 740.000 төгрөгийн 42 инчийн зурагт, мөнгөн аяга 1 ширхэг, даралтын аппарат,

     5. 2015 оны 10 дугаар сарын 08-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 52-289 тоотод оршин суух хохирогч Б.Даваажавын орон байранднэвтэрч 1.200.000 төгрөгийн 42 инчийн зурагт, 5.5 гр эмэгтэй хүний монетон ээмэг, бөгж,

               6. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-1-58 тоотод оршин суух хохирогч Д.Батчимэгийн орон байранд нэвтэрч 650.000 төгрөгийн 43 инчийн Самсунг маркын зурагт,

               7. 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Бэлхийн 33-7-42 тоотод оршин суух хохирогч Э.Энхцэцэгийн орон барайнд нэвтэрч 350.000 төгрөгийн 32 инчийн Шарп зурагт,

               8. 2015 оны 09 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн 17 дугаар хэсэг 1752 тоотод оршин суух хохирогч М.Ариунбатын орон байран нэвтэрч 1.795.000 төгрөгийн хутганы набор, жижиг индүү, хоёр ширхэг хивс, барилгын багаж, 50 метрийн уртсгагч, газан плетка, гутал, усны насос,

               9. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 хороо Бэлхийн 19-462 тоотод оршин суух хохирогч Б.Амарзаяагийн орон байранд нэвтэрч 800.000 төгрөгийн 42 инчийн Самсунг зурагт,

  1. 2015 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээний 45а тоотод оршин хохирогч Б.Хатансэлэнгийн орон байранд нэвтэрч 420.000 төгрөгийн 32 инчийн зурагт, мөнгөн аяга, кулон, гинж,

     11. 2015 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Гүнжийн 44-8 тоотод оршин суух хохирогч Т.Данзангийн орон байранд нэвтэрч 660.500 төгрөгийн 32 инчийн зурагт, Шингэн тамхи, биет 244.500 төгрөг,

     12. 2015 оны 09 дүгээр 25-26 нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн Цуурайт 407 тоотод оршин суух хохирогч Г.Лхагвадоржийн орон байранд нэвтэрч 630.000 төгрөгийн Самсунг зурагт, мөнгөн аяга,

     13. 2015 оны 09 дүгээр сарын 23-24 нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн задгайд оршин суух хохирогч Ц.Баасандоржийн орон байранд нэвтэрч 420.000 төгрөгийн зурагт, цахилгаан бороохой,

     14. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн эцэст оршин суух хохирогч М.Гантөмөрийн орон байранд нэвтэрч 392.000 төгрөгийн ДДШ-ийн карт, диск, гантель, мах шарагч зэрэг эд хөрөнгийг хулгайлж нийт 12.007.500 /арван хоёр сая долоо мянга таван зуу/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол бусдад учруулсан,

Шүүгдэгч Х.Цэнд-Аюуш, Б.Эрдэнэбаяр нар нь шунахай сэдэлтээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн

 

2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаагийн хийдийн хажууд хохирогч О.Чинзоригийн эзэмшлийн “Тошиба” маркийн зөөврийн компьютерийг” гэрийн даалгавар хийчихээд өгье” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч бусдад 1.200.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Х.Цэнд-Аюуш, Б.Эрдэнэбаяр нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж үйлдсэний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар,

 

мөн шүүгдэгч Х.Цэнд-Аюуш, Б.Эрдэнэбаяр нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар тус бүр ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж харин тэдгээрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлээ буцаан өгч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасан, хувийн байдал зэргийг харгалзан хөнгөрүүлэн үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тэдгээрийн нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

Шүүгдэгч нараас хэргийн хохирогч Н.Анхбаяр, М.Зоригт, Т_Мядаг, Б.Түвшинбат, Ц.Лхагвасүрэн, Д.Мижиддорж, Д.Батчимэг, Э.Энхцэцэг, М.Ариунбат, Б.Хатансэлэнгэ, Ө.Ананд, Н.Дугарчулуун, Ө.Энхцэцэг, О.Чинзориг нарт учирсан хохирлыг мөрдөн байцаалтын явцад буцаан олгож, төлж барагдуулсан тухай тэдгээрийн мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдсон ба шүүх хуралдаанд ирүүлсэн хохирогч Б.Даваажав, Б.Амарзаяа, Т.Данзан, Г.Лхагвадорж, Ц.Баасандорж, М.Гантөмөр, иргэний нэхэмжлэгч Б.Баярболд, Б.Батсүх нараас “хохирол төлөгдсөн, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтүүдийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.     

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч Х.Цэнд-Аюушын өмчлөлийн “Хьюндай Аксент” маркын 05-81 УБИ улсын дугаартай автомашиныг шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар тус автомашиныг хураан авч төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхийн хуралдаанд шүүгдэгч Б.Эрдэнэбаярын өмгөөлөгчөөс “...энэ хэрэгт тээврийн хэрэгсэл ашиглаагүй тул автомашиныг хураахгүй буцаан олгох арга хэмжээ авч өгнө үү ...” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. 

Учир нь тус шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлээр гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлүүд илэрснээс гадна шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ тус тээврийн хэрэгслийг ашигласныг мэдүүлдэг, энэ байдал нь хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогджээ.

Харин шүүгдэгч Х.Цэнд-Аюушын эзэмшлийн “Аникалл” маркын 1 ширхэг гар утас, шүүгдэгч Б.Эрдэнэбаярын эзэмшлийн “Самсунг” маркын 1 ширхэг гар утас зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчын тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгох нь зүйтэй.    

                Эд мөрийн баримтаар хэрэгт авагдсан “Шанд булаг” ХХК-ны барьцаат үйлчилгээний 20151653 дугаартай, “Баялаг арвижих ирээдүй” ХХК-ны барьцаат үйлчилгээний 0006344 дугаартай, 0006426 дугаартай бичгийг уг хэргийг хадгалах хугацааг дуустал үлдээв.

 

Мөн шүүгдэгч Х.Цэнд-Аюушын 105 /зуун тав/ хоног, Б.Эрдэнэбаярын 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй болохыг дурьдсугай.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Боржигон овогт Халтмайгийн Цэнд-Аюуш, Боржигон овогт Бямбасүрэнгийн Эрдэнэбаяр нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж, хэрэгсэл хэрэглэж хохирогч Н.Дугарчулуун, Ө.Энхцэцэг, Ө.Ананд нарын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Халтмайгийн Цэнд-Аюуш, Бямбасүрэнгийн Эрдэнэбаяр нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн давтан үйлдлээр, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

 

       Шүүгдэгч Х.Цэнд-Аюуш, Б.Эрдэнэбаяр нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж ‎авсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч Халтмайгийн Цэнд-Аюушыг 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хорих ялаар, Бямбасүрэнгийн Эрдэнэбаярыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр Халтмайгийн Цэнд-Аюушыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Бямбасүрэнгийн Эрдэнэбаярыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Х.Цэнд-Аюушт оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ялыг  3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Б.Эрдэнэбаярт оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг багтааж нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Цэнд-Аюуш, Б.Эрдэнэбаяр нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Цэнд-Аюушын 105 /зуун тав/, ялтан Б.Эрдэнэбаярын 14 /арван дөрөв/ хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар авагдсан “Шанд булаг” ХХК-ны барьцаат үйлчилгээний 20151653 дугаартай, “Баялаг арвижих ирээдүй” ХХК-ны барьцаат үйлчилгээний 0006344 дугаартай, 0006426 дугаартай бичгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч нар нь хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цэнд-Аюушт оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Эрдэнэбаярт оногдуулсан 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Х.Цэнд-Аюушын засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст, ялтан Б.Эрдэнэбаярын засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус тус даалгасугай.

 

10. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох “Хьюндай Аксент” маркын 05-81 УБИ улсын дугаартай автомашиныг хураан авч төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Цэнд-Аюуш, Б.Эрдэнэбаяр нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

12. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

13. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Х.Цэнд-Аюуш, Б.Эрдэнэбаяр нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.     

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДУЛАМСҮРЭН