Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 240

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

Нэхэмжлэгч: Ч.А

Хариуцагч: Ш.А

21600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ч.*******гийн нэхэмжлэлтэй Ш.*******т холбогдох 21600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид 12500000 төгрөгөнд эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Ч.******* 9100000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас, хариуцагч Ш.******* 43000000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсан болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар Ш.******* нь 12500000 төгрөгийг нэхэмжлэгч Ч.*******д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 265950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******аас 107475 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 107475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д, хариуцагч Ш.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 374950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 186475 төгрөгийг илүү төлсөн 2000 төгрөгийн хамт гаргуулан  хариуцагч Ш.*******т тус тус олгосугай.

Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.УРАНЧИМЭГ