Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Б.П******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлттэй, хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын П*******д холбогдох эрүүгийн 2136000000232 дугаартай, 178/2021/0141/Э/ индекстэй хэргийг 2021 оны 11 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Ховд аймгийн Буянт суманд 1990 оны 03 сарын 08-ны өдөр төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, тоноглол монтёрын байцаагч  мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын Норжинхайрхан багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, аминдаа Приус-20 маркийн автомашин-1, Портер маркийн автомашин нэг, 35 бод малтай,  2 өрөө орон сууц, хашаа нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1500000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын П*******

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.П******* нь Ховд аймгийн ******* сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчимд Т.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа биед нь халдаж зүүн нүдний ухархай ясны дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн ******* сумын Норжинхайрхан багт  оршин суух, 1981 оны 01 сарын 27-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ховд аймгийн Цахилгаан Түгээх  Сүлжээ ХХК-ны ******* сумын цахилгааны монтер ажилтай ПИ81012718 дугаарын регистртэй /******* овогт Тогоочийн *******гийн өгсөн...2021 оны 10 дугаар сарын 10-ны орой 18 цагийн үед ирсэн, тог тасарлаа гээд дуудлага ирсэн. Ингээд би тогны байцаагч Б.П*******ын дугаар өгсөн. Тэгтэл Б.П******* би ажилтай байна гэж хэлсэн гээд дуудлага өгсөн хүн надруу залгасан. Тэгээд би очьё гээд очсон. Дуудлага өгсөн гэрлүү явж байтал миний хажуугаар машинтай зөрсөн. Тэгэхээр би Б.П******* руу залгаад сая чи миний хажуугаар өнгөрлөө настай хүнийг хүндлээд тог залгаж өгөхөөр яадаг юм гэж загнасан. Ингээд хэсэг хугацааны дараа Б.П*******  тог янзалж байхад ирсэн. Тэгээд хоорондоо маргаад чи юу ч мэдэхгүй байж битгий орилж бай гээд би хуруугаараа хүзүү рүү нь хатгасан. Тэгтэл миний нүүрэн тус газар нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд салаад явсан өөр асуудал болоогүй. Баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон өөр асуудал болоогүй. Б.П******* цохиж байхад  Мөнх-Эрдэнэ харсан /95656329/ 2021 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Ховд аймгийн Норжинхайрхан багт мориндоо мордож байгаад мориноос унаад шанаагаа шалбалсан. Б.П******* цохисоноос болж шалбараагүй. Миний нүд их өвдөж байна...

Би Ховд Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК-д ******* сумын цахилгааны монтерийн ажил хийдэг. Би энэ ажлыг хийгээд 6 жил болж байна. Б.П******* ******* сумын эрчимийн байцаагчаар түр ажиллаж байсан залуу байгаа юм. Одоо ажлаа өгч байгаа гэсэн бид хоёр нэг суманд хамт ажиллаж байсан ажлын хамаарал харилцаа холбоотой хүмүүс юм. Тухайн өдөр би өөрийн охин болох Энхтөмөрийн хамт ДП-ний номер дугаар сэргээгээд явж байтал Мөнх-Эрдэнэ гэх хүн манай ээжийн тог тасарлаа ирээд  залгаад өгөөч гэхээр нь би Б.П*******ыг дуудаад залгуулчих гэсэн. Тэгсэн Мөнх-Эрдэнэ над руу дахиж залгаад П******* завгүй гэнэ гэхээр нь би очоод залгаж байтал Б.П******* ирээд надтай хэрүүл маргаан хийгээд миний нүүрэн тус газар цохисон юм. Б.П******* миний зүүн нүдэн тус газар гараараа нэг удаа цохисон. Харанхуй байсан учраас архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь мэдэхгүй байна гэхдээ надтай хэрэлдэж байхад нь архи согтууруулах ундаа үнэртэхгүй байсан юм. Миний биед тухайн үед зүүн нүд хавдаж хамар муруйж хөмсөг шалбарсан. Харин одоо өвдөж шаналж байгаа зүйл байхгүй. Шарх сорви гэвэл хамар болон хөмсөг дээр сорви үлдсэн. Би мориноос унаад хацар шанаагаа зулгалсан байсан юм.

Б.П******* бид хоёр урьд өмнө хэрэлдэж маргаж байсан удаа байхгүй. Би Б.П*******д зодуулснаас болж сумын эмнэлэгт хандаж цохиулсан хэсгээ цэвэрлүүлсэн. Харин маргааш нь аймагт ирж Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвд үзүүлсэн юм. П******* миний биед учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан одоо надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 13,16 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Мөнх-Эрдэнийн өгсөн...2021 оны 10 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед манай ээжийн гэрэл тавиулах гээд Т.*******г тог залгаад өгөөч гээд залгатал би жоохон ажилтай байна Б.П*******ыг дуудаад та залгуулаатхаач гэсэн. Тэгээд би Б.П******* руу залгаад ярьтал би ажилтай байна байж байгаад очъё гэж хэлсэн. Тэгээд би эргээд Т.******* руу яриад Б.П******* завгүй гэж байна гэж хэлтэл за тэгвэл би яваад очъё гэж хэлээд манайд ирсэн. Тэгээд тог залгаж байгаад Б.П******* руу залгаж хүрээд ир уулзъя гэж хэлсэн. Ингээд Б.П******* удалгүй ирсэн. Тэгээд хоорондоо маргасан Т.******* Б.П*******ын толгойн тус газар чичээд байхаар нь Б.П******* Т.*******гийн нүүрэн  тус газар нэг удаа цохисон. Тэгээд хоорондоо салаад явсан өөр асуудал болоогүй. Т.*******г нүүрэн тус газар нэг удаа гараараа цохисон. Т.******* Б.П*******ыг цохисон асуудал байхгүй. Т.******* манайд ирэхдээ нүүрэн тус газар нь шалбарсан байдалтай хангал унаад хангалаас уначихлаа гээд ирсэн. Өөрөө хангалнаас уначихлаа гэж хэлсэн. Хэзээ унасанаа надад хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Насанбаатарын өгсөн...Б.П******* бид 2 багын найзууд байгаа юм .Одоо хүртэл найзалж байна. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүнд тусархаг цайлган сэтгэлтэй төлөв даруу зантай, амьдралын төлөө зүтгэж байгаа залуу байгаа юм. Ам бүл 9-үүлээ өссөн. Айлын 8 дахь хүүхэд бөгөөд доороо 1 дүүтэй дээрээ 7 ах эгчтэй хүн байгаа юм. Манай найз урьд өмнө нь ямар нэг хэрэг төвөгт орж байгаагүй. Манай найз Б.П******* архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй юм.          Манай найз тийм амар хүнтэй хэрүүл маргаан хийх хүн биш. ******* сумын тогны байцаагч хийдэг байсан саяхан ажлаасаа гарсан одоогоор гэртээ байгаа гэж байсан юм. Манай найз миний мэдэхээр нэг Приус, машин бас нэг Портер машинтай өөр юу байдаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна.Ховд аймгийн 2-р сургуулийг 1999-2009 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн юм. Одоогоор Ховд аймгийн ******* сумын Норжинхайрхан багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Б.П******* ямар нэгэн урлаг спортоор хичээллэж байгаагүй. Говь-Алтай аймгийн хилийн цэргийн 0214-р ангид 2009-2010 оны хооронд цэргийн албаа хаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бямбасүрэнгийн өгсөн...Манай дүү гэр бүлдээ хайр халамж их тавьдаг. Миний үгнээс болон ах, эгч нарынхаа үгнээс гардаггүй. Ер нь ажилсаг, хүнд тусархаг зантай сайхан сэтгэлтэй, гэнэн, хүнд итгэмхий хүн байгаа юм. Бид нар аав ээжээс 9-үүлээ өссөн Б.П******* манай доороосоо 2 дахь дүү байгаа юм. Манай дүү Б.П******* 2015 онд Оюун-Эрдэнэ гэх эмэгтэйтэй гэр бүл болж 2-6 насны 2 хүүхэдтэй. Ховд аймгийн ******* сумын тогны байцаагч хийж  байгаад  сая энэ хэрэгт орооцолдоод ажлаасаа гарсан гэж байсан. Ховд аймгийн 2-р 10 жилийн сургуульд суралцаж төгссөн. Одоогоор эхнэр хүүхдүүдийн хамт ******* сумын төвд амьдардаг. 2 тээврийн хэрэгсэлтэй. Жаргалант сумын Бичигт багт нэг хашаа газартай. Говь-Аптай аймагт цэргийн албаа хаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 сарын 16-ны өдрийн 630 дугаартай...Т.*******гийн биед гэмтэл тогтоогдлоо. Т.*******гийн зүүн нүдний ухархай ясны дотор хананы цөмөрсөн хугарал хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт зүүн шанаа хэсгийн зулгаралтууд зүүн нүдний дээд зовхины зулгаралт, зүүн хацар хэсгийн зулгаралт хамар хэсгийн зулгаралт  гэмтэл тогтоогдлоо. Т.*******гийн биед учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Т.*******гийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Т.*******гийн биед учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн орой харанхуй болсон байсан цагийг нь сайн санахгүй байна. О.Мөнх-Эрдэнэ гэх хүн надруу залгаад манай ээжийн тог залгаад өгөөч гэхээр нь би Хаагаа ахаа би жаахан зав муутай байна та Т.******* руу яриад залгуулчихаач бүр болохгүй бол би ажлаа дуусгаад яваад очъё гэр хэлээд тасалсан. Тэгээд удалгүй байж байтал Т.******* над руу залгаж орж ирээд Мөнхбаярын гэрт хүрээд ир пизда минь гэхээр нь би Мөнхбаярын гэрт яваад очтол Т.******* тог залгаад зогсож байхаар нь хүлээж байгаад ******* ахтай уулзсан. Тэгсэн Т.******* утсаараа бичлэг хийгээд намайг чи муу юу ч мэдэхгүй хэвтэж байж чамайг би ажилд оруулсан. Одоо чамайг зайлуулж хоолгүй болгоно гэх мэтээр дайрч толгой чамархай руу чичээд дайраад байхаар  нь  уурандаа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгсэн Т.******* за одоо гээд газар суугаад Ховд аймгийн Цахилгаан Түгэээх Сүлжээ рүү залгаад шугамын инженертэй ярих шиг болсон. Тэгсэн цаад хүн нь намайг согтуу юм уу гэж асуугаад наад хүнээ  хэл гэхээр нь би салаад гэрлүүгээ явсан юм.

Бид архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан юм. Т.******* намайг зодож цохисон асуудал байхгүй. Харин миний толгой чамархай тус газар хуруугаараа 4-5 удаа чичээд дайраад байсан юм. Урьд өмнө ажлаасаа болж хэрэлдэж маргаж байсан. Т.******* боломжтой айлуудын тоолуурын заалтыг дарж бичдэг бас аж ахуйн нэгж байгууллагын тоолуурыг задгайгаар бичдэг асуудлаас болж би тогны байцаагчийн хувьд монтер Т.*******д шаардпага тавихад “би мэдэж байна чи чимээгүй. Эрчмийнхэн миний халаасанд байгаа чи шинэ орчихоод юу ч мэдэхгүй байж битгий хэнхэглээд бай” гэх мэтээр надтай харьцдаг байсан. Би 2021 оны 06 дугаар сард ажилд орсон харин сая намайг 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас халах тушаал гаргасан байна.  

Т.******* бол дуудлагын монтер хийдэг. Харин би бол тогны заалт бичих айл өрх аж ахуйн нэгжийн өр авлага барагдуулах тогны байцаагч хийдэг байсан юм. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ******* сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Т.*******г зодож биед нь хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би баруун гараараа Т.*******гийн нүүрэн тус газар нэг удаа цохисон. Харин Т.*******гийн нүүрний зүүн нүд, шанаа, хацар, хөмсөг нь шалбарч зулгарсан бага зэрэг хавдартай байсан урд өдөр нь мориноос уначихсан гэж байсан юм. Би Т.*******гийн биед учруулсан хохирлоо барагдуулах гэж Т.*******тай уулзсан боловч шүүх цагдаа нь учраа олог гээд надтай уулзахгүй байгаа юм. Би Т.*******г таны биед намайг цохисноос болж гэмтэл учирсан бол эмчилгээний зардлыг даанаа та хаана эмчлүүлэх юм гэтэл би хот явна гэхээр нь за тэгвэл шүүх эмнэлэгийн дүгнэлт намайг цохисноос болж таны биед гэмтэл учирсан гэж гарвал би таныг өөрийн унаагаар хот авч яваад эмнэлэгт үзүүлье гэхэд тийм юм байхгүй  би өөрөө үзүүлнэ гээд эхнэртэйгээ хот яваад буцаж ирэхдээ Портер машин худалдаж аваад өөрөө жолоодоод ирсэн байсан. Бусдын эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн хохирол учруулсандаа харамсаж байна. 200000 төгрөг өгсөн. Одоо бидний харилцаа зүгээр байгаа...гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо  агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

 Шүүгдэгч Б.П******* нь Ховд аймгийн ******* сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчимд Т.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас настай хүний тогийг залгаж өгсөнгүй гэж маргалдах явцдаа биед нь халдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зүүн нүдний ухархай ясны дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Б.П******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа биед нь халдаж зүүн нүдний ухархай ясны дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь  “хөнгөн гэмтлийг зориуд учруулсан” нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.П*******ын Ховд аймгийн ******* сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчимд Т.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа биед нь халдаж зүүн нүдний ухархай ясны дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн үйл баримттай улсын яллагчийн дүгнэлт тохирсон гэж үзнэ. Шүүгдэгч Б.П*******ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

 Шүүгдэгч Б.П*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.*******д  200000 төгрөг төлсөн. Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй /Б.П******* миний биед учруулсан хохиролоо бүрэн барагдуулсан одоо надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13,16 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч Б.П*******ыг  бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 Шүүгдэгч Б.П******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 39/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.П*******ын хувийн байдлын талаар гэрч Б.Бямбасүрэнгийн өгсөн... Манай дүү гэр бүлдээ хайр халамж их тавьдаг. Миний үгнээс болон ах, эгч нарынхаа үгнээс гардаггүй. Ер нь ажилсаг, хүнд тусархаг зантай сахйан сэтгэлтэй, гэнэн хүнд итгэмхий хүн байгаа юм...гэх мэдүүлэг, гэрч Н.Насанбаатарын өгсөн...Б.П******* бид 2 багын найзууд байгаа юм. Одоо хүртэл найзалж байна. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүнд тусархаг цайлган сэтгэлтэй төлөв даруу зантай, амьдралын төлөө зүтгэж байгаа залуу байгаа юм. Ам бүл 9-үүлээ өссөн. Айлын 8 дахь хүүхэд бөгөөд доороо 1 дүүтэй дээрээ 7 ах эгчтэй хүн байгаа юм. Манай найз урьд өмнө нь ямар нэг хэрэг төвөгт орж байгаагүй. Манай найз Б.П******* архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй юм.Манай найз тийм амар хүнтэй хэрүүл маргаан хийх хүн биш. ******* сумын тогны байцаагч хийдэг байсан саяхан ажлаасаа гарсан одоогоор гэртээ байгаа гэж байсан юм. Манай найз миний мэдэхээр нэг Приус, машин бас нэг Портер машинтай өөр юу байдаг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Ховд аймгийн 2-р сургуулийг 1999-2009 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн юм. Одоогоор Ховд аймгийн ******* сумын Норжинхайрхан багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.     Б.П******* ямар нэгэн урлаг спортоор хичээллэж байгаагүй. Говь-Аптай аймгийн хилийн цэргийн 0214-р ангид 2009-2010 оны хооронд цэргийн албаа хаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-рт/...гэх мэдүүлэг авагдсан байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.П******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид 200000 төгрөг төлсөн. Хохирогч нь хохирол нэхэмжлээгүй ба бусдад төлөх хохирол төлбөргүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.П******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.П*******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 200000 төгрөг төлсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдаж, дүгнэлт гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ:Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг зөвшөөрч байна. Гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой гэв.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.П******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгч Б.П******* нь эрхэлсэн ажилгүй хэдий ч  Приус, Портер маркийн автомашинаар орлого олдог гэх шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.П*******д оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.П*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.П******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 200000 төгрөг төлсөн. Хохирогч нь хохирол нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгчид өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг,36.1,36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын П*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын П*******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын П*******д оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн 2136000000045 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 200000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.П*******д  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.П*******д  өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.ЦЭЦЭГМАА