Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/132

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, Улсын яллагч З.Алтансолонго, Шүүгдэгч Э.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч  Тавинаахан овогт Эрдэнэцогтын Лхагвасүрэнд холбогдох 2136000000193 дугаартай, 2021/178/0124/Э/ индекстэй 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 27- ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Манхан суманд 1989 оны 05 дугаар сарын 10- ны өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Интернейшнл рөүд ХХКомпанид жолоочийн ажилтай, ам бүл-4 эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн Баянтүмбэ тавьтийн 1-6 тоотод оршин суух, аминдаа 2 өрөө хувийн сууц, 0.7 га  хашааны газар  нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 2500000 төгрөг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ПЖ89051014 дугаарын регистртэй, Тавинаахан овогт Эрдэнэцогтын Лхагвасүрэн Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга: Шүүгдэгч Э.Лхагвасүрэн нь 2021 оны 09 сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Даваажаргалтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний толгой, нүүр хэсэгт гараараа болон лаазтай пивоор цохиж баруун хөмсөгний зүүн дээд хэсгийн шарх, баруун нүдний доод зовхины шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт болон зулгаралт, 2 хамар хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:                 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:  Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Лхагвасүрэнгийн өгсөн... Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм бурууг ойлгон гэмшиж байгаа. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж өгсөн... гэх мэдүүлэг Мөрдөн  шалгах  ажиллагаанд  хохирогч  /Ховд  аймгийн  Жаргалант  сумын Цамбагарав багийн ЭСБА-80 айлын орон сууцны 30 тоотод оршин суух, 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, 36 настай, халх, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, ам бүл-5 эхнэр хүүхдүүдийн  хамт амьдардаг, ПЮ85071516 дугаарын регистртэй/ Дажуу овогт Болдын Даваажаргалын өгсөн...2021оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цагийн үед танилууд болох Мягмар, Лхагвасүрэн нартай уулзаж Лхагвасүрэнгийн машинд 0.5 литрийн лаазтай 16 орчим пиво 3-уулаа хувааж уусан. Тэгээд орой 19 цагийн орчимд Мягмар гэх залуу нь “би харилаа” гээд түрүүлээд хүргүүлсэн. Орой 19 цагийн орчимд байх манай найз Бат-Эрдэнэ  “манай эхнэр ойрхон айлд ирчихсэн байна та хоёр эндээ байж бай би удахгүй” гэж хэлээд 52 айлын орон сууцны  гадна  Э.Лхагвасүрэн  бид  хоёрыг  үлдээчихээд  яваад  өгсөн.  Тухайн  үед Э.Лхагвасүрэн нь зорчигчийн суудал дээр сууж байсан. Тэгээд бид хоёр юм ярьж сууж байгаад маргалдсан. Тэгтэл Э.Лхагвасүрэн нь машинаасаа бууж ирчихээд хойд хаалгаар надтай хэрэлдээд байхаар нь би машинд суусан чигээрээ заамдаж аваад 1-2 удаа нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгтэл Э.Лхагвасүрэн нь задлаагүй байсан пиво аваад миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд миний хөмсөг хэсгээс цус гарахаар нь би “хөмсөг задарчихлаа” гээд тонгойж байх хооронд гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би цагдаа дуудлаа гээд утсаа гаргатал намайг хаячихаад яваад өгсөн. Би 6-7 пиво уусан, зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Миний хөмсөг язарч таван оёдол тавиулсан.  Баруун нүдний доод зовхинд 2 оёдол тавиулсан. Мөн хацрын гадна хэсэгт шалбарч гэмтсэн. Урьд нь бид маргаж байгаагүй, тухайн үеийн маргаанаас л болсон. Эмчилгээ гээд байх зүйл хийлгээгүй. Өөрөөр нь эдгээсэн. Бид хоёр 3 эвлэрсэн, Э.Лхагвасүрэн надаас уучлалт гуйсан, надад ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцох боломжгүй  ... гэх мэдүүлэг / хэргийн 11-12 дугаар хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 553 дугаартай ...  Б.Даваажаргалын биед  баруун хөмсөгний зүүн дээд хэсгийн шарх, баруун нүдний доод зовхины шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт болон зулгаралт, хамар хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Б.Даваажаргалын биед учирсан дээрх гэмтлүүд нь ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр,  цус хуралт болон зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь  тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой  шинэ гэмтлүүд байна. Б.Даваажаргалын биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.Даваажаргалын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/, Мөрдөн  шалгах  ажиллагаанд  яллагдагч  Э.Лхагвасүрэнгийн  хэргээ  хүлээн мэдүүлсэн... 2021 оны 09 сарын 20-ны өдөр намайг хуучин дулааны үүдэнд  нүүрс буулгах гээд зогсож байтал Б.Даваажаргал 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво авчирсан. Тухайн үед пивийг уучихаад үргэлжлүүлээд хэд хэдэн пиво уусан. Тэгж явахдаа миний машинтай явсан бөгөөд би машинаа Бат-Эрдэнэ гэх найзаараа бариулж явсан юм. Тэр орой 22 цагийн үед Бат-Эрдэнэ жолоо барьж явж байгаад 52 айлын орон сууцны гадна талд үлдээгээд ойрхон айлд ууцны мах эвдэж өгөөд ирье гээд явсан. Бид хоёр машинд сууж байхдаа урд буруу ойлголцсон зүйлдээ уучлал гуйгаад тухайн асуудлыг дахиж яриад түүнээсээ болж маргалдсан. Тэгээд Б.Даваажаргал намайг заамдаж аваад дайрахаар нь би нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Мөн гартаа байсан пивоо аваад шидчихсэн чинь нүүр хэсэгт нь цохисон. Муухай зүйл хийсэндээ гэмшиж байна. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй .... гэх мэдүүлэг зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй,  мөрдөн  шалгах  ажиллгааны  явцад  хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцээд дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч Э.Лхагвасүрэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ   2021 оны 09 сарын 20-ны өдрийн 19 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Даваажаргалтай урьд маргалдсан асуудлынхаа талаар 4 ярилцаж байгаад дахин маргалдаж, Б.Даваажаргал нь  шүүгдэгч Э.Лхагвасүрэнг заамдаж нүүрэнд нь гараараа цохиж, шүүгдэгч Э.Лхагвасүрэн нь хохирогч Б.Даваажаргалын толгой, нүүр хэсэгт гараараа болон лаазтай пивоор цохиж баруун хөмсөгний зүүн дээд хэсгийн шарх, баруун нүдний доод зовхины шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт болон зулгаралт, хамар хэсгийн зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Лхагвасүрэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон. Шүүгдэгч Э.Лхагвасүрэнгийн хохирогч Б.Даваажаргалын нүүрэн тус газарт нь гараараа мөн лаазтай пивоор цохиж, эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... баруун хөмсөгний зүүн дээд хэсгийн шарх, баруун нүдний доод зовхины шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт болон зулгаралт, хамар хэсгийн зулгаралт бүхий... гэх хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна. Шүүгдэгч Э.Лхагвасүрэн нь өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.Лхагвасүрэн нь хохирогч Б.Даваажаргалын нүүрэнд гараараа 2-3 удаа мөн лаазтай пивоор цохиж түүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... баруун хөмсөгний зүүн дээд хэсгийн шарх, баруун нүдний доод зовхины шарх, баруун нүдний доод зовхины цус хуралт болон зулгаралт, хамар хэсгийн зулгаралт... бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч Э.Лхагвасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Дээрхи гэмт хэрэг нь шүүгдэгч хохирогч нарын хоорондох байсан үл ойлголцол, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас үйлдэгджээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг: 5 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Даваажаргал нь... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Э.Лхагвасүрэн нь бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Тавинаахан овогт Эрдэнэцогтын Лхагвасүрэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 31 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байгаа ба мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Анхбаярын өгсөн...Зан аашийн хувьд тайван дөлгөөн нийтэч зантай, нутгийн ах дүү нар хамаатан садан найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй амьдралын төлөө зүтгэдэг хар бор гэлтгүй ажилд маш сайн, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай. Ам бүл- 9-үүлээ айлын 5 дахь хүүхэд, 4 эгчтэй, эрэгтэй, эмэгтэй 4 дүүтэй. Одоо Хөшөөтийн уурхайд хүнд даацын автомашины жолоочоор ажилладаг. 1998- 2007 онд Манхан сумын 10 жилийн сургуулийг төгссөн. Одоо Манхан сумын төвд эхнэр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Цэргийн албыг дүйцүүлэх байдлаар хаасан. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй  ... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дугаар хуудас/, гэрч Т.Мягмарын өгсөн... Э.Лхагвасүрэн бид хоёр 2016 онд анх танилцсан. Зан аашийн хувьд тайван дөлгөөн нийтэч зантай, нутгийн ах дүү нар хамаатан садан найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй амьдралын төлөө зүтгэдэг хар бор гэлтгүй ажилд маш сайн. Э.Лхагвасүрэн нь айлын 5 дахь хүүхэд дээрээ эгч нартай, дороо 2 эмэгтэй, 2 эрэгтэй дүүтэй. 2015 оноос хойш Хөшөөтийн уурхайд том машин  барьж байгаа. Манхан сумын 10 жилийн дунд сургуулийг 1998-2007 онуудад төгссөн. Цэргийн албыг дүйцүүлэхээр хаасан. Одоо Манхан сумын төвд эхнэр хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаа. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21дүгээр  хуудас/, Эрдэнэцогтын Лхагвасүрэн нь / ПЖ89051014/ манай компаний жолооч мөн болохыг үүгээр тодорхойлж байна. Тус жолоочийн цалин нь 1 рэйс тутамд 500000 төгрөг бөгөөд сард 5 рэйс хийдэг ... гэх Интернейшнл рөүд ХХК- ны захирлын 2021 оны 10 сарын 12- ны өдрийн 01/68 дугаартай тодорхойлолт, Ховд аймгийн Улсын бүргэлийн  хэлтэсийн 2021 оны 10 сарын 08- ны өдрийн 928 дугаартай ... Э.Лхагвасүрэн / ПЖ89051014/ нэр дээр улсын бүртгэлийн Y-160800126 дугаартай Ховд аймаг Манхан сум Төгрөг гол багийн 1 дүгээр гуламж 07 тоот хувийн орон сууц, улсын бүртгэлийн Г- 1608000198 дугаартай Ховд аймаг Манхан сум Төгрөг гол багийн 1 дүгээр гудамж, 7 тоотод гэр бүлийн хэрэгцээний газар бүртгэгдсэн байна... тодорхойлолт  зэрэг авагдсан байна. Шүүгдэгч Э.Лхагвасүрэнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ...анх удаа гэмт хэрэг үйлдсэн... 1.2-т заасан... хохирогч  хохирол төлбөр нэхэмжлээгүй ...зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас: 6 Шүүгдэгч Э.Лхагвасүрэн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч Э.Лхагвасүрэнд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдах нь  зүйтэй  гэх дүгнэлт гаргав. Шүүгдэгч Э.Лхагвасүрэн өөрөө өөрийгөө өмгөөлж: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байгаа, прокурорын санал болгосон таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. 500000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөх саналтай байна ... гэх дүгнэлт гаргав. Шүүхээс шүүгдэгч Э.Лхагвасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгчийн 500000 төгрөгний торгох ялыг  3 сарын хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Лхагвасүрэнг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Лхагвасүрэнд оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд шүүхээс оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Эрүүгийн 2136000000193 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Лхагвасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, мөн “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 7 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Тавинаанхан овогт Эрдэнэцогтын Лхагвасүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Тавинаанхан овогт Эрдэнэцогтын Лхагвасүрэнг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, таван зуун мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Лхагвасүрэнд оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлсүгэй. 4.Эрүүгийн 2136000000193 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Лхагвасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Э.Лхагвасүрэнд тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6.Шүүгдэгч Э.Лхагвасүрэнд өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Т.ЦЭЦЭ