Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

Иргэдийн төлөөлөгч Х.Энхчимэг,

Улсын яллагч Б.Отгонбаяр,

Шүүгдэгч Ю.Аюуш-Цэнд, түүний өмгөөлөгч Д.Дашдорж /үнэмлэх 2090/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Юндээгийн Аюуш-Цэндэд холбогдох эрүүгийн 201301060942 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 15-556 дугаар тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, 3 удаагийн ял шийтгэлтэй,  

Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 218 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар ангийн 123.4, 278 дугаар зүйлийн 278.3, 277 дугаар зүйлийн 277.1, 287 дугаар зүйлийн 287.1 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

 

Баянзүрх дүүргийн 1998 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 332 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,  

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 02 ны өдрийн 90 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2003 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 272 дугаар захирамжаар 1 жил 1 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 28 ны өдрийн 68 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэхь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Юндээгийн Аюушцэнд /РД:ЦБ78101479/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ю.Аюуш-Цэнд нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 68 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан байх үедээ буюу дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлээд ялтай байх хугацаа дуусаагүй байхад 2013 оны 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол зочид буудлын урд талд байрлах гадна ил зогсоол дээрээс хохирогч Г.Ононгийн 00-51 УНГ дугаартай автомашины ар талын жижиг цонхыг хагалж тээврийн хэрэгслийг хулгайлан хохирогч Г.Ононд 8.000.000 төгрөгний хохирол учруулсан,

 

 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 15-562 "Б" тоотод оршин суух хохирогч М.Тамирийн гэрт хууль бусаар нэвтэрч шунахай сэдэлтээр 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга тус бүр 140.000 төгрөг буюу нийт 280.000 төгрөг, хонины бүтэн мах 160.000 төгрөг, усны тэрэг 20.000 төгрөг, чемодан 2 ширхэг нэг нь 60.000 төгрөг, нэг нь 180.000 төгрөг нийт 240.000 төгрөг, зургийн альбом 15.000 төгрөг, БНСУлсад эмчилгээ хийлгэсэн СД 35.000, эрэгтэй түрийвч 10.000 төгрөг, тогоочийн хувцас 16.000 төгрөг, цахилгааны залгуур 2 ширхэг 20.000 төгрөг, монгол солонгос хэлний 2 ширхэг 30.000 төгрөгний үнэлгээтэй эд зүйлс хулгайлан нийт 826.000 төгрөгний хохирол учруулсан,

 

 давтан үйлдлээр шунахай сэдэлтээр 2014 оны 08 дугаар сарын дундуур 2 удаагийн үйлдлээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Тэнгэрийн гандирс" ХХК-ны барьж байгаа Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын ажилчдын орон сууцны барилгын талбайгаас 86 ширхэг барилгын тулаас төмөр хулгайлж 1.935.000 төгрөгний хохирол учруулсан,

 

            давтан үйлдлээр, шунахай сэдэлтээр 2014 оны 8 дугаар сард 2 удаагийн үйлдлээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан "Зөөлөн эхийн сахиус" ХХК-ны барьж байсан "Шинэ-өргөө" хорооллын 110 дугаар барилгын барьж байгаа барилгаас 100 ширхэг тулаас төмөр, 8 ширхэг хэв хашмал төмөр хулгайлж 3.120.000 төгрөгний хохирол учруулсан,

шунахай сэдэлтээр 2014 оны 8 дугаар сарын дундуур 4 удаагийн давтан үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мо-Ба ХХК-ний оффисийн өргөтгөлийн барилгаас 80 ширхэг тулаас төмөр, 35 ширхэг булан төмөр хулгайлж "Хасуу-Цамхаг" ХХК-д 3.500.000 төгрөгний хохирол учруулсан,

 

давтан үйлдлээр шунахай сэдэлтээр 2014 оны 9 дүгээр сарын 23-24 нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармагийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвийн барилга барьж байсан "Хүрэл ордон" ХХК-ны барилгаас 86 ширхэг тулаас төмөр хулгайлж хохирогч Маньбазарт 1.935.000 төгрөгний хохирол учруулсан,

 

               Мөн шүүгдэгч Ю.Аюуш-Цэнд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ прокурорын хяналтын шатнаас 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл оргон зайлсан,

 

               давтан үйлдэлээр 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл прокурорын шатнаас оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ю.Аюуш-Цэнд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй. Би өөрийн үйлдсэн тэдгээр хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Ю.Аюуш-Цэнд нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...би 2013 оны 9 сарын 22-ны орой 20 цагийн үед гэрээсээ гараад хог түүхээр явсан. Тэгээд Энхтайвны гүүр даваад байрны орцны үүдээр явж байтал баруун талын орцны үүдэнд улаан өнгийн маркийг нь мэдэхгүй машин байхаар нь би цонхоор нь хартал түлхүүр нь зоолттой байсан. Тэгээд би хойд цонхийг нь чулуугаар хагалаад машинд сууж асаагаад Энхтайваны гүүр даваад Богдхааны дархан цаазат газрын хамгаалалтын алба гэсэн хаягтай байрны үүдэнд зогсоход замын цагдаа нар ирж шалгаж үзээд намайг согтуу байсан тул эрүүлжүүлэх байранд хийсэн машин хаана байгааг би мэдэхгүй. Надад цахим үнэмлэх байдаггүй. Би машинаас ямар нэг эд зүйл авъя гэж бодоод цонхийг нь хагалсан. Тэгэхэд машины түлхүүр дотор нь байсан. 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би гудамжинд ганцаараа 2 шил архи уусан. Тэгээд нэлээд согтуу явж байгаад булангийн доголын цагаан гөлмөн төмөртэй хашаатай, хашаан дотроо 3 гэртэй хашааны хаалга онгорхой байхаар нь хашаанд орж дунд гэрийнх нь хаалганы цоожийг эвдэн 2 ширхэг мөнгөн аяга, хөргөгчнөөс нь нэг хонины шулсан мах, чемодантай хувцас зэргийг аваад хашаанд байсан усны тэргэн дээр түрээд аваад гарсан. Хонины махыг авч гараад кг-ийг нь 3000 төгрөгөөр зараад архи уусан. Маргааш нь мөнгөн аягыг хойд талд байдаг Жанчивдоржид 200.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. /1 дүгээр хх-ийн 31-33 хуудас/. 2014 оны 8 дугаар сард Баянгол рестораны баруун хойд барилга үл хөдлөх хөрөнгийн барилга дээрээс барилгын тулаас төмөр болох сапуд төмөр хулгай хийсэн. Тухайн барилга дээрээс 10 гаруй үйлдлээр доод тал нь 20 сапуд төмөр гаргаж байсан. 2014 оны 9 сард Яармагийн сургуулийн баруун урд талын сендвичэн барилга дээрээс өглөө 10 цагийн үед 35 ширхэг сапуд төмрийг хулгайлсан. Би ихэнхдээ ганцаараа явдаг. Жанчив миний хулгай хийж аваачиж зардагийг мэддэг байсан. Тулаас төмрүүдийг хулгайлахдаа барилгын талбайгаас бага багаар нь авто машины замын хажууд зөөж хураагаад гар өргөж такси бариад хулгайлсан төмрүүдээ хийгээд Жанчивын гэрт аваачиж өгдөг байсан. Жанчивт нэг төмрийг 15.000 төгрөгөөр бодож зардаг байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2015 онд батлагдсан Өршөөлийн хуулиар миний 145 дугаар зүйлийн 145.4 дахь хэсэгт заасан зүйл анги 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болон өөрчлөгдөж байгаа. Энэ дагуу надад хуулинд заасан тохирох зүйл заалтаар ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлгээр /1 хх 54-62, 67, 73, 77-79, 148-152, 170-172, 217, 221-226, 2 хх-ийн 4-5,14-15, 198, 164-165 дугаар хуудас/

 

Хохирогч М.Тамирын мэдүүлэгт: "…2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цагаас хойш 20 цагийн хооронд манай хашаанд байдаг манай ээжийн гэрийн цоожыг эвдэн орж доорхи эд зүйл алга болсон. Үүнд нь: Хөргөгчинд байсан хонины мах бүтэн мах 180.000 төгрөг, дээр үеийн 25 литрийн ширмэн тогоо, тагтайгаа 50 жил хэрэглэж байгаа 50.000 төгрөгөөр үнэлж байна, цайвар цэнхэр өнгийн 1 ширхэг, хар хөх өнгийн 2 ширхэг чемодан дотор нь миний өмсөж явсан хуучин хувцаснууд байсан, яг ямар хувцас байсныг мэдэхгүй байгаа учраас үнэлэхгүй ээ. Би тэр 2 чемоданыг 2005 онд Солонгосоос 60.000 төгрөгөөр авч байсан. Хашаанд байсан ягаан өнгийн усны тэрэг Нарантуул захаас 55.000 төгрөгөөр авч байсан.Том цайвар өнгийн чемоданд байсан, дунд гарын мөнгөн аяга, шинэвтэр альбом, чемоданыг нь уржнан Японоос авсан 300.000 төгрөгөөр үнэлнэ. Мөнгөн аягын тус бүр нь 180.000 төгрөгөөр мөнгөн завъяагаас авч байсан. Альбомыг нь 2012 онд хорооллын дэлгүүрээс 15.000 төгрөгөөр авсан. Хар хөх өнгийн чемодан дотор миний эрүүл мэндийн амбулаторийн карт, Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн СД, Солонгос Монгол хэлний 2 ширхэг ном тус бүр нь 15.000 төгрөгний үнэтэй, тогоочийн цагаан өнгийн болон саарал өнгийн 2 ширхэг хувцас тус бүр нь 10.000 төгрөгний үнэтэй. Эмчилгээ хийлгэсэн СД-г 2007 онд 35.000 өөр хийлгэж байсан. Гэрийн хойд талд улаан эрээн цоохор авдар дээр байсан хар өнгийн эрэгтэй элгэн түрийвчтэй байсан. Манай хүү Отгонбаатарын Өнөрхүүгийн иргэний үнэмлэх алдагдсан, иргэний үнэмлэхийг шинээр авахад 56.000 төгрөгний зарлага гаргаж авсан. Гэр дотор газарт залгаатай байсан цагаан өнгийн 5 метр улаан өнгийн 3 метрийн урттай залгуурыг 10.000 төгрөгөөр өнгөрсөн 6 сард авч байсан. Хулгай орсон гэрт манай ээж хөдөөнөөс ирээд түр амьдарч байсан. Гэрээс хулгайлагдсан эд зүйлс бүгд минийх байгаа юм гэсэн мэдүүлгээр,  /1 хх-ийн 17-19 дүгээр хуудас/

 

Хохирогч А.Цэнд-Аюушийн мэдүүлэг: " Манай компани Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа шинэ цогцолборын баруун талд Иргэний харъяат шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын ажилчдыг орон сууцны барилга барьж байгаа юм. 2014 оны 7 дугаар сарын 30-наас барилгын талбай дээрх тулаас төмрийг цэгцлээгүй ажлын үед барьж байгаа барилын дотор тулаатай болон газарт багцалж хураалттай байсан. Тэгээд 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тулаас төмөрт тооллого хийхэд 225 ширхэг тулаас төмөр дутсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. У-2 маркийн 3 метрийн урттай, БНХАУлсад үйлдвэрлэсэн. Өнгө алдсан зэвтэй тулаас төмөр байсан. Нэг ширхэг нь 27.500 төгрөгний үнэтэй байсан" гэсэн мэдүүлгээр /1 хх 129-130 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Отгонбаатарын мэдүүлэг: "Манай компани Сүхбаатар
дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэсвгэрт "Мо-Ба" ХХК-ний оффисийн барилгыг

2013 оны 6 дугаар сарын 22-ноос хойш барьж байгаа юм. Тэгээд 2014 оны 5
дугаар сарын дундуур барилга дээр тулаастай байсан 80 аад тооны тулаас
төмрүүд шөнө оройн цагаар алдагдсан байсан. Энэ талаар тухайн үед
Цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй, харуул Сугар гэж хүн гардаг
байсан шөнө хэд хэдэн удаа хүн хулгайлах гээд зугтааж байсан гэж хэлж байсан.
Одоо Сугар нь ажлаас гарч Өвөрхангай аймаг руу буюу нутаг руугаа буцсан
байгаа. Дараа нь 7 дугаар сарын 8-аас 9 дүгээр сарын 5-ны хооронд барилгаас
нийт 265 ширхэг тулаас төмөр, 35 ширхэг булан төмөр алдагдсан байсныг мэдсэн
юмаа. Энэ хугацаанд харуул хамгаалалт байхгүй байсан ба манай барилга дээр
хяналтын камер байдаггүй ээ. /1 хх 132-133 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Баясгалангийн мэдүүлэгт: "Манай компани нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт "Шинэ-өргөө" хорооллын 110 дугаар барилгыг барьж байгаа юмаа. 2014 оны 8 дугаар сард барьж буй барилгын гадна болон дотор талаас хураалттай байсан нийт 100 гаран тулаас төмрүүд, 8 ширхэг хэв хашмал хулгайд алдагдсан байсан. Энэ талаар тухайн үед мэдээгүй байгаад Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулаагүй ээ. Манай тулаас төмрүүд нь У-2 маркийн дундаж урттай БНСУ-д үйлдвэрлэсэн, хэрэглэж байсан, хар, цагаан, ногоон өнгөөр болон дээд доод тавган дээр нь тэмдэг тавьсан байгаа зарим дээр палмастераар тавган дээр нь зураас тавьсан байгаа, манай нярав эдгээр тэмдэгийг тавьсан учир харвал гадарлах байх. 8 ширхэг хэв хашмал нь /пун/ ямар нэг тэмдэггүй, 20 см*120 см, 40 см*120 см, 60см*120 см харьцаатай байсан. Зах зээлийн ханшаар 1 ширхэг тулаас төмөр нь 28.000 төгрөг, хэв хашмал нь 40.000 төгрөгний үнэтэй." гэсэн мэдүүлгээр /1 хх 134-136 дугаар хуудас/,

 

Хохирогч В.Маньбазар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...манай компани нь Яармагийн нэгдсэн эмнэлэгийн хашаан дотор барилгын ажил хийж байгаа. 2014 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө барилгын хашаан дотроос 86 ширхэг барилгын тулаас төмөр хулгайд алдагдсан. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй. Сапуд алдсан талаар 9 сарын 28-нд мэдсэн. Учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. Шүүх хуралд суух шаардлагагүй...” гэсэн мэдүүлгээр /1 хх 202 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /1 хх 127-128, 208-210, 2 хх 181 дүгээр хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 4/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 5-6, 111-114, 171-175, 176-182/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 108-110, 112-113/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 15/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 70 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх 72 дугаар хуудас/, эд хөрөнгийн лавлагаа / 1 хх 27 дугаар хуудас/, урьд сонсгосон ял дээр нэмж шинээр ял сонгосон тогтоол /1 хх 215/, сонгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол /1 хх 219/, гэрч Ж.Алтанчимэгийн мэдүүлэг /1 хх 126/, гэрч Д.Болд-Эрдэнийн мэдүүлэг /1 хх 207/, гэрч Долгормаагийн мэдүүлэг /1 хх 155/, бусдын батлан даалтанд авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /1 хх 144/, мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн тогтоол /1 хх 212/, хэргийг сэргээх тогтоол /1 хх 213/, зан байдлын тодорхойлолт /2 хх 82/, “Баянхонгор” компанийн тодорхойлолт /2 хх 143/ болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           

               Прокуророос шүүгдэгч Ю.Аюушцэндийг бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ прокурорын хяналтын шатнаас 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл оргон зайлсан,

 

- Мөн давтан үйлдлээр 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл прокурорын шатнаас оргон зайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч энэхүү үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь прокуророос шүүгдэгч Ю.Аюушцэндийг 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл прокурорын шатнаас оргон зайлсан гэх боловч тэрээр 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд цагдан хоригдож байснаас гадна бусад цаг хугацаанд хаана юу хийж явсан, оргон зайлсхийсэн ямар гэмт үйлдэл байгаа болох, тэр нь санаатай ямар үйлдлээр илэрсэн болох, ямар шалтгаан нөхцөл нөлөөлсөн зэргийг гэрчээс байцаалт авах, батлан даалтанд авсан гэх О.Долгормаа, Д.Ичинхорлоо нараас байцаалт аваагүй, тэдгээрт арга хэмжээ аваагүй, прокурорын газраас зарлан дуудах хуудас хүргүүлсэн эсэх, түүнийг хүргэсэн зарлагын баримт, прокурорын байгууллагын ажилтнуудын тайлбар гэх мэтчилэн хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогоогүй, зөвхөн хэргийг түдгэлзүүлсэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тогтоол, мөрдөн байцаагчийн тэмдэглэл зэргээр хязгаарласан нь уг гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай баримт гэж үзэх үндэслэлгүй юм.

Хэдийгээр шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ прокурорын хяналтаас оргон зайлсан хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар “...яллагдагч өөрийн гэм буруугаа хүлээсэн нь хэрэгт байгаа бусад баримтаар батлагдвал яллах үндэслэл болно...” гэсний дагуу хэрэгт тодорхой нотлох баримт байхгүй тул түүнийг уг хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.     

Шүүгдэгч Ю.Аюушцэнд нь:

- 2013 оны 09 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол зочид буудлын урд талд байрлах гадна ил зогсоол дээрээс хохирогч Г.Ононгийн 00-51 УНГ улсын дугаартай автомашины ар талын жижиг цонхыг хагалж тээврийн хэрэгслийг хулгайлан хохирогч Г.Ононд 8.000.000 төгрөгний хохирол учруулсан,

 

- давтан үйлдлээр 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 15-562 "Б" тоотод оршин суух хохирогч М.Тамирийн гэрт буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч шунахай сэдэлтээр 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга тус бүр 140.000 төгрөг буюу нийт 280.000 төгрөг, хонины бүтэн мах 160.000 төгрөг, усны тэрэг 20.000 төгрөг, чемодан 2 ширхэг нэг нь 60.000 төгрөг, нэг нь 180.000 төгрөг нийт 240.000 төгрөг, зургийн альбом 15.000 төгрөг, БНСУлсад эмчилгээ хийлгэсэн талаарх СД 35.000, эрэгтэй түрийвч 10.000 төгрөг, тогоочийн хувцас 16.000 төгрөг, цахилгааны залгуур 2 ширхэг 20.000 төгрөг, монгол солонгос хэлний ном 2 ширхэг 30.000 төгрөгний үнэлгээтэй эд зүйлс хулгайлж нийт 826.000 төгрөгний хохирол учруулсан,

 

- давтан үйлдлээр 2014 оны 08 дугаар сарын дундуур 2 удаагийн үйлдлээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Тэнгэрийн гандирс" ХХК-ны барьж байгаа Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын ажилчдын орон сууцны барилгын талбайгаас 86 ширхэг барилгын тулаас төмөр хулгайлж 1.935.000 төгрөгний хохирол учруулсан,

 

            - давтан үйлдлээр 2014 оны 8 дугаар сард 2 удаагийн үйлдлээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан "Зөөлөн эхийн сахиус" ХХК-ны барьж байсан "Шинэ-өргөө" хорооллын 110 дугаар барилгын барьж байгаа барилгаас 100 ширхэг тулаас төмөр, 8 ширхэг хэв хашмал төмөр хулгайлж 3.120.000 төгрөгний хохирол учруулсан,

 

- давтан үйлдлээр 2014 оны 8 дугаар сарын дундуур 4 удаагийн давтан үйлдлээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мо-Ба ХХК-ний оффисийн өргөтгөлийн барилгаас 80 ширхэг тулаас төмөр, 35 ширхэг булан төмөр хулгайлж "Хасуу-Цамхаг" ХХК-д 3.500.000 төгрөгний хохирол учруулсан,

 

- давтан үйлдлээр шунахай сэдэлтээр 2014 оны 9 дүгээр сарын 23-24 нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармагийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвийн барилга барьж байсан "Хүрэл ордон" ХХК-ны барилгаас 86 ширхэг тулаас төмөр хулгайлж хохирогч Маньбазарт 1.935.000 төгрөгний нийт 19.316.000 /арван есөн сая гурван зуун арван зургаан мянга/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч М.Тамир, А.Цэнд-Аюуш, Д.Баясгалан, Б.Отгонбаатар, В.Маньбазар, гэрч Ж.Алтанчимэгийн мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч Ю.Аюуш-Цэндийг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлээд ялтай байх хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч байх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал шүүгдэгч Ю.Аюушцэнд нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 68 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлж, хорих ялаа биечлэн эдэлж суллагдсаны дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байх хугацаа дуусаагүй байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн боловч энэ хугацаа нь Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон гэж үзэх үндэслэлтэй ба энэ талаар шүүх тусгайлан шийдвэр гаргахгүй юм.

 

Иймд шүүх шүүгдэгч Ю.Аюушцэндийн дээрх шүүхийн шийтгэх тогтоолоор дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлсний дараах ялтай байх хугацаа нь өршөөлийн хуульд хамрагдсанаар шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилэх нөхцөл байдал бий болсон гэж дүгнэлээ.   

 

Шүүх шүүгдэгч Ю.Аюушцэндийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Ю.Аюуш-Цэндэд ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.

 

Ю.Аюушцэнд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

Шүүгдэгч Ю.Аюушцэнд нь хохирогч Г.Онон, Д.Баясгалан, М.Маньбазар нарт төлөх төлбөргүй, хохирогч М.Тамирт 546.000 төгрөгийн, А.Цэнд-Аюушт 1.035.000 төгрөгийн, Б.Отгонбаатарт 3.500.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгчээс уг хохирлыг гаргуулж олгохоор шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн шүүгдэгч Ю.Аюуш-Цэндийн 353 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Юндээгийн Аюуш-Цэндэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Прокуророос шүүгдэгч Юндээгийн Аюушцэндэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

3. Юндээгийн Аюуш-Цэндэд давтан үйлдлээр, бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нь хулгайлсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Шүүгдэгч Ю.Аюуш-Цэндийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Аюуш-Цэндэд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Аюуш-Цэндийн цагдан хоригдсон 353 /гурван зуун тавин гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ю.Аюуш-Цэндээс 5.081.000 төгрөгийг гаргуулж хохирогч Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 15 дугаар байрны 562 Б тоотод оршин суух Мягмарын Тамир /ОЭ 73122364/-т 546.000 төгрөгийг, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 33-8 дугаар байрны 281 тоотод оршин суух Авирмэдийн Цэнд-Аюуш /ХА 63062402/-т 1.035.000 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Орчлон хорооллын 38-14 тоотод оршин суух Баярмагнайн Отгонбаатар /НЗ 90011898/-т тус тус олгосугай.

 

            7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ю.Аюуш-Цэндэд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.

 

            8. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9.  Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ю.Аюуш-Цэндэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.ДУЛАМСҮРЭН

 

     ШҮҮГЧИД                                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

         Х.ИДЭР