| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2017/00153/И |
| Дугаар | 273 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 273
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ХХК,
Хариуцагч: Э.А
Хариуцагч: Б.Х
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,413,618.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.*******, Б.******* нарт холбогдох иргэний хэргийн зохигчид 11,979,346.6 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага дээр эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Энэ шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР