Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 15

 

Б.Ам-д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Б.******* Яллагдагч Б.Ам-гийн өмгөөлөгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр яллагдагч Б.Ам-д холбогдох 201713010014 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Булнай сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин, механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаан толгой багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн Б-ийн Ам- /РД: ИГ********/

Яллагдагч Б.Ам- нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны шөнийн 03 цагаас 03 цаг 40 минутын орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт иргэн Б.Бя-ыг онц харгис хэрцгийгээр алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-д заасныг баримтлан яллагдагч ******* овогт Б-ийн Ам-д холбогдох 201713010014 дугаартай эрүүгийн хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газарт буцааж, шүүгчийн захирамжийг прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарт танилцуулж, хэргийн материалын хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.*******ад даалгаж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Ам-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авсанаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Д.*******э давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Сум дундын анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байгаа болно. Үүнд:

1. Тухайн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаагаар тодруулж болох бүхий л ажиллагаа хийгдсэн ...Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэхэд Б.Ам- нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны шөнийн 03 цагаас 03 цаг 40 минутын орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт иргэн Б.Бя-ыг онц харгис хэрцгийгээр алсан гэж үзэх үндэслэлтэй ба хэргийн газраас яллагдагч Б.Ам- цус болсон хувцастайгаа баригдсан нөхцөл байдал тогтоогдсон тул яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ажиллагааг хэрхэн хийлгэх гээд байгаа нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан байхад гэм буруугийн асуудлаар буцааж байгаа нь хууль зөрчиж байна.

2. Яллагдагч Б.Ам- болон түүний өмгөөлөгч С.******* нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7-р бүлэгт заасан яллагдагчийн эрх, үүргийг танилцуулж гарын үсэг зуруулсны дараагаар яллагдагч Б.Ам-гаас мэдүүлэг авсан нь яллагдагчийн хуульд заасан эрх үүргийг дутуу танилцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.******* би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Ам-д холбогдох 201713010014 дугаартай эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцон дүгнэлт гаргаж байна. Яллагдагч Б.Ам- нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны шөнийн 03 цагаас 03 цаг 40 минутын орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт иргэн Б.Бя-ыг онц харгис хэрцгийгээр алсан гэх гэмт хэрэг холбогджээ. Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх хэргийг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр яллагдагч, түүний өмгөөлөгч С.******* нарын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж 21 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Захирамжиндаа: Яллагдагч Б.Ам-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж Сум дундын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийг яаж үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй байна гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл: дээрх зүйл, хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг яаж үйлдсэн, 1.2-д заасан гэмт хэргийг хэн үйлдсэнийг тус тус бүрэн нотолж чадаагүй, талийгаач Б.Бя-ыг шууд үхэлд хүргэх ямар зүйл байсан, мөн талийгаачийн хамрын хоншоор, дух, суурь, ясны хугарал зэрэг гэмтлүүд, мөн зүүн талын 5-р хавирганы хугарал, тархины зөөлөн бүрхүүлийн цус хуралт, хамрын зүүн талын мурийлт, хамрын зулгаралт, зүүн хөмсөгний ар хэсэг, зүүн зовхины доор, баруун хацар, доод эрүүний урд хэсэг, зүүн хацар, зүүн гарын шууны гадна дээд хэсэгт зулгаралт, доод, дээд уруулын дотор хэсэг хэгзэрсэн шарх, баруун гарын эрхий хурууны доод хэсэгт хөхөлбөр өнгийн цус хуралт зэрэг олон гэмтлүүдийг хэний ямар үйлдлээр, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр, хэрхэн яаж учруулсан болох нь тогтоогдоогүй байна. Мөн Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч Б.*******аа нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр яллагдагч Б.Ам-гаас мэдүүлэг авахдаа яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 7.5 дугаар зүйлүүдэд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах, мэдээлэл авах эрхүүдийг танилцуулсан боловч хуулийн 7 дугаар бүлэгт заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, өмгөөлөгчтэй харилцах, гомдол, хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох эрх болон түүний үүргийг танилцуулаагүй байгаа нь яллагдагчийн хуульд заасан эрх, үүргийг дутуу танилцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. Дээрх үндэслэлээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Тухайн хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаагаар тодруулж болох бүхий л ажиллагаа хийгдсэн ба хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.*******ийн “..Ам-, талийгаач Бя- хоёр муудалцаад гараад явсан араас нь хүн гараагүй. Би үүдний өрөөнд *******ийн хүүхдийг харж байсан юм. Тэгээд том өрөөнд ороход ******* явчихсан байсан. *******ийг гарахыг нь хараагүй. Тэр үед , хоёр буудлыг галлана гээд явсан. Тэр хоёрыг явсан байхад Бя- ганцаараа орж ирээд явлаа гээд куртикээ өмсөөд гарсан. Араас нь хүн гараагүй.. 30 орчим минутын дараа Ам- гаднаас орж ирээд унтна гээд сууж байтал ******* сэрсэн.. Ам- ааг цохьчихоод гарснаас хойш дахиж орж ирээгүй. Талийгаач ч гэсэн орж ирээгүй..” гэсэн, гэрч П.ийн “.. яллагдагч Б.Ам-г гэрээс нь авч гарахаар нь араас нь харахад түүний цайралттай цэнхэр жинсэн өмдний бөгсөн хэсэгт цус болсон харагдахаар нь би тухайн үед цагаан мах нь эргээд цус гардаг юм байхдаа гэж бодсон. Тэгээд л гэрээс гарахдаа гал тогоо том өрөө 2-ын хаалганы тэнд зогсож байсан. Түүний урд аа зогсчихсон байсан чинь Ам-г аваад гарах үед замдаа ******* Ам- цохиод түүний хамарнаас нь цус гарсан..” гэсэн мэдүүлгээр яллагдагч Б.Ам- нь Бя-той муудалцаад гарч явснаас хойш 30-аад минутын дараа орж ирэхдээ өмднийх нь ар хэсэгт цус болсон байдалтай орж ирсэн ба дахин гарч яваад орж ирээгүй нөхцөл байдал тогтоогддог. Б.Ам-г *******ийнхоос дахин гарч явснаас хойш 15-20 минутын дараа талийгаач Бя-ын цогцсыг гэрч Б.аа 03:42 минутын орчим олж эмнэлэг рүү дуудлага өгч эмнэлэгийн дуудлагаар эмч Б.аа, жолооч Д.а нар 03:55 минутын орчим очиход “..Б.Ам- нь цус болсон хувцастайгаа байсан..” талаар мэдүүлдэг ба цагдаа дуудах хооронд Б.Ам- нь зугтсан талаарх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байна. Дээрх нөхцөл байдлыг тодруулж гэрч Д.а, Б.аа нараар зургаар таньж олуулах ажиллагаа явуулахад Б.Ам-гийн зургийг таньж заадаг болно. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар тухайн үед хамт байсан гэх бүх хүмүүсийн хувцас, гар утас зэргийг хураан авч үзлэг хийн хувцас, хумс, үс зэрэгт ДНХ-ийн шинжилгээ тогтоолгохоор удаа дараа шинжээч томилж дүгнэлт гаргуулахад талийгаачийн цус зөвхөн Б.Ам-гийн хувцаснаас илэрдэг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Б.Ам-гийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр хөх өнгийн жинсэн өмд баруун, зүүн өвдөгний урд дотор талдаа өмдний арын өгзөгний хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон зүйлтэй, 2 саарал өнгийн дотуур өмд /уг өмдний зүүн өгзөгний ар хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/, Мөн подволкны зүүн урд гадна хэсэгт цэгчилсэн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, мөн бор өнгийн куртик болон баруун талын хормойн үзүүр хэсгээс 15.5 см зайд 05х05 см харьцаатай цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, мөн баруун ар талын хормойноос дээш 15.5 см зайд баруун хажуугийн оёдлоос хойш 4 см зайд 05х05 см харьцаатай цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон..”, мөн хар өнгийн савхин бээлий 2 хос уг бээлийний ар хэсэг цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, мөн бор шаргал өнгийн хилэн хагас богино түрүүтэй үстэй дотортой 41 размерын гутал цус мэт хүрэн зүйлээр бохирлогдсон байв..” гэсэн шинжээчийн 3056 тоот дүгнэлтээр: “..сэжигтэн Ам-гийн гэх цайралттай, цагаан цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн үдээстэй бор шаргал өнгийн элгэн гутал зэрэгт илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S13588, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1P08, PentaD, Vwa D8S1179, TPOX, FGA гэсэн локусын аллелиар Б.Бя-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна..” /2-р хавтас 235-240-р хуудас/ зэрэг дүгнэлтээс гадна, шинжээч Б.ий мэдүүлэг: “..шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Б.Ам-гийн гэх цайралттай цагаан цэнхэр өнгийн жинсэн өмдний хэсэгт цусаар бохирлогдсон байснаас дээж авч шинжилгээ хийж талийгаач, холбогдогч нарын ДНХ-ийн тогтоцтой харьцуулахад талийгаач Б.Бя-ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байсан. Саарал өнгийн үдээстэй бор шаргал өнгийн элгэн гуталны улны хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон байснаас дээж авч шинжилж үзэхэд мөн адил талийгаач, холбогдогч нарын ДНХ-ийн тогтоцтой харьцуулахад талийгаач Б.Бя-ын ДНХ-ын тогтоцтой тохирч байсан.” гэсэн мэдүүлгүүд авагдсан байдаг. Дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэхэд Б.Ам- нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны шөнийн 03 цагаас 03 цаг 40 минутын орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутагт иргэн Б.Бя-ыг онц харгис хэрцгийгээр алсан гэж үзэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаахдаа гудамжинд камер байхгүй, хажууд нь хараад зогсож байсан хүнгүй, үйл явдлыг нэг бүрчлэн хэлж болох Б.Бя- нь нас барсан мэдүүлэг авах боломжгүй байхад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ажиллагааг хэрхэн хийлгэх гээд байгаа нь ойлгомжгүй байна. Харин хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаагаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “..Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй..” гэж заасан байхад гэм буруугийн асуудалтай холбоотойгоор буцааж байгаа нь хууль зөрчиж байна. Учир нь: шүүхийн хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэхтэй холбоотой асуудал биш байх ба харин хэрэгт урьдчилан дүгнэлт хийж шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Монгол Улсын Их хурлаар шинэчлэн батлагдсан Прокурорын байгууллагын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нийцүүлэн Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/59 тоот тушаалын хавсралтаар батлагдсан мөрдөн шалгах ажиллагааны эрх зүйн жагсаалт, загвар”-ын дагуу яллагдагчаар мэдүүлэг авчээ. Хавтаст хэрэгт 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Б.Ам-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсаныг танилцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7-р бүлэгт заасан яллагдагчийн эрх, үүргийг тайлбарлаж өгөх ажиллагааг 14:00 цагт эхэлж, 14:05 минутад дуусгасан байна. Яллагдагч Б.Ам- болон түүний өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна. Дээрх байдлуудаас дүгнэн үзэхэд анхан шатны шүүх нь шүүх хуралдаанаар яллагдагчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаасан нь буруу байх тул Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. Яллагдагч Б.Ам-гийн өмгөөлөгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Д.*******ээс тус сумын Сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 05/03 тоот прокурорын эсэргүүцэл бичсэнийг яллагдагч Б.Ам-гийн өмгөөлөгчийн хувьд эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 1. Прокурорын эсэргүүцэлд дурдсан хэрэгт авагдсан гэрч Г., П. нар болон бусад гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгч Б.Ам-гийн ямар үйлдэл, ямар санаа зорилгоор бусдын амь насанд хэрхэн халдаж, амь насыг нь хохироосон үйлдэл эс, үйлдэл болохыг нотолж чадаагүй байна. Миний үйлчлүүлэгч анхнаасаа энэ гэмт хэргийг үйлдээгүй талаар удаа дараа мэдүүлэг өгсөн ба харин өөрөө бусдад зодуулсан тухай мэдүүлдэг. Гэрч *******, нар болон хэрэг гарах үед байсан гэх гэрч , , , э нарын мэдүүлгийг яллагдагч үгүйсгэж, дээрхи гэрчүүдтэй тэр өдөр уулзаагүй гэж мэдүүлдэг ба гэрч нарын мэдүүлгийн зөрүүг гаргаагүй байна. Мөн гэрч а, аа нарын мэдүүлгийг яллагдагч Б.Ам- үгүйсгэдэг ба дээрх гэрч нарын мэдүүлэг бусад байдлаар нотлогдоогүй зөрүүтэй байсаар байна. Шинжээчийн дүгнэлтэд хэргийн оролцогч маргаагүй бөгөөд гагцхүү яллагдагч Б.Ам-гийн өмдөнд бий болсон цусан толбо хэрхэн үүссэн, дотуур хувцсанд нь нэвтрэх боломжтой эсэх, дотуур гадуур өмд нь материалынхаа хувьд цусан толбо болоход нэвтрэх эсэхэд дүгнэлт гаргуулан туршилт хийх, өмдөнд илэрсэн цусан толбууд тухайлбал: өвдөгний доод хэсэг, өмдний ар хэсэг, хүрэмний хэсэгт, бээлий зэрэгт үүссэн толбууд ямар үйлдэл, хөдөлгөөний явцад үүсэх боломжтой, цусан толбын тархац нь хэн нэгэн хүний идэвхтэй үйлдлийн явцад санаатайгаар бий болгосон эсэхийг харьцуулан шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүсэж олон удаа хүсэлт гаргасан ч шалгаагүйд гол учир шалтгаан нь оршино. Яллагдагчийн өмгөөлөгчөөс өмнө нь хэргийг өөр хүн үйлдсэн байж болох эх сурвалжийг нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгуулах, Б.Ам-д учирсан гэмтлийг тогтоолгох, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг гаргуулах, шинжээчийн давтан дүгнэлт гаргуулах зэрэг хүсэлт гаргасан боловч хүсэлтийг маань мөрдөгч, прокурор хүлээн аваагүй. Ахлах прокурор П.*******э яллагдагч Б.Ам-гийн ээжид: “...хүүхдээ хэргийг нь хүлээлгэ, хэрэг нь нотлогдсон байгаа”, мөн яллагдагч Б.Ам-г цагдан хоригдож байхад нь:”...хэргээ хүлээ чамаас өөр хүн байхгүй гарцаагүй нотлогдсон” гэж дарамт, шахалт үзүүлж байсан байна. Яллагдагч Б.Ам- нь энэ хэрэгт нийт 9 сар 273 хоног цагдан хоригдоод одоо хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа. Яллагдагч Б.Ам- улсын 1-ртөв эмнэлгийн дүрс оношлогооны төвд 2017 оны 12 дугаар сарын 22-ний өдөр үзүүлэхэд томографикийн шинжилгээгээр гэмтлийн гаралтай шинж тэмдэг тухайлбал: хамар гэмтсэн , хөмсөгний хэсэгт цөмрөлттэй байдал илэрсэн тул шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтээ өгөхөд мөрдөгч, прокурор хүлээж аваагүй одоо болтол шинжээч эмчийн дүгнэлт гаргуулаагүй хэт яллах талыг баримталж буйг юу гэж ойлгох вэ? Үүнийг хуульчийн хувьд ёс зүйд таарахгүй ноцтой асуудал гэж үзэхээс өөр аргагүй юм. Мөн гэрч , *******, , , , а, э,аа нарын мэдүүлэг зөрүүтэй, шинжээчийн харьцуулсан дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч хуульд заасан журмаар албан хариу өгөөгүй атлаа хүсэлтийг хангахаас татгалзсан мэдэгдэх хуудсаа хэрэгт хавсаргасан байна. Уг прокурорын мэдэгдэх хуудсыг хэрэг шүүхэд шилжсэн хойно хэргийн материалаас танилцсан бөгөөд хүсэлтийн хариуг яллагдагч, түүний өмгөөлөгч нарт одоо болтол хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүсэлтийн хариуг бид нарт мэдэгдээгүй байна. Энэ байдлаас харахад прокурорын зүгээс яллагдагчийн хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчин, илэрхий яллах талыг баримтлан хүсэлтийг нь хүлээн авч хуульд заасан журмаар хариу өгдөггүй, яллагдагчид гэмтэл учирсан байхад гэмтлийг нь тогтоохоос илэрхий зайлсхийдэг, шүүхээр гэм буруу нь нотлогдоогүй байхад гэм бурууг нь тулгаж дарамталдаг гаж тогтолцоо бий болгож байна гэж үзэж байна. Иймд яллагдагч Б.Ам-д учирсан гэмтэл нь хэзээ, хэрхэн үүссэн болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоох зайлшгүй шаардлага байсаар байхад, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь мөрдөгч, прокурор нь хэт нэг талыг баримтлан түүний хууль ёсны эрх ашгийг хохироож байна гэж үзэх үндэслэл байна. Дээрхи байдлаас үзэхэд прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”гэсэн, 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан мөрдөн байцаалтын явцад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, 1.2 гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3 гэмт хэргийн сэдэлт,зорилго, гэм буруугийн хэлбэр, мөн хуулийн 15.1 дүгээр зүйлийн хүсэлт, гомдол гаргах журам, 15.4 дүгээр зүйлийн хүсэлтийг хангах, 7.2 дугаар зүйлийн гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох зэрэг хуулийн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэл байна. Шүүхийн 21 тоот шүүгчийн захирамжид “...яллагдагч Д.Ам-гаас мэдүүлэг авахдаа яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4, 7.5 дугаар зүйлүүдэд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах, мэдээлэл авах эрхүүдийг танилцуулсан боловч хуулийн 7 дугаар бүлэгт заасан ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх,өмгөөлөгчтэй харилцах, гомдол хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох эрх болон түүний үүргийг танилцуулаагүй байгаа нь яллагдагчийн хуульд заасан эрх,үүргийг дутуу танилцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий байна. Прокурорын эсэргүүцэлд дурдсан Улсын ерөнхий прокурорын А/59 тоот тушаалын хавсралтад дурдсан загвараар яллагдагчаас мэдүүлэг авсан гэж тайлбарладаг боловч прокурор нь Прокурорын байгууллагын тухай хуульд зааснаар үйл ажиллагаандаа хуулийг нэг мөр хэрэглэх, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг удирдлага болгодог хуулийг хэрэгжүүлэх субъект юм. Улсын ерөнхий прокурорын тушаал нь хууль биш, хуулийг хэрэгжүүлэхэд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээ юм. Хэрэгт авагдсан баримтаар яллагдагчийг байцаасан тэмдэглэл болон тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, 2 дахь хэсэгт яллагдагчаар татсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй танилцах, 3 дахь хэсэгт сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах, 4 дэх хэсэгт баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримтыг шалгуулах, 7.6 дугаар зүйл, 7.7 дугаар зүйлийн 1-6 дахь хэсэгт заасан эрх, 7.8, 7.9 дүгээр зүйлүүдэд заасан үүргийг тухайлан танилцуулаагүй байх тул хуульд заасан яллагдагчийн эрх, үүргийг танилцуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс прокурор, мөрдөгч хэргийн оролцогчдод хуульд заасан үндэслэл, журмаар эрх, үүргийг нь танилцуулж хуулиар олгогдсон эрхийг нь хангах үүрэгтэй гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Ам- нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны шөнийн 03 цагаас 03 цаг 40 минутын орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Бя-ыг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна. Хэргийн материалыг бүхэлд нь хянахад талийгаач Б.Бя-ыг хэн ямар зорилгоор, ямар аргаар алсан болох нь хэрэгт бүрэн дүүрэн нотлогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгчийн захирамжид заасан ажиллагаанаас гадна иргэн ын хашааны жижиг хаалганд наалдсан цус хэнийх болох, талийгаач Б.Бя-ыг тэнд цохиж унагаан хаалганы цус тогтсон хэсгээр савж гэмтэл учруулж болох эсэх, талийгаач Б.Бя-ын нүүрний хэсгийн гэмтэл хаалганы савалтаас болж үүссэн эсэхийг нэмж шалган тогтоох шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 21 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2018 оны 03 дугаар сарын 29- ний өдрийн 5/03 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ