Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа улсын яллагч Т.Өсөхболд , шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2136000000036 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03 - ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 11- ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 11 сарын 12- ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн 11 дүгээр гудамж 03 тоотод оршин суух, Шонхор хүлэг транс ХХК-д жолоочийн ажилтай, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 05- ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 01 сарын 25- ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 30- ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 880000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/ Шүүгдэгч С.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байхдаа “Zaya Zoloo” гэх хэрэглэгчийн нэртэй Facebook хаягаас интернет сүлжээ ашиглан Facebook орчинд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “ Техас” нэртэй мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохин байгуулан 720000 төгрөгний ашиг олсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан, мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хууль мэдэхгүйн улмаас ийм байдалд хүрлээ. Цагдаагийн байгууллага дээр мэдүүлэгээ өгсөн, түүн дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. Эрүүгийн 2136000000036 дугаартай хавтаст хэргээс: 1. Гэрч Э.Золзаяагийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас /, 2. Гар утас Facebook хаягт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх – ийн 20-21 дүгээр хуудас/, 3. С.*******гийн ХААН банкны 5863095938 дугаарын даснад үзлэг хийсэн тэмдэглэл / хх -ийн 26-27 дугаар хуудас/ 4. Эд мөрийн баримтад үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, тогтоол/ хх – ийн 31-33 дугаар хуудас/ 5. Яллагдагч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 - 40 дүгээр хуудас/, 6. Яллагдагч С.*******гийн ХААН банк дахь 5863095938 дугаарын харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 60-67 дугаар хуудас/, 7. Яллагдагч С.Рэнчидаваагийн өмнө шүүхээр шийтгүүлж байсан 11, 06,27 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / хх – ийн 68-84 дүгээр хуудас/ , 8. Яллагдагч С.*******гийн Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 94 хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч С.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 01 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байхдаа “Zaya Zoloo” гэх хэрэглэгчийн нэртэй Facebook хаягаас интернет сүлжээ ашиглан Facebook орчинд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “ Техас” нэртэй мөрийтэй тоглоомыг үргэлжилсэн үйлдлээр зохин байгуулан 720000 төгрөгний ашиг олсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.*******гийн ... Би 2021 оны 01 сарын 02- ны өдрөөс 01 сарын 23- ны өдөр хүртэл цахим орчин өөрийн эхнэр Э.Золзаяагийн “Zaya Zoloo” ашиглагдахгүй байсан Facebook хаягийг ашиглан “Техас” нэртэй мөрийтэй тогтоолыг зохион байгуулсан. Нэг удаагийн тоглолтонд 5-6 хүн оролцдог. Би өөрийнхөө ХААН банкны 5863095938 дугаартай дансаар тоглогч нараас мөнгийг нь шилжүүлэн авч цахимаар тоглуулан, хожсон хүнд нь мөнгийг нь шилжүүлж өгдөг байсан. Би ганцаараа мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Би 4-5 удаагийн лайваар 72 удаа мөрийтэй тогтлоом зохион байгуулж, нийт 720000 төгрөгнөөс тоглоом тоглоод хожсон хүмүүсийн данс руу 648000 төгрөгийг буцаан хийсэн. Миний олсон ашиг 72000 төгрөг. Тоглоомд нийт 6 хүн оролцож хожсон нэг хүн бусад оролцогч 5 хүний бооцооны мөнгийг авах ба зохион байгуулсан хүн нэг хүний бооцооны мөнгийг авах зарчмаар тоглодог, доод тал нь 10000 төгрөг байршуулж тоглосон. Би урьд нь цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байсан. Надад гэрээс өөр хөрөнгө байхгүй. Миний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү ... гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Золзаяагийн өгсөн... Би “Zaya Zoloo” гэсэн хаягийг нээж хааяа нэг ашигладаг байсан. Би өөрөө “Еrka Zaya” гэсэн хаягийг ашигладаг. Манай нөхөр миний “Zaya Zoloo” , “Еrka Zaya” гэсэн хоёр хаягийг хоёуланг ашигладаг, хоёр хаяг хоёулаа манай нөхрийн утсан дээр бүртгэлтэй байдаг байсан. Мана нөхөр гэртээ байх хугацаандаа 1,2 удаа цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан. Манай нөхөр чиний ашигладаггүй “Zaya Zoloo” гэсэн хаягаар Facebook орчинд мөрийтэй тогтлоом зохион байгуулах уу гэж асуухаар нь тэгээрэй гэж хэлж байсан. Би нөхрийнхөө хамт мөрийтэй тогтлоом зохион байгуулж байгаагүй ... гэх мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн... С.*******гийн эзэмшлийн Samsung galaxy J6 маркийн гар утсанд үзлэг хийсэн бөгөөд уг гар утас нь яман нэгэн гэр байхгүй, ардаа Samsung гэсэн бичигтэй, хар өнгийн гар утас байв. Дэлгэц хэсэгт нь шилэн наалт байх бөгөөд ямар нэгэн сэв зураас байхгүй байв. Уг гар утсыг С.*******гаар өөрөөр нь дэлгэцийг онгойлгож Facebook хэрэгт нэвтэрч ороход “Davaa Sanbuu”, “Zaya Zoloo” , “Еrka Zaya” , “Sambuu Renchindawaa” гэсэн нэр бүхий 4 Facebook хаяг байв. “Zaya Zoloo” гэх Facebook хаягийн Friends хэсэгт 297 Facebook найзтай байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн “ See You r About info хэсэгт нэвтэрч ороход contact info хэсэгт 86571167 гэсэн утасны дугаар бүртгэлтэй байв. Мөн Basic info хэсэгт үзлэг хийхэд gender хэсэгт male birthday хэсэгт August 21 1988 гэсэн бичиглэлтэй байв. Үзлэгийн цааш үргэлжлүүлэн Messenger хэсэгт нэвтэрч ороход Facebook найзууддаа чат бичсэн зурвас байв. Мөн Messenger Reguests хэсэг рүү нэвтэрч ороход 3 хүнээс ирсэн Facebook чат байв... гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, С.*******гийн 5863095938 гэсэн дансанд үзлэг хийхэд ... С.*******гийн ХААН банкны 5863095938 тоот дансны 2021 оны 01 сарын 02- ны өдрөөс 01 сарын 23 - ны өдрийн хоорондох орлого зарлагын дэлгэрэнгүй хуулга байх бөгөөд уг дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийхэд 2021 оны 01 сарын 02- ны өдрөөс эхлэн 2021 оны 01 сарын 23- ны өдрийн хооронд нийт 72 удаа цахим орчинд мөрийтэ тоглоом зохион байгуулж орлого орсон байх бөгөөд нэг удаа 6 хүн 30000 төгрөг байршуулан тогтлосон байна... гэх үзлэгийг тэмдэглэл, С.*******гаас цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа ашигласан цэнхэр өнгийн цэцэгэн хээтэй 52 ширхэг цаасан хөзрийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, тогтоол, гэрэл зураг, С.*******гийн ХААН банкны 5863095938 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Рэнчинсамбуу нь Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 2021 оны 01 сарын 02- ны өдрөөс 2021 оны 01 сарын 23- ны өдрийн хооронд “Zaya Zoloo” гэх фейсбүүк хаягаар /facebook account/ олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд шууд дамжуулалт /live/ хийж, цаасан хөзөр ашиглан “Техас” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан, тоглолтод оролцох хүсэлтэй тоглогч шүүгдэгчийн эзэмшлийн ХААН банкин дахь 5863095938 тоот дансанд 5000, 10000 төгрөгийг шилжүүлснээр тоглох эрх үүсэж, улмаар 6 хүн 1 тоглолтод оролцож хожсон хүн бусад 5 хүний мөнгийг, зохион байгуулагч нь 1 хүнийг мөнгийг авах журмаар тоглодог, мөрийтэй тоглоомыг шүүгдэгчийн өөрийн мэдүүлснээр 72 удаа зохион байгуулж, шүүгдэгч нь олсон орлогоосоо хожсон тоглогч нарт мөрийг нь буцаан шилжүүлж, өөртөө 72000 төгрөгний ашиг олсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн үндсэн шинжийг олон нийтийн газар, эсхүл мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл байхаар хуульчилсан байна. Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.14-т “мэдээллийн технологи” гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хамруулахаар хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн ашиг олох зорилгоор гар утас ашиглан “Zaya Zoloo” гэх фейсбүүк хаягаар /facebook account/ олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд шууд дамжуулалт /live/ хийж тоглоомд оролцох хүсэлттэй тоглогч нараас мөрий буюу хүн тус бүрээс 5000,10000 төгрөг авч тоглоомд оролцуулан, хожсон тоглогчид мөнгө шилжүүлж, цаасан хөзөрөөр “Техас” нэртэй тоглоом тоглох боломжийг бүрдүүлж, зохион байгуулсан үйлдлийг мэдээллийн технологи буюу гар утас ашиглан лайв хийж ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзнэ. Шүүгдэгч С.******* нь 2021 оны 01 сарын 02- ны өдрөөс 01 сарын 23- ны өдрийн хооронд мөрийтэй тоглоом зохион байгуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн байна. Иймд шүүгдэгчийн ашиг олох зорилгоор гар утас ашиглан “Zaya Zoloo” гэх фейсбүүк хаягаар /facebook account/ олон нийтийн цахим сүлжээ буюу фейсбүүк орчинд шууд дамжуулалт /live/ хийж, цаасан хөзөр ашиглан “Техас” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж 72000 төгрөгийн ашиг олсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан... мэдээлэлийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан... гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.*******г мэдээллийн технологи буюу гар утас, олон нийтийн цахим сүлжээг ашиглан ашиг олох зорилгоор цаасан хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.*******гийн өөртөө ашиг олох зорилгоор өөрийн болон бусдын эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан мэдээллийн технологи буюу гар утас ашиглан мөрийтэй тоглоомыг тоглуулсан нь энэ гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ. Мөн шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч С.******* нь урьд нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 05- ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 01 сарын 25- ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 30- ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 880000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь хэргийн 68-84 дүгээр хуудас дахь 11, 27, 06 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн 45 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Э.Төмөрчөдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай хүргэн ах, даруу төлөв хүнд тусархуу, нийтэч, сэргэлэн, ажилч хөдөлмөрч хүн байгаа. Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Ховд аймгийн Жаргалан сумын Баатархайрхан багийн 11-03 тоотод оршин суудаг, эхнэр Э.Золзаяа ажил хийдэггүй гэртээ байдаг. Өөрийн хашаа гэр байгаа. Урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаар сайн мэдэхгүй ... гэх мэдүүлэг / хх – ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Ж.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Бид хоёр найзууд, Ховд аймгийн Дарви сумын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, Хөшөөтийн уурхайн “Шонхорын хүлэг” транс ХХК-д жолоочоор ажилладаг. С.******* нь урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан гэж хэлж байсан. 2006-2007 онд Говь- Алтай аймгийн Алтай суманд цэргийн алба хаасан. Хааяа цахим орчинд мөрийтэй тоглоом тоглож байдаг... гэх мэдүүлэг / хх – ийн 18-19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримт цугларсан байна. Шүүгдэгч С.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 –д зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгийн торгох ялаар шийтгэв. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэрийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 30 - ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 880000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 01 сарын 18- ны өдөр 27 дугаартай гүйцэтгэх хуудсыг хүргүүлсэн, 2021 оны 01 сарын 22- ны өдөр 65 дугаартай “ Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарсан, С.******* нь 2021 оны 04 сарын 30- ны өдрийн дотор сайн дураар торгуулиа төлөх баталгаа гаргасан байна. Шүүгдэгч С.******* нь дээрхи шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 880000 төгрөгний торгох ялыг биелүүлээгүй болох нь Ховд аймаг дахь Шүүхийн / шийдвэр гүйцэтгэх газар,457 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн 2021 оны 03 сарын 12- ны өдрийн 01/288 дугаартай ... ******* овогтой ******* / ПЕ 88111217 / нь 2020 оны 12 сарын 30- ны өдрийн 2021/ ШЦТ/ 06 дугаартай шийтгэх тогтоолоор 880000 төгрөгний торгох ял шийтгүүлсэн, ялын хугацаа 2021 оны 05 сарын 22- ны өдөр дуусна. Үлдэгдэл 880000 / найман зуун наян мянга/ төгрөг байгааг тодорхойлов... гэх тодорхойлолтоор тогтоогдож байна. Шүүгдэгч С.******* нь шүүхээс оногдуулсан 880000 төгрөгний торгох ялыг биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 880000 төгрөгний торгох ял дээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 –д зааснаар оногдуулсан 650000 төгрөгийн торгох яыг нэмж нэгтэн нийт эдлэх торгох ялыг 1530000 төгрөгөөр тогтоов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 1530000 төгрөгний торгох ялыг 10 сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.*******д тайлбарлаж,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүний торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч С.******* нь мөрийтэй тоглоом зохион байгуулж 72000 төгрөг олсон талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн, мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний ХААН банкин дахь 5863095938 тоод дансанд үзлэг хийсэн баримтаар гэмт хэрэг үйлдсэний улмаас 72000 төгрөгний орлого олсон нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого 72000 төгрөгийг хурааж улсын орлогод шилжүүлэх нь зүйтэй. Эрүүгийн 2136000000036 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цаасан 52 ширхэг хөзрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй байна. Шүүгдэгчийн С.*******гийн 450000 төгрөг бүхий ХААН банкны 5863095938 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 02 сарын 18 - ны өдрийн 31 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 –д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун тавин мянган төгрөгний торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 880000 төгрөгний торгох ял дээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 –д зааснаар оногдуулсан 650000 төгрөгийн торгох яыг нэмж нэгтэн нийт эдлэх торгох ялыг 1530000 төгрөгөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 1530000 төгрөгний торгох ялыг 10/ арав/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 5. Эрүүгийн 2136000000036 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цаасан 52 ширхэг хөзрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч С.*******гаас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 72000 / далан хоёр мянга / төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.*******д тайлбарлаж,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүний торгох ялын биелэлт, хөрөнгө хураах албадалгын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 8.Шүүгдэгчийн С.*******гийн 450000 төгрөг бүхий ХААН банкны 55863095938 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 02 сарын 18 - ны өдрийн 31 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй. 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч С.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатныпрокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА