| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0037/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/45 |
| Огноо | 2021-03-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа улсын яллагч З.Алтансолонго шүүгдэгч Л.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох 2136000000024 дугаартай 178/2021/0037/Э/ индекстэй 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 02 сарын 24- ний өдөр хүлээн авч, 2021 оны 03 сарын 01- ний өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.Монгол Улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1987 оны 03 сарын 05- ны өдөр төрсөн, эрэгтэй, 34 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл - 3, эцэг, эхийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, аминдаа 200 толгой мал, гэр нэг, 50 үхрийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1500000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга: Шүүгдэгч Л.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах техникийн зах дээр 2020 оны 01 сарын 17- ны өдрийн 17 цагийн үед Н.*******той маргалдаж биед нь халдаж баруун хөлний тахилзуур ясны төгсгөл хэсгийн зөрүүгүй далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 2 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогч Н.*******ид 1600000 төгрөгний хохирол төлсөн ... гэх мэдүүлэг, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн ******* сумын ******* багийн 09 - 10 тоотод оршин суух, 1972 оны 06 сарын 20- ны өдөр төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ПЮ72062078 дугаарын регистртэй / Олхонууд овогт Ням –Очирын өгсөн... Би 2021 оны 01 сарын 17- ны орой 17 цагийн орчим техникийн захын ОО-д ороод бие засчихаад гараад явж байтал нэг согтуу залуу хажуугаар өнгөрөхдөө “яаж байна , та намайг мөрлөчихлөө” гээд маргасан. Тэгэхээр нь би “ Чи ахын дүү согтуу байна, зүгээр явчих” гэхэд “миний согтуу байх чамд хамаагүй” гээд миний баруун хөл рүү хавсарч газарт унагасан. Миний дээрээс цохих гэхэд миний хөл эвгүй болчихлоо гэхэд намайг өргөөд нутгийн дүү Наранчимэгийн гуанзанд оруулж өгсөн. Цагдаад дуудлага өгсөн. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Миний баруун хөлний хоёр савхан яс хугарсан байсан. Бид хоёрын дэргэд ямар нэгэн хүн байгаагүй. Би таксийн явж өдрийн орлогоо олдог. Өвчтэй байх хугацааны таксиний орлого, эмчилгээний зардал зэргийг төлж өгвөл нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг /хх- ийн 9-12 дугаар хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 сарын 21- ний өдрийн 70 дугаартай ... Н.*******ийн баруун хөлний тахилзуур ясны төгсгөл хэсгийн зөрүүгүй далд хугаралтай, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Н.*******ийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Н.*******ийн биед учирсан дээрхи гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Н.*******ийн биед учирсан дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. Н.*******ийн биед учирсан дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт/ хх – ийн 22 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Л.*******ы хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 2021 оны 01 сарын 17- ны өдөр гэртээ ганцаараа 2 литр боргио пиво уугаад дэлгүүр орж тамхи авах гэсэн боловч мөнгө байхгүй тул ээжээсээ мөнгө авахаар зах орсон. Ээж дээр очоод мөнгө авах гэтэл байхгүй гэхээр нь уурлаад техникийн захын нарын гудмаар явж байтал нэг ах намайг мөрлөсөн. 3 Тэгэхээр нь миний уур хүрээд нөгөө ахыг зүүн мөрнөөс барьж байгаад хөл рүү баруун хөлөөрөө хавсарч унагасан. Тэгтэл нөгөө ах босож явахдаа миний хөл өвдөөд байна гэхээр нь харъя гэтэл гутлаа тайлж болохгүй байна гэсэн. Тэнд байсан хүн цагдаад дуудлага өгсөн. Би захын тэнд байдаг гуанзанд өргөж оруулаад байж байтал цагдаа ирээд намайг аваад явсан. Би маргаан үүсгээд зүүн мөрнөөс нь барьж байгаад баруун хөлөөрөө хавсарч унагасан. Хохирогч Н.*******ид 1000000 төгрөгний хохирол төлсөн ... гэх мэдүүлэг / хх- ийн 29-30 дугаар хуудас/ Орлогын баримт... Ням-Очирын *******ийн Төрийн банкны 111900016983 тоот дансанд 2021 оны 09 сарын 02- ны өдөр 1000000 төгрөг төлсөн... гэх баримт / хх- ийн 53 дугаар хуудас/ Миний бие 1 сарын 17- ны өдөр хөл хугарсан ба хөл гэмтээсэн Л.******* нь учирсан хохирол, эмчилгээний зардал бүрэн төлж барагдуулсан тул өөрийн зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй... гэм баримт/хх – ийн 69 дүгээр хуудас/ зэрэг болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг үнэлж үзэхэд: Шүүгдэгч Л.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах техникийн зах дээр 2021 оны 01 сарын 17- ны орой 17 цагийн үед хохирогч Н.*******той зөрж өнгөрөхдөө “мөрөллөө” гэх шалтгаанаар маргалдаж зүүн мөрнөөс барьж баруун хөл рүү нь хөлөөрөө цохиж хавсарч унаган түүний баруун хөлний тахилзуур ясны төгсгөл хэсгийн зөрүүгүй далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэх хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Л.******* нь хохирогчийг хөлөөрөө өшиглөх үед эрүүл мэндэд нь гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж түүний баруун хөл рүү өшиглөж, баруун хөлнийх нь тахилзуур ясны төгсгөл хэсгийг хугалсан нь Ховд аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 сарын 21- ний өдрийн 70 дугаартай дүгнэлтээр Н.*******ийн биед учирсан дээрхи гэмтэл нь “ 4 хүндэвтэр “ зэргийн гэмтэл болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Л.******* нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учрахыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэн ба хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг хохирогч Н.*******ийн эрүүл мэндэд санаатайгаар хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.*******ы хохирогч Н.*******ийг “ мөрөллөө” гэх шалтгаанаар маргалзаж, түүний зүүн мөрнөөс нь барьу баруун хөлөөрөө баруун хөлөөрөө цохиж, хавсарч унаган баруун хөлнийх нь туялзуур ясны төгсгөл хэсгийг нь хугалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзнэ. Шүүгдэгч Л.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 2.Хохирол хор уршгийн талаар: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.******* нь хохирол төлсөн, гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан, Н.*******ийн Төрийн банкин дахь 111900016983 гэх дансанд 1000000 төгрөг төлсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* нь хохирогчид учирсан хохиролд 1600000 төгрөг төлсөн талаараа мэдүүлж байх т тул түүнийг хохирогчид учирсан хохиролд 1600000 төгрөг төлсөн гэж үзнэ. 3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Л.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 34 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, түүний хувийн байдлын талаар мэдүүлсэн гэрч О.Батчимэгийн өгсөн... Л.******* нь айлын том хүүхэд, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, багаасаа мал маллаж байгаад Ховд аймгийн төвд хувиараа байрилгын ажил эрхэлж байгаа, цэрг ийн алба хаасан, эцэг эхийн хамт амьдардаг, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг, гэрч О.Ихбаярын өгсөн... Л.******* нь эцэг, эхээс гурвуулаа, айлын том хүүхэд, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгааүй. Бага наснаасаа мал маллаж байсан. Морь унах дуртай, малд нүдтэй хүүхэд байсан.. гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Л.Батсйаханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 5 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.*******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л:*******ы гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, албадалгын арга хэмжээний талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Н.*******ид учрсан хохиролд 1600000 төгрөгийг төлсөн тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Л.*******ы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч Л.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. Шүүгдэгч Л.*******ы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.*******д зургаан нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан 600000 төгрөгөөр торгох 6 ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Л.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. Шүүгдэгч Л.******* нь гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн 2136000000024 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, шүүгдэгч нь хохиролд 1600000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч Л.*******ы зурагтыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 02 сарын 10- ны өдрийн 23 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээв. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36,1, 36,2 дугаар зүйлийн 1.2.4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.*******д зураан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянганл төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.*******д оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлсүгэй. 4.Эрүүгийн 2136000000024 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 7 хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, шүүгдэгч нь хохиролд 1600000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6. Шүүгдэгч Л.*******ы зурагтыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 02 сарын 10- ны өдрийн 23 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг торгох ял биелэгдэх төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй. 7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төглөдөр болтол шүүгдэгч Л.*******дөмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА