| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2021/0086 |
| Дугаар | ШЦТ/2021/0087 |
| Огноо | 2021-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхбуян |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар ШЦТ/2021/0087
2021 12 02 2021/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2104000000100 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Нийслэлийн Багануур дүүрэгт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ...... тоотод оршин суух, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ******* ******* Ү-х /Р*******:*******/,
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Хорихын граш”-ын орчимд хохирогч М.Т-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТО*******ОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10 цагийн орчимд У-ын грашид Т, С бид нар 2 ширхэг том пиво уусан бөгөөд найз маань над руу залгаад “самарт явах гэж байна” гэхээр нь гаргаж өгөхөөр очоод уулзаад байж байтал С “Экс” нэртэй 0.75 литрийн 2 шил архи авч ирж бид нар хувааж уусан. Тэгээд такси дуудаад явахад би нэлээд согтсон байсан. Нэг ухаан ороход Т, У бид 3 хорихын граашийн орчимд явж байсан ба Т намайг пизда минь гэж хараагаад над луу салаавч гаргаад зугтсан. Би араас нь хөөхөд Т замдаа бүдэрч унасан ба тэр үед нь би гараараа Т-ийн нүүрэн хэсэгт нь 2 удаа цохисон. Би дараа нь Т-тэй утсаар яриад эмчилгээний мөнгө төгрөг өгье гэхэд “зүгээрээ хөгшөөн мөнгө төгрөг авахгүй” гэсэн. Т бид хоёр нэг голын хүүхдүүд байгаа юм. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 15, 32-33-р хуудас/,
М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,
Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 9шэ/320 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/,
Хохирогч М.Т-н эмчилгээнд зарцуулсан зардлын баримт /хх-ийн 34-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 37-52-р хуудас/,
Шүүгдэгч *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Хорихын граш”-ын орчимд хохирогч М.Т-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний баруун нүдний дээд, доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл гаргасан болох нь:
- М.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “ 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10-11 цагийн орчимд найз У-ын граш дотор Ү, С, У бид хэд 2.5 литрийн пиво уучихаад Ү-ын найзууд самарт явах гэж байна гэхээр нь Багануур дүүргийн 4 дүгээр хороо Хуцаагаас хойш Мөнгөнморьт сум чиглэл рүү явах зам дагуу байдаг Багануур хөшөө рүү явсан. Ү найзуудтайгаа юм ярьж, би бие засчихаад иртэл 2 шил архи байсан ба түүнийг нь хувааж уугаад би нэлээн согтсон байсан. Нэг сэрэхэд би Үүрцайхаас зугтаж байсан ба замдаа бүдэрч унахад араас Ү хүрч ирээд миний нүүр хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисон. Зүүн нүдэн дээрх шалбархай намайг унахад үүссэн байх. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,
- Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Ү-н найзуудтай уулзаад юм яриад байж байтал С 2 шил “Экс” нэртэй архи авчирсан ба тухайн архийг Ү, С, Т бид хэд хувааж уусан бөгөөд өмнөх орой нь архи уугаад өглөө нь юм идээгүй байсан учир согтоод тасарчихсан байсан. Тэгээд нэг сэрэхэд Багануур дүүргийн 5 дугаар хороо хорихын гараашийн орчимд ******* нь Т-ийн нүүр хэсэг рүү 2 удаа гараараа цохиж байсан. Тэгээд би очиж салгачихаад гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
-М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн орчимд гэртээ байж байхад гадаа манай дүү Т-н найз ******* /С/ гэх залуу орж ирээд Т хүнд зодуулчихсан байна, гадаа машинд сууж байна, нүүр ам нь арай л болчихсон байна, та хар даа” гэхээр нь гараад хартал баруун нүд нь тагларчихсан байсан. Би *******-д хандаж эмнэлэгт үзүүлсэн юм уу гэхэд “эмнэлэг дээр очиход зураг авдаг хүн нь байхгүй байна” гэсэн, эгчээ би өнөөдөр Т-г гэртээ амраагаад, маргааш өглөө эрт эмнэлгээр яваад толгой тархийг нь үзүүлье гэж хэлсэн. Миний хувьд гомдолтой байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,
-Э.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 01-ний орой 19 цагийн орчимд Т-н над руу залгаад “Хүнд зодуулчихлаа” гэж хэлэхээр нь очсон чинь нүүр ам нь аймар болчихсон байсан. Тэгээд эмнэлэгт очиж толгойных нь зургийг авхуулъя гэтэл хүн нь байхгүй гэсэн. Тэгээд юу ч гэсэн эгчид нь Т-н царай зүсийг харуулчихъя гээд аваад очсон, тэгээд эгч нь цагдаад өрөгдөл гаргасан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 9шэ/320 дугаартай дүгнэлтэд: “1.М.Т-н биед тархины доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл, зүүн хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. *******ээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. *******ээрхи гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 22-23-р хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд: “манай төрсөн дүү м.Т-г *******-х гэх залуу задсан байна” гэжээ. /хх-ийн 1-р хуудас/,
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч М.Т-д гэмт хэргийн улмаас эм тариа авахад нийт 280,780 төгрөгийн төлбөр гарсан ба хохирогч нь шүүгдэгчээс хохирол төлбөр авахгүй, ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч *******-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэх саналтай.” гэсэн ба шүүгдэгч *******-х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
*******АРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН