Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 02 өдөр

Дугаар ШЦТ/2021/0088

 

         202*******         *******2           02                                    202*******/ШЦТ/88

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                 *******

Улсын яллагч                                   *******

Шүүгдэгч, хохирогч                                    ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн *******агануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 2*******04000820093 дугаартай хэргийг 202******* оны ************** дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******977 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт Нийслэлийн *******агануур дүүргийн ******* дүгээр хороо, ......тоотод оршин суух, *******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******0 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******8******* дүгээр зүйлийн *******8*******.2.******* дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг ******* жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ******* ******* *******-р /РД: /,  

Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд тогтоосноор/:

Шүүгдэгч ******* нь 202******* оны 8 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын *******9 дүгээр гудамжны 06 тоотод орших Т-ын хашаанд хохирогч О.Н-тэй маргалдан, улмаар түүний духны хэсэгт архины шилээр ******* удаа цохисны улмаас  эрүүл мэндэд нь духны хэсэгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******-р шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 202******* оны 8 дугаар сарын 03-ны өдөр Т-р над руу залгаад “манайд хүрч ирээд хорхогны мах ид” гэсэн юм. Тухайн өдөр би Т-д очихоос өмнө хагас шил архи уусан байсан ба үлдсэн тал шил архиа аваад тэднийд очсон. Намайг очиход Т, Н хоёр нэг шил архитай байсан ба бид 3 хувааж уугаад бид 3 нэлээд согтсон. Намайг харилаа гэхэд Н явуулахгүй намайг байж байгаад яв гээд байхаар нь би явлаа гээд боссон. тэгтэл Н надаас зуураад байхаар нь би архины шилээр толгой руу нь цохьчихсон юм. Н-н толгойноос цус гараад бид 3 тогтоох гэж үзэж байтал гаднаас *******, З хоёр орж ирсэн. Тухайн үед хэн хэн нь согтуу байсан болохоор үл ойлголцол гарсан байх, өөрөөр муудалцах шалтгаан байгаагүй.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн  29 , 6*******-р хуудас/,

О.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Гэрч *******.Л-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 202******* оны 8 дугаар сарын *******6-ны өдрийн 9шэ/226 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-48-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 33-4*******, 65-68, 70-75-р хуудас/,

Шүүгдэгч *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 63-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь 202******* оны 8 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын *******9 дүгээр гудамжны 06 тоотод орших Т-ын хашаанд хохирогч О.Н-тэй маргалдан, улмаар түүний духны хэсэгт архины шилээр ******* удаа цохисны улмаас  эрүүл мэндэд нь духны хэсэгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл гаргасан болох нь:

- О.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “  202******* оны 8 дугаар сарын 03-ны өдөр нэг шил архи аваад Т-р дээр очсон. Удалгүй *******-р тал шил архи аваад орж ирсэн. Тэгээд бид гурав архиа хувааж ууж, хорхог хийж идсэн. Тэгээд нэлээд согтоцгоосон байсан ба *******-р явлаа гэхээр нь би жоохон байж байгаад яв гэхэд гараад явахаар нь би араас нь гарч *******-ын гарнаас зуурахад *******-р миний толгой руу архины шилээр цохисон. Тэр бед Т байшин дотор ******* бид хоёр гадаа байсан. Миний толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь эхнэр рүү залгасан ба манай эхнэр эмнэлэг дуудсан. Оёдол тавиулж боолт хийлгэхэд ямар нэгэн зардал гараагүй. Харин хот явж тархины зураг авахуулахад 250,000 төгрөгийг ******* надад өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг  /хх-ийн 22-р хуудас/,

- *******.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...*******8.00 цаг өнгөрөөгөөд 88708576 дугаараас манай нөхөр Н залгаад “хүнд зодуулчихлаа” гэсэн. *******0 минутын дараа залгаснаа “цус алдаад тогтохгүй байна” гэхээр нь би байгаа газарт нь буюу *******агануур дүүрэг 4 дүгээр хороо Жаргалант хэсгийн *******9 дүгээр гудамжны 06 тоотод очсон. *******айшингийн хаалганы хажуу талд архины шилний хагархай байсан ба О.Н зүүн хөмсөгний дээд талаас маш их хэмжээний цус гарсаар байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын *******агануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 202******* оны 8 дугаар сарын *******6-ны өдрийн 9шэ/226 дугаартай дүгнэлтэд: “...*******.О.Н-н духны хэсэгт язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрхи гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх-ийн 47-48-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд: “Жаргалтын *******9 дүгээр гудамжны 06 тоотод зодуулсан хүн байна” гэжээ. /хх-ийн 4-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд *******-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч О.Н-н эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт  250,000 төгрөгийг шүүгдэгч *******-с төлж барагдуулсан, хохирогч нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч *******-г  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэх  саналтай.” гэсэн ба шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******и өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******, 22.4 дүгээр зүйлийн 22.4.*******, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн *******-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.*******0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТОО Х нь:

  1. Шүүгдэгч ******* ******* ******* *******-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ******* ******* Д-ийн *******-т 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000  /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******60 дугаар зүйлийн *******60.******* дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг  *******-т мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-т тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.******* дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.******* дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирол төлбөрт 250,000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч О.Н нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, *******-ын  иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН