| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясахын Сугар |
| Хэргийн индекс | 121/2020/0003/з |
| Дугаар | 04 |
| Огноо | 2020-03-23 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Э нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох
“Э.Б төрсний бүртгэлийн лавлагааны мэдээлэлд Э.Б-г Э-н Б гэж бичин түүний төрсний бүртгэлд Э гэж буруу нэрээр бичиж бүртгэснийг залруулж Э-н Б болгон зөвтгөж засвар өөрчлөлт оруулж бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 121/2020/0003/3 дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хяналтын улсын байцаагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Юмжирдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгч **** шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Т.Э нь 1966 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. 1986 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ууган хүү Э.Б-г Тарагт суманд төрүүлж 1986 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсний бүртгэлийн 21 тоот дугаарт бүртгүүлсэн байдаг. Э.Б нь ослын улмаас 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нас барсан байдаг. Т.Э нь 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өндөр настны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн боловч талийгаач хүүгийнх нь төрсний гэрчилгээ дээр овгийг нь Э гэж бичих ёстой байсныг Ээнзэн гэж хагасалж бичигдсэний улмаас Э.Б нь Э-н төрүүлсэн хүүхдийн тоонд орж тооцогдохгүй хохирч байна. Мөн улсын бүртгэлийн газраас Т.Э-н талийгаач хүү Э.Бын төрсний бүртгэлийн лавлагааг нь нас барсан гэсэн шалтгаанаар өгөхгүй байгаа болно. Иймд эрх бүхий албан тушаалтны талийгаач Э.Бын иргэний бүртгэлийн мэдээллийг буруу бичсэнээс үүдэн түүний ээж Т.Э-н хуулиар олгогдсон эрх ашиг зөрчигдөж байгаа тул Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс дэх Э овогтой Б-н /ЙМ/ төрсний бүртгэлийн лавлагааны мэдээлэлд Э.Б-н овгийг нь Ээнзэн гэж бичсэнийг залруулж Т.Э болгон засвар оруулахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа :
“Иргэн Т.Э нь: Миний хүү Э.Бын /нас барсан/ төрсний бүртгэлд эх болох миний бие Т.Э-г Т.Э гэж андуурч бичсэн байх тул уг зөрчлийг арилгуулах талаар улсын бүртгэлд даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн 1 хувийг ирүүлжээ. Энэхүү бүртгэлийг шалгахад тус хэлтсийн иргэний баримтын архивт хадгалагдаж байгаа Тарагт сумын 1986 оны төрсний бүртгэлийн дэсийн 21 дугаарт Ээнзэнгийн Б нь 1986 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрснийг 1986 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бүртгэсэн. Эх Төмөрбаатарын Ээнзэн гэсэн бүртгэл байна. /Э.Б нас барсан/. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасныг баримтлан хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр зөрчлийг арилгах боловч уг төрсний бүртгэлд дурдагдсан Ээнзэн, нэхэмжлэл гаргагч Ээнзэнгарав нь нэг хүн гэдэг нь нотлогдохгүй байх тул шүүхэд хандан тогтоолгохыг зөвлөн ажилласан болно” гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Э нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Э.Бын /ЙМ/ төрсний бүртгэлийн лавлагааны мэдээлэлд Э.Быг Ээзэнгийн Б гэж бичин түүний төрсний бүртгэлд Ээзэн гэж буруу нэрээр бичиж бүртгэснийг залруулж ЭЭ-н Б болгон зөвтгөж засвар өөрчлөлт оруулж бүртгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбарт тулгуурлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримт болох иргэн Т.Эын иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбараас үзэхэд Цолдон овгийн Э нь ЙМ66022103 регистрийн дугаартай, 1966 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн байна.
Э.Бын төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар дээр түүний нэрийг нь ЭЭ-н Б гэж бичсэн атал эхийн нэр хэсэгт Төмөрбаатарын Ээнзэн гэж бичилт хийсэн байна.
Харин төрсний бүртгэлийн лавлагаа дээр Э.Б гээж нэрийг бичсэн атлаа эхийн нэр гэсэн хэсэгт Төмөрбаатарын Э гэж 2 өөр нэр бичсэн нэрний зөрүүтэй бичигдсан байдлууд тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан Э.Б-н нас барсны лавлагаа болон төрсний бүртгэлийн лавлагаа дээр Э.Б, төрсний бүртгэлийн архивын бүртгэл дээр Э.Б гэж бүртгэсэн зэрэг нэр зөрүүтэй бүртгэлүүд хийгдэж байсан болох нь баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Т-н Э нь хүү Э.Б-г 1986 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн болох нь Э.Б-н 21 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 00/000147 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдон нотлогдож байна.
Тухайлбал гэрч О.Н “... Би бол Б гэдэг хүүхэдтэй байсныг нь мэдэхийн хувьд үнэхээр ийм хүүхэд байсан юм гэдгийг нь гэрчлэхээр ирсэн...” гэх мэдүүлэг , гэрч Ж.О-н “... Ямарч байсан Б гэдэг хүүтэй байсан. Нэгдэл нийгмийн үед хамт ажилладаг байх үед хүүгээ төрүүлсэн гээд амьдралыг нь бол мэднэ...” гэж тус тус гэрчүүд шүүхэд мэдүүлжээ .
Э.Б-н 21 дугаартай бүртгэлийн дэвтрийн хуулбар дээр эхийн нэрийг Т-н Э гэж бичсэн нь нэхэмжлэгч Т-н Э-н эцгийн нэртэй Т гэж таарч тохирч байгаа болно.
Дээр дурдагдаж буй бичгийн нотлох баримтууд болон үйл баримтуудад тулгуурлан дүгнэж үзвэл Э.Б-н төрсний гэрчилгээг олгохдоо түүний ээж Т.Э-н нэрийг ташаарч буруу нэрээр буюу Э, Э гэх зэрэг өөр өөр нэрээр андуу ташаа бүртгэж төрсний бүртгэлийг хийж, төрсний гэрчилгээ олгосон байна гэж шүүхээс дүгнэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэрний тухайд Э гэдэг нэр өөрөө их содон нэр байх төдийгүй Ээнзэн, Ээзэн гэж бичигдсэн байдал болон овог нь Төмөрбаатарын гэж эцгийн нэр нь аль аль баримтууда дээр байгаатай таарч тохирч байгаа тул энэ хүн байх магадлал өндөр байгааг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзэх байх гэж бодож байна гэсэн тайлбар өгч байгаа болохыг дурьдах нь зүйтэй байна.
Уг алдаатай бүртгэлээс шалтгаалан Монгол Улсын өндөр настай олон хүүхэд төрүүлж өсгөсөн иргэний хуулиар олгогдсон нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах боломж нөхцөл хязгаарлагдаж иргэний хувьд баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал бий болсон байна гэж шүүхээс дүгнээд иргэний эрхийг сэргээж бүртгэлийг зөвтгөн залруулах шаардлагатай байна гэж үзлээ.
Хариуцагч захиргааны байгууллага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Э.Бын төрсний бүртгэлийн лавлагааны мэдээлэлд түүний эхийн овог нэрийг буруу зөрүү бүртгэсэн байх магадлалтай болохыг үгүйсгэхгүй байгаа болно.
Иймд шүүхээс Э.Бын төрсний бүртгэлийн лавлагааны мэдээлэлд ЭЭ-н Б гэхийг Э-Б гэж алдаатай буруу бичиж бүртгэснээс шалтгаалан Монгол Улсын иргэнд хуулиар олгогдсон эрхээ эдэлж нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байдалд хүрч, Монгол улсын өндөр настай олон хүүхэд төрүүлж өсгөсөн эх иргэн Т.Э-н өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх ноцтойгоор зөрчигдөхөд хүрэхээр байна гэж үзлээ.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулах” тухай харилцааг хуульчлан заасан байна.
Уг хуулийн мөн зүйл буюу Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж хуульчлан зохицуулж өгчээ.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр” гэж заасан байх ба хуулийн уг заалтаас үзэхэд шүүхийн шийдвэрээр иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт өөрчлөлт оруулж болох хууль зүйн зохицуулалт өдгөө Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж үйлчилж байна.
Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт шүүх нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой болохыг хуульчлан зааж өгсөн байна.
Иймд шүүхээс “Э.Б-н төрсний бүртгэлийн лавлагааны мэдээлэлд Э.Б-г Э.Б гэж бичин түүний төрсний бүртгэлд Ээзэн гэж буруу нэрээр бичиж бүртгэснийг залруулж Э-н Б болгон зөвтгөж засвар өөрчлөлт оруулж бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч Монгол Улсын иргэн Т.Э-н хууль ёсны ашиг сонирхол, эрхийг шүүхээс хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Т.Эын ““Э.Б-н төрсний бүртгэлийн лавлагааны мэдээлэлд Э.Б-г Э.Б гэж бичин түүний төрсний бүртгэлд Э гэж буруу нэрээр бичиж бүртгэснийг залруулж ЭЭ-н Б болгон зөвтгөж засвар өөрчлөлт оруулж бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Э.Б-н төрсний бүртгэлд Э.Б гэснийг Э-н Б гэж зөвтгөн өөрчилж бүртгэхийг даалгасугай.
2. Нэхэмжлэгч Т.Э нь тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Захиргааны хэрэг үүсгэх, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай” 121/ШЗ2020/0019 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СУГАР