Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 28А

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар  даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг

Улсын яллагч  Роза

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг

Шүүгдэгч Ч.Оюунсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Оюунсүрэнд холбогдох 201517000273 дугаартай хэргийг 2016 оны 07 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, эрэгтэй, 32 настай,  боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, 8 настай хүүгийнхээ хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй гэх бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай Шажиг овгийн Чулууны Оюунсүрэн / регистрийн дугаар ЛЮ84110336 /

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Ч.Оюунсүрэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэр “Хоньт” гэдэг газар 2015 оны 08 дугаар сарын 21-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрэлгүй мотоцикльтой хөдөлгөөнд оролцож байгаад иргэн Г.Алтансүх, Сонинбаяр, Ц.Өлзийбаатар нарыг дайрч Г.Алтансүхийн бие мах бодид хүнд, Ц.Өлзийбаатарын биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Ч.Оюунсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Болсон явдалд маш их харамсаж байгаа. Би Алтансүх ах, иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийбаатар нараас уучлалт гуйсан. Алтансүх ахын биед хүнд гэмтэл учруулсандаа үнэхээр их гэмшиж байна, 2015 оны 08 сарын 11-12 шилжих шөнө багийн өдөрлөг болсон. Өдөрлөгийн дараа би 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүрэн бус мотоцикль жолоодоод энэ хүмүүст гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. Хохирогч Г.Алтансүхэд эмчилгээний зардал гэж 81795000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Өлзийбаатарт 1298000 төгрөг төлсөн.  

 

Хохирогч Г.Алтансүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хоньт гэдэг газар багийн өдөрлөг болсон. Шөнө майхныхаа үүдэнд сууж байгаад мотоцикльд дайруулсан. Мотоцикльд 3 хүн дайруулсан. Сонинбаяр гэдэг хүн нь гэмтэл учраагүй. Иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийбаатарт хөнгөн гэмтэл учирсан. Надад хүнд гэмтэл учирсан. Би Солонгос улсад 2 удаа очиж, 4 удаа хагалгаанд орсон. Надад эмчилгээ хийлгэсний болон эмчилгээнд явсны зардал нийт 80.796.000 төгрөгийг хохирол гарсан. Хохирлыг Ч.Оюунсүрэн бүрэн барагдуулсан. Одоо бодит хохирол арилсан. Гомдол санал байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жичдээ нэхэмжилнэ гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2015 оны 08 сарын 7-11-ний хооронд багийн өдөрлөг болсон. 2015 оны 08 сарын 11-ний өдрийн өдөрлөгт би Хаан банкны нэрийн өмнөөс оролцсон. 08 сарын 11-ний орой өдөрлөгийн арга хэмжээ дуусаад шоу болсон. Бид шоуны дараа майхныхаа үүдэнд сууж байхад осол болсон. Миний хувьд нурууныхаа ар хэсэгт мөргүүлсэн. Нилээд хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 380.000 төгрөгийг төлсөн байх. Одоо 1.564.520 төгрөгийг нэхэмжилж байна. Улаанбаатар хотод хийлгэсэн Имрай шинжилгээний зардал, гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн зардал, нурууны бүс зэргийг зардал байгаа юм. Би тэр үед 1 сар гаруй хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Миний Самсунг маркийн гар утас алга болсон. Тэр утсыг 5-6 сарын үед Мобикомоос шинээр нь 250.000 төгрөгөөр авсан гар утас байсан гэв. 

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийбаатарын 2016 оны 07-р сарын 18-ны өдөр  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ч.Оюунгэрэлээс эмчилгээний зардлаас дутуу байсан 940000 төгргийг 2016 оны 7-р сарын 18-ны өдөр хүлээн авсан. Одоо Оюунсүрэнд холбогдох хэрэгт хэрэгт  нэхэмжлэх зүйлгүй  эмчилгээний зардлаа нөхөн авсан гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэжээ.

 

Гэрч У.Мөнгөнбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... манайх Баруун-Урт сумын 8 дугаар баг, Хоньт гэдэг газар нутагладаг. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр аймгаас хүмүүс ирж багийн өдөрлөг хийсэн. 20 цагаас эхлээд манай гэрийн зүүн талд архи уугаад сууж байсан. Шөнийн 01 цагт гэрэлгүй мотоцикль урдаасаа явж байхаар нь нэг нь асаагуураа асааж гэрэл гаргасан. Гэтэл нөгөө мотоцикльтой хүн чиглэж ирээд Алтансүхийг мөргөсөн, мөн Өлзийг мөргөсөн. Соноо гэдэг залуугийн хөл дээгүүр гарсан. Ямар хүн юм бэ гэхэд манай хойд талд бадаг Оюунсүрэн байсан. Оюунсүрэн нь архи уусан байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

 

 Гэрч Б.Сонинбаяр  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Г.Алтансүх нь манай нөхөр юм. Аваарт орсноос хойш Солонгос улсад эмчлүүлж байгаа. Одоогоор эмчилгээний зардалд 40.000.000 сая төгрөг зарцуулаад байна. Цаашид хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна. Оюунсүрэн гэгч манай нөхрийг мөргөсөн хүн. Эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг өгсөн. Энэ хүнээс эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

 

  Гэрч П.Сүхтогоо мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Би 8 дугаар багийн засаг дарга хийдэг. Г.Алтансүх нь Баруун-Урт сумын 8 дугаар багийн төлөөлөгч юм. Ц.Өлзийбаатар, Сонинбаяр нарыг банкинд ажилладаг гэдгийг мэднэ. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хоньт гэх газарт байх Мөнгөнбаяр  гэдэг айлын гадаа өдөрлөг зохион байгуулаад 23 цагийн үед тарсан. Би Бямбаа гэдэг айлынд очиж амрахаар очсон. Тэр үед Оюунсүрэн нь нилээд согтуу явж байсан. Маргааш нь Г.Алтансүх, Ц.Өлзийбаатар, Сонинбаяр нар нь мотоцикльд мөргүүлээд аймаг явсан гэж байсан. Хэн мөргөсөн гэхэд Оюунсүрэн гэрэлгүй мотоцикльтой ирээд мөргөсөн гэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дугаар хуудас/

 

Гэрч Г.Мөнгөнбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Баруун-Урт сумын 8 дугаар багийн зохион байгуулагч гэх ажлыг 2014 оноос хойш хийж байна. Ч.Оюунсүрэнгийн эхнэр нь салсан гэж байсан. Манай багийн бүртгэлд хүү Золбоотын хамт гэсэн бүртгэлтэй байдаг. Хөдөө ажлаар явахдаа Ч.Оюунсүрэнгийн гэрээр ороод гардаг байсан. Зан чанарын хувьд бусадтай нийтэч харцаатай хүн шиг санагддаг. Багийн ажилд их идэвхитэй оролцдог хүн гэсэн мэдүүлэг /хх-ийн 214 дугаар хуудас/

 

Гэрч А.Мөнхсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Ч.Оюунсүрэн нь манай үеэл болох Энхтайваны Ууганцэцэгтэй гэр бүл болоод амьдарч байгаад 2013 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Амьдарч байх хугацаандаа дундаасаа 2 хүүхэдтэй болсон ба том хүү Золбоот нь аав Ч.Оюунсүрэн дээрээ, бага хүү Хүдэрбаатар нь ээж Ууганцэцэг дээрээ  байдаг гэсэн мэдүүлэг /хх-ийн 215 дугаар хуудас/

 

Гэрч Л.Буд мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай хүү Ч.Оюунсүрэн нь айлын ганц хүү байгаа юм. Дээрээ 4 эгчтэй, доороо 1 эмэгтэй дүүтэй юм. Манай хүү Ч.Оюунсүрэн нь эхнэр Ууганцэцэг гэх эмэгтэйтэй мөн 2 хүүхэдтэй байж байгаад 2013 онд эхнэрээсээ салж том хүү О.Золбоотыг өөртөө авсан. Харин бага хүү О.Хүдэрбаатарыг ээж Ууганцэцэг нь авсан. Манай хүү одоо хүү Золбоотын хамтаар Баруун-Урт сумын 8 дугаар баг Хоньт гэх газар байдаг. Сургууль орох үеэр хүүгээ над дээр авчирч өгдөг. Амарсан үедээ хүү аав Оюунсүрэн рүү хөдөө гэртээ очдог. Зан чанарын хувьд муу зан чанаргүй, архи дарс байнга  хэрэглээд байдаггүй, уусан үедээ муу зан авиргүй л хүүхэд байгаа юм. Хүнтэй маргаж муудаад яваад байдаггүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 216 дугаар хуудас/

 

  Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээч эмч Э.Сансартайван мөрдөн байцаалтанд шатанд өгсөн: “...Г.Алтансүхийн биеийг өөрөөр нь үзээгүй. Харин эмнэлэгт хэвтсэн өвчний түүхийн хуулбаруудаар болон Солонгосын явуулсан орчуулгын баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан. Дээрхи гэмтлүүд нь дүгнэлтэнд тусгагдсан байна. Нүд ба нүдний ухархай хугарсан гэдэг нь дүгнэлтэнд тусгагдсан, баруун ухархайн ясны хугарал гэж орсон. Духаны 2 талын дэлбэнгийн цусан хураа гэдэг нь баруун ухархайн ясны хугарал, эрүү болон шанааны ясны цууралт гэж орсон байгаа. Эмнэлгийн бичгүүдэд зүүн нүдний гэмтэл гэж байгаагүй, зөвхөн баруун нүдний гэмтлүүд байсан ба түүнийг дүгнэлтэнд тусгасан байгаа. Дүгнэлтэнд гэмтлийг орхисон зүйл байхгүй. Тархи нугасны шингэн нь хамраараа гоожиж байгаа нь цаашид амь нас эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна. Ч.Оюунсүрэнгээс авсан цусанд шинжилгээ хийхэд архи уусан нь илрээгүй. Энэ нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж цусанд спирт илрэх нь харилцан адилгүй байдаг гэжээ.  /хх-ийн 32-33, 131-132 дугаар хуудас/

Шинжээч Ч.Уранбор мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Дүгнэлт гаргахдаа бичгийн алдаа гаргаж Ч.Оюунсүрэнг хэргийн газраас зугтаасан гэж тусгасан. Зугтаасан гэх заалт хасагдаад бусад заалт хэвээр байгаа гэсэн мэдүүлэг. /хх-ийн 129-130 дугаар хуудас/

 

Хохирогч Г.Алтансүхийн эмчилгээний баримтууд /хх-ийн 52-119 дугаар хуудас/

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 391 дугаартай дүгнэлтэнд: 1. Г.Алтансүхийн биед суурь ясны хугарал, баруун ухархайн ясны хугарал, эрүүний болон шанаа ясны цууралт, баруун хөмсөгний дээр шарх, тархины урд хэсгийн цусан хураа, баруун нүдний алимны урагдал, баруун нүдний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний эдгэрэлтэс хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

 Сүхбаатар аймгийн Замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 68 дугаартай дүгнэлтэндээ: Жолооч Ч.Оюунсүрэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5.3-д заасан “гадна талын гэрэлтүүлэг хэрэгсэл асахгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин хэргийн газраас зугтааж явсан байна. Хохирогч Г.Алтансүх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/

    Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зурагууд /хх-ийн 5-6 дугаар хуудас/ 

зэрэг баримтууд болно.

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Оюунсүрэнг дээрх зам тээврийн ослын гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч Ч.Оюунсүрэн нь 2015 оны 8 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Хоньт гэх газарт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Shineray маркийн авто мотоциклийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5.3-д заасан “гадна талын гэрэлтүүлэг хэрэгсэл асахгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Алтансүхийн биед хүнд, Ц.Өлзийбаатарын биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Алтансүх, иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийбаатар, гэрч У.Мөнгөнбаяр, Ж.Сүрэнхүү, Б.Сонинбаяр, П.Сүхтогоо нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 391, техникийн шинжээчийн 68 тоот дүгнэлтүүд хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг  баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 Өөрөөр хэлбэл  шүүгдэгч Ч.Оюунсүрэн нь замын хөдөлгөөнд оролцохдоо бусдад аюул, хохирол учруулахгүйгээр зорчих, учрах саадыг өөрийнхөө хяналтандаа бүрэн аваагүй, шөнийн цагт гэрэлгүй мотоциклиор бүрэн бус техниктэй явж өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.  

Шүүгдэгч Ч.Оюунсүрэнгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Алтансүх баруун нүдээ авахуулж хүнд хор уршиг учирсан болох нь Сүхбаатар аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 391 тоот дүгнэлт, БНСУ-ын Халлим их сургуулийн эрүүл мэндийн төвийн магадлагаа /50-53, 186-187-р  хуудас/ мэс заслын үзлэгийн бичиг/ 54-55-р хуудас/ оношийн дүгнэлт /56-57-р/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Ч.Оюунсүрэнг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хуульд заасан ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Оюунсүрэнд ял шийтгэл оногдуулахад анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж чин санаанаас гэмшиж байгаа, бусдад  учруулсан хохирлоо нөхөн  төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1,55.1.3,55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ч.Оюунсүрэнгийн  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж чин санаанаас гэмшиж байгаа, бусдад  учруулсан хохирлоо нөхөн  төлсөн болон хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ 

 

  Шүүгдэгч Ч.Оюунсүрэн нь хохирогч Г.Алтансүхэд  эмчилгээний зардалд нийт 81.798.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийбаатарт 1298000 төгрөг төлсөн болох нь төлбөр барагдуулсан баримт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдоно. Харин хохирогч Г.Алтансүх нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Оюунсүрэнгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286,  290, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Шажиг овгийн Чулууны Оюунсүрэнг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Ч.Оюунсүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  / Нэг/ жилийн хугацаагаар хасч,  1 жил 6 сарын / Нэг жил зургаан сарын/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ч.Оюунсүрэнд  оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дугаар зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ч.Оюунсүрэнд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ч.Оюунсүрэнд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

 6. Ялтан Ч.Оюунсүрэн нь хохирогч Г.Алтансүхэд эмчилгээний зардалд 81.798.00 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийбаатарт 1298000 төгрөг  тус тус төлсөн, хохирогч Г.Алтансүх нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

 

7. Ялтан Ч.Оюунсүрэн нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ч.Оюунсүрэнд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дугаар зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч,иргэний нэхэмжлэгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР