| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/01463/И |
| Дугаар | 101/ШШ2017/01135 |
| Огноо | 2017-03-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2017/01135
| 2017 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 101/ШШ2017/01135 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2А хэсэг, 15-2 тоот хаягт оршин суух, Цэнгэлт овогт Алтанхуягийн Мөнх-Эрдэнэ /регистрийн дугаар УП89090579/-ийн нэхэмжлэлтэй,
Цэнд-Аюушийн Гүрбазар /регистрийн дугаар ПЭ86123119/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 3 дугаар сард өрхийн хэрэглээний газар худалдаж авах зорилгоор Баянзүрх дүүргийн газрын албаны хажууд “Red line of land” ХХК-ийн нэр дээр кадастрын зураг гаргадаг Цэнд-Аюуш овогтой Гүрбазартай холбогдож, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн товчоо Ургах наран хорооллын баруун талд хоосон газар байгаа, ямар ч асуудалгүй, бичиг баримт нь бүрэн, бүгд хэвийн гарна гэж надад хэлсний үндсэн дээр эхнэр болох А.Оюунтүлхүүрийн хамт 2 айлын өрхийн хэрэглээний 0,007 га газрыг тус бүрийн үнийг 2 сая төгрөг хэмээн тохиролцон 4 сая төгрөг өгөхөөр тохиролцсон. Тухайн үед тохирсон газрын худалдаж авахын тулд нийт мөнгөн дүнгийн 2,5 сая төгрөг урьдчилгаа болгон худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, миний эхнэрийн найзын нөхөр нь гэсэн үндэслэлээр итгэж би “нэт капитал” ББСБ-д өндөр хүүтэй зээл, өөрийн машинаа барьцаалан авч, Ц.Гүрбазарт 4 дүгээр сарын хоёр дахь 7 хоногт өөрийн болон эхнэрийн иргэний үнэмлэхийн хамт “Hummer H2” маркийн өөрийнх нь унадаг машин дотор нь өгсөн. Үүнээс хойш 8 сард газар бүтэхээргүй болсон шүү гэж надад хэлэхэд за тэгвэл мөнгөө авъя гэхэд удахгүй өгнө гэж хэлчихээд өдийг хүртэл зугатаж, барьж байсан дугаараа сольж, ажилдаа ирэхгүй болсон. Уг газрыг анхнаасаа бүтэхгүй гэдгийг мэдсээр байж намайг залилж сураггүй болсон. Үүнд гомдолтой байсан тул Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суух газар тодорхой бус гэх үндэслэлээр хэргийг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хэрэгсэхгүй болгосон. Иймд Ц.Гүрбазарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Мөнх-Эрдэнэ нь 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цэнд-Аюушийн Гүрбазар /регистрийн дугаар ПЭ86123119/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Баянзрүх дүүргийн прокурорын газрын прокурорын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1140 дүгээр тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 4246 дугаар захирамж зэргээс үзэхэд Ц.Гүрбазарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
Ц.Гүрбазарын оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 4246 дугаар захирамжаар тодорхойлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Цэнд-Аюушийн Гүрбазар /регистрийн дугаар ПЭ86123119, эрэгтэй/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА