Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ.

Улсын яллагч Д.Энх-Амар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, Т.Хүдэр, Б.Батцэнгэл

Хохирогч Д.Нармандах, Г.Ганболд, Д.Цагаанхүү

Иргэний нэхэмжлэгч Ш.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар, Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга, Э.Адъяа, О.Энхзориг, Ш.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныг “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөөх овгийн Баатарын Эрдэнэбаатар, Шар загд овгийн Батсайханы Хүрэлмөнх, Зөөнийхөн овгийн Энхбаатарын Энхтулга, Ухна овгийн Энхсайханы Адъяа, Зээрд овгийн Шүхэртийн Батжаргал, Одонт овгийн Оюуны Энхзориг нарт холбогдох 201517000240 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар

 

      1. Шүүгдэгч Монгол  улсын иргэн, 1984 оны 05  сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхээс 2009 оны 06 сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн  145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял шийтгүүлж,  2009 оны  07 дугаар сарын 27-ны өдөр Өршөөлийн тухай хуулиар суллагдсан, Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхээс 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн./РД:ЛК84051118/ Хөөх овгын Баатарын Эрдэнэбаатар. 

      2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн,1986 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3,  эхнэр хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багт оршин суух   улсаас авсан  гавьяа шагнал, ял шийтгэлгүй. /РД:ЛЮ86120272/ Шар загд овгийн Батсайханы Хүрэлмөнх. 

      3. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1978  оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй. /РД:ЛЮ78120570/ Зөөнийхөн овгийн Энхбаатарын Энхтулга.

      4. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй. /РД:ЛП87053075/ Ухна овгийн Энхсайханы Адъяа.

      5.Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар баг Өгөөмөр гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй /РД:ЛЭ76032616/ Зээрд овогт Шүхэртийн Батжаргал.

       6.Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг Баясгалант дэнж 4 дүгээр гудамж 04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй. /РД:ЛД79081912/ Одонт овгийн Оюуны Энхзориг.

                                                Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь ялтай байхдаа, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 07 сарын 24-ний өдөр Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга, Э.Адъяа нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг ‘’Эрдэнэ-Ус’’ гэх газарт оршин суух Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн иргэн Жамба овгийн Дамдинсугарын Батсугарын үхэр сүргээс иргэн Д.Нармандахын ухаа зүсмийн эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан насны эр үхэр 1, хүрэн зүсмийн, эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, мухар нуруу эрээн зүсмийн баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, эвэртэй ухаа зүсмийн баруун чих цуулга имтэй нас бие гүйцсэн үнээ 1 нийт 4 тооны үхрийг хулгайлан 3.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 07 сарын 27-ны орчим Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга, нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутгаас хүрэн зүсмийн зуузай тамгатай адуу 1, хонгор зүсмийн зуузай тамгатай адуу 1, нийт 2 тооны адуу хулгайлан 800.000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 06 сарын 15-наас 20-ны хооронд Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга, нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Цагаан-Ус гэх газраас иргэн Г.Адилбишийн хар зүсмийн баруун чих араасаа ганзага имтэй соёолон эр үхэр 1, хар зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, хар зүсмийн хязаалан эр үхэр 1, ухаа халзан зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, нийт 4 тооны үхрийг хулгайлан 4.200.000 төгрөгийн хохирол,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 03 сард  Б.Хүрэлмөнх, О.Энхзориг нартай бүлэглэн Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас бор зүсмийн 4-5 насны хоёр тооны бор зүсмийн тэмээг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 06 сард  Б.Хүрэлмөнх, О.Энхзориг нартай бүлэглэн Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоциколь болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас цагаан зүсмийн тэмээ,  бараан зүсмийн тайлаг насны 2 тооны тэмээг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 07 сарын 27 ны орчим Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр ‘’Далан дөрөв’’ гэх газраас иргэн Г.Ганболдын өмчлөлийн хөх зүсмийн баруун чих цуулбар имтэй нас гүйцсэн 2 тооны эр үхэр хулгайлж 2.400.000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол, 

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 06 сарын дундуур Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Хөндлөн гэх газраас иргэн М.Амаржаргалын өмчлөлийн хар зүсмийн зөв чих зүрх, буруу чих урдаасаа хөндлөн имтэй нас гүйцсэн эр үхэр 1, улаан зүсмийн им ижил шүдлэн насны эр үхэр 1, хар халзан зүсмийн им ижил шүдлэн насны эр үхэр 1, нийт 3 тооны үхрийг хулгайлж 2,400,000  төгрөгийн  бага бус хэмжээний хохирол учруулж бусдад нийт 15,600,000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Хүрэлмөнх нь давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 07 сарын 24-ний өдөр Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга, Э.Адъяа нартай бүлэглэж,  урьдчилан үгсэн тохиролцон,  Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг ‘’Эрдэнэ-Ус’’ гэх газар оршин суух Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн иргэн Жамба овгийн Дамдинсугарын Батсугарын үхэр сүргээс иргэн Д.Нармандахын ухаа зүсмийн эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан насны эр үхэр 1, хүрэн зүсмийн, эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, мухар нуруу эрээн зүсмийн баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, эвэртэй ухаа зүсмийн баруун чих цуулга имтэй нас бие гүйцсэн үнээ 1 нийт 4 тооны үхрийг хулгайлан 3.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 07 сарын 27-ны орчим Э.Энхтулга, Б.Эрдэнэбаатар нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутгаас хүрэн зүсмийн зуузай тамгатай адуу 1, хонгор зүсмийн зуузай тамгатай адуу 1,  нийт 2 тооны адуу хулгайлан 800000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 06 сарын 15-наас 20-ны хооронд Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Цагаан-Ус гэх газраас иргэн Г.Адилбишийн хар зүсмийн баруун чих араасаа ганзага имтэй соёолон эр үхэр 1, хар зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1,хар зүсмийн хязаалан эр үхэр 1, ухаа халзан зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, нийт 4 тооны үхрийг хулгайлан 4.200.000 төгрөгийн хохирол,

2015 оны 03 сард  Б.Эрдэнэбаатар, О.Энхзориг нартай бүлэглэн өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас бор зүсмийн 4-5 насны хоёр тооны тэмээг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 05 сард  Ш.Батжаргал, О.Энхзориг нартай бүлэглэн өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоциколь болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас цагаан зүсмийн тэмээ,  бараан зүсмийн тайлаг насны 2 тооны тэмээг хулгайлж 1000000 төгрөгийн хохирол,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 05 сард  Б.Эрдэнбаатар, О.Энхзориг нартай бүлэглэн өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас цагаан зүсмийн тэмээ,  бараан зүсмийн тайлаг насны 2 тооны тэмээг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол,

           Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 05 сарын дундуур Б.Эрдэнэбаатар Э.Энхтулга нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр ‘’Далан дөрөв’’ гэх газраас иргэн Г.Ганболдын өмчлөлийн хөх зүсмийн баруун чих цуулбар имтэй нас гүйцсэн 2 тооны эр үхэр хулгайлж 2.400.000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол, 

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 06 сарын дундуур Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Хөндлөн гэх газраас иргэн М.Амаржаргалын өмчлөлийн хар зүсмийн зөв чих зүрх, буруу чих урдаасаа хөндлөн имтэй нас гүйцсэн эр үхэр 1, улаан зүсмийн им ижил шүдлэн насны эр үхэр 1, хар халзан зүсмийн им ижил шүдлэн насны эр үхэр 1, нийт 3 тооны үхрийг хулгайлж 2.400.000  төгрөгийн  бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 05 сард О.Энхзориг, Ш.Батжаргал нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Толгод гэх газраас хар зүсмийн шүдлэн насны эр үхэр 1, хүрэн зүсмийн хязаалан насны эр үхэр 1, нийт 2 тооны үхэр хулгайлан 1.600.000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол учруулж бусдад нийт 18.200.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Шүүгдэгч Э.Энхтулга нь давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 07 сарын 24-ний өдөр Б.Эрдэнэбаатар, Э.Адъяа, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж,  урьдчилан үгсэн тохиролцон,  өөрийн эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг ‘’Эрдэнэ-Ус’’ гэх газар оршин суух Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн иргэн Жамба овгийн Дамдинсугарын Батсугарын үхэр сүргээс иргэн Д.Нармандахын ухаа зүсмийн эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан насны эр үхэр 1, хүрэн зүсмийн, эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, мухар нуруу эрээн зүсмийн баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, эвэртэй ухаа зүсмийн баруун чих цуулга имтэй нас бие гүйцсэн үнээ 1 нийт 4 тооны үхрийг хулгайлан 3.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 07 сарын 27 ны орчим Б.Хүрэлмөнх, Б.Эрдэнэбаатар нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон өөрийн эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутгаас хүрэн зүсмийн зуузай тамгатай адуу 1, хонгор зүсмийн зуузай тамгатай адуу1, нийт 2 тооны адуу хулгайлан 800.000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 06 сарын 15-наас 20-ны хооронд Б.Эрдэнэбаатар, Б.Хүрэлмөнх  нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон өөрийн эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Цагаан-Ус гэх газраас иргэн Г.Адилбишийн хар зүсмийн баруун чих араасаа ганзага имтэй соёолон эр үхэр 1, хар зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, хар зүсмийн хязаалан эр үхэр 1, ухаа халзан зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, нийт 4 тооны үхрийг хулгайлан 4.200.000 төгрөгийн хохирол,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 05 сарын дундуур Б.Эрдэнэбаатар, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Хүрэлмөнхийн  эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон өөрийн эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр ‘’Далан дөрөв’’ гэх газраас иргэн Г.Ганболдын өмчлөлийн хөх зүсмийн баруун чих цуулбар имтэй нас гүйцсэн 2 тооны эр үхэр хулгайлж 2.400.000 төгрөгийн  хохирол буюу бага бус хэмжээний хохирол,

 Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 06 сарын дундуур Б.Эрдэнэбаатар ,Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Хөндлөн гэх газраас иргэн М.Амаржаргалын өмчлөлийн хар зүсмийн зөв чих зүрх ,буруу чих урдаасаа хөндлөн имтэй нас гүйцсэн эр үхэр 1, улаан зүсмийн им ижил шүдлэн насны эр үхэр 1, хар халзан зүсмийн им ижил шүдлэн насны эр үхэр 1, нийт 3 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулж бусдад нийт 13.600.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Шүүгдэгч Э.Адъяа нь шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 07 сарын 24-ний өдөр Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж,  урьдчилан үгсэн тохиролцон,  Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг ‘’Эрдэнэ-Ус’’ гэх газар оршин суух Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн иргэн Жамба овгийн Дамдинсугарын Батсугарын үхэр сүргээс иргэн Д.Нармандахын ухаа зүсмийн эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан насны эр үхэр 1, хүрэн зүсмийн, эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, мухар нуруу эрээн зүсмийн баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, эвэртэй ухаа зүсмийн баруун чих цуулга имтэй нас бие гүйцсэн үнээ 1 нийт 4 тооны үхрийг хулгайлан 3.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 

Шүүгдэгч Ш.Батжаргал нь  шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 05 сард О.Энхзориг, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж,  урьдчилан үгсэн тохиролцож, Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Толгод гэх газраас хар зүсмийн шүдлэн насны эр үхэр 1, хүрэн зүсмийн хязаалан насны эр үхэр 1, нийт 2 тооны үхэр хулгайлан 1.600.000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 05 сард  Б.Хүрэлмөнх, О.Энхзориг нартай бүлэглэн, Б.Хүрэлмөнхийн  эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагаас цагаан зүсмийн тэмээ, бараан зүсмийн тайлаг насны хоёр тооны тэмээг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 2.600.000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол,

Шүүгдэгч О.Энхзориг нь шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 05 сард Ш.Батжаргал, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж,  урьдчилан үгсэн тохиролцож, Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон өөрийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Толгод гэх газраас хар зүсмийн шүдлэн насны эр үхэр 1, хүрэн зүсмийн хязаалан насны эр үхэр 1, нийт 2 тооны үхэр хулгайлан 1.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

2015 оны 03 сард Б.Эрдэнэбаатар, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэн Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон өөрийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас бор зүсмийн 4-5 насны хоёр тооны бор зүсмийн тэмээг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 05 сард  Ш.Батжаргал, Б.Хүрэлмөнх  нартай бүлэглэн Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон өөрийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас цагаан зүсмийн тэмээ 1,  бараан зүсмийн тайлаг 1, нийт 2 тооны тэмээг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол,

Давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 06 сард  Б.Эрдэнбаатар, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэн Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас цагаан зүсмийн тэмээ 1,  бараан зүсмийн тайлаг насны 1, нийт 2 тооны тэмээг хулгайлж 1.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол буюу нийт 4.600.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойн гадна мөрдөн байцаалтын шатанд шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн явдал тогтоогдохгүй, үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх  боломжтой байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

             1.Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгэндээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар удаа дараа мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ял хариуцлага хүлээхэд гомдолгүй. Бид нар үйлдсэн хэргийнхээ хохирлыг хувааж төлөхөөр тохиролцсон. 2016 оны 7-р сард хулгайлсан 2 адууны 800.000 төгрөгөөс  өөрт оногдох 300000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ш.Бат-Эрдэнэд төлж барагдуулсан. Одоо Ш.Бат-Эрдэнэд 1.000.000, М.Амаржаргалд 800.000 төгрөг төлөгдөөгүй байгаа үүнийгээ төлнө гэх,

              2. Шүүгдэгч Б.Хүрэлмөнх   шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгэндээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Урьд нь  мэдүүлгээ тодорхой өгсөн гэх, 

              3.Шүүгдэгч Э.Адъяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгэндээ: Би 2016 оны 7-р сарын 24-нд байх Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж Д.Нармандахын  үхрээс хулгай хийсэн. Хохирлыг нөхөн төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх,

              4..Шүүгдэгч Б.Энхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ш.Бат-Эрдэнэд 250.000 төгрөг төлсөн. М.Амаржаргалд 800.000, Г.Ганболдод 2.400.000 төгрөг төлнө гэх,

               5. Шүүгдэгч О.Энхзориг  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ш.Бат-Эрдэнэд 4 тэмээний төлбөр болох 2.000.000 төгрөг төлнө. Урьд нь өмгөөлөгч Ж.Цээсүрэн бидэнтэй огт харьцаагүй гэх,

               6.Шүүгдэгч Ш.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгэндээ: Би 2 удаагийн үйлдэлтэй өөрт оногдох  төлбөрөө төлнө. М.Амаржаргалд 800.000 төгрөг төлнө. Ш.Бат-Эрдэнэд төлөх ёстой 1.100.000 төгрөгөөс 880.000 төгрөгийг нь төлсөн үлдэх 220.000 төгрөгийг төлнө, маргах зүйлгүй гэх,

              7.Иргэний нэхэмжлэгч Ш.Бат-Эрдэний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  2015 оны  07 сарын  27-ны үеэр Түвшинширээ сумын төвөөс урагшаа 15 орчим км газраас хүрэн зүсмийн зуузай тамгатай адуу, хонгор зүсмийн зуузай тамгатай адууг Б.Хүрэлмөнх гэгч бусадтай бүлэглэн хулгайлсан гэх боловч уг хоёр тооны адууны эзэн хохирогч этгээд тогтоогдоогүй би тухайн 2 тооны адууны нэхэмжлэгчээр томилогдсон юм. Үүнийг Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга, Б.Эрдэнэбаатар нар төлж барагдуулсан. Мөн Түвшинширээ сумаас зүүн зүгт 10 орчим киллометр газраас хар шүдлэн эр үхэр, хүрэн хязаалан эр үхэр Б.Хүрэлмөнх гэгч бусадтай бүлэглэн хулгайлж 1.100.000 төгргийн хохирол учирснаас Ш.Батжаргал 880.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 220.000 төгрөгөө удахгүй төлнө гэсэн. Мөн 2015 оны 03, 04 сард  цагаан тэмээ 1 тооны, бор зүсмийн тэмээ 1 тооны, бор зүсмийн тэмээ 2 тооны, бараан зүсмийн 2 тооны тэмээний эзэн тогтоогдоогүй учир иргэний нэхэмжлэгчээр томилогдсон. Зах зээлийн статистик үнэлгээг үндэслэн нэг тэмээг нь тус бүр 400.000 төгрөгөөр үнэлсэн. Үүнээс 4 тэмээний үнэ 1.600.000 төгрөгийг О.Энхзориг, 2 тэмээний үнэ 800000 төгрөгийг  Б.Эрдэнэбаатар төлнө гэсэн. Эдгээр мөнгө Түвшинширээ сумын мал хамгаалах санд орно гэжээ.

            8.Хохирогч Г.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгэндээ: Mанайх 2015 оны 06 сарын дундуур сумаас урагш 23 киллометр Далан дөрөв гэдэг газраас өөрийн 2 тооны үхрээ хулгайд алдсан юм. Хөх зүсмийн баруун чих цуулбар имтэй нас гүйцсэн 2 тооны эр үхэр байсан. Манай үхрийн үнэ 2.400.000 төгрөгийг Э.Энхтулга төлж барагдуулна гэсэн. Иймд Э.Энхтулгаас 2.400.000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. 

      9.Хохирогч Цагаанхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай нөхөр Г.Адилбиш эрүүл мэндийн байдлаас болоод хуралд ирж чадаагүй би өөрөө ирсэн. Би урьд нь цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгч байсан. Манайх 2015 оны 06 сарын 15-наас 20-ны хооронд байх би 4 тооны үхрээ бэлчээр дээрээс нь алдсан юм. Орон нутгийн ханшаар үхрийг нийт 3.400.000 төгрөгөөр үнэлсэн. Уг төлбөрийг Б.Хүрэлмөнх төлнө гэж тохиролцсон. Тэр шинэ мотоцикль өгсөн. Зөрүү 180.000 төгрөгөө нэхэмжилж байна гэх, 

          10.Хохирогч Д.Нармандахын мөрдөн байцаалтанд өгсөн:  “…. Манай дүү Батсугар нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг Эрдэнэ-Ус гэх газар мал маллан амьдардаг юм. Дүү  Батсугар дээр 16 тооны үхэр байдаг юм. Би зундаа дүүгийндээ очиж малаа малладаг юм. 2015 оны  07 сарын  24-ний үдээр намайг эмнэлэг явсан хойгуур манай үхрээс 4 тооны эр үхэр хулгайд алдагдсан. Дараа нь нэг үхэр маань эвэртээ уяатай гүйж ирсэн байсан. 3-н эр үхрийг маань Б.Хүрэлмөнх, Э.Адъяа, Э.Энхтулга, Б.Эрдэнэбаатар нар төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гэх,  

      11. Шүүгдэгч Б.Хүрэлмөнхийн  мөрдөн байцаалтанд өгсөн:   “….Э.Адъяа над руу утсаар яриад би хүнд хэдэн төгрөгийн өртэй байна. Би өөрөөсөө хэдэн үхэр гаргадаг юм уу авах хүн байна уу гэхээр нь би Э.Энхтулгад хэлсэн чинь тэр надад мөнгө байхгүй, мөнгийг дараа авбал очьё гэсэн. Би Адъяагаас асуусан чинь болно гэсэн. Ингээд Эрдэнэ-Ус гэдэг газарт Адъяагийн зааснаар харанхуйд очсон. Адъяа 4 үхэр хөөж ирээд Э.Энхтулгын машинд ачсан. Харанхуй байсан болохоор ямар үхэр байсныг сайн хараагүй 3 хязаалан 1 шүдлэн үхэр байсан. Зүс нь алаг үхэр байсан санагдаж байна. Энэ үйлдэлд Э.Энхтулга, Б.Эрдэнэбаатар, Э.Адъяа бид 4 оролцсон. Үхэр ачсаны дараа Э.Адъяа энэ миний үхэр биш шүү манай энд байдаг шандан хүний үхэр шүү одоо өнгөрсөн гэж хэлсэн. Үүний мөнгө гэж манай эхнэрийн дансаар 1 сая төгрөг ирсэн. О.Энхтулга авч борлуулсан. Яаж борлуулсан талаар мэдэхгүй. Би Э.Адъяад 300.000 төгрөгийг явуулсан. Мөн Э.Энхтулга ах над руу 2015 оны 07 сарын сүүлээр утсаар яриад “Ах нь арыг нь даана ганц адуу хэрэгтэй байна гэхээр нь өөрийнхөө мотоцикльтой Б.Эрдэнэбаатарын хамт Баяндэлгэр сумын баруун хойноос Түвшинширээ сумаас  60 орчим киллометр газраас олон адуун дотроос хонгор морь, хүрэн морь зэргийг тасдаж хөөгөөд Түвшинширээ сумын ойролцоо очоод явахгүй болохоор тэнд нь тушаад Э.Энхтулгыг дуудсан. Шөнө нь Э.Энхтулга ирээд хоёуланг нь ачаад хүрэн морийг нь манай гадаа үлдээгээд, хонгор морийг нь ачаад явсан. Би хүрэн морийг нь хашаандаа Б.Эрдэнэбаатартай янзалсан. Би урьд нь Б.Эрдэнэбаатараас хүрэн морь 700.000 төгрөгөөр худалдаж аваад хашаандаа Чимдээгээр янзлуулсан. Энэ бол хулгайн морь биш юм. 2015 оны 07 сарын 24-ний өдөр Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга, Э.Адъяа нартай Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр 4 тооны үхэр хулгайлсан. Нас, имийг мэдэхгүй байна. Б.Эрдэнэбаатар, Э.Адъяа бид 3 үхрээ ачиж өгөөд явуулсан. Уг үхрийг Э.Энхтулга нь Мөнххаан сум руу авч явсан. Тухайн үед би өөрийнхөө Чансаа маркийн хул өнгийн мотоцикльтой явж байсан. 2015 оны 07 сарын 27-ны орчим Э.Энхтулгатай миний эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас урагш 15 киллометрт буюу нийт 2 тооны адуу хулгайлж , нэгийг нь би хашаандаа авч үлдээд нэгийг нь Э.Энхтулга ачаад явсан. 2015 оны 06 сарын 15-наас 20-ны хооронд Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга нартай миний эзэмшлийн чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас урагш 22 киллометрт байрлах Цагаан Ус гэх газраас хар зүсмийн баруун чих араасаа ганзага имтэй соёолон эр үхэр 1 тооны, хар зүсмийн им ижил хязаалан эр үхэр 1 тооны, хар зүсмийн хязаалан эр үхэр 1 тооны , ухаа халзан зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1 тооны буюу нийт 4 тооны үхэр хулгайлж Э.Энхтулга ачаад явсан. 2015 оны  03 сард Б.Эрдэнэбаатар , О.Энхзориг нартай бүлэглэн миний эзэмшлийн чансаа маркийн мотоцикль болон 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагаас  бор зүсмийн 4-5 насны хоёр тооны тэмээ хулгайлж О.Энхзориг ачаад явсан. Ш.Батжаргал, О.Энхзориг нартай 2015 оны 05 сард цагаан, бараан зүсмийн 2 тэмээг хулгайлсан. Насыг нь мэдэхгүй байна. Өөр ямар нэгэн тэмээ хулгайлаагүй. 2015 оны 06 сард Б.Эрдэнэбаатар, Энхзориг нартай бүлэглэн миний эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагаас цагаан зүсмийн тэмээ, бараан зүсмийн тайлаг насны хоёр тооны тэмээ хулгайлж О.Энхзориг 97-91 ӨМӨ улсын дугаартай машинаар ачаад явсан. 2015 оны 06 сарын дундуур Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга нартай миний эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон 51-14 СҮА улсын дугаартай бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас баруун урагш 23 киллометрт байрлах “Далан дөрөв ” гэх газраас хөх зүсмийн баруун чих цуулбар имтэй нас гүйцсэн 2 тооны эр үхэр хулгайлж Э.Энхтулга 51-14 СҮА улсын дугаартай машинаараа ачаад явсан….” гэх мэдүүлэг /1xx-144xx/ , /3xx-8x, 11x, 92x/

    12. Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:  “….2015 оны 07 сарын 24-ний өдөр Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга, Э.Адъяа нартай Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр 4 тооны үхэр хулгайлсан. Нас имийг нь мэдэхгүй байна. Б.Хүрэлмөнх, Э.Адъяа бид 3 үхрээ ачиж өгөөд явуулсан. Уг үхрийг Э.Энхтулга нь Мөнххаан сум руу авч явсан. Тухайн үед Хүрэлмөнх нь өөрийн эзэмшлийн чансаа маркийн мотоцикльтой явж байсан. 2015 оны 07 сарын 27-ны орчим Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга нартай Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас  урагш 15 киллометрт хүрэн зүсмийн зуузай тамгатай адуу 1 , хонгор зүсмийн зуузай тамгатай адуу 1 тооны буюу нийт 2 тооны адуу хулгайлж  нэгийг нь Б.Хүрэлмөнх авч үлдээд , нэгийг нь Э.Энхтулга  ачаад явсан. 2015  оны 06 сарын 15-наас 20-ны хооронд Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга нартай Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас урагш 22 км-т байрлах Цагаан Ус гэх газраас хар зүсмийн баруун чих араасаа ганзага имтэй соёолон эр үхэр 1 тооны , хар зүсмийн им ижил хязаалан эр үхэр 1 тооны, хар зүсмийн хязаалан эр үхэр 1 тооны , ухаа халзан зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1 тооны буюу нийт 4 тооны үхэр хулгайлж Э.Энхтулга ачаад явсан. 2015 оны  03 сард Б.Хүрэлмөнх , О.Энхзориг нартай бүлэглэн Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн чансаа маркийн мотоцикль болон 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас бор зүсмийн 4-5 насны хоёр тооны тэмээ хулгайлж Энхзориг ачаад явсан. 2015 оны 06 сард Б.Хүрэлмөнх, О.Энхзориг нартай бүлэглэн Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагаас цагаан зүсмийн тэмээ, бараан зүсмийн тайлаг насны хоёр тооны тэмээ хулгайлж О.Энхзоригийн 97-91  ӨМӨ улсын дугаартай машинаар ачаад явсан. 2015 оны 06 сарын дундуур Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга нартай Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас баруун урагш 23 киллометрт байрлах “Далан дөрөв ” гэх газраас хөх зүсмийн баруун чих цуулбар имтэй нас гүйцсэн 2 тооны эр үхэр хулгайлж Энхтулга 51-14 СҮА улсын дугаартай машинаараа ачаад явсан. 2015 оны 06 сарын дундуур 2 тооны үхэр хулгайлж О.Энхзоригт ачуулсан гэдэг нь буруу мэдүүлэг өгсөн байсан ба  2015 оны 06 сарын дундуур Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга нартай  51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ “Хөндлөн” гэх газраас хар зүсмийн зөв чих зүрх, буруу чих урдаасаа хөндлөн имтэй нас гүйцсэн эр үхэр 1 тооны улаан зүсмийн им ижил шүдлэн насны эр үхэр 1 тооны, хар зүсмийн им ижил шүдлэн насны эр үхэр 1 тооны буюу  нийт 3 тооны эр үхэр хулгайлж Э.Энхтулгийн  51-14 СҮА улсын дугаартай машинаараа ачаад явсан нь үнэн юм. 51-14 СҮА улсын дугаартай машин нь Э.Энхтулгын машин гэж байсан. 97-91 ӨМӨ улсын дугаартай машин нь О.Энхзоригийнх байх. Хул өнгийн Чансаа маркийн мотоцикль нь Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн мотоцикль юм. Өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Мөн урьд өгсөн мэдүүлэгтээ 2015 оны 03  сар, 06 сард хулгайлсан тэмээнийхээ зүсийг солиод хэлсэн байна. 03 сард сард 2 бор тэмээ,06 сард цагаан тэмээ, бараан тэмээ зэргийг хулгайлсан. Мөн урьд мэдүүлэгтээ 2015 оны 06 сард Түвшинширээ сумын урдаас 4 тооны үхэр Б.Хүрэлмөнхтэй хулгайлж  Э.Энхтулгад ачуулснаа 2 үйлдэл болгоод О.Энхзориг Э.Энхтулга 2-т ачуулсан гэж буруу мэдүүлсэн байсан. О.Энхзоригт тухайн үед үхэр ачуулсан гэж мэдүүлж байгаа боловч ямар нэгэн үхэр хулгайлж ачуулаагүй. Мөн 2015 оны 06 сарын 17, 18-ны үед Б.Хүрэлмөнх,О.Энхзориг бид 2 тооны үхрийг бариад Б.Хүрэлмөнхийн цэнхэр портер машинтай Б.Хүрэлмөнх хүргэж өгсөн гэдэг нь буруу мэдүүлэг өгсөн байсан….” гэх мэдүүлэг /1xx-120x,145-146x, 3xx-7x, 12x/

      13.Шүүгдэгч Э.Энхтулгын мөрдөн байцаалтанд өгсөн:“…..Би 2015 оны Ирмүүн кредит гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх газар 2.500.000 төгрөг барьцаалсан юм. Тэгэхдээ тэр газрын нэр дээр барьцаалсан юм.Тэгэхдээ тэр газрын нэр дээр машинаа шилжүүлсэн юм. Зээлээ төлж дуусгаад өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэсэн боловч амжаагүй. 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Б.Хүрэлмөнх над руу яриад үхэр авах уу гэхээр нь надад мөнгө төгрөг байхгүй авахгүй гэсэн чинь та борлуулаад мөнгийг өгчих манай найз өрөнд орчихоод байгаа юм гэсэн. Тэгээд Баруун-Урт  сум руу ирж байтал баруун хаалган дээр Хүрэлмөнх амдаж аваад тэндээсээ Уулбаян сумын замаар 20-иод киллометр явж байтал хул өнгийн чансаа мотоцикльтой  Б.Эрдэнэбаатар, Э.Адъяа нар явж байсан. Тэгээд 4 тооны үхэр Б.Эрдэнэбаатар, Б.Хүрэлмөнх, Э.Адъяа гурав бариад надад ачуулаад явуулсан. Замдаа нэг үхэр нь үсэрч буугаад зугтаасан. 2015 оны 07 сарын сүүлээр Б.Хүрэлмөнх утсаар яриад танай суманд адууны мах гайгүй бол надад нэг адуу махлаад зараад өгчих гэсэн. Тэгэхээр нь Түвшинширээ сум руу очтол Б.Хүрэлмөнх амдаж аваад надтай цуг сумаас урагш 10-аад киллометр газар яваад хашаанд тушчихсан байсан 2 тооны адууг ачаад сум руу авчирч Б.Хүрэлмөнх нэг адууг нь хашаандаа буулгасан. Нэгийг нь би ачаад явсан. Миний авч явсан адуу зуузай тамгатай хонгор бүдүүн адуу байсан. Хүрэлмөнхийн авч үлдсэн нь хүрэн зүсмийн адуу байсан. Энэ хэргийг Түвшинширээ сумын иргэн Б.Хүрэлмөнх, Уулбаян сумын иргэн Б.Эрдэнэбаатар нартай хамт үйлдсэн . 2015  оны 06 сарын 15-наас 20-ны хооронд Эрдэнэбаатар, Хүрэлмөнх нартай Хүрэлмөнхийн эзэмшлийн чансаа маркийн мотоцикль болон миний эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас урагш 22 км-т байрлах Цагаан-Ус гэх газраас хар зүсмийн баруун чих араасаа ганзага имтэй соёолон эр үхэр 1 тооны                       хар зүсмийн им ижил хязаалан эр үхэр 1 тооны хар зүсмийн хязаалан эр үхэр 1 тооны, ухаа халзан зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1 тооны буюу нийт 4 тооны үхэр хулгайлсан. 2015 оны 06 сарын дундуур Эрдэнэбаатар, Б.Хүрэлмөнх нартай  Хүрэлмөнхийн  эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон миний 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас баруун урагш 23 киллометрт байрлах “Далан дөрөв ” гэх газраас хөх зүсмийн баруун чих цуулбар имтэй нас гүйцсэн 2 тооны эр үхэр хулгайлсан. Би хулгайлсан үхрээ Улаанбаатар хот юм уу Хэнтий аймагт зардаг байсан. Зарсан ченжээ мэдэхгүй байна. Миний эзэмшлийн 51-14                                                                                    СҮА улсын дугаартай Бонго-3 машин болон Хүрэлмөнхийн улсын дугааргүй Чансаа маркийн мотоциклиор хулгай хийдэг байсан өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаагүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна….” гэх мэдүүлэг 

    14. Шүүгдэгч Э.Адъяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:   “…..2015 оны 07 сарын 24-ний өдөр аймгийн төвд Хүрэлмөнх ирчихээд над руу утсаар яриад уулзая гээд уулзсан. Тэгээд уулзсан чинь баруун тийшээ явчихаад ирье мотоцикль байгаа гэхээр нь ямар ажлаар явах гэж байгаа юм бэ гэхэд явчихаад ирье гэсэн тэгээд Эрдэнэбаатартай хамт хул өнгийн мотоцикльтой явсан. Хүрэлмөнх үлдсэн. Тэгээд Эрдэнэ-Ус гэх газар байж  байхад Хүрэлмөнх нь Энхтулга гэх хүнтэй 51-14 СҮА машинтай очсон. Тэгээд Хүрэлмөнх үхэр барилцаадахья гэсэн, тэгэхээр нь би чадахгүй айж байна гэсэн чамд ямар хамаатай юм бэ гэхээр нь барилцаагүй хараад зогсож байтал 4 тооны үхэр бариад Энхтулгад ачуулж  явуулчихаад Хүрэлмөнх, Эрдэнэбаатар бид 3 мотоцикль дээрээ сундлаад  ирсэн. Сүүлд надад 300000 төгрөг Хүрэлмөнх миний дансаар явуулсан….” гэх мэдүүлэг /3xx-10x,88x/

      15.Шүүгдэгч О.Энхзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн “….Би 4 удаагийн үйлдлээр хулгай хийснээ ярьсан байгаа. Үйлдсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна….”  гэх мэдүүлэг /3xx-89x/

    16. Шүүгдэгч Ш.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:“….Би Хүрэлмөнх, Энхзориг нартай 2015 оны 05 сард цагаан тэмээ, бараан зүсмийн тэмээг хулгайлсан. Насыг нь мэдэхгүй байна. Өөр ямар нэгэн тэмээ хулгайлаагүй. Мөн 2015 оны 05  сард хүрэн зүсмийн  2 тооны үхэр хулгайлсан. Өөр надад хулгайлсан мал байхгүй. Тухайн үед Хүрэлмөнхийн хул өнгийн мотоцикль болон Энхзоригийн маяти машинтай хулгай хийсэн…”  гэх мэдүүлэг 

17.Хохирогч Д.Нармандахын мөрдөн байцаалтанд өгсөн:  “…. Манай дүү Батсугар нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутаг Эрдэнэ-Ус гэх  газар мал маллан амьдардаг юм . Дүү  Батсугар дээр 16 тооны үхэр байдаг юм. Би зундаа дүүгийндээ очиж малаа малладаг юм. 2015 оны  07 сарын  24- ний үдийн хойно Гүнчинлхамаа эмнэлэгт үзүүлэхээр аймагт ирж байж байгаад 2015 оны 07 сарын 26-ны өдөр манай дүү Батсугар яриад таны 4 тооны үхэр алга байна гэхээр нь хайж байгаарай гэж хэлчихээд охиноо үзүүлж явж байгаад 07 сарын 28-ны өдөр хөдөө гэрлүү очиж бензин тос дөхүүлж өгчихөөд сураг гарсан уу гэхэд манай дүү гараагүй дахин хайна гэж байсан. Би буцаж аймагт ирээд байж байхад 2015 оны 07 сарын 29-ний өдөр манай дүү над руу яриад нэг үхрээ оллоо эвэртэй ногоон олстой Даваадорж гэх айлын үхэрт байна. Даваадорж нь 2015 оны 07 сарын 26-ны өглөө урдаас гүйгээд ирсэн гэж байна гэсэн. Тэгэхээр нь сумын цагдаад мэдэгсэн. Манайх ухаа зүсмийн эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр, хүрэн зүсмийн, эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр, мухар нуруу эрээн зүсмийн баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр эвэртэй ухаа зүсмийн баруун чих цуулга имтэй нас бие гүйцсэн үнээнээс ухаа зүсмий эвэртэй, баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр гүйж ирсэн юм. Хязаалан эр үхрээ тус бүрийг нь 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Үнээгээ 1.300.000 төгрөгөөр үнэлнэ. Алдсан үхрээ төлүүлмээр байна …… гэх мэдүүлэг /1xx-32-33x/

      18. Иргэний нэхэмжлэгч Ш.Бат-эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн:  “….2015 оны  07 сарын  27-ны үеээр Түвшинширээ  сумын төвөөс урагшаа 15 орчим км газраас хүрэн зүсмийн зуузай тамгатай адуу, хонгор зүсмийн зуузай тамгатай адууг Б.Хүрэлмөнх гэгч бусадтай бүлэглэн хулгайлсан гэх боловч уг хоёр тооны адууны эзэн хохирогч этгээд тогтоогдоогүй учир би тухайн 2 тооны адууны нэхэмжлэлийг гаргаж байна. Ингэхдээ зах зээлийн үнэлгээг үндэслэн 1 адууг нь тус бүрд нь 400000  төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд нийлээд 800000 төгрөг болж байна. Мөн Түвшинширээ сумаас зүүн зүгт 10 орчим киллометр орчим газраас хар шүдлэн эр үхэр, хүрэн хязаалан эр үхэр Б.Хүрэлмөнх гэгч бусадтай бүлэглэн хулгайлсан гэх боловч уг 2 тооны үхрийн эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байна. Иймд би тухайн 2 тооны үхрийн нэхэмжлэлийг гаргаж байна. Ингэхдээ зах зээлийн үнэлгээг үндэслэн хязаалан үхрийг 700.000 төгрөгөөр, шүдлэн үхрийг 400.000 төгрөгөөр үнэлж байна. Нийлээд 1.100.000 төгрөг болж байна. Мөн 2015 оны  03, 04 сард цагаан тэмээ 1 тооны, бор зүсмийн тэмээ 1 тооны, бор зүсмийн тэмээ 2 тооны, бараан зүсмийн 2 тооны тэмээний эзэн тогтоогдохгүй байна. Иймд би тухайн 6 тооны тэмээний нэхэмжлэлийг гаргаж байна. Ингэхдээ зах зээлийн статистик үнэлгээг үндэслэн нэг тэмээг нь тус бүр 400000 төгрөгөөр үнэлж байна. Ингээд бүгд нийлээд 2.400.000 төгрөг болж байна. Бид сум орон нутгийнхаа хүрээнд эдгээр малын эзэн, хохирогчийг олох талаар зар мэдээ болон өөрсдийн бүхий л бололцоогоор малчин иргэдэд мэдээлсэн боловч олдоогүй. Иймд тухайн малын нөхөн төлбөрийг статистик мэдээний үнийн дагуу үнэлж сум орон нутгийн орлого болгож дансанд төвлөрүүлэх санаатай байна ….” гэх мэдүүлэг /1xx-142x/

      19.Хохирогч Г.Адилбишийн мөрдөн байцаалтанд өгсөн:  “….Манайх Түвшинширээ сумын төвөөс урагш 22 киллометр Цагаан-Ус гэх газарт амьдардаг юм. 2015 оны 06 сарын 15-наас 20-ны хооронд байх би 4 тооны үхрээ бэлчээр дээрээс нь алдсан юм. Миний алдсан эр үхрүүд гэвэл 1. Хар зүсмийн баруун чих араасаа ганзага имтэй, соёолон эр үхэр 1 тооны , 2.Хар зүсмийн им ижил хязаалан эр үхэр 2 тооны,  ухаа халзан им ижил хязаалан 1 тооны эр үхрээ алдчихаад эрж хайж байгаад цагдаад хэльеэ гэж бодсон. Ямар ч байсан 2015 оны  06 сарын 15- ны өдөр байсан 2015 оны 06 сарын 20-нд байхгүй болсон байсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна….”гэх мэдүүлэг /1xx-181-182x/

        20.Хохирогч Г.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн:   “…. Mанайх 2015 оны 06 сарын дундуур сумаас урагш 23 киллометр Далан дөрөв гэдэг газраас өөрийн 2 тооны үхрээ хулгайд алдсан юм. Хөх зүсмийн баруун чих цуулбар имтэй нас гүйцсэн 2 тооны эр үхэр байсан. Тухайн үед гантай байсан болохоор эрж хайж байгаад цагдаад хэлье гэж бодсон. Хохирлоо барагдуулж авмаар байна. /1xx-219x/

        21.Хохирогч М.Амаржаргалын  мөрдөн байцаалтанд өгсөн:  “….2015 оны 06 сарын 27-ны өдрөөс 2015 оны 07 сарын 01-ний хооронд нас бие гүйцсэн хар эр үхэр, улаан эр шүдлэн үхэр, хар халзан зүсмийн шүдлэн эр үхрүүдээ алдчихаад олоогүй. Манай үхэрнүүд зөв чих зүрх, буруу чих урдаасаа хөндлөн имтэй байсан .Хохирлоо барагдуулж авмаар байна….” гэх мэдүүлэг /2xx-11-12x/

      22.Гэрч О.Энхсарангийн мөрдөн байцаалтанд өгсөн:    “…. 2015 оны 07 сарын 18, 19-ний үед Эрдэнэбаатар гэх найз нь ирсэн. Тэрнээс хойш манайд байж байсан. 2015 оны  07 сарын 24-ний орой манай нөхөр аймагт байхдаа морины хоол найзтайгаа явж хийчихээд ирье гэж яваад маргааш нь ирсэн. Өөр асуудлын талаар мэдэхгүй байна. 2015 оны 07 сарын 16-ны орчимд манай нөхөр Б.Хүрэлмөнх надад ярьж ойлгуулахдаа Эрдэнэбаатар надад нэг адуу өгнө гэсэн . Бид хоёр хамт яваад адуугаа аваад ирий гээд манай хүний өөрийнхөө эзэмшлийн Чансаа маркийн мотоцикльтой орой 20 цагийн үед яваад өглөө 06 цагийн үед бараан зүсмийн нэг адуу хөтөлж ирээд манай хашаанд нядлаад махаар нь хуушуур хийсэн. Им ,тамга содон шинжийн талаар би сайн үзэж хараагүй болохоор мэдэхгүй байна. Миний ХААН банкны 5638019717 тоот дансаар дамжуулан хүнээс мөнгө авдаг байсан. Хэнээс ямар учиртай мөнгө шилжүүлж авсан талаараа надад юу  ч ярьдаггүй. Хаяа намайг юун мөнгө хэнээс аваад байгаа талаар асуухад чамд хамаагүй гээд загнаад байдаг болохоор би тэр болгон асуугаад байдаггүй юм. Хамгийн сүүлд 2015 оны 07 сарын 20-ны орчимд Энхтулга гэдэг хүнээс 1 сая төгрөг ирсэн. Мөн 2015 оны 06 сарын 20-ны үед Мөнххаан сумын Энхзориг гэдэг залуугаас 450.000 төгрөг ирж байсан. Би нарийн сайн мэдэхгүй байна. Дансны хуулгаа харвал хэн хэнээс ирсэн мөнгө болохыг хэлж мэднэ. Яг одоо хэн хэнээс хэдэн удаа мөнгө ирсэн болохыг сайн санахгүй байна гэх мэдүүлэг . /1xx-34-36x/

        23.Гэрч З.Тодбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:   “….Манайх Мөнххаан сумаас урагш 7-8 киллометрт Баян-Уул гэх газар мал маллан амьдардаг. 2015 оны 06 сарын 30 байна уу 2015 оны  07 сарын 01-ний үед шөнө 03 цагийн үед өөрийнхөө 51-14 СҮА улсын дугаартай хөх өнгийн  Бонго-3 машинтай дээрээ соёолон хар эр үхэр, хар халзан шүдлэн эр үхэр, ухаа шүдлэн эр үхэр ачиж ирээд танай гадаа уячихая өглөө хот явна гэхээр нь чи явах гэж байгаа бол би өөрийнхөө сартай хар алаг үнээг ачаад явья гэж тохирсон. Маргааш оройхон Улаанбаатар хот руу Энхтулга хүүгээ дагуулаад бид 3 явсан. Хотод Налайхад бойнд оруулаад Хүчит шонхор захад аваачиж зарсан. Манай гадаа авчирсан 3 үхрийг Энхтулга хэлэхдээ хүнээс авсан гэж байсан. Энхтулга хааяа мал аваад байдаг юм. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Авчирсан 3 үхэр нь баруун чих хөндлөн имтэй байсан. Ард урд талын аль нь байсныг анзаараагүй….” гэх мэдүүлэг /xx-37x/

       24.Гэрч Ч.Одончимэг мөрдөн байцаалтанд өгсөн:    “…. Би 2015 оны 07 сарын 14-ний өдөр Түвшинширээ суманд явж байтал Хүрэлмөнх намайг дуудаад хөгшиндөө нэг адуу ажиллаад өгөөч наадмаар хуушуур хийх гэсэн юм гэж хэлэхээр нь би Хүрэлмөнхийн гэрт очоод хашаанд нь нэг адуу ажилалцаж өгсөн. Зөв талын гуяанд чандмань тамгатай бүдүүн зээрд морь байсан. Би хэний адуу гэдгийг мэдэхгүй . Б.Хүрэлмөнх өөрийн найз Ээгий буюу Б.Эрдэнэбаатар гэх туранхай залуутай надад хамжилцаж өгсөн. Уг адууны гэдсийг Б.Хүрэлмөнхийн хадам ээж Улаан гэх эмэгтэй Хүрэлмөнхийн эхнэр Энхсарантай арилгаж байсан өөр хүн байгаагүй. Толгойг нь Б.Хүрэлмөнхийн хашаанд үлдээсэн. Арьс ширийг нь би аваад Батжаргал гэх Түвшинширээ суманд арьс шир авдаг хүнд 20000 төгрөгөөр өгчихсөн….” гэх мэдүүлэг /1xx-38-39xx/

      25.Гэрч Д.Цагаанхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн:    “…. Манайх Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын төвөөс урагш 22 киллометрт Цагаан ус гэх газарт амьдардаг юм. 2016  оны 06 сарын 15-наас 20-ны хооронд манайх бэлчээрээсээ 4 тооны эр үхрээ алдсан. Манай үхэр 3 хязаалан эр үхэр ,нэг бүдүүн эр үхэр байсан. Им нь бүгд баруун чих араасаа ганзага имтэй байсан….” гэх мэдүүлэг /xx-185x/ 

    26.Малын үнэлгээ,  гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд зэрэг баримтуудаас болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

               Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь  ялтай байхдаа, давтан үйлдлээр,  2015 оны 07 сарын 24-ний өдөр Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга, Э.Адъяа нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг ‘’Эрдэнэ-Ус’’ гэх газарт оршин суух Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн иргэн Жамба овгийн Дамдинсугарын Батсугарын үхэр сүргээс иргэн Д.Нармандахын ухаа зүсмийн эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан насны эр үхэр 1, хүрэн зүсмийн, эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, мухар нуруу эрээн зүсмийн баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, эвэртэй ухаа зүсмийн баруун чих цуулга имтэй нас бие гүйцсэн үнээ 1 нийт 4 тооны үхрийг хулгайлан 3.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр   2015 оны 07 сарын 27-ны орчим Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга, нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутгаас хүрэн зүсмийн зуузай тамгатай адуу 1, хонгор зүсмийн зуузай тамгатай адуу 1, нийт 2 тооны адуу хулгайлан 800000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр 2015 оны 06 сарын 15-наас 20-ны хооронд Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга, нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Цагаан-Ус гэх газраас иргэн Г.Адилбишийн хар зүсмийн баруун чих араасаа ганзага имтэй соёолон эр үхэр 1, хар зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, хар зүсмийн хязаалан эр үхэр 1, ухаа халзан зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, нийт 4 тооны үхрийг хулгайлан 3400000 төгрөгийн хохирол,

Давтан үйлдлээр,   2015 оны 03 сард  Б.Хүрэлмөнх, О.Энхзориг нартай бүлэглэн Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас бор зүсмийн 4-5 насны хоёр тооны бор зүсмийн тэмээг хулгайлж Түвшин ширээ сумын мал хамгаалах санд 800.000 төгрөгийн хохирол, 2015 оны 06 сард  Б.Хүрэлмөнх, О.Энхзориг нартай бүлэглэн Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас цагаан зүсмийн тэмээ,  бараан зүсмийн тайлаг насны 2 тооны тэмээг хулгайлж  800.000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр,   2015 оны 07 сарын 27 ны орчим Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга, нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр ‘’Далан дөрөв’’ гэх газраас иргэн Г.Ганболдын өмчлөлийн хөх зүсмийн баруун чих цуулбар имтэй нас гүйцсэн 2 тооны эр үхэр хулгайлж 2.400.000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр, 2015 оны 06 сарын дундуур Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга, нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Хөндлөн гэх газраас иргэн М.Амаржаргалын өмчлөлийн хар зүсмийн зөв чих зүрх, буруу чих урдаасаа хөндлөн имтэй нас гүйцсэн эр үхэр 1, улаан зүсмийн им ижил шүдлэн насны эр үхэр 1, хар халзан зүсмийн им ижил шүдлэн насны эр үхэр 1, нийт 3 тооны үхрийг хулгайлж 2,400,000  төгрөгийн  бага бус хэмжээний хохирол учруулж бусдад нийт 14400000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Хүрэлмөнх нь давтан үйлдлээр,  2015 оны 07 сарын 24-ний өдөр Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга, Э.Адъяа нартай бүлэглэж,  урьдчилан үгсэн тохиролцон,  Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг ‘’Эрдэнэ-Ус’’ гэх газар оршин суух Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн иргэн Жамба овгийн Дамдинсугарын Батсугарын үхэр сүргээс иргэн Д.Нармандахын ухаа зүсмийн эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан насны эр үхэр 1, хүрэн зүсмийн, эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, мухар нуруу эрээн зүсмийн баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, эвэртэй ухаа зүсмийн баруун чих цуулга имтэй нас бие гүйцсэн үнээ 1 нийт 4 тооны үхрийг хулгайлан 3.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр  2015 оны 07 сарын 27 ны орчим Э.Энхтулга, Б.Эрдэнэбаатар нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутгаас хүрэн зүсмийн зуузай тамгатай адуу 1, хонгор зүсмийн зуузай тамгатай адуу 1,  нийт 2 тооны адуу хулгайлан Түвшинширээ сумын мал хамгаалах санд 800000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр, 2015 оны 06 сарын 15-наас 20-ны хооронд бусадтай бүлэглэн Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга, нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Цагаан-Ус гэх газраас иргэн Г.Адилбишийн хар зүсмийн баруун чих араасаа ганзага имтэй соёолон эр үхэр 1, хар зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, хар зүсмийн хязаалан эр үхэр 1, ухаа халзан зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, нийт 4 тооны үхрийг хулгайлан 3400.000 төгрөгийн хохирол, 2015 оны 03 сард  Б.Эрдэнэбаатар, О.Энхзориг нартай бүлэглэн өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас бор зүсмийн 4-5 насны хоёр тооны бор зүсмийн тэмээг хулгайлж Түвшинширээ суман мал хамгаалах санд 800000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр 2015 оны 05 сард  Ш.Батжаргал, О.Энхзориг нартай бүлэглэн өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас цагаан зүсмийн тэмээ,  бараан зүсмийн тайлаг насны 2 тооны тэмээг хулгайлж Түвшинширээ сумын мал хамгаалах санд 800000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр, 2015 оны 05 сард  Б.Эрдэнбаатар, О.Энхзориг нартай бүлэглэн өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас цагаан зүсмийн тэмээ,  бараан зүсмийн тайлаг насны 2 тооны тэмээг хулгайлж Түвшинширээ сумын мал хамгаалах санд 800000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 05 сарын дундуур Б.Эрдэнэбаатар Э.Энхтулга нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр ‘’Далан дөрөв’’ гэх газраас иргэн Г.Ганболдын өмчлөлийн хөх зүсмийн баруун чих цуулбар имтэй нас гүйцсэн 2 тооны эр үхэр хулгайлж 2.400.000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр, 2015 оны 06 сарын дундуур Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга, нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Хөндлөн гэх газраас иргэн М.Амаржаргалын өмчлөлийн хар зүсмийн зөв чих зүрх, буруу чих урдаасаа хөндлөн имтэй нас гүйцсэн эр үхэр 1, улаан зүсмийн им ижил шүдлэн насны эр үхэр 1, хар халзан зүсмийн им ижил шүдлэн насны эр үхэр 1, нийт 3 тооны үхрийг хулгайлж 2.400.000  төгрөгийн  бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр, 2015 оны 05 сард О.Энхзориг, Ш.Батжаргал нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Толгод гэх газраас хар зүсмийн шүдлэн насны эр үхэр 1, хүрэн зүсмийн хязаалан насны эр үхэр 1, нийт 2 тооны үхэр хулгайлан Түвшинширээ сумын мал хамгаалах санд 1.100.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулж бусдад нийт 16300000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Шүүгдэгч Э.Энхтулга нь давтан үйлдлээр, 2015 оны 07 сарын 24-ний өдөр Б.Эрдэнэбаатар, Э.Адъяа, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцон, өөрийн эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг ‘’Эрдэнэ-Ус’’ гэх газар оршин суух Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн иргэн Жамба овгийн Дамдинсугарын Батсугарын үхэр сүргээс иргэн Д.Нармандахын ухаа зүсмийн эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан насны эр үхэр 1, хүрэн зүсмийн, эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, мухар нуруу эрээн зүсмийн баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, эвэртэй ухаа зүсмийн баруун чих цуулга имтэй нас бие гүйцсэн үнээ 1 нийт 4 тооны үхрийг хулгайлан 3.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, Давтан үйлдлээр 2015 оны 07 сарын 27-ны орчим Б.Хүрэлмөнх, Б.Эрдэнэбаатар нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон өөрийн эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутагаас хүрэн зүсмийн зуузай тамгатай адуу 1, хонгор зүсмийн зуузай тамгатай адуу 1, нийт 2 тооны адуу хулгайлан Түвшинширээ сумын мал хамгаалах санд  800000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр 2015 оны 06 сарын 15-наас 20-ны хооронд Б.Эрдэнэбаатар, Б.Хүрэлмөнх  нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож,    Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон өөрийн эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Цагаан-Ус гэх газраас иргэн Г.Адилбишийн хар зүсмийн баруун чих араасаа ганзага имтэй соёолон эр үхэр 1, хар зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, хар зүсмийн хязаалан эр үхэр 1, ухаа халзан зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, нийт 4 тооны үхрийг хулгайлан 3400.000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр, 2015 оны 05 сарын дундуур Б.Эрдэнэбаатар, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Хүрэлмөнхийн  эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон өөрийн эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр ‘’Далан дөрөв’’ гэх газраас иргэн Г.Ганболдын өмчлөлийн хөх зүсмийн баруун чих цуулбар имтэй нас гүйцсэн 2 тооны эр үхэр хулгайлж 2.400.000 төгрөгийн  хохирол буюу бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр  2015 оны 06 сарын дундуур Б.Эрдэнэбаатар, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Хөндлөн гэх газраас иргэн М.Амаржаргалын өмчлөлийн хар зүсмийн зөв чих зүрх, буруу чих урдаасаа хөндлөн имтэй нас гүйцсэн эр үхэр 1, улаан зүсмийн им ижил шүдлэн насны эр үхэр 1, хар халзан зүсмийн им ижил шүдлэн насны эр үхэр 1, нийт 3 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулж бусдад нийт 12.800.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол,

Шүүгдэгч Э.Адъяа нь 2015 оны 07 сарын 24-ний өдөр Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцон,  Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг ‘’Эрдэнэ-Ус’’ гэх газар оршин суух Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн иргэн Жамба овгийн Д. Батсугарын үхэр сүргээс иргэн Д.Нармандахын ухаа зүсмийн эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан насны эр үхэр 1, хүрэн зүсмийн, эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, мухар нуруу эрээн зүсмийн баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, эвэртэй ухаа зүсмийн баруун чих цуулга имтэй нас бие гүйцсэн үнээ 1 нийт 4 тооны үхрийг хулгайлан 3.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 

Шүүгдэгч Ш.Батжаргал нь   2015 оны 05 сард О.Энхзориг, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж,  урьдчилан үгсэн тохиролцож, Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Толгод гэх газраас хар зүсмийн шүдлэн насны эр үхэр 1, хүрэн зүсмийн хязаалан насны эр үхэр 1, нийт 2 тооны үхэр хулгайлан Түвшинширээ сумын  мал хамгаалах санд 1.100.000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр,  2015 оны 05 сард  Б.Хүрэлмөнх, О.Энхзориг нартай бүлэглэн, Б.Хүрэлмөнхийн  эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас цагаан зүсмийн тэмээ, бараан зүсмийн тайлаг насны хоёр тооны тэмээг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 1900.000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол,

Шүүгдэгч О.Энхзориг нь 2015 оны 03 сард Б.Эрдэнэбаатар, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэн Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон өөрийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас бор зүсмийн 4-5 насны хоёр тооны бор зүсмийн тэмээг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр 2015 оны 05 сард Ш.Батжаргал, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж,  урьдчилан үгсэн тохиролцож, Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон өөрийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Толгод гэх газраас хар зүсмийн шүдлэн насны эр үхэр 1, хүрэн зүсмийн хязаалан насны эр үхэр 1, нийт 2 тооны үхэр хулгайлан 1.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 05 сард Ш.Батжаргал, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэн Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон өөрийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас цагаан зүсмийн тэмээ 1, бараан зүсмийн тайлаг 1, нийт 2 тооны тэмээг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 06 сард  Б.Эрдэнбаатар, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэн Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас цагаан зүсмийн тэмээ 1,  бараан зүсмийн тайлаг насны 1, нийт 2 тооны тэмээг хулгайлж 800.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол буюу нийт 3500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эрдэнэбаатар, Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга, Э.Адъяа, О.Энхзориг, Ш.Батжаргал нарын үйлдлийг эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч Б.Эрдэнэбаатар нь  ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн боловч энэ нь Монгол улсын Анхны ардчилсан  сонгууль болж байнгын  ажиллагаатай парламент  байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд  хамрагдаж байх тул шүүгдэгч Б. Эрдэнэбаатарын ялтай байдлыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.1.1-т зааснаар өршөөн хэлтэрүүлэх,

Шүүгдэгч Б.Хүрэлмөнхийн Давтан үйлдлээр  2015 оны 06 сарын 15-наас 20-ны хооронд бусадтай бүлэглэн Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга  нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Цагаан-Ус гэх газраас иргэн Г.Адилбишийн хар зүсмийн баруун чих араасаа ганзага имтэй соёолон эр үхэр 1, хар зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, хар зүсмийн хязаалан эр үхэр 1, ухаа халзан зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, нийт 4 тооны үхрийг хулгайлан 3.400.000 төгрөгийн хохирол, 2015 оны 03 сард  Б.Эрдэнэбаатар, О.Энхзориг нартай бүлэглэн өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас бор зүсмийн 4-5 насны хоёр тооны бор зүсмийн тэмээг хулгайлж  800000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр, 2015 оны 05 сард  Ш.Батжаргал, О.Энхзориг нартай бүлэглэн өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас цагаан зүсмийн тэмээ,  бараан зүсмийн тайлаг насны 2 тооны тэмээг хулгайлж  800000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 05 сард  Б.Эрдэнбаатар, О.Энхзориг нартай бүлэглэн өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас цагаан зүсмийн тэмээ, бараан зүсмийн тайлаг насны 2 тооны тэмээг хулгайлж  800000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2015 оны 05 сарын дундуур Б.Эрдэнэбаатар Э.Энхтулга, нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр ‘’Далан дөрөв’’ гэх газраас иргэн Г.Ганболдын өмчлөлийн хөх зүсмийн баруун чих цуулбар имтэй нас гүйцсэн 2 тооны эр үхэр хулгайлж 2.400.000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр 2015 оны 05 сард О.Энхзориг, Ш.Батжаргал нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Толгод гэх газраас хар зүсмийн шүдлэн насны эр үхэр 1, хүрэн зүсмийн хязаалан насны эр үхэр 1, нийт 2 тооны үхэр хулгайлан 1.100.000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол тус тус  учруулсан гэмт хэргүүд, 

Шүүгдэгч  Э.Энхтулгын  давтан үйлдлээр,  2015 оны 06 сарын 15-наас 20-ны хооронд Б.Эрдэнэбаатар, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон өөрийн эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Цагаан-Ус гэх газраас иргэн Г.Адилбишийн хар зүсмийн баруун чих араасаа ганзага имтэй соёолон эр үхэр 1, хар зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, хар зүсмийн хязаалан эр үхэр 1, ухаа халзан зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, нийт 4 тооны үхрийг хулгайлан 3400.000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр 2015 оны 05 сарын дундуур Б.Эрдэнэбаатар, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Хүрэлмөнхийн  эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон өөрийн эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр ‘’Далан дөрөв’’ гэх газраас иргэн Г.Ганболдын өмчлөлийн хөх зүсмийн баруун чих цуулбар имтэй нас гүйцсэн 2 тооны эр үхэр хулгайлж 2.400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр 2015 оны 06 сарын дундуур Б.Эрдэнэбаатар ,Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, өөрийн эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Хөндлөн гэх газраас иргэн М.Амаржаргалын өмчлөлийн хар зүсмийн зөв чих зүрх, буруу чих урдаасаа хөндлөн имтэй нас гүйцсэн эр үхэр 1, улаан зүсмийн им ижил шүдлэн насны эр үхэр 1, хар халзан зүсмийн им ижил шүдлэн насны эр үхэр 1, нийт 3 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүд нь 2015 оны 7-р сарын 02-ноос өмнө үйлдэгдсэн тул Монгол улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын  ажиллагаатай парламент  байгуулагдсны  25 жилийн  ойг тохиолдуулан  Өршөөл үзүүлэх тухай хуульд  хамрагдаж байх тул  Монгол улсын Анхны ардчилсан  сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны  25 жилийн  ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1-р зүйлийн 7.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын давтан үйлдлээр,  2015 оны 07 сарын 24-ний өдөр Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга, Э.Адъяа нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг ‘’Эрдэнэ-Ус’’ гэх газарт оршин суух Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн иргэн Жамба овгийн Дамдинсугарын Батсугарын үхэр сүргээс иргэн Д.Нармандахын ухаа зүсмийн эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан насны эр үхэр 1, хүрэн зүсмийн, эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, мухар нуруу эрээн зүсмийн баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, эвэртэй ухаа зүсмийн баруун чих цуулга имтэй нас бие гүйцсэн үнээ 1 нийт 4 тооны үхрийг хулгайлан 3.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр   2015 оны 07 сарын 27-ны орчим Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга, нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутгаас хүрэн зүсмийн зуузай тамгатай адуу 1, хонгор зүсмийн зуузай тамгатай адуу 1, нийт 2 тооны адуу хулгайлан 800000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр 2015 оны 06 сарын 15-наас 20-ны хооронд Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга, нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Цагаан-Ус гэх газраас иргэн Г.Адилбишийн хар зүсмийн баруун чих араасаа ганзага имтэй соёолон эр үхэр 1, хар зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, хар зүсмийн хязаалан эр үхэр 1, ухаа халзан зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, нийт 4 тооны үхрийг хулгайлан 3400000 төгрөгийн хохирол,

Давтан үйлдлээр 2015 оны 03 сард  Б.Хүрэлмөнх, О.Энхзориг нартай бүлэглэн Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас бор зүсмийн 4-5 насны хоёр тооны бор зүсмийн тэмээг хулгайлж Түвшинширээ сумын мал хамгаалах санд 800.000 төгрөгийн хохирол, 2015 оны 06 сард  Б.Хүрэлмөнх, О.Энхзориг нартай бүлэглэн Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас цагаан зүсмийн тэмээ,  бараан зүсмийн тайлаг насны 2 тооны тэмээг хулгайлж  800.000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр,   2015 оны 07 сарын 27 ны орчим Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга, нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр ‘’Далан дөрөв’’ гэх газраас иргэн Г.Ганболдын өмчлөлийн хөх зүсмийн баруун чих цуулбар имтэй нас гүйцсэн 2 тооны эр үхэр хулгайлж 2.400.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр, 2015 оны 06 сарын дундуур Б.Хүрэлмөнх, Э.Энхтулга, нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Хөндлөн гэх газраас иргэн М.Амаржаргалын өмчлөлийн хар зүсмийн зөв чих зүрх, буруу чих урдаасаа хөндлөн имтэй нас гүйцсэн эр үхэр 1, улаан зүсмийн им ижил шүдлэн насны эр үхэр 1, хар халзан зүсмийн им ижил шүдлэн насны эр үхэр 1, нийт 3 тооны үхрийг хулгайлж 2400000  төгрөгийн  бага бус хэмжээний хохирол учруулж бусдад нийт 14400000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 Шүүгдэгч Б.Хүрэлмөнхийн давтан үйлдлээр,  2015 оны 07 сарын 24-ний өдөр Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга, Э.Адъяа нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцон,  Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг ‘’Эрдэнэ-Ус’’ гэх газар оршин суух Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн иргэн Жамба овгийн Дамдинсугарын Батсугарын үхэр сүргээс иргэн Д.Нармандахын ухаа зүсмийн эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан насны эр үхэр 1, хүрэн зүсмийн, эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, мухар нуруу эрээн зүсмийн баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, эвэртэй ухаа зүсмийн баруун чих цуулга имтэй нас бие гүйцсэн үнээ 1 нийт 4 тооны үхрийг хулгайлан 3.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр  2015 оны 07 сарын 27-ны орчим Э.Энхтулга, Б.Эрдэнэбаатар нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутгаас хүрэн зүсмийн зуузай тамгатай адуу 1, хонгор зүсмийн зуузай тамгатай адуу 1, нийт 2 тооны адуу хулгайлан Түвшинширээ сумын мал хамгаалах санд 800000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, 

Шүүгдэгч Энхтулгыг нь давтан үйлдлээр,  2015 оны 07 сарын 24-ний өдөр Б.Эрдэнэбаатар, Э.Адъяа нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцон,  Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг ‘’Эрдэнэ-Ус’’ гэх газар оршин суух Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн иргэн Жамба овгийн Дамдинсугарын Батсугарын үхэр сүргээс иргэн Д.Нармандахын ухаа зүсмийн эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан насны эр үхэр 1, хүрэн зүсмийн, эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, мухар нуруу эрээн зүсмийн баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, эвэртэй ухаа зүсмийн баруун чих цуулга имтэй нас бие гүйцсэн үнээ 1 нийт 4 тооны үхрийг хулгайлан 3.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр, 2015 оны 07 сарын 27-ны орчим Хүрэлмөнх, Б.Эрдэнэбаатар нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн нутгаас хүрэн зүсмийн зуузай тамгатай адуу 1, хонгор зүсмийн зуузай тамгатай адуу 1, нийт 2 тооны адуу хулгайлан Түвшинширээ сумын мал хамгаалах санд 800000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, 

Шүүгдэгч Э.Адъяагийн 2015 оны 07 сарын 24-ний өдөр Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцон,  Э.Энхтулгын эзэмшлийн 51-14 СҮА улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг ‘’Эрдэнэ-Ус’’ гэх газар оршин суух Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн иргэн Жамба овгийн Дамдинсугарын Батсугарын үхэр сүргээс иргэн Д.Нармандахын ухаа зүсмийн эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан насны эр үхэр 1, хүрэн зүсмийн, эвэртэй баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, мухар нуруу эрээн зүсмийн баруун чих цуулга имтэй хязаалан эр үхэр 1, эвэртэй ухаа зүсмийн баруун чих цуулга имтэй нас бие гүйцсэн үнээ 1 нийт 4 тооны үхрийг хулгайлан 3.800.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,  

Шүүгдэгч  Ш.Батжаргал нь  2015 оны 05 сард О.Энхзориг, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж,  урьдчилан үгсэн тохиролцож, Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Толгод гэх газраас хар зүсмийн шүдлэн насны эр үхэр 1, хүрэн зүсмийн хязаалан насны эр үхэр 1, нийт 2 тооны үхэр хулгайлан 1.100.000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр,  2015 оны 05 сард  Б.Хүрэлмөнх, О.Энхзориг нартай бүлэглэн, Б.Хүрэлмөнхийн  эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагаас цагаан зүсмийн тэмээ, бараан зүсмийн тайлаг насны хоёр тооны тэмээг хулгайлж  800.000 төгрөгийн буюу бусдад нийт 1900.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч О.Энхзориг давтан үйлдлээр 2015 оны 05 сард Ш.Батжаргал, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон өөрийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Толгод гэх газраас хар зүсмийн шүдлэн насны эр үхэр 1, хүрэн зүсмийн хязаалан насны эр үхэр 1, нийт 2 тооны үхэр хулгайлан 1.100.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 2015 оны 03 сард Б.Эрдэнэбаатар, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэн Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон өөрийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас бор зүсмийн 4-5 насны хоёр тооны бор зүсмийн тэмээг хулгайлж  800.000 төгрөгийн хохирол,  давтан үйлдлээр, 2015 оны 05 сард  Ш.Батжаргал, Б.Хүрэлмөнх,  нартай бүлэглэн Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон өөрийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас цагаан зүсмийн тэмээ 1,  бараан зүсмийн тайлаг 1, нийт 2 тооны тэмээг хулгайлж  800.000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр 2015 оны 06 сард  Б.Эрдэнэбаатар, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэн Б.Хүрэлмөнхийн эзэмшлийн Чансаа маркийн мотоцикль болон О.Энхзоригийн эзэмшлийн 97-91 ӨМӨ улсын дугаартай Хюньдай Маяти маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас цагаан зүсмийн тэмээ 1,  бараан зүсмийн тайлаг насны 1, нийт 2 тооны тэмээг хулгайлж 800.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол буюу нийт 3500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол  учруулсан гэмт хэрэгт тус тус ял оногдуулах үндэстэй байна. 

Шүүгдэгч Ш.Батжаргал, О.Энхзориг нарын үйлдсэн гэмт хэргүүд нь  2015 оны 7-р сарын 02-ны өдрөөс өмнө  үйлдэгсэн байх тул  шүүгдэгч  О.Энхзориг, Ш.Батжаргал нарт оногдуулсан ялыг Монгол улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын  ажиллагаатай парламент  байгуулагдсны  25 жилийн  ойг тохиолдуулан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.1-т зааснаар  өршөөн хэлтэрүүлэх нь зүйтэй байна.  

            Шүүгдэгч нарын үйлдсэн хэргээс өршөөлийн хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь  тухайн гэмт хэргийн улмаас  бусдад учирсан  хохирлыг нөхөн төлөхөөс  чөлөөлөгдөхгүй болно.

   Иймд шүүх шүүгдэгч Б.Эрдэнэбаатарыг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан 7 удаагийн үйлдлээр  бусдад  нийт 14400000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Б.Хүрэлмөнхийг давтан, бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 4600000 төгрөгийн хохирол, шүүдэгч Э.Энхтулгыг давтан үйлдлээр бусадтай бүлэглэн машин механизм ашиглан 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 4600000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Адъяаг  бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан 1 удаагийн үйлдлээр  бусдад нийт 4600000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Ш.Батжаргалыг  давтан үйлдэлээр, бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан 2 удаагийн бусдад нийт 1900000 төгрөгийн хохирол, шүүгдэгч О.Энхзоригийг давтан үйлдэлээр, бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан 4 удаагийн үйлдлээр бусдад нийт 3500000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан тул хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Э.Адъяа, О.Энхзориг, Б.Хүрэлмөнх нар нь  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч О.Энхзоригийн эрүүл мэндийн байдлыг зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч Э.Энхтулгын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 51-14 СҮА  дугаартай “Бонго”  маркын машин нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдсон тул машины үнэ 5000000 төгрөгийг шүүгдэгч Э.Энхтулгаас, шүүгдэгч Б.Хүрэлмөнхийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн Чансаа маркийн мотоциклийг тус тус хурааж  улсын орлого болгох нь зүйтэй байна. 

 Шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурдах, Иргэний нэхэмжлэгч Ш.Бат-Эрдэнэд 2 адууны төлбөр 800000 төгрөгийг шүүгдэгч Б.Хүрэлмөнх, Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга нар,  хохирогч Д.Нармандахад учруулсан хохирол 3800000 төгрөгийг шүүгдэгч Б.Хүрэлмөнх, Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга, Э.Адъяа нар нөхөн төлсөн болохыг дурьдах, шүүгдэгч Б.Эрдэнэбаатараас 1000000 төгрөгийг гаргуулж Түвшинширээ сумын  тамгын газрын “Мал хамгаалах санд”,  800000 төгргийг гаргуулж Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар багт оршин суух иргэн М.Амаржаргалд тус тус олгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Адъяа нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Нармандах нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

          Шүүгдэгч  Э.Энхтулга нь М.Амаржаргалд 800000 төгрөг, Г.Ганболдод 2400000, Б.Хүрэлмөнх нь М.Амаржаргалд 800000, Адилбишид 1700000 төгрөг, О.Энхзориг нь иргэний нэхэмжлэгч Ш.Бат-Эрдэнэд  2000000, Ш.Батжаргал нь  иргэний нэхэмжлэгч Ш.Бат-Эрдэнэд 220000 төгрөг төлөхөө зөвшөөрч  илэрхийлсэн болно.

Шийтгэх тогтоолын 10 дахь заалтыг биелэгдтэл шүүгдэгч Э.Энхтулгад хадгалагдаж байгаа “Бонго-3 маркын 51-14 улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Маяти маркын 97-91 ӨМӨ улсын дугаартай тээвэрийн хэрэгслийг битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн, Б.Хүрэлмөнхийн  эд хөрөнгийг битүүмжилсэн 2015 оны 11-р сарын 7-ны өдрийн  мөрдөн байцаагчийн  тогтоолоос  түүний эзэмшлийн  иж бүрэн 5 ханатай гэр 1 ширхэг, ЛСД зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн хэсгийг, шүүгдэгч Батжаргалын эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 11 сарын 07-ны өдрийн тогтоолыг, шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 12 сарын 07-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгох, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Хүрэлмөнх, Э.Адъяа, Э.Энхтулга нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ш.Батжаргал, О.Энхзориг нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

    Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,286,287,290,294,298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Анхны ардчилсан  сонгууль болж байнгын  ажиллагаатай парламент  байгуулагдсны  25 жилийн  ойг тохиолдуулан  Өршөөл үзүүлэх тухай 6-р зүйлийн 6.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.   

    

   2. Монгол улсын Анхны ардчилсан  сонгууль болж байнгын  ажиллагаатай парламент  байгуулагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-т зааснаар Б.Хүрэлмөнхийн давтан үйлдлээр,  2015 оны 06 сарын 15-наас 20-ны хооронд Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга, нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Цагаан-Ус гэх газраас иргэн Г.Адилбишийн хар зүсмийн баруун чих араасаа ганзага имтэй соёолон эр үхэр 1, хар зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, хар зүсмийн хязаалан эр үхэр 1, ухаа халзан зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, нийт 4 тооны үхрийг хулгайлан 3400.000 төгрөгийн хохирол, 2015 оны 03 сард  Б.Эрдэнэбаатар, О.Энхзориг нартай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас 4-5 насны хоёр тооны бор зүсмийн тэмээг хулгайлж 800000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр, 2015 оны 05 сард  Ш.Батжаргал, О.Энхзориг нартай  тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас цагаан зүсмийн тэмээ, бараан зүсмийн тайлаг насны 2 тооны тэмээг хулгайлж 800000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр 2015 оны 05 сард  Б.Эрдэнбаатар, О.Энхзориг нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутгаас цагаан зүсмийн тэмээ, бараан зүсмийн тайлаг насны 2 тооны тэмээг хулгайлж 800000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр 2015 оны 05 сарын дундуур Б.Эрдэнэбаатар Э.Энхтулга нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр ‘’Далан дөрөв’’ гэх газраас иргэн Г.Ганболдын өмчлөлийн хөх зүсмийн баруун чих цуулбар имтэй нас гүйцсэн 2 тооны эр үхэр хулгайлж 2.400.000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр 2015 оны 05 сард О.Энхзориг, Ш.Батжаргал нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Толгод гэх газраас хар зүсмийн шүдлэн насны эр үхэр 1, хүрэн зүсмийн хязаалан насны эр үхэр 1, нийт 2 тооны үхэр хулгайлан 1.100.000 төгрөгийн  бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, 

Шүүгдэгч  Э.Энхтулгын  Давтан үйлдлээр 2015 оны 06 сарын 15-наас 20-ны хооронд Б.Эрдэнэбаатар, Б.Хүрэлмөнх  нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Цагаан-Ус гэх газраас иргэн Г.Адилбишийн хар зүсмийн баруун чих араасаа ганзага имтэй соёолон эр үхэр 1, хар зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, хар зүсмийн хязаалан эр үхэр 1, ухаа халзан зүсмийн им ижил хязаалан насны үхэр 1, нийт 4 тооны үхрийг хулгайлан 3500.000 төгрөгийн хохирол, давтан  үйлдлээр 2015 оны 05 сарын дундуур Б.Эрдэнэбаатар, Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр ‘’Далан дөрөв’’ гэх газраас иргэн Г.Ганболдын нас гүйцсэн 2 тооны эр үхэр хулгайлж 2.400.000 төгрөгийн  хохирол буюу бага бус хэмжээний хохирол, давтан үйлдлээр, 2015 оны 06 сарын дундуур Б.Эрдэнэбаатар ,Б.Хүрэлмөнх нартай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэр Хөндлөн гэх газраас иргэн М.Амаржаргалын 3 тооны үхрийг хулгайлж 2.400.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

3.Шүүгдэгч Б.Эрдэнэбаатарыг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан 7 удаагийн үйлдлээр  бусдад  нийт 14400000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Б.Хүрэлмөнхийг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 4600000 төгрөгийн хохирол, шүүдэгч Э.Энхтулгыг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 4600000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Э.Адъяаг  бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан 1 удаагийн үйлдлээр  бусдад нийт 4600000 төгрөгийн хохирол, шүүгдэгч Ш.Батжаргалыг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан 2 удаагийн үйлдлээр бусдад нийт 1900000 төгрөгийн хохирол, шүүгдэгч О.Энхзоригийг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан 4 удаагийн үйлдлээр бусдад нийт 3500000 төгрөгийн хохирлыг учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

             

 4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.2- зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын нэр хөрөнгөнөөс  100000 төгрөг хурааж 2 жил 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч  Б.Хүрэлмөнхийн нэр хөрөнгөнөөс  100000 төгрөг хурааж  2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Э.Энхтулгын нэр хөрөнгөнөөс 50000 төгрөг хурааж 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Э.Адъяагийн нэр хөрөнгөнөөс 50000 төгрөгийг хурааж 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Ш.Батжаргалын нэр хөрөнгөнөөс 50000 төгрөгийг хурааж 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч О.Энхзоригийн нэр хөрөнгөнөөс 50000 төгрөгийг хурааж 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус  оногдуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан шүүгдэгч  Б.Эрдэнэбаатарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Б.Хүрэлмөнхөд оногдуулсан 2 жилийн хорих, шүүгдэгч Э.Энхтулгад оногдуулсан 2 жилийн хорих, шүүгдэгч Э.Адъяад оногдуулсан 2 жилийн хорих, шүүгдэгч Ш.Батжаргалд оногдуулсан 2 жилийн хорих, шүүгдэгч О.Энхзоригт оногдуулсан 2 жилийн  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59-р зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын цагдан хоригдсон 11 хоног, Б.Хүрэлмөнхийн  цагдан хоригдсон 14 хоног, Э.Энхтулгын цагдан хоригдсон 14 хоног, Э.Адъяагийн цагдан хоригдсон 14 хоног, Ш.Батжаргалын цагдан хоригдсон 11 хоног, О.Энхзоригийн цагдан хоригдсон хоногийг 11 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Монгол улсын Анхны ардчилсан  сонгууль болж байнгын ажиллагаатай парламент  байгуулагдсны  25 жилийн  ойг тохиолдуулан  Өршөөл үзүүлэх тухай 4-р зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ш.Батжаргал, О.Энхзориг нарт оногдуулсан  нэмэгдэл бөгөөд үндсэн ялыг тус тус  өршөөн хэлтэрүүлсүгэй.

 

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан шүүгдэгч Б.Хүрэлмөнхөд оногдуулсан  2 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Энхтулгад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Адъяад оногдуулсан 2 жилийн хорих ялыг  тэнсэж, 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

          

  9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан  Б.Хүрэлмөнх, Э.Адъяа,  Э.Энхтулга нарт хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

10.Эрүүгийн хуулийн 49-р зүйлийн 49.2-т заасныг журамлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  Хүрэлмөнхийн эзэмшлийн улаан өнгийн “Чансаа” маркын мотоцикль, Э.Энхтулгын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 51-14 СҮА  дугаартай “Бонго”  маркын машины үнэ 5000000 төгрөгийг тус тус хурааж улсын орлого болгосугай.

            11.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Эрдэнэбаатараас 1000000 төгрөгийг гаргуулж Түвшинширээ сумын  тамгын газрын “Мал хамгаалах санд”,  800000 төгргийг гаргуулж Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 2 дугаар багт оршин суух иргэн М.Амаржаргалд тус тус олгосугай.

                      

12. Иргэний нэхэмжлэгч Ш.Бат-Эрдэнэд 2 адууны төлбөр 800000 төгрөгийг шүүгдэгч Б.Хүрэлмөнх, Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга нар,  хохирогч Д.Нармандахад учруулсан хохирол 3800000 төгрөгийг шүүгдэгч Б.Хүрэлмөнх, Б.Эрдэнэбаатар, Э.Энхтулга, Э.Адъяа нар нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

         

 13. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Адъяа нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Нармандах  нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

         

 14.Шүүгдэгч  Э.Энхтулга нь М.Амаржаргалд 800000 төгрөг, Г.Ганболдод 2400000, Б.Хүрэлмөнх нь М.Амаржаргалд 800000, Адилбишид 1700000 төгрөг, О.Энхзориг нь иргэний нэхэмжлэгч Ш.Бат-Эрдэнэд  2000000, Ш.Батжаргал нь  иргэний нэхэмжлэгч Ш.Бат-Эрдэнэд 220000 төгрөг төлөхөө зөвшөөрч  илэрхийлсэн  болохыг тус тус дурдсугай.

 

15. Шийтгэх тогтоолын 10 дахь заалтыг биелэгдтэл  шүүгдэгч Э.Энхтулгад хадгалагдаж байгаа “Бонго-3 маркын 51-14 улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр байлгасугай.

                    

           16.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц Маяти маркын 97-91 ӨМӨ улсын дугаартай тээвэрийн хэрэгслийг битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн, Б.Хүрэлмөнхийн  эд хөрөнгийг битүүмжилсэн 2015 оны 11-р сарын 7-ны өдрийн  мөрдөн байцаагчийн  тогтоолоос  түүний эзэмшлийн  иж бүрэн 5 ханатай гэр 1 ширхэг, ЛСД зурагт 1 ширхэгийг битүүмжилсэн хэсгийг, шүүгдэгч Батжаргалын эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 11 сарын 07-ны өдрийн тогтоолыг, шүүгдэгч Б.Эрдэнэбаатарын эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 12 сарын 07-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай. 

            

17. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэбаатарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Хүрэлмөнх, Э.Адъяа, Э.Энхтулга нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ш.Батжаргал, О.Энхзориг нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

18. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1.т зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нь зөвхөн нэхэмжлэлтэй холбогдсон хэсэгт, улсын яллагч дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР