| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/02457/И |
| Дугаар | 101/ШШ2017/01861 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2017/01861
| 2017 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2017/01861 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэл 40 дүгээр байр, 94 тоот хаягт оршин суух, Маарамба овогт Бямбасүрэнгийн Баярсайхан /РД:ИЦ84122414/-ы нэхэмжлэлтэй,
Б.Бат-Өлзий /регистрийн дугаар ЧС85082318/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Бат-Өлзий нь 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 19,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийж, хүүгүй зээлж авсан. Уг гэрээг нотариатаар батлуулсан бөгөөд гэрээний дагуу уг мөнгийг 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бүрэн төлж дуусгах ёстой боловч хэсэгчлэн төлсөөр одоогийн байдлаар 11,000,000 төгрөг төлсөн. Гэвч үлдэгдэл 8,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй бөгөөд зохих журмын дагуу шүүхэд хандах гэтэл Б.Бат-Өлзийгийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Баярсайхан нь 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цэцэн овогт Батбаярын Бат-Өлзий /регистрийн дугаар ЧС85082318/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хэрэгт авагдсан, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ, “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6552 дугаар захирамж зэргээс үзэхэд Б.Бат-Өлзийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
Шүүх, Б.Бат-Өлзийгийн иргэний үнэмлэх дээрх хаяг болох Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашаан 2 гудамж, 180 тоот хаягаар хариуцагчийг шүүхэд дуудах ажиллагааг хийсэн боловч хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Цэцэн овогт Батбаярын Бат-Өлзий /регистрийн дугаар ЧС85082318/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА