| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0153/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/164 |
| Огноо | 2021-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар
Улсын яллагч Э.Ууганзаяа,
Шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт ******* *******ад холбогдох эрүүгийн 2136000000248 дугаартай, 178/21/0153/Э индекстэй хэргийг 21 оны дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2-21 тоотод оршин суух, урьд нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 08 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр 5-******* тоот хашааны үүдэнд 21 оны 10 дугаар сарын 22-ны шөнө Д.*******, Л.- нарыг маргалдаж байх явцад Д.*******ыг өмөөрч Л.-Эрдэнийг хөлөөрөө өшиглөж мөн тоосгоор толгойн тус газар цохиж биед нь толгойн орой болон эрүүнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи болон дотор булан, нүдний алиманд цус хуралтууд, дээд уруулын дотор салстад зулгаралт, дээд эгнээний баруун 1-р шүдний сулрал, дух, хамар, нүдний зүүн хэсгээр зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 3-7-р хуудас/
Хохирогч овогт ийн -Эрдэнийн / ..-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 21оны 10 дугаар сарын 22-ны орой Д.*******ыг гэрт нь хүргээд буулгах гэтэл “ахаа намайг авраарай” гэж орилсон чинь ах нь хашаан дотроос тоосго барьж гарч ирээд миний толгойн хэсэгт цохисон. Тэгтэл манай 2 найз ирж салгасан. Тэгсэн хашаа руугаа буцаж ороод мод авч гарч ирээд миний эрүү хэсэг рүү өлгөж цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 33,76-р хуудас/
Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн өдөр Д.*******ын хашааны үүдэнд Л.- тэр хоёрыг буулгасан. Тэр 2 маргалдаж барьцалдаж байтал хашаанаас Д.*******ын ах гарч ирээд Л.-Эрдэнийг цохиод хөөсөн. Тэгэхээр нь бид 2 очиж салгасан. Гэтэл ах нь хашаанаас тоосго барьж гарч ирээд Л.-Эрдэнийн толгой хэсэгт 1 удаа цохисон. Мөн жижиг чулуугаар нэг удаа цохисон ...гэх мэдүүлэг / хэргийн 14-р хуудас/
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... тухайн орой Д.*******ын хашааны үүдэнд Л.- тэр 2-г буулгасан. Бид тэр хоёрыг салгаж байхад Д.*******ын ах гарч ирээд тоосго барьж бид хэдийг айлгаад дайрсан Л.-Эрдэнийн толгойд цохисон. Мөн жижиг цулуугаар дахиж цохисон .. гэх мэдүүлэг / хэргийн *******-р хуудас/
Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Л.- над руу бааварлаад байхаар нь ахыгаа дуудсан тэрнээс болж зодоон болсон. Тоосгоор толгойд нь нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хэргийн 25-р хуудас/
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 21 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 658 дугаартай шинжээчийн ... Л.-Эрдэнийн биед толгойн орой болон эрүүнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи болон дотор булан, нүдгий алиманд цус хуралтууд, дээд уруулын дотор салстад зулгаралт, дээд эгнээний баруун 1-р шүдний сулрал, дух, хамар, нүдний зүүн хэсгээр зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Л.-Эрдэнийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 39-р хуудас/
Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай дүү Д.******* “ ах аа гараад ир намайг зодож байна” гэхээр нь би гэрийн үүдэнд байсан нэг саарал тоосгыг аваад далайтал Молор дэлгүүрийн үүднээс хоёр залуу ирээд нөгөө тоосгыг булааж авсан.Би гэр лүүгээ гүйж ороод цагдаад дуудлага өгчихөөд буцаад гараад иртэл нөгөө залуу машиныхаа хажууд зогсоод намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд тоосгоор толгой хэсэгт нь нэг удаа цохисон.Тэгтэл дахиж хэрүүл хийгээд салахгүй болохоор нь хашааны үүдэн дээр хугархай мод байхаар нь аваад бөгсөн хэсэгт нь нэг удаа цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 67-68-р хуудас/ зэрэг баримт болно.
Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь өөрийн дүү Д.*******ыг өмөөрч Л.-Эрдэнийг тоосгоор толгойн хэсэгт нь цохиж, бие махбодид нь гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн нь санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч Л.-Эрдэнийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.
Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Л.- ... би 21 оны сарын 17-нд Д.*******аас хохирлын 700000 төгрөг бэлнээр авсан.Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй... гэх /хх-97/ хүсэлтээс шүүгдэгч Д.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 08 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-80/, шийтгэх тогтоолын хуулбар /80-82-р хуудас/ зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.*******ын хувийн байдлын талаар гэрч Д.Одончимэгийн өгсөн ...Д.******* нь даруухан, хүнд тусархуу, ажилсаг,хүний итгэл даадаг сайн залуу. Ховд аймгийн ******* сумын Алагтолгой багт эхнэр хүүүхдүүдийн хамт амьдардаг .…гэх мэдүүлэг /хэргийн 74-р хуудас/ Д.*******ын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Д.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний 5000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг хагарсан 19х9х4.5 хэмжээтэй тоосго ирснийг утгахаар тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт,
Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч Б.Мөнхзаяа шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Д.******* хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Улсын яллагчийн санал болгосон таван зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний 5000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргасан.
Шүүхээс: Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний 5000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 5000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******ад тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг хагарсан 19х9х4.5 хэмжээтэй тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг таван зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний 5000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан таван зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний 5000 төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******ад тайлбарласугай.
5.Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүйг дурдаж, бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг хагарсан 19х9х4.5 хэмжээтэй тоосгыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6.Шүүгдэгч Д.*******ад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар- 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Э.Ариунболдод даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1 дүгээр зүйлийн 1, .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС