| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/02437/И |
| Дугаар | 101/ШШ2017/01862 |
| Огноо | 2017-05-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2017/01862
| 2017 оны 05 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2017/01862 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү гудамж, “Трю Л” хотхон 719 дүгээр байр, 101 тоот хаягт оршин суух, Тосон овогт Бүрэнбаясахын Чулуунтуяа /регистрийн дугаар ЧП83080404/-ийн нэхэмжлэлтэй,
Б.Ундрах /регистрийн дугаар ЦБ83042710/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Чулуунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие, Б.Ундрахтай гэр бүл болж амьдраад сэтгэл санаа, үзэл бодол таарахгүй, мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөгдөн амьдарч байсны улмаас тусдаа амьдраад 1 жил гаран болж байгаа учраас гэр бүл цуцлуулах, хүүхдийн тэтгэмжийн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Б.Ундрахын оршин суугаа хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Чулуунтуяа нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тугчин овогт Болдбаатарын Ундрах /регистрийн дугаар ЦБ83042710/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хэрэгт авагдсан, “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 4721 дүгээр захирамжаас үзэхэд Б.Ундрахыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.
Шүүх, Б.Ундрахын иргэний үнэмлэх дээрх хаяг болох Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапил харш 7-5 тоот хаягаар хариуцагчийг шүүхэд дуудах ажиллагааг хийсэн боловч хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Тугчин овогт Болдбаатарын Ундрах /регистрийн дугаар ЦБ83042710/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА