| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0160/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/172 |
| Огноо | 2021-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2136000000255 дугаартай, 178/2021/0160/Э/ индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 10- ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 22- ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа тээвэр эрхэлдэг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2 дугаар гудамж 25 тоотод оршин суух, сарын өрхийн орлого 2000000 төгрөг,
Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 04 сарын 15- ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж байсан,
Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 07 сарын 07- ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 01 сарын 09- ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 11 сарын 27- ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 9 сар 12 хоногийн хорих ялаар
Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 03 сарын 02- ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын хугацагаар баривчлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ял дээр нь эдлээгүй үлдсэн 1 жил 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 3 сар 25 хоногийн хорих ялаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 14-ний өдрийн 548 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 27- ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын ял дээр 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 5 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, 2021 оны 09 сарын 08- ны өдөр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангиас ялын хугацаа дуусаж суллагдсан, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.******* нь согтуугаар Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэлт” бааранд 2021 оны 11 дүгээр сарын 11- ний өдөр Х.*******ын биед халдан зодож дээд эрүүний баруун талын 1 дүгээр шүдний уналт, буйл хэсгийн цус хуралт, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, дээд уруулын дотор талын цус хуралт бүхий гэмтэл үүсгэн , эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ: Архи ууж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй ... гэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн ******* сумын ******* багийн 14-08 тоотод оршин суух, 1990 оны 11 сарын 21- ний өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ПД 90112173 дугаарын регистртэй / Эмчийнхэн овогт Хасагийн *******ын өгсөн... 2021 оны 11 сарын 11- ний орой гэртээ байхад манай эхнэрийн найз Мөөгий “ Итгэлт” бааранд хүрээд ир гэхээр нь эхнэр Саранцэцэг, найз И.Мөнх-Эрдэнийн эхнэр Б.Эрдэнэцэцэг нарын хамт очсон. Итгэлт бааранд ороод найз Мөөгийг хайгаад явж байтал хоёр хүн сууж байгаад боссон. Тэгтэл тэнд байсан хоёр залуугийн нэг Т.******* гэх залуу нь “сандал дээр суулаа” гэж хэлээд миний ам руу шууд цохисон. Миний нэг шүд унаад амнаас цус гарсан. Тэгээд баарнаас гараад гадна зогсож байхад Т.*******гийн хамт байсан залуу нь гарч ирсэн. Тэр залуу манай найз цохичих шиг боллоо уучлаарай гэхээр нь тэр цохисон залуугаа өөрөө гарч ирээд уучлалт гуй гэсэн чинь гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Би гомдолтой байна ... гэх мэдүүлэг / хэргийн 08 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Мөнх- Эрдэнийн өгсөн... 2021 оны 11 сарын 11- ний намайг гэртээ байхад манай найз Х.******* “хүрээд ир” гэж дуудсан. Би эхнэр Б.Эрдэнэцэцэгийн хамт тэдний гэрт очсон. Х.******* нэг хүнтэй утсаар ярьж байгаад эхнэрийн хамт Итгэлт баар ороод ирье гээд хамт явсан. Тэгээд Х.******* эхнэртэйгээ, би эхнэртэйгээ Итгэлт баар ороод Х.*******ын эхнэрийн найзыг нь хайж байгаад Х.******* хөл өвдөж байна гээд хоёр хүний сууж байсан сандал дээр хальт суусан чинь тэнд сууж байсан сүүлд нэрийг сонссон Т.******* гэдэг залуу Х.*******ын ам руу шууд шанаадсан. Тэгтэл Х.******* миний шүд уначихлаа гээд шүдээ бариад Итгэлт баарнаас гарсан. Тэгээд цагдаа дуудсан. Манай найз Х.*******ыг Т.******* гэдэг залуу нэг удаа амруу нь шанаадсан...гэх мэдүүлэг /хэргийн 12 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэцэцэгийн өгсөн...2021 оны 11 сарын 11-ний орой гэртээ байхад Х.******* ах манайд хүрээд ир гэхээр нь нөхрийн хамт очсон. Х.******* ахын эхнэр нэг хүнтэй утсаар ярьж байснаа “Итгэл” баар ороод хүнтэй уулчихаад ирье гээд бид нар хамт явсан. Бид дөрөв бааранд ороод нөгөө хүнээ хайгаад явж байтал Х.******* ах хөл өвдөөд байна гээд 2 хүний сууж байсан сандал дээр хальт суугаад боссон чинь Т.******* гэдэг залуу Х.******* ахын ам руу цохисон. Тэгтэл Х.******* ах амаа дарснаа миний шүд уначихлаа гээд “Итгэл” баарнаас гараад цагдаа дуудсан. Нэг удаа л ам руу нь цохисон... гэх мэдүүлэг / хэргийн 14 дүгээр хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 сарын 15 - ны өдрийн 708 дугаартай ....Х.*******ын биед гэмтэл учирсан байна. ...Х.*******ын биед дээд эрүүний баруун талын 1 дүгээр шүдний уналт, буйл хэсгийн цус хуралт, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, дээд уруулын дотор талын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Х.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Х.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Х.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 11.52.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...2021 оны 11 сарын 11-ний орой гэртээ байхад манай найз 2 Баажий, Пүрэвсүрэн гурав ирсэн. Намайг аваад бааранд оръё гэхээр нь хамт яваад Итгэлт баар орсон. Бид нар 3 шил пиво уугаад сууж байсан чинь бид нарын хажууд ширээ багтахгүй байна гэж хэлээд дөрвөн эмэгтэй ирээд сууж болох уу гэхээр суу гээд суулгасан. Тэгтэл гаднаа хэсэг хүмүүс орж ирээд нэг эрэгтэй бидний хажууд шахаад суух гэхээр нь би багтахгүй байх чинь яах гээд байгаа юм бэ гээд уруул руу нь гараа атгаж байгаад цохиход амаа дараа гараад явсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Бид нар ширээнд багтахгүй байхад Х.*******ыг шахаад суух гэхээр нь уур хүрээд цохисон. Түүнийг цохиход миний дэргэд манай гурван найз, танихгүй дөрвөн хүүхэн байсан. Би маргааш нь шүдний эмнэлэг дээр очоод шүдэнд нь хөдөлгөхгүй аппарат суулгуулж өгөөд, эм тариаг авч өгөөд бэлэн 500000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Т.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” бааранд согтуугаар 2021 оны 11 сарын 11- ний орой хохирогч Х.*******ыг “суудал байхгүй байхад шахаж суулаа “ гэх шалтгаанаар түүний нүүрэнд гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд эрүүний баруун талын 1 дүгээр шүдний уналт, буйл хэсгийн цус хуралт, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, дээд уруулын дотор талын цус хуралт гэмтэл үүсгэсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Х.*******ын биед дээд эрүүний баруун талын 1 дүгээр шүдний уналт, буйл хэсгийн цус хуралт, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, дээд уруулын дотор талын цус хуралт гэмтэл учирсан, “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар тухайн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн 708 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч Х.*******ын эрүүл мэндэд шүүгдэгч Т.*******гийн гараараа цохисны улмаас хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Т.******* нь хохирогч Х.*******ын нүүрэнд гараараа цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч дээрхи гэмтэлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.*******гийн хохирогч Х.*******ыг “суудал байхгүй байхад шахаж суулаа “ гэж уурлан түүний нүүрэнд гараараа цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... дээд эрүүний баруун талын 1 дүгээр шүдний уналт, буйл хэсгийн цус хуралт, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, дээд уруулын дотор талын цус хуралт бүхий гэмтэл ... учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ архи уусан байсан нь хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.*******г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэг учрал болох үед шүүгдэгч нь согтуу байсан, бусдыг хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалгаан болжээ.
Прокурор нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалган тогтоосон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхбөл байдал нь шүүх хуралдаанаар тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.******* нь ... Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх хүсэлтийг гаргасан / хх-ийн 99-рт / , шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* нь хохирогчид 500000 төгрөг төлсөн гэж мэдүүлж байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь
Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 04 сарын 15- ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж байсан,
Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 07 сарын 07- ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 01 сарын 09- ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 11 сарын 27- ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 9 сар 12 хоногийн хорих ялаар
Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 03 сарын 02- ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын хугацагаар баривчлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар баривчлах ял дээр нь эдлээгүй үлдсэн 1 жил 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 3 сар 25 хоногийн хорих ялаар
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 14- ний өдрийн 548 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 27- ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын ял дээр 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 5 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, 2021 оны 09 сарын 08- ны өдөр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангиас ялын хугацаа дуусаж суллагдаж байсан хэргийн 45 дугаар хуудсан дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 48- 51 дүгээр хуудас дахь 35, хэргийн 52- 58 дугаар хуудас дахь 35, хэргийн 57- 88 дугаар хуудас дахь 93, хэргийн 67- 71дүгээр хуудас дахь 02, хэргийн 72- 92 дугаар хуудас дахь 307, 548 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.*******гийн хувийн байдлын талаар гэрч Т.Элбэгбуянгийн өгсөн... Манай төрсөн дүү Т.******* нь 1995 оны 12 сарын 22- ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн. Ховд аймгийн ******* сумын 7 дугаар сургууль төгссөн, бүрэн дунд боловсролтой, гэр бүл болоогүй, эцэг эхийн хамт амьдардаг...гэх мэдүүлэг, гэрч М.Мөнхсайханы өгсөн... Манай найз Т.******* нь Ховд аймгийн ******* суманд 1995 оны 12 сарын 22- ны өдөр төрсөн, 10 жилийн 7 дугаар сургууль төгссөн, эцэг эхийн хамт амьдардаг, цэргийн алба хаагаагүй, урьд нь шийтгүүлж ял эдэлж байсан, хүний үгэнд ордог даруу төлөв зантай, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй...гэх мэдүүлэг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2 дугаар гудамж 25 тоотод оршин суух, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэл, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын 409 дүгээр хаалттай хорих ангийн...Тус ангид ял эдэлж байсан *******гийн ******* нь 6 удаагийн ял шийтгэлтэй, хорих ялын хугацаа дуусаж, 2021 оны 08 сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2-25 тоотод оршин суухаар суллагдсан тул хяналтандаа авна уу.. гэх 2021 оны 09 сарын 08-ны өдрийн 01/1364 дугаартай тодорхойлолт зэрэг нь хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Т.******* нь хохирогчид 500000 төгрөгний хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.******* нь согтуугаар Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэт үйл ажиллагаа явуулдаг Итгэлт бааранд 2021 оны 11 сарын 11-ний орой хохирогч Х.*******ыг “суудал шахаж суулаа” гэх шалтгаанаар түүний нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь ... дээд эрүүний баруун талын 1 дүгээр шүдний уналт, буйл хэсгийн цус хуралт, дээд эрүүний зүүн талын 1 дүгээр шүдний 2 дугаар зэргийн хөдлөл, дээд уруулын дотор талын цус хуралт...гэх хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.*******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдаж, торгох ял биелэгдэх хүртэл түүний эзэмшлийн 450000 төгрөг бүхий ХААН банкны 5057600074 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 11 сарын 25- ны өдрийн 90 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хэвээр үлдээх, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх саналтай гэв.
Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгө өөмгөөлж хэлсэн дүгнэлтдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй. Улсын яллагчийн санал болгосон таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. 500000 төгрөгний торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлөх боломжтой гэв.
Шүүгдэгч Т.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогчид учирсан хохирол төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт, шүүгдэгчийн “тээвэр хийж орлого олдог” гэх хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуудахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******д тайлбарлаж, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Элбэгзяаяа нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгчид өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, торгох ял биелэгдэх хүртэл түүний эзэмшлийн 450000 төгрөг бүхий ХААН банкны 5057600074 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 11 сарын 25-ны өдрийн 90 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн 2136000000255 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.*******д тайлбарласж, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
6. Шүүгдэгч Т.*******гийн эзэмшлийн 450000 төгрөг бүхий ХААН банкны 5057600074 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 11 сарын 25- ны өдрийн 90 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хэвээр хэрэглэсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА