| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/04643/И |
| Дугаар | 1285 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 1285
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******лол,*******,*******,*******-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******лол,,,,д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн ,ар томилогдож, албан тушаал буурах хүртлэх хугацаанд ажилласан.
Би, жирэмсний хүндэрлийн улмаас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл өвчтэй байсан үед дүүргийн засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 тоот тушаалаар намайг албан тушаал бууруулж, тус төвийн ахлах мэргэжилтэн болгосон.
Энэхүү албан тушаал бууруулах процесс анхнаасаа хууль зөрчсөн бөгөөд намайг ,ас албадан буулгахын тулд хариуцагч тал харъяа ажилтнуудтай хуйвалдаж, бүхий л байдлаар намайг шахаж, гадуурхсан.
Миний 2014, 2015 онуудад үр дүнгийн гэрээг минь үндэслэж, “В” үнэлгээ тавьж, надад ур чадварын нэмэгдэл олгосон атлаа нотолгоогүй зөрчлийг бий болгож, улмаар үүнийгээ үндэслэн ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.
Би, ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, өөрийн харъяа ажилтнуудын үйл ажиллагааг зохих ёсоор хянаж, тэдгээрт сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргаснаараа буруутгагдаж, зарим ажилтны гомдлын дагуу шалгагдаж, ийнхүү албан тушаал буурахад хүрсэн.
Мөн намайг 2 ч удаа зодож, зулбах нөхцөл байдалд хүргэсний үр нөлөөгөөр үр минь төрлөхийн бие муутай, гэр бүл минь сэтгэл санааны хүнд байдалтай олон жил болж, хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ энгийнээр харилцаж, мэндэлж чадахгүй нөхцөл байдалтай байна.
Дүүргийн засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 тоот тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, үр дүнгийн гэрээний 5.2 болон , гэр бүлийн хөгжлийн төвийн дүрмийн 5.3-т заасныг үндэслэн гарсан боловч намайг өвчтэй буюу чөлөөтэй байх хойгуур шалгалт хийж, зохиомлоор зөрчлүүд үүсгэж, үүнийгээ үндэслэн тушаал гаргасан.
Гэтэл хариуцагчийн шүүхэд өгсөн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсан эдгээр зөрчлүүд нотлогдохгүй байхаас гадна миний удирдлага дор байсан ажлаас чөлөөлөгдсөн, чөлөөтэй байгаа хүмүүсээр албаар гомдол гаргуулж, хянан шалгалт явуулсан ба хариуцах эзэнгүй байхад мөн мэдэгдэхгүйгээр гэнэт шалгаж, урьдчилан төлөвлөж ийм шийдвэр гаргасанд гомдолтой байдаг.
Намайг томилж, чөлөөлж, дэмжиж ажилладаг албан тушаалтан бол дүүргийн , гэтэл энэ хэдэн жилийн хугацаанд нэг ч удаа манай байгууллагын ажилтай танилцаж байгаагүй, миний үр дүнгийн гэрээг батлах ёстой боловч ямарч шалтгаангүйгээр батлаагүй, би ямар шалтгааны улмаас батлаагүйг мэдэхгүй.
Төрийн албаны тухай хуульд зааснаар албан тушаал бууруулах нөхцөл байдал, үндэслэл бий болоогүй байхад бууруулж шийдвэрлэсэн нь намайг ажлаас халсантай адилтгаж үзэж байна.
Хэдийгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас дүүргийн , гэр бүлийн хөгжлийн төвийн даргыг томилох шийдвэр гарсан байх боловч миний бие 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 тоот тушаалтай маргаж байх тул хариуцагчийн энэхүү татгалзал хэрэгт хамааралгүй.
Иймд, намайг Баянзүрх дүүргийн , гэр бүлийн хөгжлийн төвийн даргаар буцаан томилж, хариуцагчаас цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч эс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үзвэл Баянзүрх дүүргийн , гэр бүлийн хөгжлийн төвийн даргаар буцаан томилогдохыг хүссэн байна.
Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам энэхүү албан тушаалд хэнийг томилох эсэхийг шийдвэрлэдэг болсон учраас хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байна.
Нэхэмжлэгч д холбогдуулан иргэдээс түүнийг удирдах ажилтны ёс зүйгүй, харъяа байгууллагын үйл ажиллагааг удирдан явуулах чадваргүй хэмээн хэд, хэдэн удаа гомдол ирүүлснийг үндэслэн тус газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулахад маш их хэмжээний алдаа, зөрчил илэрсэн.
Жишээлбэл, хэрэгт авагдсан баримтаар түүнтэй харъяа ажилтнууд хамтран ажиллахаас татгалзсан, зан харилцааны талаар гомдол гаргасан, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох , гэр бүлийн хөгжлийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн илтгэх хуудсанд дурьдсан зөрчлүүдийг тус тус дурьдаж болно.
Тус төвийн удирдлага энэхүү төвийг аваад явчих чадвартай хүн байх ёстой, гэтэл нэхэмжлэгч 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б12 тушаалаар нийт 9 албан хаагчдын цалинг 15 хувиар бууруулахад тухайн албан хаагчид гомдол гаргаж, цаашид ажиллуулах эсэх талаар арга хэмжээ авна уу гэсэн өргөдөл гаргаж байсан ба энэ талаар албан хаагчид ажил хаялт зарлахаар шийдвэрлээд н.Баясахад хандсан.
Үүний хариуд талуудыг эвлэрүүлэх талаар Баянзүрх дүүргийн засаг даргын орлогчийн зүгээс хамтран ажиллах чиг үүрэг өгсөн юм. Гэтэл Б.Эрдэнэ өөрийн зан үйлд тодорхой дүгнэлт хийгээд, албан хаагчдаа удирдан чиглүүлж явахгүй, муйхарлаж “та нар хуйвалдаж миний эсрэг бослоо гэсэн” учраас Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус төвд шалгалт оруулах талаар удирдамж баталж, хянан шалгалт хийсэн бөгөөд шалгалтын үр дүнд үндсэн үйл ажиллагаа хангалтгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Ажлын хэсэг нийт бодлогын зорилтын хүрээ, үндсэн зорилтын хүрээнд гэх зэргээр шалгалтын удирдамж баталж, үүний дагуу шалгалт явуулж илтгэх хуудас гаргасан, уг илтгэх хуудсаар Дүүргийн засаг даргын А171 захирамжийн дагуу тус газрын дүрэм байхгүй, хэрэгжилтийн явц үр дүнг тоочиж ажиллаагүй, албан хаагчдын хоол унааны зардал олгодог боловч төвийн даргын хоол унааны хөнгөлөлт үзүүлэх тухай тушаал байхгүй, албан хаагчид ур чадварын нэмэгдлийг нөхөн олгох тухай тушаал гаргасан, Нийслэлийн засаг даргын 2013 оны А01 дүгээр захирамжийн үр дүнд эрүүл, аюулгүй байдлын индексийн хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд орсон, эмэгтэйчүүдийн судалгааг холбогдох байгууллагуудаас авсан боловч судалгаанд үндэслэн тодорхой арга хэмжээ авч ажиллаагүй, үндсэн үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн аж байдлын талаар мэдээллийн сан бааз үүсгээгүй, судалгааны хавтсанд 2013 оноос хойш судалгаа байхгүй, дүүргийн хууль зүйн хорооны төлөвлөгөө хавтсанд хүүхдийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа тогмол биш, хуралдсан хурлын тэмдэглэл болон зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө тайлан байхгүй, эрх нь зөрчигдсөн хамгаалалт шаардсан, тэдний гэр бүлд хамгааллын нийгэм сэтгэл зүйн менежментийн үйлчилгээ үзүүлэх үр дүнг дүгнэсэн байдал нь хангалтгүй, мэргэжлийн бус зориулалтын шүүгээ байхгүй, санхүүгийн үйл ажиллагаа бараа материалын зарцуулалт тайлан баримт дутуу гэх зэрэг зөрчлүүд илэрсэн.
Мөн Нийслэлийн , гэр бүл хөгжлийн газраас шалгалт явуулсан, өмнө хийгдсэн шалгалт болох д хандаж Нийслэлийн , гаас 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0185 дугаартай албан бичиг ирүүлсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлйин 35.1-д заасан нэхэмжлэгчийн зүгээс өвчтэй чөлөөтэй байгаа тухайгаа албан ёсоор мэдэгдээгүй, намайг өвчтэй байх хооронд энэ захирамж гарсан гэж маргадаг, гэтэл үнэхээр өвчтэй байсан эсэхийг шалгахад тийм юм байхгүй, шүүх хурал болоход ийм баримт өгсөн ба анх нэхэмжлэл гаргахдааийн албаны тухай хуулийг баримталж бууруулах ёстой байсан гэж маргадаг. Гэвчийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулах гэдэг зохицуулалт байгаа учраас ТҮ-ээр цалинждаг д хамааралгүй юм.
Албан хаагчтай байгуулсан гэрээг үзэхэд хөдөлмөрийн контракт байгуулагдсан гэж дүгнэсэн, үр дүнгийн гэрээг хөдөлмөрийн контракт гэж ойлгож байна. Ажил олгогчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил гэсэн үндэслэлээр маргаан бүхий актад агуулгаар нь тусгасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д контрактад заасан үйл бий болсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлаж болохоор заасан ба нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээний 5.2-т төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагчид холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгчээс 2015 оны үр дүнгийн гэрээ биелэлтийг ирүүлэх үүргийг удаа дараа шаардсан боловч тэрээр ирүүлээгүй, ийм учраас үр дүнгийн гэрээг дүгнээгүй тул үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл бүрдсэн.
Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол болон Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар , гэр бүл хөгжлийн төвийг татан буулгасан. Тус төвийг татан буулгасан байгаа боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын тушаалаар тухайн төв татан буугдаагүй байхад ажиллаж байсан гэж хүнийг чөлөөлж, ыг даргаар томилсон байна. Үүнийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна, нэхэмжлэгч өөрөө хариуцагчийг тодорхойлох ёстой. Мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой тал ажилд буруу шилжүүлсэн үеийн зөрүү мөнгөний дүн тодорхойгүй, жирэмсэн эсэх талаараа удирдлагадаа болон харъяа ажилтан, хүний нөөцийн мэргэжилтэнд зохих ёсоор мэдэгдээгүй байсан.
Иймд, дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч эс хариуцагчд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Шүүх хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэлд авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт болох Баянзүрх дүүргийн засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/82 тоот захирамжаар Н.Эрдэнийг тус дүүргийн ,ар томилж, түүний цалин, хөлсийг ТҮ-9-ийн 1 дүгээр шатлалаар тогтоосон байна /х.х-ийн 5, 10-р хуудас/.
Баянзүрх дүүргийн засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/109 тоот , гэр бүлийн хөгжлийн төвийг захирамжаар засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллага байхаар баталж, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүргийн , гэр бүл хөгжлийн төвийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл энэхүү төв нь төрийн байгууллага, албан газар газрын статустай ажээ.
Өөрөөр хэлбэл,ийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар энэхүү байгууллага нь төрийн байгууллага, албан газар бөгөөд Баянзүрх дүүргийн засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/178 тоот захирамжаар батлагдсан , гэр бүлийн хөгжлийн төвийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцагч тал ийнхүү нэхэмжлэгчийг тус төвийн даргаар томилсон байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүргийн засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/82 тоот захирамж, , гэр бүлийн хөгжлийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтоос тус тус үзвэл нэхэмжлэгч тал төрийн үйлчилгээний албан тушаалтан байна /х.х-ийн 6, 10-р хуудас/.
Тодруулбал,ийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.4, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу нэхэмжлэгч төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль,ийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулах тул ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан болон шилжүүлсэн тухай төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар шүүх шийдвэрлэнэ.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар энэхүү хэргийг Иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх зүйтэй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүргийн засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/20 тоот тушаалаар Н.Эрдэнийн албан тушаалыг бууруулж, түүнийг дүүргийн , гэр бүлийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтнээр томилсон байна /х.х-ийн 19-р хуудас/.
Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.3 болон 23 дугаар зүйлийн 23.1-д төрийн жинхэнэ албан хаагч болох улс төрийн болон тусгай албан тушаалтныг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх үндэслэлийн талаар зохицуулсан.
Гэтэл хариуцагч тал нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан тушаалтан биш харин үйлчилгээний албан тушаалтан байхад түүний албан тушаалыг бууруулан шийдвэрлэсэн байх тул хариуцагчийгийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтыг зөрчсөн байна гэж үзэв.
Тодруулбал, төрийн үйлчилгээний албан тушаалтны эрх зүйн байдлыгийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар тус тус зохицуулах бөгөөд нэгэнтийн албаны тухай хуульд төрийн үйлчилгээний ажилтныг албан тушаал бууруулах талаар зохицуулаагүй тул тухайн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.
Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн төрөлд ажилтны албан тушаалыг бууруулах сахилгын шийтгэлийн талаар зохицуулаагүй учраас хариуцагч тал хуульд байхгүй сахилгын шийтгэлийг ногдуулсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийг мөн адил зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн магадлагаагаар нэхэмжлэгч тухайн үед жирэмсэн байсан бөгөөд түүнийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажлаас түр чөлөөлсөн байна /х.х-ийн 23, 24, 25-р хуудас/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа” тохиолдолд тухайн ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай зохицуулалттай.
Өөрөөр хэлбэл, ажилтан хүндэтгэн үзэх эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүйг холбогдох эмнэлгийн байгууллагаас тогтоож, түүнийг ажлаас түр чөлөөлсөн тохиолдолд ажил олгогч тал тухайн ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалж, хожим энэхүү нөхцөл байдал арилсаны дараагаар ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах ёстой.
Тийм ч учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэсний дагуу ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангах, мөн тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаас бусад үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай аливаа шийдвэрийн талаар мэдэх, хариу тайлбар, гомдол гаргах, ажилтны эзгүйд ийм шийдвэр гаргах гэх мэтээс урьдчилан сэргийлэх үүднээс ажил, албан тушаалыг хэвээр хадгалдаг байна.
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч Н.Эрдэнийг эмнэлгийн магадлагаагаар чөлөөтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн байх тул дээр дурьдсанаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх болон ажил олгогчоос түүнтэй холбоотой гарсан шийдвэрийг мэдэх, хариу тайлбар, татгалзал гаргах эрхийг тус тус зөрчсөн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч тал өөрийгөө жирэмсэн, өвчтэй гэдгээ мэдэгдээгүй тул бид энэ талаар мэдэх боломжгүй байсан” хэмээн татгалзаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Монгол Улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэж заажээ.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “............................................................ жирэмсэн эсэх талаар асуулт тавьж болохгүй” гэж, мөн 7.5-д “Энэ хуулийн 7.4-т заасныг зөрчиж асуулт тавьсан тохиолдолд ажилтан түүнд хариулах үүрэггүй” хэмээн заасан.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн төрүүлэх нь түүний жам ёсны эрх бөгөөд ажилтан жирэмсэн болсон тухайгаа ажил олгогчид заавал мэдэгдэх үүрэггүй, хэрэв мэдэгдэх үүрэгтэй гэвэл түүний хувийн орон зай болон жам ёсны эрхэд халдах тул ийм үүргийг хүлээх ёсгүй, тийм учраас жирэмсэн эмэгтэй болон 3 хүртэлх наснытэй эхийн хөдөлмөрлөх эрхийг хуулиар тусгайлан хамгаалдаг ба харин ажил олгогч тал эмэгтэй ажилтныг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх тохиолдолд түүнийг жирэмсэн эсэхийг тодруулсаны дараагаар шийдвэрлэх үүрэгтэй болно.
Иймд, хариуцагч тал нэхэмжлэгчийг эмнэлгийн магадлагаагаар чөлөөтэй буюу ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх наснытэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан.
Тодруулбал, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа жирэмсэн эмэгтэйг тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4, 40.1.5-д тус тус заасан аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан, сахилгын зөрчил давтан гаргасан болон ноцтой зөрчил гаргасан эсхүл мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах бол харин ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа жирэмсэн эмэгтэйг зөвхөн аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх юм.
Энэ нь, дээр дурьдсанаар ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хувьд түүний эсрэг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх шийдвэрийн талаар мэдэх, танилцах, хариу тайлбар, гомдол гаргах эрхийг түүнд олгох зэрэгтэй холбоотой.
Гэтэл хариуцагч тал нэхэмжлэгчийг жирэмсэн бөгөөд өвчний учир ажлаас түр чөлөөлөгдсөн байх хугацаанд түүнийг үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удирдах албан тушаалтанд байх зан чанар, мэргэжлийн ур чадваргүй, хариуцсан төвийн ажил үүргийг зохих удирдлагаар хангаж ажиллаагүй хэмээн тайлбарлаж, энэ талаар хянан шалгалт явуулсан илтгэх хуудас зэргийг хэрэгт хавсаргасан боловч түүнийг эдгээр зөрчлийг бодитоор гаргасан эсэхийг тодорхой баримтаар нотлохгүй байгааг үүгээр дурьдах нь зүйтэй /х.х-ийн 228, 231-234/.
Хэдийгээр хэрэгт тус , гэр бүлийн хөгжлийг татан буулгахаар харъяа дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх засаг даргын захирамж гарсан байгаа боловч энэ нь тус маргааныг хянан шийдвэрлэхэд саад болохгүй юм /х.х-ийн 206-207-р хуудас/.
Учир нь, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн 12/2009 тоот албан бичгээс үзвэл тус , гэр бүлийн хөгжлийг татан буугдсан талаарх бүртгэл албан ёсоор хийгдээгүй, Нийслэлийн бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 тоот захирамжийн дагуу уг төвийн нэрийг өөрчилж, Гэр бүл,, залуучуудын хөгжлийн хэлтэс нэртэйгээр дүүргийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харъяа байгууллага болгосон байна /х.х-ийн 238-239-р хуудас/.
Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн , гэр бүлийн хөгжлийн төвийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буулгаагүй, харин тус хуулийн этгээдийн нэрийг өөрчлөн бүртгэсэн ба Нийслэлийн бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 тоот захирамжаар батлагдсан Баянзүрх дүүргийн гэр бүл,, залуучуудын хөгжлийн хэлтсийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу тухайн хэлтсийн даргыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд томилж, чөлөөлөхөөр зохицуулжээ /х.х-ийн 208, 247-249-р хуудас, 2-р х.х-ийн 4-7-р хуудас/.
Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн гэр бүл,, залуучуудын хөгжлийн хэлтсийн дүрмийн дагуу хэлтсийн даргыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд томилж, чөлөөлөх боловч нэхэмжлэгчийг хуучнаар , гэр бүлийн хөгжлийн төвийн даргаар ажиллаж байхад хариуцагч тал хууль зөрчиж, түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлсөн.
Иймд, нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хангаж, түүнийг ,, залуучуудын хөгжлийн хэлтсийн /хуучнаар , гэр бүлийн хөгжлийн төв/ даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилох нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал Баянзүрх дүүргийн , гэр бүлийн хөгжлийн төвийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөхөөс өмнө 2015 оны 09 дүгээр сард 837,310.00 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 832,910.00 төгрөг, 2015 оны 11 дүгээр сард 824,310.00 төгрөгийн цалин хөлс авсан байна /х.х-ийн 5, 127-р хуудас/.
Энэхүү цалин хөлснөөс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан журамд зааснаар дундаж цалин хөлсийг тооцоход 831,510.00 төгрөг, албан тушаал бууруулан ажиллах үеийн цалин хөлс 535,286.00 төгрөг авдаг болох нь Баянзүрх дүүргийн , гэр бүлийн хөгжлийн төвийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 037 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд, цалин хөлсний зөрүүг тооцвол сарын 296,224.00 төгрөг, өдрийн 6,517.00 төгрөг, нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд 1,670,113.00 төгрөг болж байна.
Хэргийг шүүх 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан шийдвэрлэж байгаа боловч нэхэмжлэгч тал албан тушаал бууруулж ажилласан үеийн цалингийн зөрүүг нэхэмжилсэн байгаагаас гадна зохигчдоос үл хамаарах шалтгаанаар ийнхүү хэргийг дахин шийдвэрлэж байгаад зохигчидыг буруугүй тул энэ хүртлэх хугацааны цалин хөлсний зөрүүг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.
Ийнхүү шүүхээс дээр дурьдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүүд 1,670,113.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олговрын хүрээнд хуульд заасан хэмжээгээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР