| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/08736/И |
| Дугаар | 1304 |
| Огноо | 2017-04-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 1304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******, 3 тоот хаягт байрлах “” ХХК /рд:5484626/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******, 52 тоот хаягт байрлах “Элбэг Ундраа” сууц өмчлөгчдийн холбоо /177/,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******, нарт холбогдох,
1,893,083.00 төгрөг гаргуулах тухай үндсэн болон 4,677,300.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Д.Алтантулгын өмгөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “” ХХК-иас тус тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гүйцэтгэх захирал , нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани Баянзүрх дүүргийн*******ны*******ны орон сууц ашиглалтыг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж, үйл ажиллагаа хэвийн явуулж байгаа ба хариуцагч “Элбэг Ундраа” СӨХ анхнаасаа төлбөр тооцоогоо нийлж, зохих ёсоор төлж явсан.
Бид, 2015 оны 11 дүгээр сард хамтарсан тэмдэглэл үйлдэж, гэрээ байгуулъя, төлбөрөө төлье гээд тус СӨХ-ийн удирдах зөвлөлийн дарга нь халаалт, халуун ус авч, 2016 оны 08 дугаар сар хүрсэн боловч төлбөр төлөхөө больсон учраас ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гэтэл хариуцагч тал манай нэр хүндэд халдаж, суугч нарыг хохироосон хэмээн үндэслэлгүйгээр буцаан мөнгө нэхэмжилж байна, эдгээр төлбөрийг сар, сардаа төлөөд явчих төлбөр байтал өөрийнхөө хэрэглээний ус, дундын эзэмшлийн халаалт зэргийг буцаан нэхэмжилсэн ба биднийг илүү мөнгө нэхсэн, үнэ тариф нэмсэн гэдэг боловч үүнийгээ нотлоогүй.
Харин хариуцагч тал баримт засварлаж, өөр байрны СӨХ хариуцаж байгаад түүнийгээ дахин нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч өөрийн гэрийн ус, халаалтын мөнгийг тус СӨХ-ны мөнгөтэй хольж, би, СӨХ-ны дарга юм чинь СӨХ-ны мөнгийг төлөхгүй гэдэг, тоолуурыг нь салгаад авахаар буцаагаад залгаж, том цоож зүүсэн учраас цэвэр, бохир усыг ам бүлийн тоогоор задгайгаар тооцож байна.
Төлбөр төлөөгүй 6 сар болж байгаа бөгөөд манай талаас үүнд хүлээцтэй хандсан боловч төлөхгүй өдий хүрсэн.
Манай компани өдөр, шөнөгүй 24 цаг ажиллаж байхад та нар бохир халиулсан гэж худлаа яриад 150,000.00 төгрөг төлсөн хэмээн үндэслэлгүй нэхсэн. Шугам хоолойнд ямар ч гэмтэл гарч болно, яаж төлбөр төлөхгүй байх вэ гэсэн аргатай. Суугч нарт хэлэхдээ гадна бохирын худгийг өндөрлөх гэж байгаа гээд гарын үсэг зуруулж, албан бичгийн толгой хэсгийг “” ХХК-ийг болиулна гээд айлуудаас гарын үсгийг товчлуулаад зуруулсан байсан.
Нэхэмжлэл гаргаснаас хойших төлбөрийг нэг ч төлөөгүй, одоо төлбөр нэмэгдэж 2,100,000 төгрөг болсон, “Смарт план” ХХК-иас оршин суугч нарын ус, дулааныг хэвийн хариуцаад 2 жил болсон байхад энэ хүн та нараар хариуцуулахгүй гээд ганцаараа зүтгээд байдаг, бид сүүлдээ тийм юм бол мэргэжлийн байгууллагаа сонгоод ир гэж хэлсэн.
Иймд, хариуцагч “Элбэг Ундраа” СӨХ болон нараас дундын өмчийн дулаан болон халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 1,893,083.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд айл болгоноос халаалтын 5,000 төгрөг авдаг байсан ба энэ мөнгийг гэсэн гэрээтэй цахилгаан шугам сүлжээ рүү шилжүүлдэг, энэ талаарх баримтыг нэхэмжлэлд хавсаргасан. Нийт 66 айлын 300,000.00 гаруй төгрөгийг шугам сүлжээ рүү шилжүүлдэг байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс уг мөнгийг авахыг эрх бүхий байгууллагаас зогсоосон.
2,047,000.00 төгрөг бол сар болгоны гаргаж байгаа нэхэмжлэх дээр алдаг оног төлж байсан мөнгө ба энэ нь ус, дулаан руу явсан. Мөн “Мандахтулга” СӨХ-оос ашиглалтаа манайхыг шилжүүлэн авсан үед төлбөрийн тооцооны үлдэгдэл байсан учраас цахилгаан шугам сүлжээнд 594,000.00 төгрөг төлөөгүй орхисон байсны 07 дугаар сард бөөнөөр нь төлөөд, тоолууруудаа салгаад авсан.
Манай компани нацосны тоолуурыг аваад үлдсэн, гэтэл эргүүлээд төлсөн мөнгөө буцаагаад энэ төлбөрт оруулсан байна. Орон сууцны конторын замаар хальсан худгийг СӨХ соруулсан гэх талаар баримт байхгүй мөртлөө 150,000.00 төгрөг төлж соруулсан гэж хэлдэг. 96 дугаар байрын СӨХ-ны асуудлыг 4 сар хариуцахдаа төлбөрөө яг төлсөн, тэр төлбөрөө эргүүлээд манайхыг усыг нь хааж дарамталсан болохоор 600,000.00 төгрөг буцаан нэхэмжилсэн.
69 дүгээр байрны 300,000 төгрөгийг******* төлсөн болгож засаад 2,047,000.00 төгрөг гэж нэхэмжлэлд тусгасан. өөрөө*******ны 52 тоотод амьдардаг. Энэ хүн өөрийн байрны төлбөрийг “Элбэг Ундраа” СӨХ-д зардлыг нь бичээд өг гээд 2-3 бичүүлчихээд эргүүлээд СӨХ зардалд төлсөн болгож оруулсан.
Иймд, сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч “Элбэг Ундраа” СӨХ-оос тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:
“Манай СӨХ-ны зүгээс “” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ компанитай сайн дурын үндсэн дээр ус, дулаанаар хангуулах гэрээ, хэлэлцээрийг байгуулаагүй бөгөөд орон сууцыг барьсан “Лизичань” ХХК-ийн менежер ийн хийсэн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгч “” ХХК нь зөвшөөрөлгүйгээр тус байрны оршин суугчдаас сар бүр авдаг төлбөр дээр 2015 оны 2, 3, 4, 5, 10, 11 дүгээр саруудад тоног төхөөрөмжийн зардалд 5,000 төгрөгийн нэмж авна, 66 айл өрхөөс 1,980,000.00 төгрөг, мөн өмнө үндэслэлгүйгээр авсан 2,047,000.00 төгрөг, 96 дугаар байрны ус дулааныг хаасны төлбөрт 650,000.00 төгрөг төлсөн, нийт 4,677,300.00 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “” ХХК-иас хариуцагч “Элбэг Ундраа” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан 1,893,083.00 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагчаас нэхэмжлэгчээс 4,677,300.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 21-ний иргэний хэрэг үүсгэж, хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “” ХХК болон хариуцагч “Элбэг Ундраа” сууц өмчлөгчдийн холбооны хариуцдаг*******ны ашиглалт, өмч хөрөнгийг хүлээлгэн өгөх тухай гэрээг талууд 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч тал энэхүү гэрээний дагуу хариуцагчид үйлчилгээ үзүүлж байгаа ажээ.
Хэрэгт авагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгосон 00101 тоот зөвшөөрлөөс үзвэл нэхэмжлэгч тал Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4 “цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”, 12.2.5 “орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”, мөн 12.2.6 “ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ”, түүнчлэн 12.2.7 “бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”, 12.2.8 “бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ”-г эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан ба энэхүү тусгай зөвшөөрлийн хүрээнд Баянзүрх дүүргийн*******ны*******ны айл өрх, сууц өмчлөгчдийн холбоог цэвэр, бохир усаар хангах, дулааныг дамжуулах үйлчилгээг үзүүлдэг байна.
Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-гээр зохицуулна” гэж заасны дагуу нэгэнт талуудын хооронд гэрээ байгуулагдаж, эрх бүхий байгууллагад хангагч, хэрэглэгчээр бүртгэгдсэн байх тул энэхүү гэрээ хүчин төгөлдөр байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн төлбөрийн нэхэмжлэлээр хэрэглэгч “Элбэг Ундраа” сууц өмчлөгчдийн холбооны цэвэр, бохир ус болон халаалтын зардал 2015 оны 04 дүгээр 06-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртлэх хугацаанд 2,130,440.00 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бол 2016 оны 08 дугаар сарын байдлаар 1,893,083.77 төгрөгийн үлдэгдэлтэй болжээ.
Өөрөөр хэлбэл, хэрэглэгч “Элбэг Ундраа” сууц өмчлөгчдийн холбооны зүгээс 237,357.00 төгрөгийг төлсөн, хариуцагч тал эдгээр хугацаанд цэвэр, бохир ус болон дулааны төлбөрийг төлж байсан нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.
Хариуцагчийн зүгээс уг төлбөрийг төлөхгүй байх үндэслэлээ хангагч компанийг өөрсдөө бие даан сонгоогүй, тус орон сууцыг барьсан “Лизичань” ХХК-ийн менежер Б.Энхтөрийн оршин суугчдыг төлөөлөн хангагчтай гэрээг байгуулсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргадаг.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д “Холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээний засвар, үйлчилгээг гэрээний үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд засвар, үйлчилгээ хийлгэх мэргэжлийн байгууллагаа чөлөөтэй сонгох эрхтэй” гэж заасан.
Тодруулбал, сууц өмчлөгчдийн холбоо нь өөрийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, шугам сүлжээг засварлах, түүний ашиглалт, үйлчилгээг хангах байгууллагыг сонгох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “” ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ийнхүү гэрээ байгуулсан нь дээр дурьдсан эрхийг хязгаарласан буюу өөр этгээдийг сонгох боломжгүй гэсэн ойлголт биш юм.
Харин нэгэнт гэрээ байгуулагдаж, хүчин төгөлдөр болсон бөгөөд холбогдох үйлчилгээг авсан тохиолдолд дээрх тайлбарын дагуу төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй ба Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д “хэрэглэгч нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх” үүрэгтэй гэж, мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх” үүрэгтэй гэж заасны дагуу хэрэглэсэн үйлчилгээний хариу төлбөрийг төлөх нь зүйтэй юм.
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай Дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авах тухай гэрээ, Ус сувгийн удирдах газартай 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах тухай гэрээ байгуулж, эцсийн хэрэглэгч нарыг эрчим хүч, цэвэр, бохир усаар хангах үүргийнхээ дагуу хариуцагч “Элбэг Ундраа” сууц өмчлөгчдийн холбоонд зохих үйлчилгээг үзүүлсэн байна.
Иймд, хариуцагчаас 1,893,083.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Харин хариуцагч нь тухайн нэхэмжлэлийн шаардлагын хувьд сууц өмчлөгчдийн гүйцэтгэх захирлын эрх, үүргээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор 1,893,083.00 төгрөгийн үйлчилгээг авсан хэрэглэгч буюу хариуцагч биш юм.
Учир нь, тэрээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т зааснаар удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлаар сонгогдсон бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлдэг этгээд тул Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19, ба Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т тус тус заасан хэрэглэгч биш юм.
Иймд, хариуцагч д холбогдох 1,893,083.00 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 67 дугаар зүйлийн 67.1.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Гэтэл хариуцагч “Элбэг Ундраа” сууц өмчлөгчдийн холбооноос ямар үндэслэлээр нэхэмжлэгч “” ХХК-иас 4,677,300.00 төгрөгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.
Тодруулбал, сөрөг нэхэмжлэлд дурьдсан сар бүр илүү авсан гэх 5,000 төгрөгийг тухайн айл өрхийн хувийн хэрэглээтэй холбоотой авсан эсхүл сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөтэй холбоотой цэвэр, бохир ус болон дулаан төлбөр дээр нэмж авсан гэх үйл баримт тус тус тодорхой бус, хэрэв айл өрхийн хувийн хэрэглээтэй холбоотой байх тохиолдолд тэдгээрийг шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнчлэн 96 дугаар байрны ус дулааныг хаасны төлбөрт 650,000.00 төгрөг төлж зардал гаргасан гэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд болсон үйл явдлын огноо тодорхойгүй, хангагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болон үүний улмаас 650,000.00 төгрөгийн зардал гаргасан гэдгээ баримтаар нотлохгүй байна.
Иймд, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан боловч хожим түүнийг гэрчээр оролцуулсан ба “Элбэг Ундраа” СӨХ-ны дарга бөгөөд хариуцагч Д.Алтантулгын хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, шүүхээс түүнд шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг хангасан байхад тэрээр ийнхүү өнөөдрийн шүүх хуралдааныг товыг лавлах үүргээ биелүүлээгүй, шүүхийн зүгээс хурлын товыг зохих ёсоор мэдэгдэх ажиллагааг тухай бүр гүйцэтгэж байсан зэргийг тус тус үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг үүгээр дурьдаж байна.
Шүүхээс дээр дурьдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч “Элбэг Ундраа” сууц өмчлөгчдийн холбооноос 1,893,083.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч д холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР