| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 170/2018/0020/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 18
Б.Мө-д холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Б-тогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул Прокурор Б.******* Шүүгдэгч Б.Мө- Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулахаар прокурор Б.*******ын бичсэн дүгнэлтийг үндэслэн Б.Мө-д холбогдох 1823000160014 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Нефтийн хэсэг **-** тоотод оршин суух хаягтай, урьд нь Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах, мөн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар баривчлах, 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих, 2010 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 06 сарын хорих, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 400.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 10 жил 01 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн Б-ын Мө- РД:/ИЭ********/
Шүүгдэгч Б.Мө- нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: ******* овогт Б-ын Мө-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Мө-г 02/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Мө-д оногдуулсан 02/хоёр/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Мө-н тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мө-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор шаргал өнгийн хурц ирмэгтэй 9х11х9.7см хэмжээтэй байгалийн чулууг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Б.Мө-гаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдаж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Мө-гаас 50000 /тавин мянган/ төгрөг гаргаж иргэний нэхэмжлэгч Д.*******т олгож, шүүгдэгчийн эзэмшлийн Elko маркийн 43 инчийн зурагтыг битүүмжилсэн битүүмжлэлийг тогтоолын 8-р заалтыг биелтэл үргэлжлүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтэндээ: Яллагдагч Б.Мө- нь Д.*******аатай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 06-нас 07-нд шилжих шөнө 00 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Хангамжийн хэсэг 2-30 тоот хашааны зүүн өнцөгт байрлах иргэн Н.*******ын түрээслэн үйл ажиллагаа явуулдаг “*******” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдлэн орж эд зүйл хулгайлсан, Мөн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын Товцог багийн *******ын хэсгийн ******* тоот хашаанд байрлах иргэн Р.ХашБ-ын гэрийн цонхыг хагалан дотогш нэвтэрч 32 инчийн Лед телевизор 1 ширхэг, гуулин домбо 1 ширхэгийг хулгайлсан. Яллагдагч Б.Мө-гийн дээрх 1823000160014, 18230003000025 дугаартай хэргүүд нь үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг мөн бөгөөд тус тусад нь яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх тул Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг хянуулах нь зүйтэй байх бөгөөд, гэмт хэргийг шийдвэрлэж байх үед дээрх гэмт хэргүүдэд холбогдсон талаар шүүх болон прокурор мэдээгүй байсан байна. Энэ нь Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-дахь хэсэгт заасан цагаатгагдсан хүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив. Иймд Б.Мө-д холбогдох 1823000160014 дугаартай хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Мө-д холбогдох хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр Завхан аймгийн Прокурорын газарт буцааж өгнө үү гэжээ. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.Мө-гийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсний дараа түүний урьдах мэдэгдээгүй байсан хулгайн хэргүүд шинээр илэрсэн учир Б.Мө-д холбогдох хэргүүдийг нэтгэн шийдвэрлэх нь тухайн шүүгдэгчид ашигтай байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэнийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Б.Мө- давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хийсэн урьдах хулгайн үйлдлүүд илэрсэн учир хэргийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү гэв. Шүүгдэгч Б.Мө-гийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Б.Мө-гийн үйлдсэн урьдах хулгайн үйлдлүүд шинээр илэрсэн учир хэргийн нэтгэн шийдвэрлүүлэхээр прокурорт буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нв зүйтэй байна. Шүүгдэгч Б.Мө- нь 2018 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн ын хэсгийн тоот хашаанд оршин суух иргэн Ч.ын байшингийн цонхыг хагалан, улмаар дотогш нэвтрэн орж 300.000 төгрөгний үнэ бүхий цаа бугын арьсаар хийсэн гутал 1 ширхэг, 80.000 төгрөгний үнэ бүхий саарал өнгийн үнэгний арьсан эмэгтэй малгай 1 ширхэгийг, 150.000 төгрөгийн үнэ бүхийн хар өнгийн эмэгтэй үнэгний арьсан малгай 1 ширхэгийг тус тус хулгайлж бусдад 530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Мө-г хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэжээ. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мө-гийн хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсний дараа түүний урьд нь үйлдсэн гэмт хэрэгүүд илэрсэн учир Б.Мө-д холбогдох гэмт хэрэгүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь шүүгдэгчид ашигтай тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн прокурорын дүгнэлтийг давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ. Давж заалдах шатны шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг хянан хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасан ...шүүх шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн гэж үзэж Б.Мө-гийн үйлдсэн гэх хулгайн хэргүүдийг нэгтгэн, шалган шийдвэрлэх нь шүүгдэгчид ашигтай гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, мөн хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 39.10, 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Мө-д холбогдох 1823000160014 дугаартай эрүүгийн хэргийг Завхан аймгийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол Б.Мө-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээнд хэвээр үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.Б-ТОГТОХ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Б.НАМХАЙДОРЖ