Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 48

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Д.Энх-Амар

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Т.Хүдэр 

Гэрч Э.Сүхбат, М.Пүрэвсүрэн, С.Эрдэнэбаяр

Шүүгдэгч Г.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаат овгийн Ганбаатарын Мөнхбатад холбогдох 2016170000093 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар

 

Монгол улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, таваар судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баруун-Урт сумын 7 дугаар баг, 27Б байрны 7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, ЛЮ90021698 регистрийн дугаартай, Ямаат овгийн Ганбаатарын Мөнхбат.

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Г.Мөнхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Энхжин бааранд иргэн Г.Зулбаярыг үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

  1.Шүүгдэгч Г.Мөнхбатын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид нар 2016 оны 4-р сарын 12-нд Уртцагааны караокед найз Пүрэвсүрэнгийн төрсөн өдрийг тэмдэглэж сууж байгаад гараад Энхжин бааранд орсон. Тэнд бүжгийн талбайд гараад  бүжиглэж байхад 23 цагийн үед гаднаас Эрдэнэбаяр орж ирсэн.Тэр  4-р сарын 07-ны өдөр  манай бааранд орсон  тооцоогоо  дутуу хийсэн залуу байна гэж байсан. Тэгээд бүжиглэж байхдаа  Зулбаяр гэдэг залууг чи хаанахын залуу  вэ гэхэд тэр би Дорнод аймгийнх гэж хэлсэн тухайн үед найз нөхөд салгаад гартал цагдаа ирээд аваад явсан. Ингээд цагдаагийн машинд сууж байхад Зулбаяр намайг хэл амаар доромжлоод байхаар нь түүний хамар руу нь цохисон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би Зулбаярт эмчилгээний зардалд 500000 төгрөг өгсөн. Бид 2 сайн дураараа эвлэрсэн гэх,

             

       2.Хохирогч Г.Зулбаярын  мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 04 дүгээр сарын 12-ны орой найзууд болох Нэргүй, Ганаа нарын хамт Баруун-Урт сумын төвд байрлах Энхжин нэртэй бааранд орж баруун талын голд байрлах ширээнд сууж 05 граммын нийслэл нэртэй пиво 3 шилийг авч ууж байгаад 10 гаран минутын дараа бүжгийн талбай дээр гарч бүжгэлсэн. Энэ үед Г.Мөнхбат гэх залуу миний зүүн нүдний доод талд 1 удаа баруун гараа зангидаж байгаад цохьсон. Би түлхэж холдуулсан чинь намайг хувцаснаас бариад авсан. Энэ үед Г.Мөнхбаттай хамт явж байсан 3 залуу ирээд салгасан. Энэ үед Г.Мөнхбат нь нүүр лүү цохьж, баруун талын хавирга орчимд өшиглөсөн. Салгаж байсан залуучуудын нэг залуу нь дагуулж 00 өрөө рүү орж нүүрээ угаа  гээд бид хоорондоо ярилцаж би та нарыг цагдаад хэлэхгүй та нар чигээрээ яв, би чигээрээ явлаа гээд гарах гэтэл цагдаа нар ирээд маргаж байсан хүмүүс хаана байна гээд 2 машинд хувааж суулгасан. Би цагдаагийн машины арын суудалд голд суусан. Миний баруун гар талд анх намайг цохьсон Г.Мөнхбат суусан байсан. Уг залуу нь өөдөөс хэрүүл хийж байснаа баруун гараараа хамар луу 2 удаа цохьсон энэ үед миний хамарнаас цус гарч гэмтэл учирсан. Миний хамар луу цохьсон залуугаас өөр хүн намайг цохьж зодоогүй. Миний хувьд ямар нэг нийгмийн хэв журам зөрчөөгүй. Бүжгийн талбай дээр чи хаанахынх юм гэж асуухад нь Дорнодынх гэхэд намайг цохиод авсан. Бүжгийн талбайд цохиулснаас хамраас цус гарсан харин цагдаагийн машинд цохиулснаас болоод хамар чихэгдсэн. Би тэр залууг цохих нь битгий хэл муухай ч хараагүй гэх /хх14-18х/,

 

  Гэрч Э.Сүхбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр орой бид нар хамт бааранд орж найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Намайг гаднаас орж ирэхэд Мөнхбат хүнтэй муудаж маргалдсан байсан юунаас болж маргалдсныг мэдэхгүй гэх, 

              

Гэрч М.Пүрэвсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр орой бид нар хамт бааранд орж найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Мөнхбат хүнтэй муудаж маргалдсан байсан юунаас болж маргалдсныг мэдэхгүй. Яг маргалдах үед дэргэд нь байгаагүй гэх

            

  Гэрч  С.Эрдэнэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр орой  Мөнхбат намайг ирж ав гэж ярихаар нь Энхжин баар руу очсон. Тэнд манай ресторанд өртэй байсан залуу байхаар нь Мөнхбатад хэлчихээд гараад явсан. Мөнхбат Зулбаяртай ямар шалтгааны улмаас маргалдсныг мэдэхгүй гэх,

 

  

 3. Гэрч Э.Сүхбат мөрдөн байцаалтын шатанд: ... Урт цагаанаас 23 цаг өнгөрч байхад Мөнхбат, Пүрэвсүрэн, Бат-Эрдэнэ бид нар гарч Энхжин баар луу явсан. Энхжин баар луу орсон чинь Мөнхбат шууд л хүнтэй муудчихсан би шууд Мөнхбатыг зуурч аваад салгаад байсан. Мөнхбаттай зууралдсан залууг Пүрэвсүрэн татаж салгасан. Баарнаас гарахад цагдаа ирсэн байсан. Пүрэвсүрэн бид 2 цагдаагийн машинд хамт сууж ирсэн. Мөнхбат, Бат-Эрдэнэ, зодуулдаг Зулбаяр нарыг нэг машинд суулгаж цагдаагийн газар луу явсан. 2016 оны 04 сарын 13-ны өглөө Мөнхбат надад ярихдаа цагдаагийн машин дотор Зулбаярыг нэмээд зодчихсон байна лээ гэсэн гэх /хх-23х/

 

4. Гэрч М.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Энхжин баар луу Мөнхбат түрүүлээд орсон араас нь Сүхбат бид 2 ортол Мөнхбат бүжгийн талбай дээр нэг залуутай зууралдаад байж байхаар нь Сүхбат бид 2 салгасан. Би зууралдсан залууг салгаж аваад 00 өрөө рүү орж  эр хүмүүс маргаж муудаж л байдаг шууд гарвал дахин муудах ажил гарна гээд жаахан байж байгаад зодуулдаг Зулбаяртай хамт гартал цагдаагийн 2 алаг машин ирчихсэн байсан. Цагдаа нар намайг машинд суу гэхэд нь эсэргүүцэл үзүүлэлгүй суусан харин Мөнхбатыг машинд суу гэхэд суухгүй гээд маргаан гаргаад байсан. Элбэгзаяа, Сүхбат бид 3 нэг машинд сууж цагдаа дээр ирсэн.  Эрүүлжүүлэх байранд Зулбаяр, Мөнхбат, Бат-Эрдэнэ гурав араас орж ирэхэд Зулбаярын хамарны дээд хэсгээс цус гарчихсан байсан гэх  / хх-н 28 х /

 

5. Гэрч Б.Элбэгзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 22 цаг 40 минутын үед Бат-Эрдэнэ над руу утсаар яриад Энхжингийн гадаа хүрээд ир гэхээр нь очиход цагдаагийн машин ирчихсэн. Бат-Эрдэнэ, Мөнхбат, Сүхбат нарыг цагдаагийн машинд суулгачихсан байсан. Бат-Эрдэнээс юу болсон бэ гэхэд Энхжин баар луу бид нар дөнгөж сая орсон юм тэгтэл Мөнхбат хүн зодчихлоо гэж хэлсэн гэх / хх-н 21 х /

6. Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Энхжин баар руу орох гэж байгаад  танил найзтайгаа таараад хуучилж юм ярьж байгаад Энхжин баар луу ортол Мөнхбат, Сүхбат нар баарнаас гарч ирсэн. Удалгүй Пүрэвсүрэн зодуулсан гэх залуутай гарч ирсэн.  Зодуулсан гэх Зулбаярын нүүрэнд ил харагдах гэмтэл бэртэл харагдахгүй байсан... Цагдаагийн алаг машинд Мөнхбаттай хамт суусан. Мөнхбат бид 2-ын гол зодуулсан Зулбаяр гэх залуу суусан юм. Мөнхбат нь Зулбаяртай юм ярьж байснаа гэнэт Мөнхбат Зулбаярыг 1-2 удаа гараараа нүүр лүү нь цохихоор нь би болиулах гэж сууж  байсан газраасаа Зулбаярын дээгүүр тонгойж Мөнхбатын гарыг бариад авсан. Энэ үед цагдаа ирээд шууд цагдаагийн газар луу явсан гэх, / хх-н 26 х /

 

7. Гэрч Э.Мөнхнасангийн  мөрдөн байцаалтанд өгсөн: ... Мөнхбат, Зулбаяр нарыг цагдаагийн машины арын суудал нэг махлагдуу залуугийн хамт суулгаад  машины урд талд суулгах хооронд Мөнхбат нь Зулбаярын нүүр лүү цохиод авсан яг хэдэн  удаа хаана цохьсныг нь хараагүй. Хамт байсан залуу нь хориод Мөнхбатын гарыг барьж байсан. Зулбаярын хамарнаас цус гарч хамар нь муруйчихсан байсан гэх , / хх-н 30 х /

 

8. Гэрч С.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:... Мөнхбат над руу залгаад намайг ирээд авчих гэхээр нь Энхжин баар луу очиход Мөнхбат нь Энхжин баарны үүдэнд орох гээд зогсож байсан. Баарны 2 давхарын кордидорт байж байхдаа 

 

бүжиглэж байсан хүмүүсийг харсан чинь 2016 оны 4 сарын 7-ны өдөр манай караокед орж 20000 төгрөг  дутуу өгөөд иргэний үнэмлэхээ орхиод явсан залуу байхаар нь тэр залуу манайд тооцоо хийх ёстой гэж Мөнхбатад хэлчихээд яваад өгсөн. Ямар учраас зодолдсон талаар мэдэхгүй байна гэх, / хх-н 62 х /

 

9.Таниж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт / хх-н 3-10 х /

 

10. Яаралттай тусламжийн хуудас /хх-ийн 33х/

 

11. Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 167 тоот дүгнэлт

1.Г.Зулбаярын биед хамрын ясны муруйлт, хамарт зулгарсан шарх, хамрын зүүн талд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хөмсөгний дээд талд, зүүн нүдний эргэн тойронд цээжний баруун талд 9, 10 дугаар хавирга орчимын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. 

4.Дээрхи гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  / хх 34-р х /, Г.Мөнхбатын мөрдөн байцаалтанд сэжигтэнээр болон, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад: 

     Шүүгдэгч Г.Мөнхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Энхжин бааранд иргэн Г.Зулбаярыг хаанахын залуу вэ гэх зэргээр үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Мөнхбатын  үйлдлийг эрүүгийн хуулийн 181 зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

     Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэрч нарын мэдүүлэг зэргээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Мөнхбат  хохирогч Зулбаяр нар тухайн үед бие бинийгээ огт танидаггүй байсан бөгөөд  тэдний хооронд  ямар нэгэн өр авлага болон, хувийн таарамжгүй харьцаатай байсан нь нотлогдож тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Хүдэрийн тухай хэргийн зүйлчлэлийг эрүүгийн хуулийн 99-р зүйлийн 99.1 болгон өөрчлүүлэх гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүх шүүгдэгч  Г.Мөнхбатыг  хохирогч  Г.Зулбаярыг үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

 

  Шүүхээс шүүгдэгч Г.Мөнхбатад ял шийтгэл оногдуулахад түүний анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 

55.1.1, 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т  зааснаар согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь  ял хүндрүүлэх нөхцөл байдал  болно. 

             

Шүүгдэгчид хорих ял оногдуулах, шүүгдэгч Г.Мөнхбат нь урьд ямар нэг ял шийтгэл эдэлж байгаагүй, хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Мөнхбат нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Г.Зулбаяр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  болохыг тус тус дурдаж .

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,286,290,294,298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ямаат овгийн Ганбаатарын Мөнхбатыг   үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Г.Мөнхбатыг 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Мөнхбатад оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан Г.Мөнхбатад оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Г.Мөнхбатад хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

 6. Шүүгдэгч Г.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Зулбаяр нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мөнхбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нь зөвхөн нэхэмжлэлтэй холбогдсон хэсэгт, улсын яллагч дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР