Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 1350

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,*******,*******,*******,*******, 108 тоот хаягт байлах “” ХХК /рд:5683904/-ийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 109,194,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “” ХХК-ийн гүйцэтгэх захирал , хариуцагч , түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “” ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гүйцэтгэх захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Манай компани 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч тэй зээлийн гэрээ байгуулж, түүнд 50,000,000.00 төгрөгийг сарын 4.2 хувийн хүүтэй, 2 /хоёр/ сарын хугацаатай өгсөн.

 

            Гэвч зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, хугацаандаа зээлийг төлөөгүй учраас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээний хугацааг 3 /гурав/ сараар сунгасан юм.

 

            Энэхүү зээлийг олгоход хариуцагчийн хариу тайлбар, татгалзалд дурьдсан шиг гэж хүнд зээл өгөх зорилгоор д зээлдүүлээгүй, анх зээлдэгч тал уг зээлийг авахад барьцаа хөрөнгийн найдвартай байдлыг харгалзан үзэж зээлийг олгосон.

 

            Хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч манай компаниас зээлийг өөрийн “” ХХК-ийн тоот дансаар дамжуулан авсан бөгөөд тэрээр тухайн зээлийг бусдад өгсөн байна.

 

            Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч тал 8,314,000.00 төгрөгийг зээлийн хүүнд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлсөн ба үүнээс хойш аливаа төлөлт хийгээгүй.

 

            Бидэнд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэл байсан хэдий ч зээлдэгч талын оршин суугаа хаягтаа амьдардагүй байсан тул түүнийг эрэн сурвалжлах шаардлага гарч, улмаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3396 тоот шийдвэрийн дагуу эрэн сурвалжилсаны үндсэн дээр одоогийн оршин суугаа хаягийг олж тогтоосон.

 

             Зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 гаруй жилийн хугацаа өнгөрч, барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэ зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт хүрэхгүй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй.

 

            Өнөөдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000.00 төгрөг, зээлийн хүү 48,876,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,318,000.00 төгрөг, нийт 109,194,000.00 төгрөг болсон байна.

 

            Иймд, хариуцагч эс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 109,194,000.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэв.

 

 

            Хариуцагч , түүний өмгөөлөгч тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

             

“Миний бие 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч талтай зээлийн гэрээ байгуулж, 50,000,000.00 төгрөгийг сарын 4.2 хувийн хүүтэй, 5 /тав/ сарын хугацаатай, хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд сарын зээлийн нэмэгдүүлсэн хүү 20 хувь байхаар тохиролцож, зээлийн баталгаа болгон эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээгээр Тоёота лексус маркийн 2008 үйлдвэрлэгдсэн машиныг 50,000,000.00 төгрөгөөр үнэлж барьцаалуулсан.

 

Би, гэрээнд гарын үсэг зурсан боловч 50,000,000.00 төгрөгийг өөртөө авч ашиглаагүй, зээлдүүлэгч талын удирдлага энэ талаар сайн мэдэж байсан, зээлийг авч ашигласан хүн нэхэмжлэгч “”-ын гүйцэтгэх захирлын найз, тэрээр дахин зээл авах боломжгүй байсан учраас миний машиныг барьцаалуулан зээлийг авсан.

 

Тухайн үед би “гэрээний үүргийг надаас шаардахгүй, надаар төлүүлэхгүй юм байгаа биз дээ” гэж асуухад зээлдүүлэгч тал үүнийг зөвшөөрч байсан, гэтэл жинхэнэ зээлдэгч  мөнгөө төлөхгүй болохоор надаас өндөр хүү, торгууль нэхэмжилж байгаад гомдолтой байна.

 

Би, бусдад итгэж, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, хариуцлагагүй хандсан тул энэ гэрээний эрсдэлийг өөртөө хүлээж барьцааны гэрээгээр шилжүүлсэн 50,000,000.00 төгрөгийн үнэтэй Тоёота лексус маркийн машиныг зээлийн үндсэн төлбөрт тооцуулж, үлдэх 59,194,000.00 төгрөгийг зээлдүүлэгч талд хариуцах ёстой гэж үзэж байна.

 

Мөн намайг яагаад эрэн сурвалжлах болсон талаар ойлгоогүй, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3396 тоот шийдвэр гарсан талаар хожим мэдсэн.

 

Монгол банкнаас гаргасан журам, “Мөнгөнглобал” ББСБ-ын дотоод журам болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлийг зориулалтын дагуу судалгааны үндсэн дээр олгох ёстой атал зээлдүүлэгч нь ямар ч судалгаа, зээл эргэн төлөх эх үүсвэр зэргийг шалгахгүйгээр ийм хэмжээний зээл олгосон.

 

Энэхүү зээл иргэд хоорондын зээлийн харилцаа биш, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг эрх бүхий этгээдээс зээл олгохдоо холбогдох хууль тогтоомжийг зөрчиж хариуцагчийг эрсдэлд оруулсан байна.

 

Зээлийн гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулж, 5 /тав/ сар ашиглах хугацаа дууссан байхад шүүхийн журмаар нэхэмжлэл гаргахгүйгээр өөрсдөө хугацаа хэтрүүлж, зээлийн хүү, алдангийн хэмжээг нэмэгдүүлсэн.

 

Барьцаа хөрөнгийн хувьд түүнээс зээлийн төлбөрийг гаргуулах боломжтой байхад зээлдүүлэгчээс энэхүү эрхийг хэрэгжүүлээгүй, ямар ч судалгаагүй, зээлийн хорооны хурлын шийдвэргүйгээр зээлийг гаргасан, тай ярьж, хариуцагчид миний нэрийг хэлээд яваад очвол зээл гаргаж өгнө гэж хэлсэн нь үнэн.

 

Зээлдүүлэгч зээл олгох үйл ажиллагааны дүрэм, журмыг зөрчсөн учир нэхэмжлэлийн шаардлагын 50,000,000.00 төгрөгт хамаарах хэсгийг барьцаа хөрөнгөөр хангуулж, үлдэх 59,194,000.00 төгрөгийн эрсдэлийг нэхэмжлэгч тал хүлээх нь шударга бөгөөд иргэний хуулийн 452 дугаар зүйлд зааснаар анз тооцож байгааг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “” ХХК-иас хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 109,194,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Ган Эрдэнийн зүгээс үндсэн зээл 50,000,000.00 төгрөгийн талаар маргаагүй ба харин зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш бодогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалзаж, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах ёстой хэмээн маргасан.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан эсэхийг тодруулах ажиллагааг хийсэн байна /х.х-ийн 76, 76, 95-100-р хуудас/. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч тэй 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, түүнд 50,000,000.00 төгрөгийг 2 /хоёр/ сарын хугацаатай, сарын 4.2 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирчээ /х.х-ийн 7-9-р хуудас/.

 

Талууд хожим харилцан тохиролцон 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулж, гэрээний хугацаа буюу зээл ашиглах хугацааг 3 /гурав/ сараар сунгасан ба энэхүү гэрээнд хариуцагч тал гарын үсэг зураагүй хэмээн маргасан боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1709 тоот дүгнэлтээр тус гэрээнд Б.Ган Эрдэнийг гарын үсэг зурж, байгуулсан байна /х.х-ийн 95-100-р хуудас/.

 

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, Тоёота лексус маркийн автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй /х.х-ийн 11-12-р хуудас/.

 

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д  “банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг” хэлнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “” ХХК нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар Санхүүгийн зохицуулах хорооноос 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 5, 6-р хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу эрх бүхий этгээдээс “” ХХК-нд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгожээ.

 

Хэдийгээр шүүх хуралдаанд хариуцагч тал гэрээний зүйл болсон 50,000,000.00 төгрөгийг өөртөө авч ашиглаагүй, гэгч этгээд жинхэнэ зээлдэгч байсан, би 8,314,000.00 төгрөгийн хүүг төлөөгүй тул зээлдэгч биш хэмээн тайлбарлаж, татгалзаж буй боловч түүний энэхүү тайлбар болон гэрч Б.Гансүх нарын мэдүүлэг бусад баримтаар нотлогдохгүй байна.

 

Харин зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зээлдүүлэгч тал зээлийн гэрээнд заасан 50,000,000.00 төгрөгийг зээлдэгчийн “ “ХХК дахь тоот дансанд шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч тухайн зээлийг цааш нь бусдад өгсөн үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна /х.х-ийн 13-р хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгчийн зүгээс Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасны дагуу зээлийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж заасан.

 

Тодруулбал, тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотойгоос бусад тохиолдолд эсхүл гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй бол уг үүргийг үүрэг гүйцэтгэгчийн ашиг сонирхолд нийцүүлэн бусад этгээд гүйцэтгэж болно /х.х-ийн 39-р хуудас/.

 

Иймд, нэхэмжлэгч “” ХХК болон хариуцагч   нарын хооронд Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ ёсоор зээлдэгч үндсэн зээлийг хүүгийн хамт хуваарьт заасан хэмжээгээр 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл төлж барагдуулах үүрэг хүлээжээ.

 

Хэдийгээр хэрэгт авагдсан 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээнд хариуцагч тал нэхэмжлэгчид зээлийн хүүнд 7,040,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,274,000.00 төгрөгийг төлсөн гэх боловч бэлэн мөнгөний кассын орлогын баримтаар 8,314,000.00 төгрөгийг зээлийн хүүнд тооцож авсан ба зохигчид энэ талаар маргахгүй байна.

 

Гэвч зээлдэгч тал 2014 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл нийт 8,314,000.00 төгрөгийг зээлийн хүүнд төлснөөс хойш Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д тус тус зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зохицуулалттай ч хариуцагч тал үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэхийг баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч тал 2014 оны 19 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагчаас гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй ба хариуцагч нэгэнт үүргээ гүйцэтгээгүй байх тул тэрээр үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх нь зүйтэй юм.

 

Нэхэмжлэгч “” ХХК-иас хариуцагч эс үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000.00 төгрөг, зээлийн хүү 48,876,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,318,000.00 төгрөг, нийт 109,194,000.00 төгрөгийг гаргуулахыг хүсчээ.

 

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Банк бус санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан.

 

Тодруулбал, банк бус санхүүгийн үйл ажиллагаанд энэ хуулиас гадна Монгол Улсын бусад хууль тогтоомж үйлчилнэ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн зээлийг хүүгийн хамт буцаан төлөх хугацаа 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дууссан бөгөөд зээлийг төлөөгүй тохиолдолд тэрээр гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш зээлийг төлөх хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс чөлөөлөгдөхгүй юм.

 

Иймд, нэхэмжлэгч тал 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагчаас зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй юм.

 

Талууд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон ба энэ талаарх зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4, 6 дугаар зүйлийн 6.2.3 болон 8 дугаар зүйлийн 8.2-д заасан тохиролцоо хуульд нийцсэн байна.

 

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 тоот тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 2 дугаар зүйлд зааснаар хугацандаа төлөөгүй үндсэн зээлийн үлдэгдлээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцвол:

 

  • 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 26 сар, 26 хоног бөгөөд зээлийн хүү 56,395,066.00 төгрөг, үүнээс зээлдэгчийн төлсөн 8,314,000.00 төгрөгийг хасвал 48,081,066.00 төгрөгийн хүү болж байна /50,000,000x4.2%=2,100,000x26 сар=54,600,000 төгрөг”, 2,100,000x12 сар:365 хоног=69,041 төгрөг бөгөөд 26x69,041=1,795,066 төгрөг, 54,600,000+1,795,066-8,314,000=48,081,066 төгрөг/,

 

  • Нэмэгдүүлсэн хүүг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 26 сар, 26 хоногт гэрээнд заасан хувь хэмжээгээр тооцоход 11,284,000.00 төгрөг төлөх ёстой хэдий ч нэхэмжлэгч тал 10,318,000.00 төгрөгийг нэхэмжилсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тэгш эрхийн болон тус хуулийн 6 дугаар зүйлийн дагуу мэтгэлцэх зарчим буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй юм /4.2x20%=0.84% “сар”, 50,000,000x0.84%=420,000 төгрөг, 420,000:30=14,000 төгрөг “1 өдөр”, нийт 26 сар, 26 хоногоор тооцвол 11,284,000 төгрөг/. 

 

Иймд, хариуцагч эс үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000.00 төгрөг, зээлийн хүү 48,081,066.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,318,000.00 төгрөг, нийт 108,399,066.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “” ХХК-нд олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг гэрээний хугацаа 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дууссан байхад өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангах ёстой, анзыг хэрэглэхгүй хэмээн маргасан.

 

Зээлдүүлэгч гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийг хуульд заасан хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, зохигчдын хооронд байгуулсан гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т заасан гэрээг хугацаанаас өмнө цуцлах, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн “.....................зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэсэн заалтууд зээлдүүлэгчид эрх олгосон заалт болохоос үүрэг хүлээлгэсэн, заавал биелүүлэх шинжтэй заалт биш тул хариуцагчийн энэхүү татгалзал үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахтай холбогдуулан түүний оршин суугаа хаягийг тодруулахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3396 тоот шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа явуулсан ажээ /х.х-ийн 15-р хуудас/.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “....................Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасан. Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-т заасан алданги, торгуулийг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс хэрэглэхгүй бөгөөд анз нь нэмэгдүүлсэн хүүгээс өөр утга агуулгатай тул нэхэмжлэгчийг анзыг хэрэглэсэн хэмээн үзэхгүй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасан.

 

Тодруулбал, фидуцийн гэрээний агуулга буюу эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх нь зээлдүүлэгч этгээдэд өмчлөлдөө авах үүргийг үүсгэхгүй, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно” гэж зааснаар үүрэг гүйцэтгэгч этгээд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч тал фидуцийн зүйлийг бодитоор гаргуулах болон гаргуулахгүй байх нь түүний гаргах шаардлага бөгөөд өөр хэлбэрээр үр дагаврыг тооцоолж, хүсэл зоригоо илэрхийлж буй эрх юм.

 

Ийнхүү шүүхээс дээр дурьдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч эс зээлийн үлдэгдэл 50,000,000.00 төгрөг, зээлийн хүү 48,081,066.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,318,000.00 төгрөг, нийт 108,399,066.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 794,934.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч эс зээлийн үлдэгдэл 50,000,000.00 төгрөг, зээлийн хүү 48,081,066.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,318,000.00 төгрөг, нийт 108,399,066.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 794,934.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 703,920.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 699,945.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР